Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00627

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00627

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Д.Сүхбааарын талбай-02, Сэнтрал тауэрын 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын ** дугаар байрны ** тоотод оршин суух Г.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.380.355,07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Г.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.380.355,07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Г.******* холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. ******* ББСБ ХХК нь Г.******* холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус нэхэмжлэлийг давхардуулан гаргасан техникийн алдаа гаргасан байна. Иймд давхардуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.380.355,07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.924 төгрөгөөс 58.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 58.462 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО