Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00631

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00631

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин тауэрын 1301 тоотод байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух Б.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23.338.915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.******* нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээд эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний дагуy зээлдэгч Б. *******гаас үндсэн зээл 20.000.000 төгрөгөөс 1.524.637,23 төгрөг төлж, үлдэгдэл 18.475.362,77 төгрөгийг, 2024 оны 03 дугаар сарын 14-нээс 2025 оны 07 дүгээр сарын 02-ныг хүртэл 475 хоногийн үндсэн хүү 8.828.162,65 төгрөгөөс 4.015.353,27 төгрөгийг төлж, үлдэгдэл 4.812.809,38 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 55.765,79 төгрөгөөс 5.022,86 төгрөгийг төлж, үлдэгдэл 50.742,93 төгрөгийг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 23.338.915,08 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Батжав овогтой ******* миний бие нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* ******* ББСБ-аас 20.000.000 төгрөгийн зээл авч байсан. Хүндэтгэх шалтгааны улмаас сар бүрийн төлөлтөө хойшлуулсан болно. Иймд тус байгууллагын нэхэмжилсэн 23.338.915 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 23.338.915 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23.338.915 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274.644,58 төгрөгөөс 137.322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 137.322 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******гаас 137.322 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО