Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/00635

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/00635

Улаанбаатар хот

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн ** дүгээр хорооны ******* ******* хүсэлттэй,

 

Гуравдагч этгээд: **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, ам бүл 8, аав, ээж, 2 дүү, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн * дүгээр хорооны ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Гуравдагч этгээд: Б.*******, түүний ээж Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нийгмийн ажилтан Г.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг, 2012-2025 он хүртэл нийт 45 удаагийн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дуудлага, мэдээллийг харахад хэрүүл маргаан үүсгэсэн, бусдын биед гэмтэл учруулсан гэсэн дуудлагууд бүртгэгдсэн байгаа. Сүүлийн дуудлага нь 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурч, айлган сүрдүүлсэн гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байгаа. Мөн архинаас үүдэлтэй эмгэг гэсэн шалтгаанаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2 удаа эмчилгээ авч байсан, бага насны 3 хүүхдийг байнга эрсдэлтэй нөхцөлд байлгадаг, гэр орон бохир заваан, эмх цэгцгүй, хүүхдүүдээ хоол тэжээлийн дутагдалд оруулсан, үл хайхрах хүчирхийлэлд байнга өртүүлдэг. БНД-ийн ЭМТ-ийн СЭМТ-өөс өнгөрсөн 4 сард архины эмчилгээнд явуулах санал гаргасан боловч ******* нь ажилд орох гэж байгаа дахиж архи уухгүй гээд эмчилгээд хамрагдаагүй учраас манай байгууллага сэтгэл санаанд нөлөөлөх нөлөөлөлийн, зан үйлийн сургалт зохион байгуулж 2 удаа хамруулсан. *******ийн том хүү нь 4 дүгээр ангид сурдаг, ар гэрийн дэмжлэг байхгүй, хичээлийн хоцрогдолтой, сурах хүсэлгүй, гадуур дэмий тэнэдэг, зан төлөвийн хувьд дотогшоо, үг дуу цөөн, эмээ нь хичээлд нь хүргэж өгдөг, мөн манай байгууллага ч гэсэн сургууль руу хүргэж өгч байсан. Дунд хүү 135 дугаар цэцэрлэгийн ахлах бүлэгт явдаг, эмээ нь хүргэж өгдөг, бага хүү нь 1 нас 10 сартай, эмээгийн асрамжид байдаг. Бага хүү нь сүүлийн 1 жилийн хугацаанд сар бүр ходоод гэдэсний хямрал гэсэн шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан, энэ нь хоол тэжээлээс хамааралтай, гэдэсний үйл ажиллагаа хямарсан гэсэн шалтгаантай байсан. Дүүргийн СЭМТ-өөс 2023-2024 онд ******* сайн дурын архины эмчилгээнд хамруулах хүсэлтийг 3 удаа тавьсан, гэтэл ******* дуудсан цагт ирээгүй. Ингээд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн зөрчсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмж, бага насны 3 хүүхэдтэй эхийн тэтгэмж, цалинтай эхийн тэтгэмжүүд гээд нийт 1.148.000 төгрөгийг өөрөө авдаг, энэ мөнгийг хүүхдүүддээ зарцуулддаггүй, эмээ нь асран хамгаалж, тэжээн тэтгэдэг. Хорооны хамтарсан багаас Хүүхдийн эрх хамгааллийн тухай хуулийн 7, 8, 14 дүгээр зүйлийн дагуу кейс менежмент хийж ажилласан, ар гэрийн эргэн хяналтыг 9 удаа үзүүлсэн. ******* сүүлийн 2 сар тасралтгүй архидан согтуурч байгаа, өөрөө хэлэхдээ би 5 шил архи ууж байж согтдог гэж байсан, гэртээ архийг авдараар нь 10-20 шил архи аваад уудаг, нөлөөллийн арга хэмжээ авсан ч зан үйл засрахгүй байгаа тул архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан гэв.

 

Гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би одоо ажилд орох гэж байгаа. Эмчилгээнд хамрагдмааргүй байна. Соно апплекшны зээлтэй түүнийг дарах хэрэгтэй гэв.

 

Хүсэлт гаргагч Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ******* дарга нь шүүхэд: 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ, Иргэн Б.******* хүсэлт, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн магадлагаа, Б.*******ийн амбулатори эмчлүүлэгсдийн карт, Багануур дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тоот, Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тухай бүртгэл, Б.*******ийн Цагдаагийн ХУР системд дуудлага мэдээлэл, зөрчил бүртгэгдсэн лавлагаа, Багануур дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн илтгэх хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ******* ******* Б.******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэж хуульчилсан.

 

Б.******* нь 1-11 насны гурван хүүхэдтэй хэдий ч тэрээр өөрийн хүүхдүүддээ асран халамжилдаггүй, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 2025 оны 7 сарын 01-ний өдрийн хамтарсан багийн хурлын тэмдэглэлд ...Б.******* эцэг эхээс тусдаа гэрт 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Тухайн гэр бүлд амьдарч буй гурван хүүхдийг үл хайхрах, гэр бүлийн хүчирхийлэлд байгаа. Б.******* нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, эмээ нь асран халамжилдаг. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн бүртгэлээс харахад бага насны хүүхдүүдийн дэргэд архидан согтуурдаг. Тухайн хүүхдүүд эрсдэлтэй нөхцөл байдалд байдаг гэх,

2025 оны 06 сарын 30-ны өдрийн Б.*******ийн гурван хүүхэд өвөө эмээгийн асрамжид байдаг, 11 настай Э., 5 настай Э., 1 нас 10 сартай Э. нар хүчирхийлэлд өртдөг, үл хайхардаг... гэх байдал хэрэгт авагджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.******* нь 2012 оноос хойш архи согтууруулах ундаа хэрэглэдэг, эцэг , дүү Б. зодож байсан болох Цагдаагийн ерөнхий газрын иргэний мэдээлэлд бүртгэгдсэн, түүний ээж Д. шүүх хуралдаанд ...******* 10 жилийн өмнөөс архи уух болсон, түүний гурван хүүхдийг би хардаг, бага хүүхэд нь ээж ба ба гээд очдоггүй, түүнийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэх мэдүүлгийг өгсөн байна.

 

Дээр дурдсан баримтуудаас үзэхэд Б.******* нь 1-11 насны гурван хүүхэддээ хараа хяналт тавьдаггүй, тухайн хүүхдүүдийг эрсдэлд оруулдаг, бага насны хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа байнга хэрэглэдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан архины албадан эмчилгээнд хамруулах тухай Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ******* ******* хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Сум, дүүргийн ******* дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараахь эрх эдэлнэ, 71.1.1-д асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах гэж тус тус заажээ.

 

Иймд Б.******* албадан эмчлэх хугацаанд түүний насанд хүрээгүй гурван хүүхдэд асран хамгаалагч тогтоох асуудлыг Багануур дүүргийн ******* даргад даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* албадан эмчилгээнд хамруулсугай.

 

2. Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Б.******* албадан эмчилгээний газарт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.1.1-д зааснаар 11 настай Э., 5 настай Э., 1 нас 10 сартай Э. нарт асран хамгаалагч тогтоохыг Багануур дүүргийн ******* даргад даалгасугай.

 

4. Хүсэлт гаргагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО