Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00640

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00640

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, өөрийн байранд байрлах Багануур дүүргийн ******* газрын хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргачийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Багануур дүүргийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Багануур дүүргийн ******* газраас төрийн ашиг сонирхолд учирсан хохирол буюу Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстээс 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлсэн зээлийн үлдэгдэл 918.400 төгрөгийг хариуцагч Г.******* гаргуулахаар Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 103/Ш32025/00748 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Г.******* Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нугын тал ** дугаар гудамжны ** тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, тус шүүхийн бичиг хүргэгчийн тайлбар, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар Г.******* холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагч Г.******* эрэн сурвалжилж байгаа газрыг олж тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлага буй болж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 155.4 дэх заалтад тус тус зааснаар дээрх иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 103/ШЗ2025/00748 дугаартай шүүгчийн захирамж, Багануур дүүргийн ******* газрын ерөнхий прокурорын албан тоот зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Багануур дүүргийн ******* газар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох нь Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох 2018 оны 6 сарын 27-ны өдрийн 14 тоот гэрээгээр тогтоогдож байх бөгөөд тэрээр оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 сарын 24-ний өдрийн 103/ШЗ2025/00748 тоот шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Г.******* нь хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул Г.******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:НА*********/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Г.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО