| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00738/И |
| Дугаар | 103/ШШ2025/00641 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2025/00641
| 2025 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2025/00641 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, өөрийн байранд байрлах Багануур дүүргийн ******* газрын хүсэлттэй
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох Ю.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргачийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Багануур дүүргийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Багануур дүүргийн ******* газраас төрийн ашиг сонирхолд учирсан хохирол буюу бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстээс 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн зээлийн үлдэгдэл 4,840,000 төгрөгийг хариуцагч Ю.*******аас гаргуулахаар Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 103/Ш32025/01600 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ю.******* Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 10 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч нь уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Ю.*******, Ч.******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагч Ю.******* эрэн сурвалжилж байгаа газрыг олж тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлага буй болж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 155.4 дэх заалтад тус тус зааснаар дээрх иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ю.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Багануур дүүргийн ******* газрын ерөнхий прокурорын албан тоот, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШЗ2025/01600 дугаартай шүүгчийн захирамж, Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай гэрээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Багануур дүүргийн ******* газар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ю.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох нь Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай гэрээгээр тогтоогдож байх бөгөөд тэрээр оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 сарын 19-ний өдрийн 103/ШЗ2025/01600 тоот шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Ийд хариуцагч нь оршин суудаггаа хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул Ю.******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Юрагийн ******* /РД:УГ*********/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Ю.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО