| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00734/И |
| Дугаар | 103/ШШ2025/00642 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2025/00642
| 2025 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2025/00642 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух ******* ******* /РД: СЮ**********/-ын
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрт 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хэнтий аймгийн Хүнсний Үйлдвэрийн даргын №14 дугаартай тушаалаар ХЭ 8755 дугаартай машины жолоочоор 1989 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллаж эхлэсэн. Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэр нь 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хангал хувьцаат компани болж нэршил, зохион байгуулалтын хэлбэр өөрчлөгдсөн бөгөөд энэ талаар Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтод дурьдсан байна. Мөн Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрт анх ажилд орсон тушаал нь эх хувиараа
байгаа болно. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал, гарсан тушаал бичигдэж, тамга дарагдсан байгаа. Харин 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр авто машины жолоочийн ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байгаа болно.
Иймд намайг 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрт жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Хангал компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай албан бичиг, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 043133 дугаартай хөдөлммөрийн дэвтэр, Хэнтий аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/115 дугаар тодорхойлолт, Хэнтий аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/116 дугаар тодорхойлолт, Хэнтий аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/235 дугаар тодорхойлолт, гэрэл зураг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх Д.*******, М.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Т.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлага гарахад Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэр 1992.01.10-ны өдөр Хангал ХК болж өөрчлөгдөхөд ажилд орсон, гарсан тушаал байхгүй гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэж тодорхойлжээ.
Хүсэлт гаргагч Т.******* 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрт жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Хангал хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь ....Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай Т.*******ыг ХЭ8755 дугаартай автомашины жолоочоор томилсон тухай тушаал, 1983 оны 06 дугаар сарын 25-ны 043133 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн даргын тушаалаар 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдөр автомашины жолоочоор ажилд авсан тухай, Хангал хувьцаат компанийн захирлын тушаалаар 1994 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр автомашины жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн тухай, Хэнтий аймгийн архивын тасгийн 2025 оны 06 сарын 19-ний өдрийн Т.*******ын цалингийн түүврийн тодорхойлолт, фото зураг, гэрч Д.*******ын: ...Т.******* 1989 оны хавраас 87-55 ХЭ сонсмоол машины жолоочоор ажилд орж байсан, манай байгууллага 1992 оны эхэн үед Хангал ХК болж нэр өөрчлөгдсөн. Нэр өөрчлөгдснөөс үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд хэвэндээ байсан... гэх мэдүүлэг, гэрч М.*******ын ...Би Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрт архи ундааны цехэд нормчин хийж байсан бөгөөд Т.******* 1989 оны хавараас уурын зуухны сонсмоол машины жолоочоор ажилд орж байсан. Манай байгууллага 1990 оноос хувьчлал эхлэхэд Хангал ХК болж нэршил өөрчлөгдсөн. Нэршлийн хувьд өөрчлөгдснөөс үйл ажиллагаа зохион байгуулалтын хувьд хэвэндээ байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Т.*******ыг 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрт жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Хангал хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:СЮ********/-ыг 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрт жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Хангал хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Т.*******аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО