Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00644

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00644

Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр хэсэгт байрлах Багануур ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр хэсэгт байрлах Багануурын ******* ******* ******* ТӨХК-д холбогдох 1.133.918.020,81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Багануур ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус компани нь Багануур ******* ******* ТӨХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 25/05 дугаартай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 6.5 дахь хэсэгт "Хэрэглэгч нь 06 дугаар сар болон 12 дугаар саруудын ******* эрчим хүчний хэрэглээний тооцоог сар бүрийн 25-ны өдрийн дотор, бусад саруудад төлбөрийг сарын эцсийн өдрөөр баталгаажуулан хэрэглэгч дараа сарын 10-ны дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулна." гэж заасан боловч хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийг дуусах хугацаанд хэрэглэсэн ******* эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, хуримтлагдсан өр, авлага үүсгэн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Иймд Багануурын ******* ******* ТӨХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийг дуусах хугацаанд хэрэглэсэн ******* эрчим хүчний хүчний төлбөр 1,133,918,020.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Багануурын ******* ******* ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 1.133.918.020,81 төгрөгийг үл маргах журмаар төлж барагдуулна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Багануур ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК нь Багануурын ******* ******* ******* ТӨХК-д холбогдуулан 1.133.918.020,81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Багануурын ******* ******* ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё. нь 1.133.918.020,81 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Багануур ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК нэхэмжлэлтэй, хариуцагч Багануурын ******* ******* ******* ТӨХК-д холбогдох 1.133.918.020,81 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Багануурын ******* ******* ******* ТӨХК нь 1.133.918.020,81 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.827.540,1 төгрөгөөс 2.913.770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 2.913.770 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Багануурын ******* ******* ******* ТӨХК-иас 2.913.770 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Багануур ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО