Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00652

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00652

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны * дугаар гудамжны * тоотод оршин суух Я.******* хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох Б.*******-******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Я.*******, нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Я.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Я.******* би ******* овогт ******* *******-******* /иргэний бүртгэлийн дугаар ***********/ 2025 оны 04 сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Б.*******-******* нь зээлсэн мөнгөө өгөхгүй байна. Б.*******-*******ээс мөнгөө нэхэмжилж шүүхэд өргөдөл гаргасан боловч Багануур дүүрэг 5-р хороо ***-р бранк гэх хаягт хариуцагч оршин суудаггүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих ******* свогт ******* *******-******* эрэн сурвалжлуулж оршин суух хаягийг тогтоож өгнө үү. Б.*******-******* нь ***************** дугаарын утастай байсан гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: Зээлийн гэрээ, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 103/ШЗ2025/01719 дугаартай шүүгчийн захирамж, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Я.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******-******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******-******* нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох нь Я.*******, Б.*******-******* нарын бичгээр байгуулсан гэрээгээр тогтоогдож байх бөгөөд Б.*******-******* оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 103/ШЗ2025/01719 тоот шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул Б.*******-******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хамиган овогт ******* *******-******* /ИБД: ***********/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Б.*******-******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО