| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00701/И |
| Дугаар | 103/ШШ2025/00650 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2025/00650
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, ******** тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11.550.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн О.*******ай 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Иргэний хуульд заасны дагуу 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж түүний хаан банкны 57504****** дугаарын данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тус зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг сар бүр зээлдүүлэгчид шилжүүлж байхаар тохиролцсон боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж, гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээл болон зээлийн хүүгийн зарим хэсгийг эргүүлэн бүрэн төлөөгүй байна. Иймд хариуцагч О.******* гэрээний дагуу олгосон үндсэн зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр /270 хоног/ 2.700.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алданги нийт 1270 хоног, хоногийн 38.500 төгрөг, 10.395.000 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар тооцож 3.850.000 төгрөг, нийт 11.550.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид эргүүлэн нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч О.******* холбогдуулан тус шүүхэд 11.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан хариуцагчтай эвлэрэн нэхэмжлэлийн үнийн дүн 5.050.000 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэх 6.500.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлж дуусахаар, үлдэх 1.500.000 төгрөгт саран дэвсгэртэй, монгол о цагаан үсгэн тамгатай, охин зээрд унагатай байдсан гүүг авахаар тохиролцон энэхүү гэрээг байгуулав гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 11.550.000 гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5.050.000 төгрөгөөс татгалзан, үлдэх 6.500.000 төгрөгийг хариуцагч О.Буянбаатар хүлээн зөвшөөрч, 5.000.000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлж дуусахаар, үлдэх 1.500.000 төгрөгт саран дэвсгэртэй, монгол о цагаан үсгэн тамгатай, охин зээрд унагатай байдсан гүүг авахаар тус тус тохиролцон эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.750 төгрөгөөс 99.875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 99.875 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О.******* 99.875 төгрөгийг тус тус гаргуулж, З.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО