Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00645

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00645

Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэрын 15 давхарт байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын ** дугаар байрны ** тоотод оршин суух ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23.907.687,76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч С.******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 05 дугаар сарын 16-нд 6000******** тоот цахим зээлийн гэрээг байгуулж 30.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000****** тоот цахим зээлийн гэрээний үүргийг 102 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000********** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22.205.424,9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1.649.913,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 35.349,65 төгрөг, нотариатын төлбөрт 17.000 төгрөг, нийт 23.907.687,76 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.******* миний бие ******* банкнаас зээл авсан нь үнэн. ******* банкны нэхэмжилж байгаа үнийн дүн 23.907.687,67 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

******* банк ХК нь С.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23.907.687,76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь 23.907.687,76 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23.907.687,76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нь 23.907.687,76 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277.488 төгрөгөөс 138.744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 138.744 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.*******аас 138.744 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО