Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00647

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00647

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал тауэрын 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уулын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух Д.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 825.695,28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч ******* ******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 312024************* тоот гэрээний дагуу Самсунг А25 маркийн гар утас, цаг, чихэвчийг нийт 1.108.000 төгрөгийн зээлээр 12 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 3Г2024********** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 686.354,24 төгрөг, үндсэн хүүнд 111.245,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7.095,24 төгрөг, нотариатын төлбөрт 21.000 төгрөг, нийт 825.695,28 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 10 өдөр хүртэл сар бүрийн 10-ны өдөр 200.000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 225.695,28 төгрөгөөр тус тус төлөлт хийхийг харилцан тохиролцов гэжээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 825.695,28 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 10 өдөр хүртэл сар бүрийн 10-ны өдөр 200.000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 225.695,28 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.031 төгрөгөөс 12.015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 12.015 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.*******ээс 12.015 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО