2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/06262

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/06262

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Чинэгэр овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, , 13 дугаар хороо, хороололд байрлах, ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,

орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах, 32,286,842 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч С.******* нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* ХХК-ийн хороонд дахин төлөвлөлтийн хүрэ******* хэрэгжүүлж байгаа хороолол төслийн ийн блок, 4 давхарт 40 тоотыг худалдан авахаар хариуцагчтай тохиролцож Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 51.13 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны нэг мкв талбайн үнийг 1,100,000 төгрөгөөр тооцож, нийт 56,243,000 төгрөгийг гүйцэтгэгчид 100 хувь төлсөн. Орон сууцыг гэрээний 1.3.-т зааснаар 2022 оны 1-р улиралд буюу 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн байсан. Гэвч хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй 3 жилийн хугацаа өнгөрч байна. Хариуцагч талаас үүргээ биелүүлээгүй хоцорсон шалтгаанаа ковидтой холбож тайлбарлаж байсан тул нэхэмжпэгчийн зүгээс хугацаа хэтэрсэн асуудалд хүлээцтэй хандаж байсан. Гэтэл хариуцагчаас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Санал хүргүүлэх, саналын хариу хүсэх тухай албан бичгийг ирүүлсэн. Миний хувьд дээрх албан бичгээр ирүүлсэн нэг м.кв талбайн үнийг нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн үнийг хүлээн зөвшөөрөхгүй нөхцөлд гэрээнээс татгалзах талаар бичсэн байсан тул дээрх саналыг хүлээн зөвшөөрөхгүй талаар утсаар болон биечлэн уулзаж мэдэгдэхдээ бидний худалдан авсан мөнгөний үнэ цэнэ гэж бас байх ёстой. Хэрвээ энэ мөнгөө бид з яаралтай та бүгдэд өгөөгүй бол энэ барилга энэ хэмжэ******* баригдахгүй байсан, тйимээс миний хувьд та бүхний хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байраа авна гэсэн байр сууриа илэрхийлсэн. Үүнээс хойш барилгын явц удааширсан хэвээр байсан ба 100 хувь төлбөрөө төлж худалдан авсан миний орон сууц захиалах гэрээг цуцалсан талаар, гэрээ цуцалсантай холбоотой төлбөрийг буцаах талаар ямар нэгэн мэдэгдэл, үйлдлийг хариуцагчаас огт гаргаагүй ба өнөөдрийг хүртэл төлбөрийг буцаан өгөөгүй. Тиймээс захиалагчийн хувьд хууль ёсны өмчлөгч хэвээр гэж ойлгож барилгыг бүрэн баригдахыг хүлээж байсан. 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус компаниас холбогдож орон сууцтай холбоотой асуудал ярьж, бүртгэлийн асуудлын талаар хэлэхээр нь байрыг маань миний хууль ёсны өмчлөлд шилжүүлэх нь гэж бодож удирдлагатай нь уулзахад нэмэгдэл мөнгөө төлөөгүй байруудыг бусад этгээдэд зарж борлуулна гэсэн хариу хэлсэн. Хариуцагчийн хувьд үнийн өсөлтийн бодит мэдээлэл огт өгч байгаагүй. Ирүүлсэн албан бичигт үнийг ямар тооцоололд үндэслэж нэмэх гэж байгаа, гэрээний аль заалтыг удирдлага болгож байгаа талаар үндэслэл бүхий тайлбар огт мэдээгдээгүй ба захилагчийн урьдчилан 100 хувь төлсөн мөнгөний үнэ цэнийн талаар хэрхэх тухай огт байр суурь илэрхийлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэрийг дур зоргын байдлаар гаргасан үйлдэл нь хуульд нийцэхгүй, хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг хууль бусаар булаан авсан үйлдэл юм.

Гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл нэхэмжпэгч талд байхгүй. Бусдаас төлбөрөө урьдчилж мөнгөө авч орон сууцаа миний мөнгөөр барьчихаад мөнгөний буюу өмчийн эз******* нь өмчийг нь өгөхгүй гэж байгаа нэг гэрээгээр халхавчилсан залилж байгаа төдийгүй дээрэмдэж байгаа асуудал юм. Нэхэмжпэгчийн зүгээс гэрээний үүргээ огт зөрчөөгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор бусдаас хүүтэй мөнгө з төлбөрөө 100 хувь төлсөн. Хариуцагчийн хууль бус залилангийн шинжтэй үйлдээс болж нэхэмжлэгч миний бие өмчлөх эрхээ хязгаарлуулж нэмээд хүүний хохирол амсаад байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн төлбөрийг 100 хувь төлүүлж, 3 жилийн турш хүүгүй ашиглаад дараа нь бусдын хууль ёсны өмчлөх эрхийг дур зоргын байдлаар дуусгавар болгох гэж улайрч байгаа нь Үндсэн хуулиар олгосон шударгаар өмч олж авах, түүнийгээ эзэмших, захиран зарцуулах эрхийг маань хариуцагч зөрчиж байна.

Хариуцагч гэрээг дангаар цуцлах эрхгүй бөгөөд цуцалсан гэж үзсэн бол албан бичгийг хүргүүлснээс хойш 2 жилийн хугацаанд нэхэмжпэгчийн төлсөн төлбөрийг буцаан төлөөгүй байгаа нь хариуцагч гэрээгээ дахин зөрчсөн болохыг харуулж байна.

Нэхэмжпэгчийн хувьд энэ орон сууцыг худалдан авах төлбөрийг 100 хувь төлөхийн тулд бусдаас өндөр хүүтэй мөнгө з, улмаар зээлийн хүүгд 27,000,000 төгрөг төлж хохироод байна. Зээлдүүлэгч нь зээлийн хүү, алдангиа нэхэмжилж Баянгол Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд хандсан. Нэхэмжпэгчийн хувьд хүү алдангийн хэмжээг буулгаж 27,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч шүүхээр шийдвэрлүүлсэн. Хэрвээ хариуцагч нь гэрэ******* заасан хугацаандаа орон сууцыг маань хүлээлгэн өгсөн бол бага хүүтэй дараагийн зээл авах, бусад хэлбэрээр ашиглаж үр шимээр нь зээлээ богино хугацаанд төлөх байсан боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч миний бие хүү, алданги нэмэлтээр төлж хохирол хүлээсэн. Дээрх хохирлыг үүргээ хоцроосон хариуцагч хүлээх ёстой. Мөн гэрээний 4.2-т гүйцэтгэгч барилгыг ашиглалтад оруулах хугацааг 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.01 хувиар тооцож захиалагчид алданги төлөх үүрэг хүлээсэн. Дээрх үүрэг биелүүлэх хугацаа нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 940 хоног хэтэрсэн байна. Нэг өдөрт ногдох алданги 5,624.3 төгрөг болж үүнийг хугацаа хэтэрсэн 940 хоногоор тооцоход 5,286,842 төгрөгийн алданги төлөх үүргийг хариуцагч хүлээж байна. Иймд дээрх алдангийг хариуцагчаас гаргуулна. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч нь бусдын санхүүгийн эх үүсвэрийг ашиглаж барилга орон сууц барьж улмаар дараагийн худалдан авагчид бэлэн болсон орон сууцыг давхардуулж зарж борлуулж байгаа нь бусдын итгэлийг эвдсэн залилан мэхлэсэн үйлдэл юм.

Нэхэмжлэгч миний хувьд хороо, хороолол, , блок, 4 давхарт 40 тоот дотор засалгүй орон сууцны үнийг төлсөн хууль ёсны өмчлөгч тул хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн хүрэ******* нэхэмжпэлээ гаргаж байна. Иймд , хорооны нутаг дэвсгэрт байрлах, хорооллын , блок, 4 давхарт, 40 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, хариуцагчид гэрэ******* заасан орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, хариуцагчаас гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэлтэй нэхэмжлэгчид учирсан хохирол 27,000,000 төгрөг, алданги 5,286,842 төгрөг, нийт 32,286,842 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Нэхэмжлэгч нь хохирол 27,000,000 төгрөг, болон алданги 5,286,842 төгрөг, нийт 32,286,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нь , хорооны нутаг дэвсгэрт байрлах, хорооллын , блок, 4 давхарт, 40 тоот хаягт байршилтай орон сууцны оронд ******* ******* ХХК-ийн захиалгаар хэрэгжүүлж буй төслийн , хорооны нутагт дэвсгэрт байрлах, хорооллын А блок, 2 давхарт, 203 тоот хаягт байршилтай, 53,53 м.кв талбайтай, 2 өрөө, 62,243,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2026 оны 2 дугаар улиралд багтаан нэхэмжлэгч С.*******гийн өмчлөлд өмчлөх эрхийн гэрчилгээ болон, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх, орон сууцны үнийн зөрүү болох 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-д 2026 оны 2 дугаар улиралд багтаан төлөхөөр, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах, 32,286,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хохирол 27,000,000 төгрөг, болон алданги 5,286,842 төгрөг, нийт 32,286,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нь , хорооны нутаг дэвсгэрт байрлах, хорооллын , блок, 4 давхарт, 40 тоот хаягт байршилтай орон сууцны оронд ******* ******* ХХК-ийн захиалгаар хэрэгжүүлж буй төслийн , хорооны нутагт дэвсгэрт байрлах, хорооллын А блок, 2 давхарт, 203 тоот хаягт байршилтай, 53,53 м.кв талбайтай, 2 өрөө, 62,243,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2026 оны 2 дугаар улиралд багтаан нэхэмжлэгч С.*******гийн өмчлөлд өмчлөх эрхийн гэрчилгээ болон, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх, орон сууцны үнийн зөрүү болох 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-д 2026 оны 2 дугаар улиралд багтаан төлөхөөр, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцахаар харилцан тохиролцож зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуьаарилах нь зүйтэй ба талууд эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцагчахаар тохиролцсон болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., *******. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.С.*******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах, 32,286,842 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийн нэхэмжлэгч нь хохирол 27,000,000 төгрөг, болон алданги 5,286,842 төгрөг, нийт 32,286,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нь , хорооны нутаг дэвсгэрт байрлах, хорооллын , блок, 4 давхарт, 40 тоот хаягт байршилтай орон сууцны оронд ******* ******* ХХК-ийн захиалгаар хэрэгжүүлж буй төслийн , хорооны нутагт дэвсгэрт байрлах, хорооллын А блок, 2 давхарт, 203 тоот хаягт байршилтай, 53,53 м.кв талбайтай, 2 өрөө, 62,243,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2026 оны 2 дугаар улиралд багтаан нэхэмжлэгч С.*******гийн өмчлөлд өмчлөх эрхийн гэрчилгээ болон, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх, орон сууцны үнийн зөрүү болох 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-д 2026 оны 2 дугаар улиралд багтаан төлөхөөр, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

3.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 600,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА