Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2025/0800

 

 

 

 

    2025         11           17                                    128/ШШ2025/0800   

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

                              татгалзсаныг баталж, хэргийг

                              хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, “П*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “Манай компаниас, 2020 оны 05 сарын 19-ний өдөр гаргасан Барааны тэмдгийн улсын бүртгэлийн 40-*** дугаар бүртгэлтэй Д*** барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Учир нь, бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн 40-*** дугаар бүртгэлтэй Д*** барааны тэмдэг нь Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн протокол, Протоколыг хэрэгжүүлэх журмын 31(4)(а)-д заасан нөхцөл байдлын улмаас хүчингүй болсныг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Олон Улсын Товчооноос мэдэгдсэн байна. (2024.XII.12; ***).

Үүний дагууд хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн 40-*** дугаар бүртгэлтэй Д***А барааны тэмдэг нь Монгол улсад хүчингүйд тооцогдож, барааны тэмдэг эзэмшигчийн эрх дуусгавар болсон байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь Мадридын хэлэлцээрийн протоколыг хэрэгжүүлэх журмын 31(4)(а)-д журамласан дагуу хангагдсан тул, нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “П*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдуулан гаргасан “Барааны тэмдгийн улсын бүртгэлийн 40-*** дугаар бүртгэлтэй, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн анхдагчтай, Украин улсын П*** компаний нэр дээр бүртгэгдсэн Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн 12******* дугаар бүртгэлтэй Д*** барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.     

Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “П*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдуулан гаргасан “Барааны тэмдгийн улсын бүртгэлийн 40-М-12******* дугаар бүртгэлтэй, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн анхдагчтай, Украин улсын П*** компаний нэр дээр бүртгэгдсэн Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн 12*** дугаар бүртгэлтэй Д*** барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.   

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

  

 

ШҮҮГЧ                                С.ГАНБАТ