| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/07582/И |
| Дугаар | 191/ШШ2025/06398 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/06398
| 2025 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 191/ШШ2025/06398 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, тоот хаягт оршин суух, /РД:/-д холбогдох,
гэм хорын хохирол 870,*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* би 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр оройны 21:00 цагийн үед гэрийнхээ гадаа машины зогсоолд машинаа байрлуулах гээд машин гарахыг хүлээгээд зогсож байтал хойноос нэлээн ширүүн нэг машин ирээд урд тулаад зогссон. Би цонхоор ахаа уучлаарай, та жаахан хойшоо хөдлөөд зогсоод өгнө үү гэтэл тэр машинаас нэг согтуу ах хөл дээрээ тогтож явж чадахгүй шахуу машинаас бууж ирээд миний машины хамар суугаад чи муу яах гээд байгаа вм бэ, би машинаа зогсоолд тавих гэж байна гээд хэл амаараа намайг доромжилж, сүрдүүлсэн. Би айж сандрахдаа машины ухраах гэж байгаад урагшаа машинаа хөдөлгөөд тэр ахыг жоохон шүргэсэн. ...Тэгээд тэр ах мний машиныг энд тэнд гарч машины цонх, гудер, хаалга гээд бүгдийг цохиж нүдсэн. Би машинаа тухайн өдөрт нь оношлуулсан. ...Иймд хариуцагчаас машинд учруулсан хохирол нийт 870,*******0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 270,*******0 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулан эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.д холбогдуулан, эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 870,*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нь нэхэмжлэлийн шаардлагын 270,*******0 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулан, зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2., *******.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.*******гийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох, эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 870,*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нь нэхэмжлэлийн шаардлагын 270,*******0 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулан, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 25,442 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА