| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0938/З |
| Дугаар | 128/ШШ2025/0794 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0794
2025 11 12 128/ШШ2025/0794
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, иргэн Б.Б******* нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “2.1.Талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд:
2.1.1.Нэхэмжлэгч нь “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.С******* 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б******* дугаартай “Б.Б******* ажлаас халах тухай” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" шаардлагаас “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" шаардлагаасаа татгалзаж байгаа болно.
2.1.2.Хариуцагч нь “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.С******* 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б******* дугаартай “Б.Б******* ажлаас халах тухай” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Б******* дугаартай “Б.Б******* ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгосноор Б.Б******* нь Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргын ажил албан үүргээ эрхэлнэ.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэн Б.Б******* нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эвлэрлийн гэрээ бичгээр байгуулан, эвлэрэх хүсэлтийн хамт шүүхэд ирүүлсэн байна.
2.Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Б.Б******* болон хариуцагч талыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* нар гарын үсэг зурсан нь эвлэрэх эрх бүхий этгээдүүд мөн байна.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.” гэж, мөн зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан байдаг.
4.Шүүх талуудын Эвлэрлийн гэрээг хянавал, эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдохгүй байна.
5.Иймд иргэн Б.Б******* нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох ““Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Б.Б******* ажлаас халах тухай” Б******* дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан иргэн Б.Б******* нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагч нарын харилцан зөвшөөрсөн буюу хариуцагч нь “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.С******* 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б******* дугаартай “Б.Б******* ажлаас халах тухай” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Б******* дугаартай “Б.Б******* ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгосноор Б.Б******* нь Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргын ажил албан үүргээ эрхлэхээр тохиролцсон эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ С.ГАНБАТ