2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/06236

 

 

 

 

 

 

 

 

       2025           08              11                                            192/ШШ2025/06236

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, “Хаан *******” цамхагт оршин байх “******* *******” ХК/РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа   оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь ******* *******тай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн №ЗГ/201944530422 тоот гэрээ болон №БГХ/201944530422 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 3,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл 3,279,585.67 төгрөг дээр нэмж 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ/201944631775 тоот зээлийн гэрээ мөн өдрийн №БГХ201944631775 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 900,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчээс гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №ЗГ/201944631775-1 тоот гэрээгээр 2023 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл 12 сараар болгож өөрчилж сунгасан. Зээлдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар №ЗГ/201944631775 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,034,509.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 623,289.87 төгрөг, нийт 1,657,798.87 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар №ЗГ/201944631775 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 3,365,491.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,733,694.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 296,473.96 төгрөг, нийт 6,395,659.29 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн.*******д холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин амины орон сууц гудамж 22 тоот хаягаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Хариуцагчаар оролцвол зохих этгээд нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй байна.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох ургийн овогтой гийн /РД:/-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа миний бие оролцох боломжгүй тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, “Хаан *******” цамхагт оршин байдаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ХХ 5 тал/ болон бусад баримтаар тус тус тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд   овогт гийн /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/201944530422 тоот зээлийн гэрээний хуулбар, хавсралтууд/ХХ 10-21 тал/-аар, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШЗ2025/35266 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар/ХХ 22 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн хүсэлтийг хангаж, овогт гийн /РД:/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт гийн /РД:/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж,  овогт гийн /РД:/-ын оршин сугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                ****