| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2227000730154 |
| Дугаар | 2024/ДШМ/29 |
| Огноо | 2024-05-09 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Т.Батсүх |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2024/ДШМ/29
И.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Батсүх /цахимаар/
Хохирогч Ц.А /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг
Шүүгдэгч И.Б
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг үндэслэн И.Б-д холбогдох эрүүгийн 2227000730154 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, .... ажилтай, ам бүл ... хамт ... тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд Хархорин сум дахь Сум дундын 2-р шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан. Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялаас хугацаанаасаа өмнө суллаж хяналт тогтоосон, ... овгийн И.Б
И.Б нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн .... тоотод байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Ц.А-г хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
И.Б-ийн үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч ... овогт И.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 (хоёр) жил 02 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан 02 (хоёр) жил 02 (хоёр) сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 (дөрвөн) жил 07 (долоо) сар 03 (гурав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хохирогч Ц.А цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч И.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Намайг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ц.А-гийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр өмнө нь эдлээгүй үлдсэн 2 жил 5 сарын 3 хоногийг нэмж нэгтгэн нийт 4 жил 7 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ц.А ах, О.А хоёр нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 19 цаг болох гэж байхад нэлээд согтсон нэг шил архитай ирээд манайд уусан. Би эхнэр маань хотоор ирж байсан учир архи уугаагүй. Гэтэл Ц.А агсагнаж миний судсаар Нарангийн цус гүйж байгаа, миний аав Наран шоронгийн атаман байсан. Чи мэдэж байгаа биз дээ гээд хэл амаар доромжилж дарамтлаад байхаар нь эхнэр Д эгч рүү утасдаж ирээд авах уу гэхэд наадах чинь гэрээс гараад 10 хоног архи ууж яваа хүн хонуулж архидуулдаг хүмүүс нь авна биз, би очиж чадахгүй гэсэн. Тэр үед О.А гэрээс гараад явсан бөгөөд Ц.А бид хоёр эвлэрсэн. Тэр хоёрт гаргаж өгсөн архийг талыг нь уугаад 00 цагийн үед гэртээ харина гээд гарахаар нь дахин Дэлгэрмаа эгч рүү утсаар нь залгаж тосоод аваач гэж хэлсэн. Араас нь харахад үүдний довжоон дээр тамхи татаад сууж байсан. Удахгүй 01 цагийн үед эхнэр Улаанбаатар хотоос ирээд бид унтацгаасан. Маргааш нь 10-11-н цагийн үед Дэлгэрмаа эгч утасдаад Ц.А ах чинь шөнө 01 цаг өнгөрч байхад ирээд агсам согтуу тавьж байгаад гарч яваад 3-5-н цагийн үед ирсэн, хүнд зодуулсан юм шиг байна, гар утас нь байдаггүй гэж хэлсэн. Би гэрээс гартал үүдэнд гар утас нь байсан. Дэлгэрмаа эгч дахин залгахаар нь утас нь үүдэнд байна гэхэд Ц.А эмнэлэг дээр байна утсыг нь аваачаад өгчих гэхээр нь эмнэлэгт очиход дусал залгуулсан байсан. Ах нь юу ч санахгүй байна гэж хэлж байсан. Ц.А ах манайхаас зүгээр гарч явсан, эхнэрийнх нь хэлснээр гэртээ 01 цагт ороод агсам тавиад гарч яваад хүнд зодуулж гэмтсэн байх гэж боддог. Гэтэл хотод хагалгаанд ороод 10 гаруй хоногийн дараагаас намайг гүтгэн, гүжирдэж хилс хэрэг ял оноосонд гомдолтой байна.
Ц.А ах өөр газруудад гэнэт сэрсэн гэдэг ба бүр сүүлдээ 2023 онд морин жилийн урд нураасан гадуур нь хашаатай байсан чацарганы модтой хашаан дотор ухаан алдан сэрсэн мэтээр худал мэдүүлсэн байсан. Уг хашааг ухаангүй байсан хүн яаж давж орж хэвтсэнийг шалгаж үзээгүй. Манай гэрт ороод хойд өрөө рүү харж орох үүдийг голлон 2 жижиг сандал дээр О.А-тэй зэрэгцэн суусан гэж мэдүүлсэн. Гэтэл уг зайнд 2 хүн зэрэгцэн багтаж суух ямар ч боломжгүй, багтахгүй гэдгийг гэрч А.Н, О.А нар мэдүүлж байхад шүүх огт үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Миний бие алдаж онож явсан ч одоо 60-н нас дөхөж гэр бүл, үр хүүхэд, ач зээ нартайгаа амар тайван амьдрах чин хүсэлтэй байдаг болсон. Тэгээд хэл ам, хэрүүл маргаанаас хол явах болсон бөгөөд Ц.А ахыг агсамнах гээд байхаар нь эхнэр рүү нь утасдаж ирээд аваад яваач гэж гуйсан. Тэгээд аргадаж эвлэрээд гэрээс 00 цагт гарахад бас эхнэр рүү нь ярьж хэлсэн. Би Ц.А ахад гэмтэл учруулах ямар ч үйлдэл хийгээгүй.
Иймд надад ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хянан үзэж үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар 14-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
шийтгэх тогтоолд хохирогч Ц.А-гийн /1хх-ийн 11-12, 116, 228/, гэрч О.Ан /1хх-ийн 56-57/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 98-99/, шинжээч эмч Л.Амгалангийн мэдүүлэг /2хх-ийн 100/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оноосон 10 жил 01 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 04 жил 07 сар 03 хоногийн хугацаагаар тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэснийг зөвшөөрөхгүй байна.
Үүнд: Шүүх 1-р хавтаст хэргийн 11-12 тал, 116 тал, 228 дахь талд авагдсан хохирогч Ц.А-гийн мэдүүлгээр 2022 оны 03 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө 01 цагт И.Б-ийг Ц.А-гийн хэвлий хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж ял оноосон. Гэтэл эдгээр мэдүүлгүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй байдаг бөгөөд шүүх дээрх мэдүүлгүүдийг хооронд нь нийлүүлж нэгтгэн гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заасны дагуу хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн заалтыг ноцтой зөрчин, хоорондоо эрс зөрүүтэй буюу мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа хохирогчийн мэдүүлгээр ял шийтгэл оноосонд гомдолтой байна.
Хохирогчийн өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй болох нь хохирогч анх хэрэг болсноос хойш 11-н хоногийн дараа биеийнхээ аль хэсэгт ямар гэмтэл авсан талаар мэдсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Билээгээ бид хоёр маргалдаж намайг сандал дээр сууж байхад И.Б босож ирээд хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би ухаан алдсан нэг сэрхэд Дээд өргөн чөлөөнд хэвтэж байсан. Гэр рүүгээ алхаад явахад амьсгал бөглөрчих гээд байсан. Гэртээ ороод цаг харахад 01 цаг өнгөрч байсан гэх мэдүүлэг, /1хх-ийн 11-12 тал/
Хохирогчоор 2022 оны 08 дугаар 06-ны өдөр “И.Б шууд босож ирээд миний аюулхай орчим нэг удаа тийрсэн. Түүнээс хойш яасан талаар мэдэхгүй байна. Тэгээд нэг сэрэхэд ......ийн хажууд хэвтэж байсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 45 тал/
Хохирогчоор 2022 оны 12 дугаар 14-ний өдөр “хэвлийн хэсэг рүү хөлөөрөө өшиглөж би ухаан алдсан, нэг сэрсэн чинь дээд өргөн чөлөөний “.....” хүнсний дэлгүүрийн ойролцоо хашааны буланд хэвтэж байсан. Би босоод арай гэж харьсан. И.Б лангуу түшээд зогсчихсон. Би наад талд нь жижиг сандал дээр суучихсан миний баруун талд А сандал дээр сууж байсан. Яг тэр үед А хамт байсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 116тал/
Хохирогчоор 2023 оны 05 дугаар 19-ний өдөр ... “И.Б манай эхнэр хүүхдийг зайл гэсэн байна лээ гэж байснаа гэнэт миний цээж хэсэг рүү хөлөөрөө тийрч өшиглөсөн, Тухайн үед архи хэрэглэсэн байсан учир нэг хэсэг ухаан алдсан. Тэгээд сэрсэн чинь И.Б-гийн гэрийн хажуу талын “......”-ийн үүдэнд хэвтэж байсан босоод “....” рүү явсаар “......." дэлгүүрийн хашааны буланд хэвтсэн” гэж өмнөх 1 жил гаруйн хугацаанд өгсөн мэдүүлэгтээ дурдаж мэдүүлж байсан мэдүүлгээ өөрчлөн өмгөөлөгч миний гомдол хүсэлтэд дурдагдсантай нийцүүлэх үүднээс ухаан алдаад унаад сэрээд явсан гэх газруудаараа дайраад, дайраад гарсан мэтээр мэдүүлэг өгсөн байдаг юм. /1хх-ийн 228 тал/
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтаар “Хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” атал И.Б-ийг сууж байгаад босож ирээд тийрч өшиглөсөн, хэвлийн хэсэг рүү, аюулхай орчим лангуу түшиж зогсож байгаад өшиглөсөн гэж зөрүүтэй мэдүүлсний гадна эхний мэдүүлэгтээ ухаан алдаад дээд өргөн чөлөөнд сэрсэн, 2 дахь мэдүүлэгтээ “.......”-ийн хажууд сэрсэн, 3 дахь мэдүүлэгтээ “Дээд өргөн чөлөөний ......” хүнсний дэлгүүрийн ойролцоо хашааны буланд сэрсэн, 4 дэх мэдүүлэгтээ “....”-ийн үүдэнд сэрсэн гэж, мөн өөр өөр байрлалаас өшиглөсөн, биеийнхээ өөр өөр газар луу өшиглүүлж тийрүүлсэн, хоорондоо зайтай өөр өөр газарт сэрсэн мэтээр эрс зөрүүтэй мэдүүлэг өгч ирсэн нь хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүйг нотолдог.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэх заалтыг зөрчин хохирогчийн эргэлзээ бүхий мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж дүгнэлгүй, ял шийтгэл оноосонд гомдолтой байна. Хохирогчийн дээрх мэдүүлгүүд нь хэрэгт авагдсаны дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагддаг.
Тухайлбал шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан гэрч Л.Д-ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өгсөн /1хх-ийн 37, 91 тал/ мэдүүлэгт “тэр өдөр 19-н цаг өнгөрч байхад И.Б залгаад Ц.А ах манайд ирээд архи уугаад муудчихсан байна, та хүрээд ирэх үү гэсэн, 00 цаг өнгөрч байхад дахин утас дуугараад ярихад И.Б байсан ба Ц.А ах манайхаас гараад явлаа, та өмнөөс нь гараарай гэсэн тэгэхээр нь “Дээд өргөн чөлөө” рүү явсан юм бодоод унтсан. Хүн хаалга нүдээд байхаар нь тайлтал Ц.А-гийн хувцас нь битүү шороо болчихсон зогсож байсан. Цаг харахад 04-н цаг болж байсан. И.Б рүү залгаад Ц.А ганцаараа гарсан уу гэхэд ганцаараа гарсан, манайхаас зүгээр гарсан яасан юм бол оо, одоо эмнэлэг дээр байгаа юм уу гэж байсан. Би угаасаа эхлээд гудамжинд явж байсан залуучууд зодчихсон гэж итгэчихсэн байсан” гэх мэдүүлгээр Ц.А 00 цаг өнгөрч байхад И.Б-ийн гэрээс гараад 04-н цаг хүртэл бүтэн 3-4-н цаг хаана явж хэн нэгэнтэй маргалдаж зодолдсон байхыг гэрч Л.Д-ийн мэдүүлгийн дагуу шалгаж тогтоогоогүй орхигдуулсан. Мөн гэрч Д 2022 оны 03 дугаар 27-ны өдрийн 15 цаг 02 минутад “танайд орж байхыг хүн харсан юм шиг байна, хэрвээ асуувал ороод гарсан гэж хэлнэ биз, танай гаднаас утас энэ тэрээ олсон гэж юу ч ярихгүй шүү, тийм юм яриад хэрэггүй шүү” гэх мессеж илгээснээс эхнэр нөхрийн хооронд 3-4-н цагийн хугацаанд маргаан зодоон болсноос гэмтэл авсан уу гэх нөхцөл байдал байгааг дурдахаас аргагүй байна.
Хэрэгт авагдсан доорх гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад баримтуудыг шүүх бүрэн үнэлж дүгнээгүй төдийгүй тэдгээр баримтуудыг ямар баримтуудаар үгүйсгэн нотлох баримтаар тооцоогүй талаар шийтгэх тогтоолд дурдаагүйд гомдолтой байна.
Тухайлбал хохирогчийн мэдүүлэгт намайг өшиглөхийг хамт байсан гэрч О.А харсан гэж мэдүүлснийг, О.А-г гэрчээр 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хавтаст хэргийн 56 талд өгсөн мэдүүлэгтээ үгүйсгэн “И.Б нь Ц.А ахад та манай эхнэрийг янхан гэсэн байна лээ гээд маргалдахаар нь залхаад гараад явсан” гэж мэдүүлсэн. Өмгөөлөгч миний зүгээс шүүх, прокурор, мөрдөгчид хандан удаа дараа хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2 удаа хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргасан боловч О.А-гээс дахин гэрчээр мэдүүлэг авахгүй түүнийг олдохгүй байна гээд захирамжийн заалтыг биелүүлэхгүй байсан тул утсаар нь холбогдон шүүх хуралд гэрчээр оролцуулахад “Би түрүүлээд гарсан миний хажууд өшиглөж тийрсэн үйлдэл хийгээгүй богинохон хугацаанд маргалдаад хоорондоо эвлэрсэн. Ц.А-гийн хэлсэн шиг бид 2 хойд өрөө рүү хараад зэрэгцээ сандал дээр суух боломжгүй, баруун хана дагуу тавьсан машины суудал дээр И.Б-ийн ажлын ширээ рүү хараад сууж байсан уг сандал ажлын ширээ хоёрын хооронд 2 ширхэг сандал багтахгүй. И.Б ах ажлын ширээнийхээ ард сууж байсан” гэж мэдүүлсэн нь хохирогчийн О.Аг харж байхад намайг өшиглөсөн гэх мэдүүлэг нь худал болохыг нотолсон атал шүүх үнэлж үзсэнгүй орхигдуулсан. Хохирогч Ц.А-тэй нэг айлын баз хүргэн болох өмгөөлөгч Д.Д 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр “2022 оны 3 дугаар сарын 27-ны 8 цагт эмнэлэгт очиход Ц.А дусал залгуулчихсан байсан. Ц.А архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Нэг уухаараа хэд хоног уучихдаг. Архи уусан үедээ ширүүн ааш зантай болдог. Надад хэлэхдээ юу ч санахгүй согтуу тасарсан байсан хэдэн банди нар зодсон гэж ярьж байсан. Зодсон гэх үл таних залуучуудын содон шинж тэмдгийг талаар яриагүй” гэж хууль сануулан мэдүүлэг авахад мэдүүлсэн байгааг шүүх үнэлж дүгнээгүй” нь үндэслэлгүй, /1 хх-ийн 14тал/
Гэрч Ч.С-ын “гэртээ 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 01 цаг 10 минутад ороход хүмүүс маргаан хийсэн шинжгүй эд зүйл эмх цэгцтэй байсан” гэх мэдүүлэг болон зардлын баримт төлсөн баримт /1хх-ийн 26-27 тал/
Гэрч Ч.Д-ын “Ц.А ах 103 дуудаад өгөөч ах нь хүнд зодуулчихсан юм шиг байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 53 тал/
Цагдаагийн гомдол мэдээлэл хүлээн авсан 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай тэмдэглэл “Д.Д 2022 оны 03 дугаар сарын 27-нд манай баз Ц.А бусдад зодуулсан” гэх өргөдөл гаргасан /1хх-ийн 7тал/, хэрэгт авагдсан бусад бүх гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэн няцаагдаж байгааг шүүх хянан үзэж үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.
Мөрдөн шалгах туршилт хийсэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн 2023 оны 05 дугаар 23-ны өдрийн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл зэрэгт хэргийн оролцогч гэрч О.А-г оролцуулаагүй, Морин жимийн үүдэнд байсан цэцгийн хүлэмж зэргийн нураасан байрлалд нь Ц.А байх боломжгүйг шалгаж тогтоогоогүйд гомдолтой байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар 14-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу хянан үзэж И.Б-д ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч И.Б-ийн гэм бурууг 4-н үндэслэлээр хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон гэж дурдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яаж нотлогдсон гэдгийг Ц.А-гийн мэдүүлгээр тогтоосон. Ан мэдүүлэгт Ц.А “Дээд өргөн чөлөө”-нөөс ирсэн гэж мэдүүлсэн байгаа юм. Анхан шатны шүүх нэгдүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд өгсөн мэдүүлгээр нотлогдсон гээд дүгнэчихсэн. Тэгэхэд хохирогч гэмтэл аваад 11-н хоног дотор уулзсан гэрч нартаа мэдүүлэхдээ би хэдэн залуучуудад зодуулсан гэдгийг нь өмгөөлөгч Дашцэрэн мэдүүлсэн. Мөн Дашцэрэн өмгөөлөгч хэдэн залуучуудад зодуулсан гэдэгт би итгэчихсэн байсан гээд мэдүүлсэн. Хохирогч И.Б-ийг очиход ах нь юу ч санахгүй байна, хүнд зодуулчихсан юм шиг байна гэдгээ хэлсэн. Хохирогч И.Б-ийг сууж байгаа байрлалаасаа босож ирээд хэвлий хэсэг рүү өшиглөсөн гэдэг. Ухаан алдаад хохирогч “Дээд өргөн чөлөө”-нөөс ирсэн. ..... гэдэг нь биш. Хохирогчийн 2 дахь мэдүүлэг буюу шийтгэх тогтоолд нотлогдсон гэх мэдүүлэгт нь /хх-ийн 116/ И.Б 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэвлийн хэсэг рүү тийрсэн гэдэг. Энэ нь хавтаст хэргийн 45 дугаар тал буюу 8 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгт босож ирээд нэг удаа аюулхай орчим хэвлийн хэсэг рүү өшиглөсөн гэж заагаад хэлээд байгаатай зөрүүтэй. Байрлалын талаар 3-н өөр янзаар мэдүүлдэг. Нэг болохоор өшиглүүлсэн, эсвэл тийрүүлсэн, өшиглүүлсэн гэдэг. Эдгээр мэдүүлгүүд зөрүүтэй байна. Хохирогчийн нотлогдсон гээд байгаа мэдүүлэг буюу хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан “.....” хүнсний дэлгүүрийн хашааны буланд хэвтэж байгаад сэрсэн гэж мэдүүлсэн. Энэ нь И.Б-ийн амьдарч байгаа газраас бол нэлээд хол зайтай болох нь тогтоогдсон. Энэ хэрэг хэд хэдэн удаа прокурорт буцсан. Хамгийн сүүлд 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр туршилт хийж хохирогчоос мэдүүлэг авахад намайг өшиглөсөн, сэрэхэд би “.....”-ийн үүдэнд хэвтэж байсан гэсэн. Тэндээсээ босоод “......” рүү явж “.....” хүнсний дэлгүүрийн буланд очиж унтаад явсан гэдэг. Энэ газрууд болон хохирогчийн сэрсэн газрууд нь өөр хоорондоо зөрүүтэй байна. Энэ мэдүүлгийг тааруулахын тулд бүх газраар нь дайрч, тойроод сүүлдээ бүр унтаж байсан болж мэдүүлдэг. Өмнө өгч байсан хохирогчийн мэдүүлгүүд нь жаахан амьсгалахад эвгүй юм шиг болоод байхаар нь гэртээ харьчихсан гэж мэдүүлэг. Гэтэл энэ мэдүүлгүүдээ 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр туршилтад оролцохдоо болон мэдүүлгийг газар дээр нь зааж маршрут тогтоохдоо энэ байдалтай хамгийн сүүлд миний гаргасан гомдлуудтай нийцүүлсэн.
Хэргийн газрын үзлэг хийхэд өгсөн мэдүүлэг, газар дээр нь шалгасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, бусад материалуудаар хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой байхад эхнээсээ худал мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, хамгийн сүүлд өгсөн мэдүүлэг нь өөр болсон. Хохирогчийн үүрэг нь мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлэх ёстой. Гэтэл хохирогчийн мэдүүлгүүд нь сууж байгаад өшиглүүлчихсэн, шилэн лангууг түшиж зогсож байгаад өшиглүүлсэн гээд байдаг. Гэтэл туршилтаар газар дээр нь шалгахад өшиглөсөн гэдэг нь тогтоогдоогүй. Мөн туршилтад оролцож байхдаа хойд хаалга руу хараад жижиг сандал дээр А бид 2 зэрэгцээд сууж байсан. А нүдээрээ харсан гээд мэдүүлээд байдаг. 40, 50 см зайнд 2 хүн зэрэгцээд суух ямар ч боломжгүй гэдгийг тогтоосон. Үүнийг хүмүүсийг нь оролцуулаад хийе гэхээр яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой буюу хэргийн бодит байдлыг тогтооно гэсэн заалт хэрэгжихгүй, зөвхөн яллах талыг л барьсан. Ан мэдүүлгээр тогтоогдсон гэдэг. Гэтэл А 2022 оны 11 дүгээр сард өгсөн мэдүүлэгтээ энэ 2-ыг маргалдаад ирэхээр нь би залхаад гараад явчихсан, миний дэргэд ямар ч юм болоогүй гэж мэдүүлэг өгсөн байхад хохирогч А байсан гэж мэдүүлэг өгөхөөр нь өмгөөлөгчийн хувьд хүсэлт гаргасан. Тэр А гэдэг хүнийг нь байлгаад туршилт хийгээд өгөөч гэхэд А-г ерөөсөө олохгүй байгаа гэдэг. Шүүх хуралдаанд дуудахгүй, дахиж мэдүүлэг авахгүй болохоор нь А-н дугаарыг хэргээс авч утасдахад тэр дугаар дээрээ байсан, утас нь ерөөсөө өөрчлөгдөөгүй байсан. А шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохдоо энэ хоёр хүн нэгнийгээ өшиглөсөн зүйл миний хажууд болоогүй, би гараад явчихсан байсан. Мөн бид тэр байранд зэрэгцээд хойшоо хараад суух нөхцөл ерөөсөө байхгүй гэж мэдүүлэг өгсөн. Хохирогчийг худлаа ярьж байна гэдгийг А-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотолсон. Ажлын ширээ, баруун талын хана дагуулаад тавьчихсан машины суудал хоёрын хооронд 2 хүн сандал дээр хойшоо хараад суух боломжгүй, багтахгүй гэж хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Шийтгэх тогтоолд дурдсан А-н мэдүүлгээр нотлогдсон гэдгийг давхар үгүйсгэж байгаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой. Гэтэл хохирогч гэмтэл аваад 11 хоног өнгөрч мэс засалд орсныхоо дараа И.Б-ийг гүтгэх маягтай мэдүүлгийг өгсөн. Үнэн байсан бол нэг л агуулгатай мэдүүлэг байх ёстой. Гэтэл хохирогчийн бүх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа учраас эргэлзээ бүхий болсон. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт өмгөөлөгч Дашцэрэн уулзаад юу болсон талаар асуухад би хэдэн залуучуудад зодуулсан. Ямар банди нар байсан юм бэ, содон шинж тэмдэг байна уу гэхэд би санахгүй байна гэдэг. Мөн эхнэртээ залуучуудад зодуулсан, мөн Д гээд сувилагч мэргэжилтэй эмэгтэйг дуудаад түргэн дуудаад өгөөч ах нь бусдад зодуулчихсан юм шиг байна гэж мэдүүлсэн. Хохирогч И.Б намайг зодсон гэдгээ мэдэж л байсан юм бол хагалгаанд орсны дараа хэлэхгүй байсан. И.Б-ийнд очиж архи уусан тэгээд намайг зодсон гэж хэлэх боломж байсан. Эмчилгээний төлбөр их гарсан болохоор И.Б-д энэ хэргийг хүлээлгэж эмчилгээний зардлыг олж авах бодол байсан гэх хардлага төрж байна.
Мөн И.Б нь над руу ярьж прокурор надад чи А, Ц.А хоёрыг цуг гарсан гээд хэлчих, тэгвэл сайхан шийдэгдлээ хүү минь гээд мэдүүлэг зааж өгсөн байсан. И.Б надад намайг ингэж хэлбэл энэ хэргээс гарна гээд байх юм. Би тэгээд бичиж өгөх үү гээд утсаар ярьсан. Би тэгэхээр нь чи гэм буруутай бол мөнгө төгрөг төлөх нь гарцаагүй. А, Ц.А хоёрыг хамт цуг гарсан гэдэг мэдүүлгийг нотлуулахын тулд прокурор чамд ингэж үг зааж өгөөд байна. Чи ингэж хэлж болохгүй байх гэж хэлсэн. Прокурор энэ хэрэгт хувийн сонирхолтой хандаж байна. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 24 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан тайлбар байгаа. Энэ тайлбарт хүний гэм буруугүйг зөвхөн нотлох баримтаар л нотолно, нотлох баримт эргэлзээгүй байх ёстой. Түүнээс таамаглалд үндэслэж хүнийг яллах ёсгүй гэж заасан.
Зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг арилгахын тулд нүүрэлдүүлэн байцаалт хийж болох байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дэх хэсэгт гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй бол нүүрэлдүүлэн байцаалт хийж болно гэж заасан. Гэтэл мэдүүлгийн зөрүүг арилга гээд дахин дахин магадлал гаргаад буцаагаад байхад тэр мэдүүлгийн зөрүүг арилгуулахын тулд гэрч, хохирогчоос нэг ч асуухгүй, мэдүүлэг авахдаа хүртэл асуулт тавиагүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн гэдгийг нь тогтоох болохоос биш эмч Амгалангийн мэдүүлгээр тогтоосон гээд шийтгэх тогтоолд заачихсан.
Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, эргэлзээгүй гарсан гэж үзэх үндэслэлгүй, хуулийн шаардлагуудыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн. Шийдвэрлэх зарчим нь шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж шүүдэгчийг гэм буруутайд тооцохгүй гэсэн дүгнэлтэд тулгуурладаг. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай, баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянан үзэх үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, мөн хуулийн 36.7 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэрүүд тодорхой үндэслэл бүхий эргэлзээгүй байх ёстой. Шийтгэх тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг урьдчилан тогтоох ажиллагааг зөвхөн нотлох баримтад үндэслэнэ. Үндэслэл нь тухайн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх явцад эргэлзээ үүсвэл ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгааг арилгаж өгнө үү гэхээр энэ ажиллагааг огт хийхгүй байгаа.
Иймд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч И.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Ц.А ах бид 2 нэг нутгийн, бид өмнө нь ганц нэг удаа таарч байсан ийм л хүмүүс. Ц.А ах урьд нь манайд согтуу ирж агсам тавьж байсан. Үүнээс болж намайг зодсон юм байна гэсэн ийм ойлголт хавтаст хэрэг дотор байдаг юм. Би Ц.А ахад та манай эхнэрийг тэгж хэлж агсам тавьсан байна лээ шүү гэж хэлээд хоёулаа гар бариад уучлалт гуйгаад салцгаасан. Ц.А ах намайг миний цээж рүү өшиглөсөн гэдэг. Ц.А ах манайхаас 1 цагийн үед гарч яваад гэртээ 4-н цагийн үед очиж буцаад шүдээ олоод ирье гэж эхнэртээ хэлээд гарч хүнд зодуулсан газраа очоод өөрийнхөө хиймэл шүдийг олж авсан байдаг. Эхнэрт нь би Ц.А ах манайд агсам тавьж байгаад гараад явлаа. Та тосоод аваарай гэж хэлсэн. Эхнэр нь над руу залгаж Ц.А ах чинь хүнд зодуулчихсан юм шиг байна гэж утсаар ярьдаг. Ц.А ах И.Б намайг өшиглөхийг А нүдээрээ харсан гэж гүтгээд байдаг. Үүнийг А тодорхой ярьж өгсөн байдаг. Тухайн үед А аль хэдийнээ гараад явчихсан байсан. Харин бид 2 тэнд гар хөлөө бариад уучлаарай гээд эвлэрч байхад А байсан. Тэгээд манайхаас гараад явсан. А гарсны дараа Ц.А ах аяганы тал юм уучихаад манай үүдний довжоон дээр сууж тамхи татчихаад цаашаа явсан. Би гэртээ үлдсэн. Ийм л юм болсон. Тэгээд энэ Д эгч рүү яриад Ц.А ах агсам тавиад байх юм. Өмнө нь надад агсам тавихдаа бас л тэр Н гэдэг аавынхаа нэрийг бариад байсан. Манай Наран гэдэг бол шоронд атаман байсан хүн чи мэдэх үү. Миний судсаар одоо Нарангийн цус гүйж байгаа, чи мэднэ биз дээ гээд агсам тавьдаг. Сүүлд нь би эхнэрт нь та ирээд авчих уу. Манайд агсагнаад байх юм. Одоо та ирээд аваач гэсэн чинь арван хэд хоног наагуур чинь гадуур тэнэж архи ууж байна. Тэр авдаг улсууд нь хүлээж авна биз, би чадахгүй гэж эхнэр нь надад хэлсэн юм.
Тэгээд манайхаас нэг цагийн үед гараад явсан. Би эхнэр лүү нь утсаар эгч ээ манайхаас ганцаараа гараад явлаа шүү. Та тосоод аваарай гэж хэлсэн. Хэрвээ би Ц.А ахыг зодсон бол тэгж утсаар ярих уу. Харин ч сайхан сэтгэл гаргаж эхнэр лүү нь та тосоод аваарай явчихлаа шүү гэж хэлсэн. Маргааш нь 11-н цагийн үед Дэлгэрмаа эгч над руу утсаар ярьж ах чинь хүнд зодуулчихсан юм шиг байна. Утас нь наана чинь байгаа бол эмнэлэг дээр хүргээд өгөөч гэсэн. Би эмнэлэг дээр очиход Ц.А ах дусал залгуулчихсан сууж байсан. Би юу болсон бэ гэхэд ах нь ёстой юу ч санахгүй байна гэсэн. Таны утас манай буудлын суурин дээр байна утсаа ав гээд гаргаж өгсөн. Намайг эмнэлгээс гарч явахад Д эгч утсаар залгаж ах чинь ямархуу байна гэхээр нь дусал залгуулчихсан, юу ч санахгүй байна гээд байна гэж хэлсэн. Ийм л юм болсон. Үүнээс хойш прокурорт үзлэг шалгалт хийх газраа Аг авчраад байлгаад өгнө үү гэж зөндөө хүсэлт гаргасан. Аг оролцуулаад өгнө үү, яг хаашаа хараад сууж байсан бэ. Манайд тэр 2 метртэй лангуу байсан юм уу үгүй юм уу. Энэ байрлал ер нь байдаг уу үгүй юу гэдгийг бүгдийг нь хийгээд өгнө үү гэж зөндөө гуйж хүсэлт бичсэн, амаар ч хэлсэн. Энэ бүх ажиллагааг хийж өгөөгүй.
Прокурорын хэлснээр Ц.А ахын машинд ороод суусан чинь чи намайг ядахдаа хүргээд өгчихгүй яасан юм бэ хүргээд өгчихсөн бол ийм юм болохгүй байсан гэсэн. Урьд нь ирээд л архи уучхаад надаар хүргүүлдэг байсан. Би машинаараа хүргээд л өгдөг байсан. Манай эхнэр хүртэл хүргээд өг гэдэг. Ц.А ах агсам тавьдаг тэр болгонд нь би юм бодоогүй. Манай ахын найз гэж боддог. Цагдаагийн газар машин дотор чи эр хүний шинжгүй, хүргээд өгөхгүй, машинаасаа буу зайл гэж бид 2 хамгийн сүүлд уулзсан. Тэр хэрэг болсон өдөр манай эхнэр хотоос ирэх байсан. Би тэр архи дарснаас уугаагүй. Тэр өгсөн архийг нь би хивс рүү асгаж байсан. Манай хүн гэрт ирэхдээ архи үнэртээд байна гэхээр нь архи алдчихсан юм. Би архи уугаагүй, тал шил архи нь энэ байна гэж хэлсэн. Хамгийн сүүлийн гүтгэлэг нь хавтаст хэргийн хамгийн ард талын хуудсанд “......”-ийн үүдэнд гээд хэлчихсэн байгаа юм. Одоо явсаар байгаад “....... биш болж, эхлээд өргөн чөлөөнд ойчсон байсан бол одоо нөгөө өмгөөлөгчийн хэлдэг манай үүднээс эхлээд “......”-ийн үүдэнд гэсэн байсан. Гэтэл Ц.А ахын мэдүүлэгт үүднээс хол 25-30 метрийн зай дотор том хайлш байдаг. Чацарганын мод тарьсан байсан. Тэр чацарганын модыг сууриар нь үндсээр нь ухаж аваад тэр хэрэг болсноос хойш 8-н сарын дараа наадмын өмнөхөн хашааг буулгасан. Тэр хашаан дотор ороод хэвтэж байсан гэсэн. Гэтэл үүд биш болоод тэр зураг дээр байгаа газрууд нь бүр урагшаа яваад саад дотор нэг хонхорхой газар заасан байдаг юм. Тэгэхээр Ц.А ах манайхаас гараад “......”-ийн хажуу талд гэж байснаа болиод үүд болоод үүд нь сүүлдээ хайсан дотор чинь орчихсон явж байгаа юм.
Би үнэхээр хохирогчийг зодоод цохиж гэмтээчихсэн бол мөнгө төгрөгийг нь төлье гэж бодох сэтгэлтэй хүн. Гол нь би зодоогүй учраас хохиролд мөнгө төгрөг төлөөгүй. Миний хийж байсан арслангийн суурин дээр утсаа тавиад орхисон байсныг нь би хүргэж өгсөн. Би Б-ийн дэлгүүрийн гадаа сэрсэн гээд байгаа юм. Тэнд зодоон болсон байсан. Энэ талаар Б-ийн дэлгүүрийн худалдагчаас асуугаагүй. Би өөрөө Баяраагийн дэлгүүрийн худалдагчаас энд юу болсон, мэдэж байгаа зүйл байвал хэлээд өгөөч гэхэд Ц.А ахыг зодсон хүмүүс одоо хүртэл олдоогүй байгаа юм уу гэж хэлсэн. Би та зодооны тухай очоод хэлээд өгөөч гэхэд чадахгүй гэсэн. Тэгэхээр тэнд зодоон болсон нь үнэн болж таарч байгаа юм. Ц.А ахын мэдүүлэгт Б-ийн дэлгүүрийн хашааны буланд архичид цугладаг 2 ширхэг дугуй байдаг юм. Дараа нь Баяраагийн дэлгүүрийн хойд талын хашааны булан гэж ярьдаг. Ийм ийм зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байдаг. Сүүлдээ И.Б-ийн ахын найз учраас би өрөвдөөд цагдаад эхлээд хэлээгүй гэж худал мэдүүлдэг.
Би Ц.А ахыг зодсон бол хохирлын мөнгийг төлөөд үнэн байдлаа хэлж гуйгаад зогсож байх хүн чанар надад байгаа. Би алдаж эндэж байсан. 2 жил 5 сар 3 хоногийн тэнсэн харгалзах ялтай гарч ирсэн. И.Б-ийг гүтгээд шоронд хийх, эсвэл зүйл ангиар нь шийтгээд мөнгө авах ийм санаа байдаг юм болов уу л гэж боддог юм. Энэ бүх нөхцөл байдлыг дүгнэж үзээд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор Т.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол болон шүүгдэгчийн гаргасан гомдлуудтай танилцсан. Хохирогч худал мэдүүлэг өгсөн, удаа дараа мэдүүлгээ өөр өөрөөр өгсөн гэж мэтгэлцээд байгаа. Тухайн үед хохирогч согтуу байсан, мөн “Дээд өргөн чөлөө”, “Морин жим” гээд яриад байгаа. Энэ үйл явдлуудыг заавал дэс дараалан эрүүл саруул хүн шиг илэрхийлж ойлгуулах нь тухайн хүний өөрийнхөө үйл явдлыг сэргээж хэлэх чадвар энэ байдалтай шууд холбоотой зүйл гэж бодож байна. Хохирогч миний ар нуруу руу, эсвэл хөл рүү, гар луу цээж рүү өшиглөх гэж өөр өөр зүйл огт хэлээгүй. Цээж хэсэг буюу аюулхай хэвлий хэсэг рүү өшиглөсөн гэдгийг л хэлж байгаа юм. Ингэснээрээ энэ хүн чинь үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Хүн өөрийнхөө үйлдлийг илэрхийлж байгаа чадвар нь тэр. И.Б хохирогч Ц.А-гийн хэвлийн хэсэг рүү өшиглөснөөс болж хүнд хохирол үүссэн. Шүүгдэгчийн эхнэр шөнийн 01 цагийн үед Архангайн автобусаар гэртээ ирсэн, ирэхэд нь гэр нь цэмцгэр байсан тухай асуудал, гэрч Д 4-н цагийн үед хохирогчийг гэртээ ирсэн гэж яриад байгаа асуудлууд нь шүүгдэгч гэм буруутай эсэх, өөрөөр хэлбэл Ц.А-ийн цээж хэсэг рүү хэвлий хэсэг рүү өшиглөсөн, өшиглөөгүйг нотлоход онцгой ач холбогдолтой нотлох баримтууд биш.
Хохирогч элэг нь гэмтээд мэс засал хийлгээд 10 хоносныхоо дараа гэнэт И.Б өшиглөсөн гэж гүтгэж байна гэдэг. Хохирогч өөр залуучуудад зодуулчихсан, эсвэл 1 цагаас 4-н цагийн хооронд эхнэр, нөхөр 2 хоорондоо зодолдсон байхыг үгүйсгэхгүй гэсэн зүйлийг байна. И.Б Ц.А-г нэг удаа өшиглөөд элгэнд нь гэмтэл учирч энэ гэмтэл нь хүнд хохирол болох нь тогтоогдсон. Хохирогч ийм гэмтэл авснаас хойш хэр хугацаанд ингэж явж болох талаар шинжээч эмчээс мэдүүлэг авч тодруулчихсан. Энэ нь хүн хүнийхээ биеийн байдлаас болж янз бүр байдаг. Гэмтэл аваад явах боломжтой гэдгийг бас хэлчихсэн учраас энэ хэрэг нотлогдсон.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаа дахин явуулж нотлох ажиллагааг бүрэн дүүрэн хийсэн. Мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа мөрдөгч болон прокуророос хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Мөн шүүгдэгчийн эрхийг хязгаарласан, хориглосон, хассан зөрчил гаргаагүй. Хохирогчид учирсан гэмтэл бол хүнд хохирол байдаг. 2022 оны 3 дугаар сарын 26-ны оройны 19 цагаас шөнийн 00 цаг хүртэл нийтдээ 5-н цагийн хугацаанд 3-н хүн согтуу байсан. Нэг шил архи хувааж уусан. Ийм үйл явдлын эцэст энэ хэрэг үйлдэгдсэн. Энэ хэрэг ганцхан хохирогчийн гомдлоор биш, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, туршилт хийсэн нотлох баримт, бусад ажиллагаагаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогч Ц.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зодуулсан нь үнэн. Бид хоёр нэг нутагт байдаг. Би И.Б-ийн ахтай нь найз, ойрхон айл саахалт өссөн хүмүүс байгаа юм. Би И.Б-ийг өмнө нь бас иймэрхүү хэрэг төвөгт холбогдож байсан болохоор нь энэ хэргийг нууж байсан. Би хагалгаанд орсон. Тэгээд үнэнийг хэлэхээс өөр аргагүй болсон. Тэгж л би мэдүүлгээ үнэн зөвөөр ярьсан. Хэрэг болсны маргааш өглөө нь наад хүн чинь намайг эмнэлэг дээр байхад ирж миний энгэрийн карманд байсан хагархай утас авчирч өгчихөөд явсан. Би цагдаа нар яриад байна, чи энэ хавиар үзэгдээд яах юм яв гэж хэлсэн. Чи надад нэг ус дөхүүлээд өг гэхэд 1 жижигхэн цэвэр ус авчирч өгчихөөд л гараад явсан. Би түүнээс хойш И.Б-тэй ерөөсөө уулзалдаагүй. Нэг мэдүүлэг өгөхөд уулзалдсан. Тэгэхэд тантай ярих юм байна гэсэн. Би чамтай юу ярих вэ. Чи намайг тэгж ядарч зовж байхад утсаар ч яриагүй гэж хэлсэн. Маргааш нь намайг хагалгаанд орсон байхад дахин дахин утасдаад байсан. Би ярьж чадахгүй гэж хариу өгсөн. Би И.Б-д зодуулсан нь үнэн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Прокуророос И.Б-ийг хохирогч Ц.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч .... овгийн И.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... овгийн И.Б-ийг 02 (хоёр) жил 02 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэн шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч И.Б-ээс ...би Ц.А ахад гэмтэл учруулах ямар ч үйлдэл хийгээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хянан үзэж үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж үү өгнө үү...гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэлүүд нотлох баримтын шаардлага хангаагүй. Хохирогчийн мэдүүлгүүд өөр хоорондоо эрс зөрүүтэй байхад хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хохирогчийн эргэлзээ бүхий мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг удаа дараа прокурорт буцаахад уг ажиллагааг хийгээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар И.Б-д холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ... гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн шүүгдэгч И.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад И.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Хохирогч Ц.А-гийн мэдүүлгээс дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн эхний мэдүүлэгтээ ...Б бид хоёр маргалдаж намайг сандал дээр сууж байхад Б босож ирээд миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдсан нэг сэрээд ухаан ортол “.....”-нд хэвтэж байсан гэх, ... дахин өгсөн мэдүүлэгтээ ... гэнэт миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөж би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь би “.....”-ний “.....” дэлгүүрийн ойролцоо хашааны буланд хэвтэж байсан. Б лангуу түшээд зогссон, би наад талд жижиг сандал дээр суусан, миний баруун гар талд А мөн сандал дээр сууж байсан гэх, 3 дахь удаа өгсөн мэдүүлэгтээ ...тухайн үед би архи хэрэглэсэн байсан учраас нэг хэсэг ухаан алдсан, тэгээд сэрсэн чинь Б-ийн гэрийн хажуу талын ......ийн үүдэнд хэвтэж байсан. Тэгээд би босож гэртээ очсон Б-д өшиглүүлээд хэсэг ухаан алдаад .......ийн үүдэнд сэрэхэд л хэвлийгээр өвдөж байсан гэх,
Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд ... Ц.А бид хоёр нэг айлын хүргэн юм. Ц.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Нэг уухаараа хэд хоног уудаг юм. Тухайн өглөө Ц.А-гийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гарсан, хордлоготой байх шиг харагдсан нэг их согтуу харагдаагүй. Надад хэлэхдээ юу ч санахгүй согтуу тасарсан байсан хэдэн банди нар зодсон гэж ярьж байсан... гэх мэдүүлгүүдийг өгсөн ба мэдүүлгүүд нь зөрүүтэй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болж чадахгүй, эргэлзээ бүхий байна.
Гэрч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Тухайн өдөр 19 цаг өнгөрсөн гэртээ байж байхад Б утсаар залгаад О.Ц.А ах манайд ирээд архи уугаад муудчихсан байна. Та манайд хүрээд ирэх үү гэхээр нь би амжихгүй өөрөө хүрээд ирнэ биз гэж хэлсэн. 00 цаг өнгөрч байхад И.Б залгаад О.Ц.А манайхаас гараад явлаа та өмнөөс нь гараарай гэж хэлэхээр нь би зам дагаад ирж байгаа бол би тосож авна гэж хэлэхэд замаар яваагүй хойшоо явчихлаа гэж хэлсэн гэхээр нь Дээд өргөн чөлөө рүү явсан юм байна даа гэж бодоод орой болсон тул айгаад явж чадаагүй. Унтаж байхад хүн хаалга нүдээд байхаар нь очиход манай нөхөр Ц.А хувцас нь битүү шороо болчихсон зогсож байсан. Би цаг харахад 4-н цаг болж байсан. Тэгээд би хайчаад ирж байгаа юм гэж асуухад би унтлаа гээд том өрөө рүү явчихсан. Би хойд өрөөндөө унтаж байтал ёолоод байсан... гэх,
Гэрч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Миний бие 2022 оны 03 дугаар сарын 26-ны 19 цагт Улаанбаатар хотын Драгон төвөөс Архангай аймгийн автобусанд ганцаараа сууж ....... суманд 2022 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 01 цагт буугаад гэртээ 01 цаг 10 минутын үед гэртээ ороход нөхөр И.Б нь гэртээ ганцаараа байсан... гэх мэдүүлгээр хохирогч Ц.А шүүгдэгч И.Б-ийн гэрээс шөнийн 12 цаг өнгөрч байхад явсан, гэртээ шөнийн 4-н цаг өнгөрч байхад ирсэн үйл баримт тогтоогдож байна.
Анхан шатны шүүхээс хохирогч, гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар 2 удаа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан боловч эргэлзээтэй нөхцөл байдал арилаагүй байна.
Дээрх хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч И.Б-ийг хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдохгүй эргэлзээтэй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын энэ талаарх гаргасан давж заалдах гомдлуудыг ханган Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар 14-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, И.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа шүүгдэгч И.Б суллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 85 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг ду