| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03981/И |
| Дугаар | 191/ШШ2025/06662 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/06662
| 202 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 191/ШШ202/06662 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* ******* ******* ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар, Чингэлтэй, дугаар хороо, 11 давхарт 110 тоот хаягт байрлах, ХХК /РД:/-д холбогдох,
гэрээний үүрэгт 30,868,734 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу манай компаниас мах авч байсан. Хоёр компани 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны хооронд нийлүүлсэн махны төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлэхэд ХХК нь 20,79,16 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй буюу өглөгтэй гарсан. Төлбөрийн үлдэгдлийг төлөхийг ХХК-ийн захирал болон нягтлан бодогчид удаа дараа утсаар болон биеэр очиж шаардсан боловч төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл нэг төгрөгийн төлбөр хийлгүй, манай компанийг санхүүгийн хувьд маш их хохироож байна. " ХХК-тай байгуулсан Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.2-т Худалдан авагч нь тохирсон хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд хоногийн 0,3 хувийн алданги төлөх-өөр тохирсон. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д 3ээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэсний дагуу ХХК-иас нь зээлээр худалдан авсан махны үнийн үлдэгдэл төлбөр 20,79,16 төгрөгийг гэрээнд зааснаар алданги тооцоход 18,21,190 төгрөг болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 10,289,70 төгрөг, нийт 30,868,734 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт 30,868,734 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 30,868,734 төгрөгийн 20,79,16 төгрөгийг 202 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр, 10,289,70 төгрөгийг 202 оны 10 дугаар сарын 1-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 7. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 30,868,734 төгрөгийн 20,79,16 төгрөгийг 202 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр, 10,289,70 төгрөгийг 202 оны 10 дугаар сарын 1-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,294 төгрөгийн 16,147 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 16,147 төгрөгийг, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 16,147 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА