Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 307/ШШ2025/00949

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/01053/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ********дугаар хороо,******дугаар гудамж,******* байрлах, ******* ******* ХКомпанийн хүсэлттэй,

 

******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь 2018 оны 12-р сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Харилцагч нь 2025 оны 02-р сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 9,010,666 төгрөг, хүү 14,010,989 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,160 төгрөг, нийт 23,099,216 төгрөгийг төлөөгүй байгаа. 1105 хоног хугацаа хэтэрсэн байдалтай байгаа. Харилцагчийг удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлээ төлөөгүй. Оршин суугаа хаягтаа байхгүй байна. Иймд ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ХКомпани нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ ...манай *******наас зээл авсан ба төлөлтөө хийхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл бүртгэлтэй хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Тийм учраас ******* эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тодруулж өгнө үү... гэжээ.

 

3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэл нь хүсэлт гаргагч ******* ******* ХКомпанийн шүүхэд гаргасан хүсэлт, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 307/ШШ2025/01756 дугаартай ...хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулсны дараа нэхэмжлэлээ түүний оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэх захирамж зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. гэж зааснаар түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан ******* овогтой ******* ******* *******-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.******* оршин суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг,*****дугаар байр,******* тоотод оршин суух хаягтай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС