Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 307/ШШ2025/01061

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/01108/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******дугаар хороо,*******дугаар гудамж,******* байрлах ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,*******дугаар баг,*******дугаар байр,******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* холбогдох,

 

2,677,890.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2,677,890.20 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие 2,677,890.20 төгрөгийг төлнө... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй П.******* холбогдох 2,677,890.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2.Хариуцагч ******* нь ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна... гэх тайлбарыг ирүүлсэн байна.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,796 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,898 төгрөг, төрийн сангийн орлогоос 28,898 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй П.******* холбогдох 2,677,890.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн ...миний бие 2,677,890.20 төгрөгийг төлнө... гэх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,796 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,898 төгрөг, төрийн сангийн орлогоос 28,898 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХКомпанид олгосугай.
 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС