Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/01073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2023/01355/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******дугаар хороо,*******дугаар байр тоотод байрлах ******* ******* ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг,*******дугаар байр,*******байрлах ******* ******* ******* ******* ******* ХХКомпанид холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *******дугаар хороо,*******дугаар байр,*******тоотод байрлах ******* ХХКомпани,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *******дугаар хороо,********тоотод байрлах ХХКомпани,

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,412,000,000 төгрөг гаргуулах, түрээслүүлсэн барилгын хэв хашмал бусад иж бүрдлийн хамтаар буцаан өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн т ХХКомпани болон ******* ******* Эл туннель ******* ХХКомпаниийн хооронд байгуулсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай

 

т " ХХКомпани, "******* ******* Эл туннель *******" ХХКомпани тус тус хэв хашмалыг өмчлөх эрх бүхий этгээд бус болохыг тогтоолгох тухай Бие даасан шаардлага гарсан гуравдагч этгээд ХХКомпанийн шаардлагатай,

 

******* жи эл туннель ******* ХХКомпанийн хууль бус эзэмшлээс хэв хашмалыг чөлөөлүүлэх тухай Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХКомпанийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-ийн зүгээс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн 107 нэр төрлийн 1831 ширхэг тоног төхөөрөмж, барилгын хэв хашмалыг албадан гаргуулах, түрээсийн төлбөрт 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 14-ны өдөр хүртэл түрээсийн гэрээний 2.1-д зааснаар сарын 50,000,000 төгрөгөөр тооцож 2,400,000,000 хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор түрээсийн төлбөр төлнө гэдэг баталгааг тухайн үед ******* ******* ******* туннель ******* ХХК-ийн захирал М.******* түрээсийн гэрээг хүлээн зөвшөөрч тус баталгааг гаргаж өгсөн. Түрээсийн гэрээний үүргийг биелүүлээгүй байх тул тийм учраас түрээсийн гэрээний төлбөрийг шаардаж байна. Гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн М.******* гэрээ байгуулж гарын үсэг зурсан гэж тайлбар хэлсэн байдаг. Түрээсийн зүйлийг хэдэн онд яаж шилжүүлсэн бэ? гэдэг зүйл яригдана. 2014 онд ХХК-ийн гүйцэтгэх захирал түрээсэлж, 2017 он хүртэл түрээслээд 2018 онд бурхан болоод М.*******ийг гүйцэтгэх захирлаар томилж, 2018 оноос түрээсийн гэрээгүйгээр түрээсэлж байсан боловч 1 жилийн хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр буцаан шаардах үед гэрээг бичгээр байгуулж нотариатаар орж гэрээ байгуулъя сарын 50,000,000 төгрөг өгье гээд гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг талууд хэн аль нь төлөөгүй талаар маргахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... өөрөө хариу тайлбар өгсөн байдаг. Миний хувьд 2024 оны 12 дугаар сараас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Тухайн үед М.******* түрээсийн гэрээг байгуулаагүй. Намайг гуйж, хятадаас хөрөнгө оруулалт авах гэж байгаа юм чи манай компани дээр очоод хэв хашмал түрээслэх гэрээнд гарын үсэг зурчих гэж хэлэхээр нь зурсан. Бодит байдалд ийм зүйл болсон талаар хэлсэн. Баталгаа гаргаж өгсөн гээд хавтас хэрэгт авагдсан байдаг. Энэ талаараа М.******* баталгаа гаргаагүй гэдэг тайлбар өгдөг. М.*******ийн бичиг мөн үү гэдэг талаар шинжээч томилсон. Шинжээчээс бичмэл үсгээс бүрдсэн тул харьцуулан судлах боломжгүй байна гэсэн. Тиймээс энэ баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн байдаг. Нэхэмжлэгч хариуцагч компаниуд эртнээсээ харилцаатай байсан. Хэв хашмалыг 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн. ХХК-аар мөнгө шилжүүлсэн баримт байдаг боловч Монголын хилээр орж ирэхэд нь ХХК хүлээж авсан. Хэрэв энэ хэв хашмал нэхэмжлэгчийн өмч юм бол ХХК яагаад хүлээж авсан бэ гэдэг нэг асуудал. мөн Э.*******бат гэдэг хүн ХХК-ийн барилгын хэв хашмалыг худалдах гэрээ байгуулсан нэг бүрийн үнэ 250,000 доллароор худалдаж авахаар гэрээ байгуулан худалдаж авсан гэрээ байдаг. Энэ дунд ойлгомжгүй зүйлүүд их байдаг. Хавтас хэрэгт томилолтууд авагдсан. ХХК Дархан-Уул аймагт төрийн албан хаагчийн 250 айлын орон сууцыг барихаар хэв хашмалууд Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн. Энэ хэв хашмал ХХК ашиглагдаад явж байхад түрээсийн гэрээ байгуулагдсан гээд нэхэмжлэгч талаас түрээсийн гаргаж өгсөн. Эдгээр нөхцөл байдлууд ойлгомжгүй байна. тиймээс М.*******ийн тайлбар бодитой. М.*******, нар түрээсэлсэн сүүлд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан. Анхны тайлбар гаргахдаа хуульчаас зөвлөгөө аваагүй тайлбар гаргаж өгсөн. Сүүлд нотлох баримтууд цуглаад ирэхээр өмнө нь гаргасан тайлбар нь өөрчлөгдсөн мөн шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ийм ажиллагаанууд явагдсан. ******* ХХК-ийн захирал М.******* хоёрын хооронд байгуулагдсан гэрээ нь хууль бус гэрээ гэдгийн М.******* удаа дараа хэлж байсан. Тиймээс хэв хашмал нь нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн гэдэг зүйл тогтоогдохгүй байна. иймд иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: ...Түрээсийн гэрээг хуурч хийсэн Дархан-Уул аймагт залуу гэр бүл төсөлийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө дутаад М.******* өөрийн нэр дээр ******* ******* ******* ******* ******* ХХК-ийг байгуулаад хөрөнгө татсан. Энэ хөрөнгө татах үед Бээжингээс ирээд ах нь чамд хятадуудаас өндөр хөрөнгө оруулалт татаад өгье харин чи надтай өндөр үнийн дүнтэй гэрээ хийчих хятадуудыг татахаар гэрээ хийе гээд гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээ эхнээсээ л хууль зөрчиж хийгдсэн. Хэв хашмал 57 төрлийн 1000 гаруй нэр төрлийн 3-4 машинд багтахаар хэв хашмалыг зүгээр нэг адуу үхэр зарж байгаа юм шиг гэрээ байгуулсан байдаг. Дээрх яригдаад байгаа түрээсийн гэрээ нь зүгээр хөрөнгө мөнгө босгох зорилгоор байгуулсан гэрээ байгаа юм. М.******* гэдэг хүн ХХК-аас худалдаж авсан зүйл байхгүй харин түрээсэлж байсан. Тэгэхээр энэ хэв хашмал ХХК-ийн өмч биш ХХК-ийн өмч тэгээд нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон. Мөн энэ гэрээ нь хөрөнгө босгох зорилготой халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ байна. Тиймээс энэ хэв хашмал нь ХХК-ийн өмч мөн харин М.******* өрөнд ороод ирэхээрээ д шилжүүлээд орон сууцаа бариад дуусгасан. Төслөө хэрэгжүүлээд дуусахад зальт этгээдүүд ардын шүүхийг ашиглаж арга залиа хэрэгжүүлж байна. Тиймээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дээрх түрээсийн гэрээ нь хүчинтэй юу гэдэг дээр шүүх анхааран үзээрэй гэж хүсэж байна... гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: ... ХХК-ийн захирал маань нас барсан ч би амьд байна. Та нар яасан ичдэггүй хүмүүс вэ? 2012 онд хэв хашмал оруулж ирсэн энэ нь ажил хөнгөвчилсөн үр бүтээлтэй Туркээс гэрээ байгуулж оруулж ирж байгаа юм гэж надад хэлсэн. захирлын хэлж байгаагаар хэв хашмал татахдаа гэдэг хүнээс мөнгө гуйгаад хэв хашмалаа оруулж ирээд ийн дүүгийн хашаанд үлдээсэн. Гэтэл Э.*******бат гэдэг хүн өрөндөө өгсөн байсан хэв хашмалаа авч чадахгүй 4-5 жил болсон. М.******* гэдэг ХХК-д ямар ч хувьцаа эзэмшдэггүй харин ажлын төлөө хүн байсан гэтэл 2019 онд М.*******, тэй очоод гэрээ байгуулсан энэ ямар эрхтэй болоод гэрээ байгуулсан талаар ойлгохгүй байна. Энэ хэв хашмал нь миний өмч юм. ХХК-тйн захирал 2016 онд надад 40 хувиа өгөөд барилгынхаа үйл ажиллагааг надад шилжүүлсэн. Тэгээд 2018 онд засаг даргыг гуйгаад хуралдуулаад үүрэг даалгавар аваад нэг давхрыг босгоод явж байсан гэтэл М.*******, тэй хуйвалдаад намайг тэндээс гаргасан байдаг. Та нар одоо ич тэр миний өмч маргаад байх юм байхгүй. Э.*******бат гэдэг хүн хэв хашмалыг барьцаанд тавиад алга болсон байсан би зорьж очоод мөнгийг нь төлөөд авч байсан. Түрээс гэдэг зүйл байхгүй сард 50,000,000 төгрөг гэдэг зүйл ч байхгүй. Барилгын хэв хашмал ХХК-ийн өмч байж байгаад ******* ХХК-д шилжсэн энэ бол манай өмч... гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Энэ хэв хашмалыг түрээсэлж байгаа гэж үзэж байгаа бол өмчлөгч мөн гэдгийг тогтоох ёстой. Нэхэмжлэгч энэ хэв хашмалын өмчлөгч мөн эсэх тал дээр хавтаст хэрэгт ямар ч баримт байхгүй. 269,000 долларыг 2012 онд хэв хашмалыг оруулж ирэхдээ гэдэг хүнээс зээлж оруулж ирсэн зүйл байдаг. Энэ бол зээлийн харилцаа болохоос биш хэв хашмалын өмчлөгч гэдэг зүйл огт биш юм. Үүний дараа 269,000 долларыг төлөгдөөгүй гэдэг шалтгаанаар Э.*******бат гэдэг хүнээр барьцаанд тавьсан. Компанийн хашаад байлгаж байгаад очоод авах гэсэн барьцаанд тавьсан асуудал байсан. Харин миний үйлчлүүлэгчийн зүгээс ******* ХХК-ийн хувьд барилгын үйл ажиллагаанд 2013 оноос эхлэн хөрөнгө оруулаад оролцож эхэлсэн. Хөрөнгө оруулаад суурийн давхар, нэг, хоёр давхрыг босгоод энэ хөрөнгө оруулалтаасаа үлдэгдэл 592,000,000 төгрөг үлдсэн байсан манайх тусдаа нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийн шаардлага тодорхой хэмжээ нь хангагдсан. Энэ болж байгаа бүхий л процессыг миний үйлчлүүлэгч хамгийн сайн мэдэж байгаа. Бусад хүмүүс бол хавтас хэргийг хараад үнэлэлт дүгнэлт өгөөд оролцож байгаа хүмүүс. Нэхэмжлэл тал түрээсийн гэрээ байгуулсан гээд байгаа нь өөрөө энэ хэв хашмалын өмчлөгч мөн үү гэдгийг нотлох ёстой гэтэл өнөөдөр хэрэгт гаргаж өгч байгаа баримт өмнө нь гаргаж өгч байгаа баримт зэргээс үзэхэд түрээсийн гэрээ хийсэн л гэж баримт гаргаж өгч байгаа болохоос биш өмчлөгч нь мөн эсэхийг тогтоож чадахгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс ******* ХХК-ийн өмчлөлд шилжиж ирсэн байдаг худалдах худалдан авах гэрээ байгуулагдаад манай өмчлөлийнх болсон. Нэхэмжлэгчийн зүгээс 269,000 долларыг шилжүүлсэн, түрээсэлсэн баримт байгаа болохоос өмчлөлтэй холбоотой ямар ч баримт байхгүй байна. Мөн 2,400,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь өөрөө үндэслэлтэй юу үгүй юу гэдэг эргэлзээтэй. Гуравдагч этгээдээр оролцоод байгаа М.******* гэдэг хүн энэ бүх будилааны эзэн. М.******* гэдэг хүн ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш харин гүйцэтгэх захирлаар томилсон нэг тушаал байдаг тэр нь гарын үсгийг нь шинжлүүлье гэхээр нас барсан хүний гарын үсгийг тогтоох боломжгүй гэдэг. М.******* гэдэг хүн гарын үсэг зураад түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Харин 2019 онд түрээсийн гэрээ байгуулагдаад явж байхад Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар гомдол өгөөд шалгагдаад явж байсан. Хариуцагч хариу татгалзал тайлбараа энэ манай өмч бишээ бид нар түрээсэлж байгаа гэдэг тайлбарыг гаргаж өгсөн. Тиймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн нь М.******* рүү утсаар яриад ах нь Бээжинд байна хятадуудаас 20,000,000,000 төгрөг авах гээд байна. танайд хөрөнгө оруулна. Барилга барих гэж байгаа гээд зээл авах гэж байгаа болохоор итгэл төрүүлэх зүйл хэрэгтэй байна гээд наадам центрийн оффист очоод 2 ажилтантай нь гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурсан. Эдгээр нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл болон 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гээд сөрөг нэхэмжлэл гаргасан. 2021 онд ******* ******* ******* туннель ******* ХХК-ийн хувьцаа болон гүйцэтгэх захирал нь шилжиж ирсэн. Энэ гэрээ байгааг яаж мэдсэн бэ? гэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн байдаг. М.******* хүнд энэ талаар хэлэхэд шүүхэд нэхэмжлэл гаргаад явна гэж ёстой бодож байгаагүй мөн ийм хэмжээний түрээсийн төлбөр төлөх боломжгүй гэдэг нөхцөл байдлыг илэрхийлж хэлдэг. Тиймээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхлэх хэлцэл болохыг тогтоож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: М.******* 2018 онд барилгын хэв хашмалыг түрээсэлж, 2019 онд төлбөр төлөх байсан өгөөгүй. Нэхэмжлэгчээс хэв хашмалыг буцаан шаардахад гэрээ байгуулъя гэсэн. Энэ түрээсийн гэрээ байгуулах үед ******* ******* ******* туннель ******* ХХК 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан. Түрээсийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан нэг жилийн дараа түрээсийн гэрээний 600,000,000 төгрөгийг төлөөгүй 2020 онд ахиад дуудах үед М.******* би танд компанийнхаа 50 хувийн хувьцаа эзэмшүүлье баталгаа болоод түрээсийн мөнгө ороод ирэхээр өгье гээд баталгаа болгоод өгсөн. Хэрэв хуурамч гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол яах гэж гэрээ байгуулсан юм. Одоо хавтас хэрэгт байгаа М.******* би одоо эс мөнгө авах гэж байгаа та хувьцаагаа надад буцаагаад өгчих гээд баталгаа гаргаж өгсөн. 2023 оны 09 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад бид энэ хариуцагч компанийг худалдаж аваагүй гэдэг талаар тайлбар өгсөн. Яагаад өмнө нь өгсөн тайлбар өнөөдөр өгч байгаа тайлбарууд чинь зөрөөд байгаа юм. Тэр өдөр өмгөөлөгч төлөөлөгчөөр томилогдсон байдаг. Тэр бичиг дотор юу байдаг вэ гэхээр худалдах худалдан авах гэрээ, түрээсийн гэрээг хамтад нь гаргаж өгсөн. Харин хэв хашмалыг хариуцагч компаниас иргэнээрээ түрээсийн гэрээ хийсэн. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бол энэ хугацаанд болсон үйл явдлыг юу гэж тайлбарлах вэ? 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр турк улсын Неру брэнд компанитай ХХК буюу өнөөдрийн ******* ХХК очиж гэрээ байгуулсан байдаг. 269,000 доллароор худалдаж авсан. Монгол улсын хилээр орж ирэхдээ ХХК-ийн нэрээр орж ирсэн яагаад гэвэл , хоёр хамтран ажиллах байсан болохоор ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн. 2012 оны 03 дугаар сарын 23-ний өдөр гурван хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол гараад гэрээг цуцалж, Неру брэнд-ийн тоног төхөөрөмжийг д шилжүүлсэн. 7 хоногийн дараа шилжүүлж авсан хувьцааныхаа 50 хувийг буцаан өгдөг. Хэрэгт ийм баримт байгаа. ХХК 2014 оны 07 дугаар сарын 17-ний өдөр буцаагаад , ХХК-аас түрээсэлдэг. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа гуравдагч этгээдүүд өмчлөгч гэж үзэж байгаа бол энэ өмч хууль ёсоор шилжээд 269 мянган долларыг ХХК-д хэн төлсөн бэ? энэ талаарх үйл баримт байхгүй. ******* ******* ******* туннель ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл түүнийг нотолсон үйл баримтыг шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа этгээд өгөх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл баримт өгөгдөөгүй. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Хууль ёсны дагуу өмчлөлөө шаардаж байгаа бол өмчлөгчөө нотлох хэрэгтэй. 2016 оны ******* ХХК-энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Өмчийн талаар маргах ч эрхгүй. Мөн хөрөнгийг Шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжилсэн. Энэ тоног төхөөрөмжтэй холбоотой битүүмжлэлд бүх тайлбар, үйл баримт нь сөрөг нэхэмжлэл гаргагч талаас Бид нарын хөрөнгө биш гэж хэлдэг. 2018 онд ыг нас барсны дараа М.******* Би ажлыг нь үргэлжлүүлж байгаа юм аа гээд 1 жилийн хугацаатай амаар Түрээсийн гэрээ байгуулсан. 2019 онд бичгээр байгуулсан. 2020 онд хувьцаагаа шилжүүлж өгч ахин 1 жилийн хугацаа аваад буцааж хувьцааг нь зарсан. Энэ цаг хугацаагаар ХХК-ийн шилжүүлсэн 5 удаагийн гүйлгээ байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу тодорхойлж байна. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгодог хэлцэл. Иргэний хуулийн 56 дугаар зүйлээс 60 дугаар зүйл хүртэл тооцдог хэлцэл. Тогтоолгох гээд байгаа юм уу? тооцох гээд байгаа? ойлгомжгүй байна. Сүүлд тайлбартаа Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу тогтоолгоё гээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэг хүлээдэг. Нэхэмжлэлийн үндэслэлээ хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримт байдаггүй. Маргаан бүхий тоног төхөөрөмж 2012 оны 01 дүгээр сард ХХК гэрээ байгуулж үнийг шилжүүлсэн талаарх баримт байгаа. Энэ талаарх баримт тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгчийн өмч гэдэг тогтоогдож байна гэж үзэж байна. ХХК-ийн захирал 2014 онд мэдэгдэл хүргүүлээд энэ эзэмшлийг д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдэг нөхцөл байдалд тогтоогддог. Үүнээс хойш ХХК-ийн захирал нь тухайн тоног төхөөрөмжийг ийн эзэмшилд шилжүүлсэн. нь ХХК-с хувьцаагаа салгаад тоног төхөөрөмжөө аваад явсан. Э.*******бат гэдэг хүнтэй хамран ажиллахаар болоод гадаа хадгалж байхаар агуулахад хадгалсан. Гэвч нь 2014 онд Э.*******батаас түрээслээч гэж гуйдаг. Ийм л асуудал байгаа юм... гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: ...Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлийг үндэслэсэн талаараа тайлбарласан. Гэвч Иргэний хуулийн 59 дугаар зүйлийг тодруулчихлаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг дурдсан. Үйл баримтыг халхавчлан хийсэн. Хятад хүнээс мөнгө босгож зээл авсан учраас халхавчилсан. Харилцан эд зүйлийг шилжүүлсэн байхгүй... гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах зүйлийг хэлье. Нэгдүгээрт, сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан нөхцөл байна гэж үзвэл: хэлцлийн үр дагаврын асуудлаар нэхэмжлэл гаргадаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хойш хүчин төгөлдөр байдаг. Шүүхээр дүгнүүлэх байдлаар шийдвэрлүүлдэг. Хоёрдугаарт, Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцлийг хуулиар зохицуулсан байдаг. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс энэ гэрээ байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэд хэдэн шинжийг агуулж байна. Ямар нэгэн байдлаар түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй. Түрээсийн төлбөр төлөх асуудал ярьдаггүй. Энэ гэрээ байгуулагдсан эсэх тал дээр нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох байх гэж үзэж байна. Өмчлөгч мөн эсэхийг нотлох хэрэгтэй. 13 жилийн хугацаа өнгөрсөн байна. 30 гаруй захиалагч нар хохироод мөнгөө авч чадахгүй байдалтай байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол хууль зүйн зөрчилдөөнтэй гэж үзэж байна... гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагын үндэслэлээ: ...Тус шүүхэд хянагдаж буй "*******т ******* " ХХК-ны нэхэмжлэлтэй "******* ******* Эл Туннел *******" ХХК хариуцагчтай холбогдох хэрэгт, түрээсэлсэн гэх Турк улсын Ne-ru form work systemlery Co..Ltd компанид үйлдвэрлэсэн, ISO-9001:2008 чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг "" ХХК-н Турк улсаас импортлон гаалийн бүрдүүлэлт хийсэн, инженер техникийн ажилчид нь 2015 онд "Хөх Монгол ХХК-ны хашаанаас Барилгын туннель хэв хашмалыг ачуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р хороололд Төрийн албан хаагч, залуу гэр бүлд зориулсан 225 айлын орон сууц төсөл хэрэгжүүлж буй " ХХК-ны барилгын хашаанд буулган 2016 онд Турк улсаас мэргэжилтэн урьж инженер техникийн ажилчдадаа сургалт зохин байгуулж, барилгын талбайд хэв хашмалыг угсарсан 2012.06.05нд Турк улсын Истанбул хотоос Монгол улсын Замын-Үүдийн боомтоор ХХК-ний нэрээр орж ирэн Гаалийн бүрдүүлэлт хийсэн ХХК-ний өмч.

Нэхэмжлэгч нь 2019.07.17-ны өдөр ******* ******* Эл ******* *******" ХХК-тай 1 сарын 50.000.000 \тавин сая/ төгрөгөөр түрээсийн гэрээ хийсэн, түрээсийн төлбөр хийгдээгүй тул гэрээний үүргийн дагуу 48 сарын төлбөр, алданги, торгуульд 2.412.000.000 \хоёр тэрбум дөрвөн зуун арван хоёр сая/ төгрөгийг хариуцагч талаас шаардсан байна.

2014 онд эхлүүлсэн орон сууцны барилгын төсөл санхүүгийн хүндрэл учирч яаралтай санхүүжилт олох шаардлага тулгарсан энэ үед нь 2019.07.15нд М.*******тэй утсаар ярихдаа... Аx нь Бээжинд байна Хятадуудаас алтны уурхайдаа Хорин тэрбум төгрөг-ний хөрөнгө оруулалт авахаар болсон хөрөнгийн болон нэмэлт өөр орлогын баталгаа нэхэж байна, тэгэхээр нь ХХК-ний Дархан-Уул аймагт баригдаж буй 5 блок орон сууны барилгад Турк барилгын хэв хашмал түрээсэлж байгаа гээд хэлэхэд Түрээсийн гэрээг чинь үзье гээд байна. Баталгаа болгох өндөр дүнтэй, дүр эсгэсэн Түрээсийн гэрээ хэрэг болоод байна, зөвхөн Хятадуудад үзүүлэх түр гэрээ хийж хөрөнгө оруулалтаа авчих юм бол танай барилгын төсөлд "Таван тэрбум төгрөг"-ийн санхүүжилт хийнэ гэж ярьж тохирсон. Чи 2019.07.17-нд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт байрлах Наадам центр төвийн -давхрын Нотариатын газар өглөө 10 цагт барилгын зураг, хэв хашмалтай холбоотой зургуудаа аваад оч... гэсэн.

"*******т ******* " ХХК-ний нягтлан бодогч , нарийн бичиг хоёртой уулзаж тэдний бэлтгэсэн Түрээсийн гэрээн дээр гарын үсэг зурж тамга дарж өгсөн. Санхүүжилт найдвартай авна гэсэн ийн үгэнд итгэсэн, Түрээсийн гэрээ хийснээр хөрөнгө, санхүүжилт бүтнэ гэсэн зорилгоор уг Түрээсийн гэрээг халхавчлан хийсэн.

Шүүхэд хариуцагчаар оролцож буй "******* ******* Эл туннель *******" ХХК нь түүнийг төлөөлж оролцож буй уг хэрэг явдлыг эхнээс нь аваад дуустал мэдэх Түрээсийн гэрээ гэх халхавчилсан гэрээг гардан хийсэн М.*******ийг Өмгөөлөгч сольсон гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзаж буй нь "Говь яшилт" ХХК-ний эрх ашгийг хохироож болзошгүй нөхцөл байдалд хүргэв.

Хэдийгээр нэхэмжлэгч хэргийн холбогдох хариуцагчийг тогтоодог боловч хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн тайлбар татгалзалдаа уг хэв хашмалыг " ХХК-ний өмч, бид тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж дурдсан ч шүүх өнөөдрийг хүртэл Говь яшилт" ХХК-ийг гуравдагч этгээдээр шүүхэд дуудсангүй.

2014 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р хороололд эхлүүлсэн "Төрийн албан хаагчид залуу гэр бүлд зориулсан 225 айлын орон сууц" хотхоныг Турк хэв хашмалаар барьж ашиглалтад оруулахаар "Говь яшилт" ХХК төслийн ажлыг эхлүүлсэн боловч хөрөнгө санхүүгийн хүндрэлээс төслийн ажил зогссон тул "" ХХК-ний Гүйцэтгэх захирал М.******* нь орон сууц захиалагч иргэдтэй хамтран "******* ******* Эл туннель *******" ХХК-ийг байгуулсан. "******* ******* Эл туннель *******" ХХК-ний дээрх хаягт байрлах төслийн ажилд хөрөнгө оруулсан иргэн компанийн захирлаар томилон "" ХХК нь "******* ******* Эл түннель *******" ХХК-тай 2021.04.15-ны өдөр "Барилгын хэв хашмал түрээслэх гэрээ" хийснээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29-р зүйл 29.1, 29.2-т зааснаар хэв хашмалын жинхэнэ өмчлөгч ХХК шүүхэд "Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, 2019.07.17-ны *******т ******* " ХХК, "******* ******* Эл туннель *******" ХХК-ний түрээсийн гэрээ хийсэн гэх дээрх хоёр компани нь Турк улсад үйлдвэрлэсэн ISO-9001:2008 чанарын баталгаатай Барилгын карказ угсралтын туннелин хэв хашмалыг өмчлөх эрх бүхий этгээд бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ХХКомпанийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... ХХК нь тухайн тоног төхөөрөмжийг худалдаж авсан гэж тайлбарладаг. Хавтаст хэрэгт авагдсан Иргэний хуулийн 34, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Яагаад гэвэл ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан. Энэ лавлагаагаар гэдэг хүн анх гүйцэтгэх захирлаар томилогдсон. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд. Хувьцаа эзэмшигчийн нэр бүхий хэд хэдэн хүн байгаа. 2018 онд тус компанийн хувьцаа эзэмшигч агсан нас барсны дараа энэ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсан нэг ч тохиолдол байдаггүй. ын 2017, 2018 он М.*******ийг гүйцэтгэх захирлаар томилов гэсэн тушаал байгаа юм. Энэ тушаал хаана улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өөрчлөлт ороод итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болсон цагаас эхлээд шүүх, цагдаа, прокурор бусадтай хийх хэлцэлд төлөөлөх эрхтэй этгээд. Ийм учраас М.*******т нэхэмжлэл гаргах эрхгүй. М.*******ийн итгэмжлэл олгосон этгээд энэ шүүх хуралдаанд төлөөлөх эрхгүй этгээд. ХХК-ийн өмчлөлийн шаардлагынхаа үндэслэлийг тодруулж бичгээр өгсөн баримтдаа Монгол улсын хилээр ХХК-ийн нэрээр орж ирсэн учраас бид өмчлөгч нь гэж тайлбарладаг. Нийтдээ 239,000 мянган доллар, тээврийн зардал 34,000 мянган доллар, хүмүүсийн томилолтын зардал 8,100 доллар, уулзалт 70,000 доллар гээд нийт 500,000 орчим доллар өгч Монголын хилээр оруулж ирсэн. Энэ гэрээг ХХК хийсэн гэж тайлбарладаг. Энэ үйл баримт хэрэгт авагдсан. 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Турк улсын Неру бренд ХХК ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ үйл баримт хэрэгт авагдсан. ХХК-с мөнгө шилжсэн. ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч , 50 хувийн хувьцаагаар д ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч д шилжүүлж хамтран ажиллахаар тохиролцсон. нь хөрөнгө оруулалтаа хийж чадаагүй. Ийм учраас 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч нар хуралдааны шийдвэрээр гэрээг цуцалж, тоног төхөөрөмжийг ХХК ХХК рүү шилжүүлэх бичиг өгсөн. Үүний дагуу 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн нэр шилжүүлж авсан хувьцааг буцаан шилжүүлсэн. Ингэснээр талуудын хооронд байгуулагдсан хэлэлцээрүүд, аль аль талын гэрээнд оролцогч талуудын санаачилгаар цуцлагдсан. Ийм учраас ХХК-ийн 100 хувийн өмч. Үүнээс хойших 2014 онд ХХК-ийн энэ Худалдах, худалдан авах, хамтран ажиллах гэрээний үр дүн гараагүй учраас гэрээнээс татгалзаад шинээр Түрээсийн гэрээ байгуулагдсан. 2019 оноос Түрээсийн гэрээг ******* ******* ******* туннель ******* ХХК хийхээс өмнө ХХК бусдаас худалдаж авсан. ХХК-ийн тоног төхөөрөмжийн үнийг төлсөн нэг ч баримт хэрэгт байхгүй. Өмчийг шударгаар, хуульд заасан арга хэрэгслээр авах ёстой. Иргэний хуулийн 243, 245 дугаар зүйлд зааснаар Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.Энэ хуулийн аль шаардлагыг хангаагүй. Энэ үйл баримтыг нотолсон хурлын тэмдэглэл, бусад нотолгооны хэрэгсэл хэрэгт байхгүй. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ХХКомпанийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино гээд тус хуулийн 64.2.1-т Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх талаар тайлбарласан. 2012 онд гаалийн бүрдүүлэлт хийж манай өмч гэж тайлбарлаж байгаа юм бол яагаад 2015 онд Э.*******бат гэдэг хүнээс Худалдах, худалдан авах гэрээ хийгээд байгаа юм бэ? өөрийнхөө өмчийг худалдаж авч болох юм уу. Үүгээрээ миний өмч биш гэдгээ нотолж байна. Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өвлүүлэх эрхтэй. Энэ эд хөрөнгийг авахад нэг ширхэг доллар өгсөн талаар баримт байхгүй... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ХХКомпанийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... ХХК-ийн өмч хэзээ хүртэл байсан бэ? 2021 оны 03 дугаар сард Түрээсийн гэрээ байгуулсан. Явц дундаа өөрсдөө тоног төхөөрөмжөө ав гээд 2022 онд Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Тухайн гэрээний үнийн дүн 500,000,000 төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл нэг талаас ХХК, нөгөө талаас гэрээг ******* ******* ******* туннель ******* ХХК. Хэв хашмалын өмчлөгч ХХК ******* ******* ******* туннель ******* ХХК-нд худалдан борлуулсан. Энэ талаар нь Цагдаагийн байгууллагат шалгуулсан байдаг. 2024 оны 09 дүгээр сард гаргасан Прокурорын 468 дугаартай тогтоолоор Хуурамч гэрээ биш байна гээд хэрэг бүртгэлтийг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан. ХХК худалдсан 500,000,000 төгрөгөө авсан. Үүнтэй холбоотой ******* ******* ******* туннель ******* ХХК-ийн ерөнхий нягтлан гэрчийн мэдүүлэг өгсөн. 2022 онд үндсэн эд хөрөнгийн бүртгэлд хийсэн. Гэрээнээс татгалзах өмчлөгчөөр тогтоолгох эрх эдлэхгүй. Тийм учраас ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна... гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ХХКомпанийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санал 100 хувь санал нэг байна. ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхэд анхаарах хэрэгтэй. Энэ хүнийг 2017 оноос хойш Цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогддог боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэрэгсэхгүй болсон. Үүнээс хойш 2023 оны Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нь өөрийн оруулсан хөрөнгөө нэхэмжлээд, ******* ХХК худалдаж авсан хэв хашмалаа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаад хэрэг үүссэн боловч тусгайлан шийдэх шаардлагатай буюу ХХК хэв хашмалын өмчлөлтэй холбоотой хэрэг үүссэн байна гэдэг үндэслэлээр тусгаарласан ийм нөхцөл байдалд байгаа. М.******* нь төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэдэг нь тогтоогддоггүй. Өнөөдрийг хүртэл агсан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдээр бүртгэлтэй байгаа. 3 хувьцаа эзэмшигчтэй. 22 хувийг , 20 хувийг н.*******баяр, 60 хувийг эзэмшдэг. ын 60 хувь нь 2016 онд 40 хувиа т шилжүүлээд гүйцэтгэх захирлаар томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд н.*******баяр нь бусдад өр төлбөртэй учраас компанийн бүртгэл хийлгэхийг хязгаарласан. М.*******ийн хувьд ХХК-ийн аль ч тохиолдолд төлөөлөх эрх бүхий этгээд биш. 2018 онд гүйцэтгэх захирлаар томилсон агсан нас барахынхаа өмнө гаргасан тушаал байдаг. Энэ тушаал улсын бүртгэлд бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийгдэж байж хуулийн этгээдийн лавлагаа нь гарсны дараа захирал нь мөн байна гэдгийг тогтоох хэрэгтэй. Ийм ажиллагаа хийгдээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэв хашмалын өмчлөгч нь гэж шаардлага гаргах эрхгүй этгээд биш. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн тодорхой болбол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүсэх учраас үүний дагуу шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн өмгөөлөгч нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагын үндэслэлээ: ...Бие даасан шаардлага гаргах болсон шалтгаан бол тус шүүхэд 2023 онд хэв хашмалыг ******* ******* ******* туннель ******* ХХК-с чөлөөлүүлэх мөн хөрөнгө оруулалтын 590,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Тухайн үед т ХХК хэв хашмалтай холбогдолтой маргааныг үүсгэсэн байсан учраас энэ хэрэг шийдэгдсэний дараа шийдье гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар ******* ******* Эл туннель ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс турк улсын ISO9001:2008 чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг гаргаж байна. ийн хувьд 2012 оноос хойш тухайн барилгын ажилд төрийн албан хаагчдад зориулсан зах зээлийн ханшаас арай хямд буюу 900,000 м.кв-ийг тохироод 225 айлын орон сууц барих зорилгоор хэрэгжиж эхэлсэн. Анхнаасаа санхүүгийн асуудалтай байсан. Тухайн орон сууцны ажилд 1 дүгээр блокийн суурь 1 давхар, 2 дугаар блокийн суурийн байгууламжийг барих асуудлыг хувиасаа хөрөнгө оруулалт хийсэн. 2015, 2016 онуудад захиалагч нарын хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдээд өр төлбөрийн асуудал яригдсан учраас энэ барилга байгууламжийг цааш нь үргэлжлүүлье гэдэг хүсэлтийг т тавьсан. Үүний дагуу ******* ХХК компаниараа энэ барилгыг баръя гэх асуудал талуудын хооронд яригдсан. Үүнтэй холбогдолтойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Дархан-Уул аймгийн Засаг дарга, газрын алба, ******* ХХК болон захиалагч нарын төлөөлөгч нараас бүрдсэн хурал хийсэн. барилгын ажлыг явуулахын тулд хэв хашмал зайлшгүй шаардлагатай. Хэв хашмал Э.*******бат гэдэг хүний барьцаанд байгаа талаар яригдсан. Барьцаанаас хэв хашмалыг чөлөөлж, барилгын ажлын үргэлжлүүлэн барих шаардлага гарсан. Хэв хашмалгүйгээр барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй учраас барилгыг үргэлжлүүлэхийн тулд хэв хашмалыг худалдан авах буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдөр ХХК-ийн захирал , ******* ХХК-ийн захирал нар хийсэн байдаг. Энэ гэрээ эх хувиараа хэрэгт авагдсан. Э.*******бат гэдэг хүний өмчлөлөөс чөлөөлүүлэхийн тулд тухайн хүнд өгөх ёстой өр төлбөр буюу 389,845 долларыг ******* ХХК-ийн зүгээс төлсөн. Турк улсаас оруулж ирж байгаа хэв хашмал нь үл хөдлөх эд хөрөнгө биш, хөдлөх хөрөнгө учраас хуулийн дагуу Худалдах, худалдан авах гэрээ хийж харилцан мөнгөө өгч шилжүүлснээр хэь хашмалын өмчлөх эрх нь ******* ХХК-нд үүссэн гэж үзэж байгаа. нэхэмжлэгчийн зүгээс 500,000,000 гаруй доллар гарсан талаар яриад байдаг. Гэхдээ цаг хугацааны хувьд 2018 оноос хойш өмнөх процесс. 2012 онд ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийгдээд, бүх тоног төхөөрөмжүүд ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байдаг. 2018 онд гэрээг хийхдээ захирлаас бичиг баримтуудыг өмчлөх эрхийн гэрчилгээ байдаггүй учраас гаалийн бүрдүүлэлт бусад гэрчилгээг гэдэг хүн хүлээж авсан байдаг. Нэхэмжлэлийн талаас гаргаж өгсөн талаарх баримтаас харахад 269,000 долларыг шилжүүлсэн буюу энэ мөнгийг тухайн хэв хашмалыг оруулж ирэхэд зориулж од зээлсэн асуудал харагдаж байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ хийгдсэнээр хэв хашмалыг өмлөх эрх нь ******* ХХК-ний өмчлөлд шилжсэн гэж үзэж байна. Өмчлөгч гэдгээ нотолсон тохиолдолд өмчлөг бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу шаардаж байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, хэв хашмалыг хариуцагч ******* ******* ******* туннель ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ******* ХХКомпанийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Шүүх хууль ёсоор үүссэн этгээдийг хамгаалах зарчимтай. Үүсмэл хөрөнгийг хэрхэн яаж өөрийн өмчлөлд авсан талаарх баримт байдаггүй. ХХК-ийн захирал оос худалдаж авсан талаарх үйл баримт ярьдаг. тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн байсан эсэхийг шалгах шаардлагатай. 2016 оноос 40 хувь, 2018 оноос 100 хувь худалдаж авсан талаар гуай ярьж байна. Өнөөдрийн байдлаар ХХК-ийн хувьцааг худалдаж авсан талаарх баримт хэрэгт байдаггүй. Улсын бүртгэлийн лавлагаа холбогдох баримтуудад гэдэг хүн 100 хувь шилжүүлж авсан талаарх баримт байхгүй. 2016 онд ХХК-ийн захирлаар томилогдсон гэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хүрээнд 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл ХХК-ийн захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн ганц хүн бол . ХХК-аас худалдаж авсан үйл баримт бол төсөл эхлүүлсэн барилга захиалсан үйл баримт яриад байна. Неру брендийн тоног төхөөрөмжийн мөнгө гээд шилжүүлсэн нэг ч төгрөгийн үнэ бүхий шилжүүлгийн баримт хэрэгт байдаггүй. Хууль ёсоор өмчлөгчөөс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулаад гэрээний үнийг төлсөн үйл баримт тогтоогддоггүй. 2018 оны 02 дугаар сард Худалдан худалдан авах гэрээ хийсэн юм бол яагаад өнөөдрийг хүртэл шаардаагүй юм бэ? тухайн үед шаардах хуулийн боломж нь байсан юм уу? үүнээс харахад М.******* нь залилан мэхлэх гэмт хэргийг хийсэн. Мөнгийг өгнө гэж итгэл үнэмшил төрүүлсэн. Гэтэл амьд сэрүүн хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүс хаана байна вэ? той гэрээ хийсэн талаар хэлж байна. 01 дүгээр сарын 06-ны өдөр 50 хувьцааг д эзэмшүүлээд, т шилжүүлээгүй байж яагаад хувьцаа эзэмшигч болсон юм бэ? 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа худалдан авах гэрээнд байна. Хаанаас мөнгө гарсан талаар мэдэж байна. Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх эрх болохгүй. Энэ хөрөнгийн эзэмшигч биш учраас чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй. Түрээсэлсэн гэж үзвэл Түрээсийн гэрээ хаана байна вэ? өөрийн хөрөнгө гэж байгаа бол хэдээр түрээслэх байсан бэ? Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ******* ХХКомпанийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Гуравдагч этгээд ******* ХХК-ийн бие даасан шаардлага гаргасан үндэслэлээ нэхэмжлэгч компанийг барьцаанд тавьсан гэж тайлбар гаргадаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар эдгээр тайлбар нь тогтоогддоггүй. Барьцаанд тавьсан үйл баримт байдаггүй. Нэхэмжлэгч компани нь тухайн эд хөрөнгөө Э.*******баттай хамтарч ажиллахаар түүний агуулахад хадгалж байсан. Хөрөнгө оруулалт тааруу байсан учраас ажил эхлэхгүй байж байгаад түрээсэлсэн. Худалдаж авахад зээлсэн талаар хэлсэн. Энэ талаарх үйл баримт байдаггүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. ******* ХХК нь эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдаж авсан талаарх баримт харагдаж байна. Тухайн тоног төхөөрөмжийг захиран зарцуулах эрх бүхий этгээд мөн юм уу? энэ асуудлыг тодруулах хэрэгтэй. 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн эрхийн зөрчилтэй эд хөрөнгө худалдаж авснаа шаардлага гаргаад энэ хохирлоо нэхэмжлэх нь нээлттэй... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ******* ХХКомпанийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... нь ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч. агсан нь тухайн хэв хашмалыг 2015 онд барилгын талбайд тавьсан. Үүнээс өмнө агсан нь Монгол улсын хилээр ХХК-ийн нэр дээр хэв хашмалыг оруулж ирсэн. Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид Монгол улсын хилээр бараа нэвтрүүлж байгаа нэвтрүүлэгчийг тухайн эд хөрөнгийн эзэмшигч, ашиглагч гэдгийг тогтоодог. Тэгсний үндсэн дээр татвараа авдаг. ХХК нь хэв хашмалын өмчлөгч. ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр , 40 хувийн хувьцааг , 20 хувийг Ж.*******баяр. 25 айлаас урьдчилгаа авсан байдаг. 1,2 давхрын ажил хэвийн хийгдэж байхад нэмэлт хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой асуудал гацчихсан. ******* ХХК-ийн захирал ХХК-ийн хувьцаа эзэмшигч учраас хяналт тавиад явж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Манай компанид эд хөрөнгө байна. Тэр нь хэв хашмал гэдгийг агсан өөрөө илэрхийлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн хэв хашмалыг битүүмжилсэн. нь ХХК руу хөрөнгө оруулсан учраас Шийдвэр гүйцэтгэх газарт энэ талаараа илэрхийлсэн. 122,800,000 төгрөг оруулсан талаар хэлж байна. Үүнийг иргэн оороо биш ******* ХХК-ийн асуудал яригддаг. 2017 оны 05 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод Та энэ хөрөнгө оруулалтаа яах юм бэ гэдэг асуултад нь Тухайн үед Худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Тус гэрээнд 500,000,000 төгрөг гэсэн байдаг. Цаагуураа болзол тавьж хийсэн хэлцэл. ХХК нь маш их өглөг авлагатай. той хамгийн ойр байсан хүн бол М.******* байсан. , нар хоорондоо найзууд. ХХК-ийн газрын өөрийн нэр авах талаар Шүүхийн шийдвэрийн протоколд бичигдсэн байдаг. Энэ хооронд ямар ч маргаан гаргаагүй. Хэв хашмал нь ашиглагдаагүй. 2016 оноос хойш нэг ч удаа хэв хашмалд ажил хийгдээгүй. 2019 онд компаниа байгуулсан. Тэрбум гаруй төгрөгийг М.*******т өгсөн. 2015-2021 оноос хойш барилгын ажлыг явуулахын тулд 03 дугаар сард Түрээсийн гэрээ байгуулсан. ******* ******* ******* туннель ******* ХХК хувьцаагаа зарсны дараа ХХК-ийг төлөөлж М.******* гэдэг хүн Түрээсийн гэрээ байгуулж, 2022 оны 03 дугаар сард Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тур хооронд хэв хашмал ашиглагдаагүй. Хэв хашмал нь 2021 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэл ашиглагдаад зогсчихдог. *******лдээ 4-5 сар ашиглагддаг. Хэв хашмал нь хөдлөх хөрөнгө боловч тоноглолтой мэргэжлийн хүмүүс угсардаг. Мэргэжлийн хүмүүс угсрахтай холбоотой зардлыг ХХК төлсөн байдаг. Хэрвээ ******* ХХК нь өмч гэж үзэж байгаа бол ХХК-ийн эсрэг нэхэмжлэл гаргах эрхтэй. ХХК ч мөн адил. Гэрээнээс татгалзсан зүйл байхгүй. М.*******тэй 2023 онд тооцоо нийлсэн. Үүнд 345,000,000 төгрөгийн өглөгтэй талаар хэлсэн. Энэ талаар гэрчийн мэдүүлэгт дурдагдсан. Хувьцаа эзэмшигч нарын хоорондын асуудал. Тийм учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ******* ХХКомпанийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...******* ХХК хэв хашмалыг авсан талаарх гэрээ байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. 2022 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 012022 тоот гэрээг ******* ******* ******* туннель ******* ХХК ХХКийн захирал М.*******тэй худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний дагуу 2022 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 150,000,000 төгрөг, үлдэгдэл 345,000,000 төгрөг болон байрыг нь өгөөд ХХК-тай тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан байгаа. Бусад компанид мөнгө төлсөн талаарх баримт байхгүй. ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлтээр орж ирсэн. ХХК-с манайх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үндэслэлээр Худалдах худалдан авах гэрээгээр авсан учраас ******* ******* ******* туннель ******* ХХК-ийн өмч гэж үзэж байна... гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : ...Иргэний хуулийн 105, 106 дугаар зүйлд зааснаар 10 жил эзэмшиж, ашиглаж байгаа этгээд тухайн эд хөрөнгийг давуу эрхтэйгээр өмчлөх эрх нь үүсдэг. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдахдаа үнийн дүнгийн 20-с дээш хувьтай үл хөдлөх эд хөрөнгө улсад бүртгэгдэнэ. Бүртгэхдээ үнэлгээ, татвар төлсөн талаарх баримт зэргээр нотлогдож байж энэ эд хөрөнгийн өмчлөгч болно. Эзэмшиж байгаа талаарх баримт байхгүй. ******* ХХК-ийн бие даасан шаардлага хууль бус байна... гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* туннель ******* ХХКомданид холбогдох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпани, ******* ХХКомпани тус тус шаардлагатай иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,412,000,000 төгрөг гаргуулах, түрээслүүлсэн барилгын хэв хашмал бусад иж бүрдлийн хамтаар буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэх тайлбарыг гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

А.Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,400,000,000 төгрөг гаргуулах, түрээслүүлсэн барилгын хэв хашмал бусад иж бүрдлийн хамтаар буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1. т ХХК, ******* ******* Эл туннель ******* ХХК-иуд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан, Турк улсаас худалдан авсан барилгын хэвийг бусад туслах иж бүрдлийн хамтаар 225 айлын орон сууцны барилга барих ажилд түр хугацаагаар ашиглуулахаар 1 жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөр 50,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 10-18 дугаар хуудас/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцэж байна.

 

2.Нэхэмжлэгч т ХХКомпанийн захирал нь 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ү ХХКомпанийг үүсгэн байгуулсан байна. Улмаар 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуулийн этгээдийн нэрийг т ХХКомпани болгон өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгалын лавлагаагаар нотлогдож байна. /4-р хх-ийн 132-133 дугаар хуудас/

 

3. т ХХКомпанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр гаргаж өгсөн хэдий ч burtgel.mn сайтад хуулийн этгээдийн бүртгэл нээлттэй буюу нийтэд илэрхий мэдээлэл учир энэ талаарх хариу тайлбарыг хүлээн авах боломжгүй, мөн итгэмжлэлийг огноогүй олгосон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвтгөсөн үйл баримт тогтоогдож байх тул шүүх процессын зөрчлийг залруулсан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээргүй юм.

 

4.Гадаад шилжүүлгийн даалгавраар ү ХХКомпани нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 158,000 ам.доллар, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 78,035.36 ам.доллар, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 34,850 ам.доллар, нийт 270,885,36 ам.долларыг NERU INSAAT TIC6 VE SAN LTD STI гэх гадаад улсын хуулийн этгээдэд шилжүүлсэн үйл баримт гадаад шилжүүлгийн даалгавар, үйлдвэрийн гэрээ, хавсралтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 93-95, 101-102, 105, 106-117 дугаар хуудас/

Энэ талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...талийгаач нь ээс 250,000 ам.доллар авч энэхүү хэв хашмалыг оруулж ирсэн гэдгийг надад хэлж байсан... гэх тайлбараар давхар нотлогдож байна.

 

5.Мөн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 8,350 ам.долларыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХКомпанийн гүйцэтгэх захирал од шилжүүлсэн болох нь 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэн мөнгөний чек, бэлэн мөнгөний зарлагын Турк томилолт хэв хүлээн авахаар УБ-Бээжин-Анкара гэх утгаар гүйлгээний утгыг тодорхойлсон баримт болон мөнгө олгохыг хүссэн ын хүсэлтээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-ийн 97, 99, 100 дугаар хуудас/

 

6. ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай мэдэгдлээр 2012 онд Турк улсаас оруулж ирсэн неру компаны туннэлэн хэв хашмалыг хамтран ашиглах нийтийн орон сууц барих гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн болно. Тус гэрээ цуцлагдсаны улмаас цаашид хамтран ажиллахгүй болсон тул туннеэлэн хэв хашмал нь ийн эзэмшилд үлдэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй болно гээд захирал гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байна. /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/

Дээрх албан бичгийн агуулга нь 2013 оны 03 дугаар сарын 26-наас өмнө ийн эзэмшилд байсан, эзэмшлийг үлдээх тухай ойлголт юм.

Энэ талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн өмгөөлөгч ын шүүх хуралдаанд гаргасан ...Нэхэмжлэгч т ХХК нд гээгүй зөвхөн буюу иргэнд эзэмшүүлэхээр заасан... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нь т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбараар овогтой захиралаар томилсныг 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн бүртгэлээр тогтоогдож байна.

Түүнчлэн дээрх албан бичигт М.*******жаргал гэж хүн гарын үсэг зурсан бөгөөд тэрээр шүүхэд гаргасан өгсөн ... ХХК-ийн албан бичиг дээр бичигдсэн хамтран ажиллах гэрээ цуцлагдсан тул д барилгын хэвийг шилжүүлэх мэдэгдэлд миний нэр гарын үсэг байгааг ийм үйлдэл болоогүй гэж няцааж байна. Уг мэдэгдэлд зурсан гарын үсэг нь миний гарын үсэг биш хуурамчаар дуурайлган зурсан байна гэж үзэж байна. гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байна. /1-р хх-ийн 118 дугаар хуудас/

 

7.Гаалийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01-1.2/916 дугаартай албан бичгээр ирүүлсэн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 0586402 дугаартай мэдүүлгээр хэв хашмалыг 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ХХК-ийн нэрээр нэвтрүүлсэн байна. /4-р хх-ийн 1-2 хуудас/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр ХХКомпани Монгол Улсын хилээр оруулж ирсэн учир хэв хашмалын өмчлөгч юм гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Түүнчлэн гаалийн хилээр бараа нэвтрүүлсэн мэдүүлэгт ХХК-ийн нэр дээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэдий ч ХХК, т ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж заасан үүргийн харилцаа үүсээгүй байна.

ийн 250,000 ам.долларыг буцаан төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч гээс тодруулахад тодорхой хариулт өгөөгүй учир хэв хашмалыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар гадаад улсын хуулийн этгээдээс худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан гэж үзэхээр байна.

 

8.Хариуцагч ******* ******* Эл туннель ******* ХХКомпанийн захирал Б.Хаш-Эрдэнийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дугаартай шүүх гаргаж өгсөн ...Анх гэрээ байгуулж худалдан авсан бараа материалын жагсаалтанд барилгын хэв хашмал тусгагдаагүй. Одоо ч манай компанийн эд хөрөнгийн бүртгэлд байхгүй манай компанийн өмч биш юм. Харин М.*******биилэг нь уг барилгын хэв хашмалыг түрээслэх санал таьвсаны дагуу бид 2021 оноос эхлэн түрээлэн барилгын үйл ажиллагаанд ашиглаж байна. Анх түрээслэх үед М.******* нь уг хэв хашмалын талаар ХХК-ийн нэр дээр Монгол улсын хилээр оруулж ирсэн баримт бичиг болон төлбөр төлсөн баримтуудыг үзүүлж байсан. Ийм учраас уг хэв хашмал нь ХХК-ийн болон М.*******ийн өмч мөн гэж үзээд М.*******тэй түрээсээр ашиглах гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зүйлс нь манай компанид огт хамааралгүй асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. гэх хариу тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , нар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй бөгөөд өмгөөлөгч аваагүй байхдаа өгсөн хариу тайлбар гэж няцаасан болно.

 

9.Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар маргасан тул шүүх энэ талаар дүгнэлт өгөв.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: гээд 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан.

Түрээсийн гэрээг зохигч 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан, хуулийн дээрх шаардлагаас үзвэл 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл шаардлага гаргах эрхтэй байсан байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэж заасан.

1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан баталгаа гэх баримтад ээс түрээслэж байгаа барилгын хэвийн түрээсийг 2023.4 сард багтаж 150 сая төгрөгийг /урьдчилгаа/ төлөх болно гэснээс үзвэл хариуцагч ******* ******* Эл туннель ******* ХХК-ийг үүсгэн байгуулсан, түрээсийн гэрээг байгуулах үед захирлаар ажиллаж байсан М.*******ийг ******* ******* Эл туннель ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж үзэж баталгаа гаргуулж авсан, шинээр хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.

10.Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаартай Шинжилж буй 1 дугаартай хавтаст хэргийн 19, 20 дугаар хуудсанд байх , М.******* гэж цэр өнгийн будагчтай бичгийн хэрэгсэл ашиглан бичсэн гарын үсгүүд нь дармал үсгүүдээс бүтсэн байна. шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн М.*******ийн гэр гарын үсгийн загварууд нь бичмэл үсгээс бүтсэн байх тул бүтцийг илэрхийлэх шинж тэмдэгээрээ өөр байна. Иймд харьцуулан шинжлэх боломжгүй. гэх дүгнэлт нь хууль зүйн хувьд ач холбогдолгүй бөгөөд мөн, биш гэсэн иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох үр дагавар үүсгээгүй байна.

 

11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээсийн төлбөрийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцааны дагуу нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн харилцааг гэрээний эрх зүйн харилцаа огт үүсээгүй, үүргийн харилцаа үүсээгүй тохиолдолд хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд талууд барилгын хэв хашмалыг иж бүрдлийн хамт түрээслүүлсэн түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний эрх зүйн харилцааны үндсэн дээр төлбөрийг нэхэмжилж байгаа болно.

Иймд дээрх үндэслэлээр түрээсийн төлбөрийг гаргуулах үндэслэл тогтоогдоогүй болно.

12.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж, 295 дугаар зүйлийн 295.4-д Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй. гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаад үзвэл түрээсийн зүйлийг буцаан өгөх хугацааг хойшлуулсан болон түрээсийн эд зүйлээ буцаан шаардсан талаарх баримтыг нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд ирүүлээгүй тул шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

13.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй., 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж тус тус заасан бөгөөд хуульд урьдчилсан гурван нөхцлийг зааж өгсөн байна.

Нэхэмжлэгч т ХХКомпани нь Турк улсад үйлдвэрлэсэн барилгын хэв хашмал, түүний иж бүрдэл буюу хавсралт №1 заагдсан 50 нэр төрлийн 691 ширхэг, хавсралт №02 заагдсан 57 нэр төрлийн 1140 ширхэг хэв хашмалын иж бүрдлийн өмчлөгч тул ******* ******* Эл туннель ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй этгээд мөн бөгөөд одоог хүртэл өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн хэвээр байх тул шүүх хууль бус өмчлөлөөс шаардах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Түрээсийн гэрээний хугацааны дагуу 600,000,000 төгрөг болон Турк улсад үйлдвэрлэсэн барилгын хэв хашмал, түүний иж бүрдэл буюу хавсралт №1 заагдсан 50 нэр төрлийн 691 ширхэг, хавсралт №02 заагдсан 57 нэр төрлийн 1140 ширхэг хэв хашмалын иж бүрдлийг хариуцагч ******* ******* Эл туннель ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХКомпанид олгож, 1,800,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б. 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн т ХХКомпани болон ******* ******* Эл туннель ******* ХХКомпаниийн хооронд байгуулсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

14.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох гэж тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл нь хийгдсэн цагаасаа буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулсан байдаг бөгөөд т ХХК, ******* ******* Эл туннель ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй. гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч т ХХК-ийг түрээсийн гэрээг байгуулах зорилгоор ******* ******* Эл туннель ******* ХХК-ийг хууран мэхэлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдоогүй болно.

 

15.Гэрч ...Турк улсын неру брендийн хэв хашмал ******* ******* Эл туннель ******* ХХК-ийн өмчийн бүртгэлд бүртгэлтэй, 2024 онд ашиглалтад хугацааны хуримтлагдсан хугацааг тооцож хэвийн бүртгэлтэй байгаа... гэх мэдүүлэг нь М.*******тэй түрээсийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ байгуулсан үеэс хойшхи бөгөөд тухайн хэв хашмалын өмчлөгч бус хүнтэй байгуулсан гэрээ учир тухайн өмчийн бүртгэлээр хариуцагчийн өмч гэж үзэх үндэслэлгүй юм.

 

16.Турк улсад үйлдвэрлэсэн барилгын хэв хашмал, түүний иж бүрдэл буюу хавсралт №1 заагдсан 50 нэр төрлийн 691 ширхэг, хавсралт №02 заагдсан 57 нэр төрлийн 1140 ширхэг хэв хашмалын иж бүрдлийг нэхэмжлэгч т ХХКомпани худалдах худалдан авах гэрээний дагуу гадаад улсын хуулийн этгээдээс авсан үйл баримт тогтоогдож буй талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийсэн.

т ХХК өмчлөгч учир өөр этгээдтэй байгуулсан гэрээнүүд нь хууль бус буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

Иймд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн т ХХКомпани болон ******* ******* Эл туннель ******* ХХКомпаниийн хооронд байгуулсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

В. т " ХХКомпани, "******* ******* Эл туннель *******" ХХКомпани тус тус хэв хашмалыг өмчлөх эрх бүхий этгээд бус болохыг тогтоолгох тухай Бие даасан шаардлага гарсан гуравдагч этгээд ХХКомпанийн шаардлагын тухайд:

17. ХХКомпанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээнд овогтой захирлаар томилсныг бүргэв гэж 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд одоог хүртэл өөрчлөлт ороогүй байна.

 

18.Түүнчлэн нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтдээ компанийн захирлын тушаал гэсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, тушаалаар гэдэг хүн итгэмжлэгдсэн төлөөлөгч г томилсон байлаа ч энэхүү тушаалаар итгэмжлэл олгосон гэж үзэхгүй юм.

 

19.Мөн хүсэлтийг М.******* гэж гаргасан нь ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж гаргасан гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 62-70 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж итгэмжлэлөөр төлөөлөх тухай ярихдах учиртай.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж т " ХХКомпани, "******* ******* Эл туннель *******" ХХКомпани тус тус хэв хашмалыг өмчлөх эрх бүхий этгээд бус болохыг тогтоолгох тухай Бие даасан шаардлага гарсан гуравдагч этгээд ХХКомпанийн шаардлагатай иргэний хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Г.******* жи эл туннель ******* ХХКомпанийн хууль бус эзэмшлээс хэв хашмалыг чөлөөлүүлэх тухай Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХКомпанийн шаардлагын тухайд:

20.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй., 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж тус тус заасан бөгөөд хуульд урьдчилсан гурван нөхцлийг зааж өгсөн.

 

21.Гэтэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХКомпани нь хуулийн дээрх зохицуулалтад заасан өмчлөгч байх шаардлагыг хангахгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ******* Эл ******* ******* ХХКомпаниас 600,000,000 төгрөг, Турк улсад үйлдвэрлэсэн барилгын хэв хашмал, түүний иж бүрдэл буюу хавсралт №1 заагдсан 50 нэр төрлийн 691 ширхэг, хавсралт №02 заагдсан 57 нэр төрлийн 1140 ширхэг хэв хашмалын иж бүрдлийг гаргуулан нэхэмжлэгч т ХХКомпанид олгож, 1,800,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХКомпани алданги, торгууль 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ******* Эл ******* ******* ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* ХХК, болон ******* ******* Эл ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* ХХК, болон ******* ******* Эл ******* ******* ХХК-ийн хооронд хийгдсэн Турк улсад үйлдвэрлэгдсэн ISO9001:2008 чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг түрээслэх гэрээ нь ХХК-ийн өмчлөх эрхэд халдаж байгаа тул хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХК-ийн ******* ******* Эл туннель ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс Турк улсын ISO9001:2008 чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,288,850 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 407,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХК-ийн илүү төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж ХХК, ******* ХХК-д тус тус олгож, хариуцагч ******* ******* Эл ******* ******* ХХК-иас 3,157,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ******* Эл ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2,750,000 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай. 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС