| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | Шийдвэр 126/2025/0016/З |
| Дугаар | 126/ШШ2025/0023 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 126/ШШ2025/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х********************* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Т********************* ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У********************* ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Хариуцагч: Х********************* аймгийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Н********************* ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О********************* ,
Гуравдагч этгээд: Б.О********************* ,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Т.Долгорсүрэн,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр нарын хоорондын Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахтай холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У********************* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Д.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н********************* , Б.О********************* , гуравдагч этгээд Б.О********************* , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ц.Т*******************-с Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, эзэмшүүлэх тухай А/93 тоот захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын хэмжээ 3000 м.кв байсныг 4082 м.кв гэж, гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын хэмжээг 3894 м.кв байсныг 2812 м.кв гэж тус тус өөрчилсөн байна.
2.2. Улмаар гуравдагч этгээдээс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид гомдол гаргасны үндсэн дээр маргаан бүхий акт болох Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/441 дүгээр захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан дээрх захирамжийн нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х********************* аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжийн гуравдагч этгээдийн газар эзэмшсэн шийдвэрийг сэргээж шийдвэрлэжээ.
2.3. Улмаар нэхэмжлэгчээс уг захирамжийг эс зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ц.Т***************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Т********************* нь 2014 онд Б.О********************* аас Х********************* аймгийн М***************** сумын 9-р багт байрлах (одоогийн Х********************* аймгийн М***************** сумын ****-р баг, Баян-1-ийн 105 тоот) авто тээврийн үйлчилгээний зориулалттай газрыг, агуулахын хамт 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд Х********************* аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/262 дугаар захирамж, түүний хавсралтын 5-д зааснаар Б.О********************* аас над руу 3000 м.кв газар эзэмших эрх шилжиж, улмаар нэгж талбарын 210709491 дугаартай, 000484506 дугаартай гэрчилгээ авч, гэрээ байгуулсан. Манайхыг газар худалдан авах үед тухайн хашаа нь үргэлжилсэн том хашаа байсан ба манайх худалдаж авсан жилээ Б.О********************* аар өөрөөр нь худалдаж авсан газрынхаа заагийг гаргуулж, тэдний газраас өөрийн газраа зааглаж хашаа барьсан. Түүнээс хойш бидний хооронд газрын маргаан гарч байгаагүй, манайх анх хашаалсан хашаагаа хааш нь ч сунгалгүй, байгаа чигээр нь ашиглаж байна. 2023 онд газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн гаргах болж, манай эзэмшиж байгаа газрыг хэмжиж үзэхэд 4082 м.кв байсан тул Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамжийн хавсралтын 2-т зааснаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, 4082 м.кв болгосон бөгөөд тэр хэмжээгээр миний газар эзэмших эрхийн гэрчилгээ шинэчлэгдсэн.
Тэгтэл 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр намайг байхгүй байх үед эхнэр Д.Ц***************** руу аймгийн Засаг даргын тамгын газраас утсаар залгаж, газар эзэмших эрхийг цуцлах тухай хэлсэн бөгөөд тухайн өдрөө очих боломжгүй байсан тул 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр очиход газар эзэмших эрх цуцлах захирамжийн төсөл уншиж өгсөн байсан ба манай эхнэр хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Улмаар уулзалтын дараа аймгийн Засаг даргатай утсаар ярихад үндэслэл бүхий тайлбараа бичиж өг гэсэн байсан. Ингээд бид 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тайлбар бичиж, бичиг хэрэгт нь өгсөн. Тэгтэл үдээс хойш нь Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.О********************* захирамж албажсан ирж ав гэж ярьснаар тухайн өдөр Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг гардуулж өгсөн байсан. Тус захирамжаар манай эзэмших эрх бүхий газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамжийн хавсралтын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. Үүнийг миний бие эс зөвшөөрч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Учир нь аймгийн Засаг даргын 2025 оны А/441 дүгээр захирамжид Авто тээврийн үйлчилгээний барилга, байгууламжийн зориулалттай эзэмшүүлсэн 6712008089 нэгж талбарын дугаартай 3834 м.кв газрын газар эзэмшигч иргэн Б.О***************** (РЭ***************** )-ын газрын талбайн хэмжээг өөрчлөх шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийж хувийн хэргийг бүрдүүлээгүй, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдээгүй байх тул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, эзэмшүүлэх тухай А/93 дугаар захирамжийн хавсралтын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгосугай. гэжээ. Аймгийн Засаг даргын 2023 оны А/93 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсгээр Б.О********************* ын эзэмшиж байгаа газрын хэмжээ 3894 м.кв байсныг 2812 м.кв болгож багасгасан байсан. Гэвч түүний газрын хэмжээг багасгах замаар манай газрыг нэмэгдүүлсэн зүйл огт байхгүй байхад Б.О********************* ын гомдолд холбогдуулан миний эрх ашгийг аймгийн Засаг дарга зөрчиж байна. Захирамжид заасан үндэслэлийг харахаар Б.О********************* ын газрын хэмжээг бууруулахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн зүйлийг дурджээ. Гэтэл яагаад манайд холбогдох хэсгийг давхар хүчингүй болгож байгааг үнэхээр ойлгохгүй байна.
Би анх Б.О********************* аас ямар газар авсан тэр чигээр нь эзэмшиж, ашиглаж байна. Б.О********************* 2014 онд хашаа татсанаас хойш ямар ч газрын маргаан үүсгэж байгаагүй, бидний газар хоорондоо давхацсан асуудал гарч байгаагүй. Google Earth дээр он оноор нь хайгаад үзэхэд манай 2 айлын газар ямар байсан нь яг харагддаг.
Сонсох ажиллагаа гэх уулзалтын үеэр манай эхнэр Ц*****************-г Б.О********************* ын гомдолтой танилцуулаагүй, Б.О********************* нь манайхыг хашаан доторх агуулахаа өг зэрэг дээрэлхсэн шинжтэй үйлдлийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд 26.1-д 3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нъ хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасан. Тэгтэл манай талаас ямар нэгэн тайлбар гаргах, санал өгөх боломж олголгүйгээр зөвхөн хэлбэрийн төдий сонсох ажиллагаа гэх зүйлийг зохион байгуулсныг зөвшөөрөх боломжгүй.
Ер нь сонсох ажиллагаанаас ч тэр, аймгийн Засаг даргын захирамжаас ч тэр яг ямар шалтгааны улмаар манай эзэмших эрх бүхий газрын хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Иймд үндэслэлгүйгээр миний эзэмших эрх бүхий газрын хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У********************* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дурдъя. Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай. Миний бие Ц.Т********************* нь 2014 онд Б.О********************* аас Х********************* аймгийн М***************** сумын 9 дүгээр багт байрлах одоогийн Х********************* аймгийн М***************** сумын ****-р багт ****тоот авто тээврийн үйлчилгээний зориулалттай газрыг агуулахын хамт 80.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд Х********************* аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/262 дугаар захирамж, түүний хавсралтын 5-д зааснаар Б.О********************* аас над руу 3000 м.кв газар эзэмших эрх шилжиж, улмаар нэгж талбарын 210709491 дугаартай ********** дугаартай гэрчилгээ авч гэрээ байгуулсан. Манайхыг газар худалдан авах үед тухайн хашаа үргэлжилсэн том хашаа байсан ба манайх худалдаж авсан жилдээ Б.О********************* аар өөрөөр нь худалдаж авсан газрынхаа заагийг гаргуулж, тэдний газраас өөрийн газраа зааглаж хашаа барьсан. Түүнээс хойш бидний хооронд газрын маргаан гарч байгаагүй. Манайхан хашаалсан хашаагаа хааш нь ч сунгалгүй байгаа чигээр нь ашиглаж байна. 2023 онд газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн гаргах болж манай эзэмшиж байгаа газрыг хэмжиж үзэхэд 4082 м.кв байсан тул Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь зааснаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулж 4082 м.кв болгосон бөгөөд тэр хэмжээгээр миний газар эзэмших эрх шинэчлэгдсэн. Тэгтэл 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр намайг байхгүй байх үед эхнэр Ц.Ц********** руу аймгийн Засаг даргын Тамгын газраас утсаар залгаж газар эзэмших эрхийг цуцлах тухай хэлсэн бөгөөд тухайн өдрөө очих боломжгүй байсан тул 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр очиход газар эзэмших эрх цуцлах захирамжийн төсөл уншиж өгсөн байсан ба манай эхнэр хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Улмаар уулзалтын дараа аймгийн Засаг даргатай утсаар ярихад үндэслэл бүхий тайлбараа бичиж өг гэсэн. Ингээд бид 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тайлбар бичиж бичиг хэрэгт өгсөн. Гэтэл үдээс хойш нь Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.О********************* захирамж албажсан, ирж ав гэж ярьснаар тухайн өдөр Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дугаар захирамжийг гардуулж өгсөн байсан. Тус захирамжаар манай эзэмших эрх бүхий газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамжийн хавсралтын 2,3 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. Үүнийг миний бие эс зөвшөөрч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Засаг даргын 2025 оны А/441 дугаар захирамж нь авто тээврийн үйлчилгээний барилга байгууламжийн зориулалттай эзэмшүүлсэн 6712008089 нэгж талбарын дугаартай 3834 м.кв газрын газар эзэмшигч иргэн Б.О***************** нь газрын талбайн хэмжээг өөрчлөх шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийж, хувийн хэргийг бүрдүүлээгүй, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдээгүй байх тул аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж эзэмшүүлэх тухай А/93 дугаар захирамжийн хавсралтын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгосугай гэжээ. Аймгийн Засаг даргын 2023 оны А/93 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсгээр Б.О********************* ын эзэмшиж байгаа газрын 3894 м.кв байсныг 2812 м.кв болгож багасгасан байсан. Гэвч түүний газрын хэмжээг багасгах замаар манай газрыг нэмэгдүүлсэн зүйл огт байхгүй байхад Б.О********************* ын гомдолд холбогдуулан миний эрх ашгийг аймгийн Засаг дарга зөрчиж байна. Захирамжид заасан үндэслэлийг харахаар Б.О********************* ын газрын хэмжээг бууруулахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн зүйлийг дурджээ. Гэтэл яагаад манайд холбогдох хэсгийг давхар хүчингүй болгож байгааг үнэхээр ойлгохгүй байна. Би анх Б.О********************* аас ямар газар авсан, тэр чигээр нь эзэмшиж, ашиглаж байна. Б.О********************* 2014 онд хашаа татсанаас хойш газрын маргаан үүсгэж байгаагүй. Бидний газар хоорондоо давхацсан асуудал гарч байгаагүй. Гүүглэ лист дээр он оноор нь хайгаад үзэхэд манай 2 айлын газар ямар байсан нь яг харагддаг. Сонсох ажиллагааны гэх уулзалтын үеэр манай эхнэр Ц.Ц*****************-г Б.О********************* ын гомдолтой танилцуулаагүй. Б.О********************* нь манайх хашаан доторх агуулгаа өг, дээрэлхсэн шинжтэй үйлдлийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 26.2-т энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэж заасан. Гэтэл манай талаас ямар нэгэн тайлбар гаргах, санал өгөх боломж олголгүйгээр зөвхөн хэлбэрийн төдий сонсох ажиллагаа гэх зүйлийг зохион байгуулсныг зөвшөөрөх боломжгүй. Ер нь сонсох ажиллагаанаас ч тэр аймгийн Засаг даргын захирамжаас ч тэр яг ямар шалтгааны, улмаар манай эзэмших эрх бүхий газрыг хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иймд үндэслэлгүйгээр миний эзэмших эрх бүхий газрыг хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон. Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар оролцож байна гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Ийнхүү маргаан бүхий актаар олгох үйлчилгээний зориулалттай барилга байгуулах зориулалтаар эзэмшүүлсэн 3834 м.кв газрыг газар эзэмшигч Б.О***************** газрын талбайн хэмжээг өөрчлөх шийдвэр гаргахад мэдэгдэх, сонсох ажиллагаа хийж хувийн хэргийг бүрдүүлээгүй, Эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдээгүй гэх шалтгаанаар аймгийн Засаг даргын 2023 оны 3 сарын 06-ны өдрийн А/93 тоот захирамжийн 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгосон. 2 дахь заалтад Ц.Т**********-ийн эзэмшлийн талбай 3000 м.кв гэснийг 4082 м.кв гэж өөрчилсөн. 3 дахь заалтад Б.О********************* ын эзэмшил газрын 3894 м.кв гэснийг 2812 м.кв гэж тус тус өөрчилсөн. Энэ өөрчилсөн захирамжийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анх Б.О********************* нь Ц.Т**********-д уг газрыг эзэмшүүлэн шилжүүлэхдээ 80.000.000 төгрөг авч тохиролцоод 2014 оны 6 сарын 24-ний А/262 дугаар захирамжийн 1 дэх хавсралтын 5 дахь заалтаар Б.О********************* аас 3000 м.кв газар эзэмших эрх шилжүүлж********** дугаартай гэрчилгээ гарсан ч гэрээ байгуулаагүй асуудал байна. Тухайн үед Б.О********************* газрын заагийг заасны үндсэн дээр Ц.Т***************** хашаа барьсан. Ингээд 2023 онд гэрээ гэрчилгээгээ шинэчлэхэд Ц.Т**********-ийн газар 4082 м.кв байсан тул газрын хэмжээнд өөрчлөлт оруулж 2023 оны А/93 дугаар захирамж гарсан. 2011 оны 4 сарын 05-ны өдрийн 113 дугаар захирамжаар Т*********ХХК-иас Б.О********************* ад 5138 м.кв газрыг шилжүүлсэн байдаг. Б.О********************* нь Ц.Т**********-д 3000 м.кв газрыг шилжүүлэн өгсөн тул Б.О********************* нь 2812 м.кв газрыг эзэмшихээр өөрчлөгдсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд Б.О********************* ад Ц.Т**********-ийн эзэмшлийн 4082 м.кв газар хамаарахгүй. Өөрөөр хэлбэл Ц.Т**********-ийн Б.О********************* аас авсан 3000 м.кв газар дээрээ тухайн үед шинэчилсэн хэмжилтээр нэмж 1082 м.кв газрыг эзэмшихээр гэрчилгээ авсан нь Б.О********************* ын эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байгаа. Б.О********************* ад мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх шаардлагагүй учраас 2023 оны А/23 дугаар захирамж нь хууль ёсны шийдвэр юм. Харин 2025 оны 7 дугаар сарын 04-ний А/441 дүгээр захирамж гаргахдаа Ц.Т**********-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Ганчимэг би өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгч миний тухайд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/441 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна. Дэмжин оролцох хууль зүйн шаардлага юу вэ гэвэл 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б.О********************* Ц.Т***************** нар нь хоорондоо 3000 м.кв газрыг шилжүүлэх тухай өргөдлийг Х********************* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гаргасан байдаг. Үүнтэй холбоотой Ц.Т*******************-с Б.О********************* ад газрын төлбөр болох нийт 80.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/262 тоот Х********************* аймгийн Засаг даргын захирамж гарсан. Тухайлбал Б.О********************* нь газар эзэмших асуудлаар өөрөө хөөцөлдөж энэхүү газрыг Ц.Т**********-д олгуулах өргөдөл буюу энэ захирамж гаргах асуудал дээр тууштай явсан байдаг. Ингээд Ц.Ц********** болон Ц.Т**********-ийн зүгээс 2022 оны 11 сард Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт очиж газрын талаар тодруулж асуухад хажуу талын газар Ц.Т***************** болон Б.О********************* нарын хэн хэнийх нь нэр дээр байхгүй гэдэг асуудал яригдсан учраас газар эзэмших эрхийг авах тухай өргөдөл гаргадаг. Энэ өргөдөл гаргасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр А/93 тоот аймгийн Х********************* аймгийн Засаг даргын захирамж гарч Ц.Т**********-д 4082 м.кв газар эзэмших эрх нь шилжин ирсэн. Гэтэл Б.О********************* ын зүгээс тухайн үед газартай холбоотой маргаан үгүйсгээгүй байсан атлаа 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Х********************* аймгийн Засаг дарга Л.Т**********-т гомдол гаргаж энэ гомдлын дагуу Б.О********************* ын эзэмшиж байсан газар буюу 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар бүхий захирамжийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн захирамжийг Х********************* аймгийн Засаг дарга Л.Т********** нь 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/441 тоот захирамжаар хүчингүй болгочхож байгаа юм.
Тухайлбал 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн газар эзэмших гэрчилгээгээр Б.О********************* Х********************* аймгийн М***************** сумын газрын албатай гэрээ хийсний үндсэн дээр 5000 м.кв газартай байж байгаа. Тэгээд 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр дахин гэрээ хийгдээд энэ нь 5138 м.кв газартай байгаа. Ингээд 5138 м.кв газраас 3000 м.кв газрыг хасахаар 2138 м.кв газарт яг Ц.Т**********-ийн эзэмшилд байх ёстой. Гэтэл 3834 м.кв газрыг гаргасан талаар захирамжуудыг гаргачихсан байдаг. Энэ нь ямар үндэслэлээр, хаанаас яаж гаргасан асуудал нь ямар ч баримтаар нотлогдож чаддаггүй.
Энэ 2 хүн газар авсан, өгсөн нь үнэн. Гэтэл энэ хоёрын дундах газрын зааг 2138 м.кв олгогдох ёстой. Гэтэл 4082 м.кв-тай маргалдах үндэслэл байхгүй. Гэтэл 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/441 тоот Х********************* аймгийн Засаг дарга Л.Т**********ын захирамж үндэслэлгүй буюу хууль бус болчхож байгаа юм. Яагаад үндэслэлгүй хууль бус вэ гэвэл сонсох ажиллагаас эхлээд бүгд хууль бус ажиллагаа явагдчихаж байгаа юм. Тухайлбал сонсох ажиллагааны тэмдэглэлийг тайлбарлаж хэлье. Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн захирамжийн талаар мэдээлэл хүргүүлэв. Газар эзэмших захирамжийг хүчингүй болгох талаар гээд мэдээлэл, захирамжийн төслийг уншиж танилцуулав. Оролцогчдод иргэн Б.О********************* , Л.Т*********-г төлөөлөлж гэр бүлийн гишүүн, эхнэр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг төлөөлж З.Н********************* . Газрыг хэмжээд өөрчлөлт оруулахдаа иргэн Б.О********************* ад сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгдээгүйг мэдэгдсэн. Б.О********************* ад 30х12 хэмжээтэй гарааш, тоосгон үйлдвэрийг Дарханаас авчирсан. 8х6 харьцаатай үл хөдлөх 3 метр байсан. Ингээд ойлгомжгүй явж байснаа 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр банкнаас зээл авахад газрын шинэ гэрчилгээ авчир гэхэд киоск машинаас асуудалгүй газрын гэрчилгээ гарч ирж байсан гээд Б.О********************* ын яриа явагдаж байгаа юм. Тэгж байснаа Газрын удирдлагын хэлтсийн дарга З.Н********************* гээд ямар шийдэлд хүрсэн нь тодорхойгүй. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааг яаж явуулах талаар тодорхой дурддаг. Сонсох ажиллагааны талаар мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана. Сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он сар, өдөр, цаг байдал, дарааллын талаар мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл заалт, захиргааны шийдвэр гаргах тухай асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл. 27.4 дэх хэсэгт зааснаар сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна. Сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчдөөр дамжуулан санал авах, бусад сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбарт санал гаргах боломжийг хангасан байна гэх эдгээр шаардлагуудын алийг нь ч хангаагүй.
Яагаад гэвэл Ц.Ц*****************-г оролцуулчихсан. Ц.Ц********** нь 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн энэ 4082 м.кв газар эзэмших гэрчилгээ авсан этгээд мөн юм уу? Ц.Т**********-ийн эхнэр мөн. Гэтэл төлөөлөгчөөрөө дамжуулж санал авах гэж үзээд н.Ц*****************-г төлөөлөгчөөр дамжуулж байгаа итгэмжлэл олгож байх ёстой. Итгэмжлэл 1 дүгээрт байхгүй. 2 дугаарт сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар санал гаргах боломжоор нь хангаагүй. Яг 7 дугаар сарын 4-ний өдөр дуудаж ирээд л 7 дугаар сарын 4-ний өдөр та захирамжаа аваарай, газар эзэмших захирамж гарчихлаа шүү гэж дуудагдаж ирээд л авчхаж байгаа юм. Тэгэхээр сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тал дээр санал гаргах боломжийг бүрэн хангаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох гэж байна. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тогтоож байх ёстой. Нөхцөл байдлыг тогтоож чадаагүй. Нөгөөтээгүүр дахиад 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн А/93 Х********************* аймгийн Засаг дарга Ш.И************* 4082 м.кв гэх захирамжийг үйлдсэн байдаг. Гэтэл 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/441 буюу дахиад Х********************* аймгийн Засаг дарга Л.Т********** хүчингүй болох шийдвэр гаргаж байгаа юм. Тэгэхээр адил түвшний Засаг дарга урьд гаргасан Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл байхгүй. Дээд шатын Засаг дарга буюу захиргааны холбогдох байгууллагын албан тушаалтан энийг өөрчилж байх ёстой. Тэгэхээр энэ 3 шаардлагаар энэхүү захирамж үндэслэлгүй байгаа юм. Тийм учраас бид гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Х********************* аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х********************* аймгийн Засаг дарга, Ц.Т**********-ийн нэхэмжлэлтэй Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий 126/Ш32025/0155 дугаар нэхэмжлэлийг гардан авч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Х********************* аймгийн М***************** сумын иргэн Б.О********************* ын Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаартай Газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, эзэмшүүлэх тухай захирамжийг эс зөвшөөрч, хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2025 оны 05 дугаар сарын 20-нд ирүүлсэн гомдол ирүүлсэн. Гомдлыг судалж үзэхэд Ц.Т***************** нь аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/262 дугаар захирамж, түүний хавсралтад зааснаар Б.О********************* аас 3000 м.кв газар эзэмших эрх шилжүүлэн гэрээ байгуулан, гэрчилгээ авсан байна. Гэвч 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамжийн хавсралтын 2-т зааснаар газрын хэмжээнд өөрчлөлт орж 4082 м.кв болон өөрчлөгдсөн байх бөгөөд энэ шийдвэр гарахыг Б.О********************* мэдээгүй, газрын хэмжээ нь 3834 м.кв, 0000170578 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2812 м.кв,*********дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байна. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 5/1313 албан бичгээр тус захирамжтай холбогдуулан захиргааны актыг гаргахад сонсох ажиллагаа явуулсан эсэх, яагаад талбайн хэмжээ өөрчлөх шийдвэр гаргах болсон талаарх тайлбар ирүүлэх тухай албан бичиг хүргүүлж, тус газраас аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 дугаар захирамжаар талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж 2812 м.кв болгон мэдээллийн санд бүртгэн баталгаажуулсан, иргэн Б.О********************* ад талбайн хэмжээ өөрчлөгдсөн талаар мэдэгдсэн, сонсох ажиллагаа явуулсан баримт хувийн хэрэгт байхгүй гэсэн хариу ирүүлсэн. Ингээд 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу иргэн Ц.Т***************** болон Б.О********************* ад утсаар холбогдож сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдсэн. Ц.Т***************** хотод байна, очих боломжгүй гэх шалтгааны улмаас түүний эхнэр Д.Ц***************** сонсох ажиллагаанд оролцсон. Сонсох ажиллагааг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхим аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газрын удирдлагын хэлтсийн дарга З.Н********************* зохион байгуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.О********************* , М.З*********, Д.Ц*********, Б.О********************* нар оролцсон байна. Д.Ц***************** нь иргэн Б.О********************* аас газар эзэмших эрхийг хэрхэн шилжүүлж авсан тухай тайлбар, газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан тухай үндэслэлээ нотолж, тайлбар гаргаж чадахгүй байсан тул аймгийн Засаг даргын захирамжийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр Захирамж хүчингүй болгох тухай-ийг баталсан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О********************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.О********************* аас аймгийн Засаг даргад гомдол ирүүлсэн. Гомдлын агуулга нь Б.О********************* миний бие Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн А/93 дугаартай газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж эзэмшүүлэх тухай захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргаж байна гэсэн байсан. Энэ гомдол нь нэлээн урт учраас би товчлоод ярьчихъя. Миний газрын хэмжээнд өөрчлөлт орсон байна. Өөрчлөлт орсон гэдгийг би мэдээгүй. 5 дугаар сард хүүхэд зээл авах гэж банканд хандахдаа газрын гэрчилгээг авахад миний газрын хэмжээ өөрчлөгдөөд 2812 м.кв болсон байна гэх утгатай гомдлыг гаргасан. Ц.Т**********-ийн газар 4082 м.кв болж минийх 2812 м.кв болж өөрчлөгдсөн байна. Ийм учраас 2023 оны А/93 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Үүний дагуу манай хэлтсээс холбогдох баримтуудыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас буюу холбогдох агентлагуудаас татаж үзсэн. Хувийн хэргийн болон тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримтуудыг татаж үзэхэд Б.О********************* гуайн талбайн хэмжээнд өөрчлөгдсөн, мэдэгдэх судалгаа ажиллагаа хийсэн талаар ямар нэгэн баримт байхгүй гэдгийг албан тоотоор ирүүлсэн байдаг. Хувийн хэрэгт энэ тухай нэг ч баримт байхгүй. Тэгэхээр хууль зөрчиж гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.
Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хийгээгүй гээд ярьж байна. Оролцогчийг санал гаргах боломжоор хангаагүй гэж ярьсан. Сонсох ажиллагааг явуулахаар талууд руу 2-3 удаа утасдсан. Миний утсан дээр хадгалагдчихсан байгаа гэж бодож байна. Та сонсох ажиллагаанд оролцох боломжтой юу? Таны ийм эрх ашиг хөндөгдөж байна гэдэг агуулгатай зүйлийг утсаар Ц.Т***************** гуайд 2 удаа, эхнэрт нь 2 билүү 3 удаа холбогдож хэлсэн. Тэгэхэд бол хотод явж байна, энд явж байна, тэнд явж байна, боломжгүй байна, наадах чинь яах юм, яах гэж байгаа юм гээд байсан. Ингэж байгаад сонсох ажиллагааг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас нь Соёмбо танхимд зохион байгуулсан. Сонсох ажиллагаанд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга З.Н********************* , Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн миний бие, Ц.Т***************** гуайг төлөөлж гэр бүлийн гишүүн эхнэр н.Цэвэлмаа гуай ирсэн. н.Цэвэлмаа гуайг яагаад оруулсан бэ гэвэл өөрөө очих боломжгүй байна, би эхнэрээ явуулчихъя гэж Ц.Т***************** гуайн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу оролцуулсан. Сонсох ажиллагаанд 2023 оны А/93 дугаар захирамжтай холбоотой Ц.Т***************** гуайн эхнэр өөрийнх нь талбайн хэмжээнд өөрчлөлт ороод газар нэмэгдсэн мөн Б.О********************* гуайн талбайн хэмжээнд өөрчлөлт орсон гэдэг дээр үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй. Тайлбарлахда би мэдээгүй. Энийг анх 2014 онд гэрээ хийсэн. Түүнээс хойш газар, гэрчилгээгээ шинэчилж аваагүй гээд үндэслэл бүхий тайлбарыг өгөөгүй. Бид нар мэдээгүй гэж сонсох ажиллагаа дээрээ ярьсан байдаг. Сонсох ажиллагааны дууг нь хурааж авсан байдаг. Эндээс үндэслээд Газрын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1, 60.1.1 мөн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд үндэслэлгүй буюу сонсох мэдэгдэх ажиллагаа оролцогчийн тайлбар гаргах эрх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа учраас татвар төлдөг, нотариат хийлгэдэг, гэрчилгээгээ баталгаажуулдаг энэ процесс нь хаанаа явагдаж өнгөрөөд энэ шийдвэрийг гаргасан гэдэг нь тодорхой бус байсан. Тийм учраас энэ захирамж болбол хууль бус, үндэслэлгүй байна гэж үзээд захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байгаа гэв.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н********************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрыг анх 2008 онд М***************** сумын Засаг даргын 2129 дүгээр захирамжаар Т*********хувьцаат компанид 5000 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. Тэгээд тус газрыг иргэн Б.О********************* нь 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/113 дугаар тоот захирамжаар эрхийг нь шилжүүлж авсан байдаг. Эрхийг нь шилжүүлж авахдаа яг тэр тухайн баригдсан хашааныхаа талбайн хэмжээгээр нь авчихсан юм шиг байгаа юм. Тэгээд тухайн газар нь болбол 5138.7 м.кв газрыг шилжүүлж авсан байдаг. Сансрын хиймэл дагуулын зураг болон холбогдох зургуудыг он оноор нь харахад 2011 онд тухайн газрын баруун талын буюу н.Ө*********гэдэг иргэний хойд талын хашаа нь хоосон байсан. Ямар нэгэн эзэмшилд авагдаагүй. Тэгээд 2014 онд энэ 2 наймаа хийгээд тус газрыг хэсэгчлэн шилжүүлэхдээ өөрсдөө холбогдох шатын зөвшөөрөлгүйгээр хашаалж явчхаад тухайн газрын эрхийг нь шилжүүлж авсан байдаг. Эрхийг нь шилжүүлэхдээ хэсэгчлэн шилжүүлэх зарчмаар кадастраа хуваагаад тухайн газар нь 6000 гаран м.кв болж томроод эрх нь шилжигдсэн байгаа юм. Тухайн 262 дугаар захирамжаар эрх шилжүүлэхдээ Б.О********************* , Ц.Т***************** гуай дээр тус бүрд нь кадастрын зураг хийгдсэн байдаг. Үүн дээр кадастрын зураг хийгдэхдээ тухайн сунгасан хэсгийнхээ газрыг оруулаад Ц.Т***************** гуай дээр 3000 м.кв-ыг газар, Б.О********************* гуай дээр 3894 м.кв газрыг 6000 гаран м.кв болгож шилжүүлж авсан байсан. Хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 31.2.2-т заасны дагуу Ц.Т***************** гуайн газрын баруун хойд хэсгийн газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу авах ёстой газрыг хэсэгчлэн шилжүүлэх зарчмаар хууль бусаар 1200 орчим метр квадратыг авсан байна гэж харагдаж байгаа. Тус 2 иргэний маргаан бүхий 524 м.кв-ыг газрыг эхлээд эрх шилжүүлэхдээ Б.О********************* өөртөө кадастр хийлгэж авсан байгаа. Тухайн хашааг зааглан барихдаа тэр кадастрын зургийн дагуу бариагүй, арай урагш нь барьчихсан байгаа юм. Үүнээс үндэслээд 2023 онд талбайн хэмжээг өөрчлөх захирамж гаргуулсан байдаг. Уг захирамжийг үндэслээд буюу хашаа барьсан хэмжээгээр нь 4082 м.кв-ыг Ц.Т***************** дээр, нөгөө урагш нь барьсан хашааныхаа хэмжээгээр хасагдаад Б.О********************* дээр 2800 м.кв газар шилжүүлсэн захирамж буюу талбайн хэмжээ өөрчилсөн захирамж гарсан. Тухайн талбайн хэмжээ өөрчлөх захирамж Б.О********************* гуайн талбайн хэмжээ өөрчлөгдөж байгаа нөхцөлд Б.О********************* гуайд ямар нэгэн байдлаар мэдэгдэж тухайн захирамжийг гаргаагүй. Хувийн хэрэгт баримтууд нь байхгүй байсан. Үүний үндсэн дээр аймгийн Засаг даргын 441 тоот захирамж гарсан. Тэгэхээр Ц.Т***************** гуайн баруун талын 1200 м.кв газрыг хууль бусаар авсан байна гэж үзэж байгаа. Үүнийг хариуцагчид даалгаж шүүхийн шийдвэрт тусгаж өгөөсэй гэж хүсэж байна гэв.
5. Гуравдагч этгээдийн тайлбар.
5.1 Гуравдагч этгээд Б.О********************* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2011 онд өөрийн Т*********ХХК-ийн 5138,7 м.кв газрын эзэмших эрхийг Х********************* аймгийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/113 тоот захирамжаар өөрийн нэр дээрээ шилжүүлсэн. Энэ үед манай баруун хойд буланд уурын зуухны нүүрсний хог хаягдал дээр орчны айлуудын хог овоолсон хогийн цэг байсан газрыг тэр хавийн айлуудын газар эзэмших гэрээ, гэрчилгээг шалгаж явна гээд манай тэнд ирэхэд нь манай гэрийн салхин дээр хогын цэг байгааг зайлуулж өгөөч гэхэд энэ одоо 5-10 машинаар тогтохгүй их хог юмаа, М***************** сум, Хот тохижилт энийг зайлуулах машины бензин бүү хэл, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байгаа гэхэд би тэгвэл манайх хогийн цэвэрлэчихвэл манайд энэ газрын өгөх үү гэхэд Байгаль орчны улсын байцаагч н.А*********нь танайх хогийн цэвэрлээд суурь үнийг нь төлчихвөл газрын тухай хуульд ашиглалтгүй газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээвэл давуу эрхээр эзэмшүүлж болно гэж байдаг юм шүү дээ гэхэд нь би тэгвэл би цэвэрлээд суурь үнийг нь төлөөд авья суурь үнэ нь хэд болох бол гэхэд нь очиж уулзаарай гэсэн. Тэр үед манай тэр хавьд айл байхгүй М***************** гийн төвөөс арай зайдуу газар гэж үздэг байсан. Тэгээд би хогийг цэвэрлэж Элстийн арын хогийн цэг рүү самосмол машинаар 40 гаруй тэвш хог зөөж цэвэрлээд газрын суурь үнэ 700.000 төгрөг тушаа гэхэд нь уг мөнгийг 2011 онд тушаагаад захирамж гаргуулахаар материалаа Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрат өгсөн. Тэгээд мэргэжилтэн Ж********* гэх эмэгтэй хариуцаж байгаа гэхээр нь очиж уулзаад Захирамж хэзээ гарах бол гэж асуухад аймгийн Засаг даргын захирамж өдөр болгон гарахгүй ээ, иргэдийн өгсөн өргөдөл материалуудыг бөөнтүүлж байгаад 20, эсвэл 50 ч гэл үү тийм олон хүний өргөдөл болохоор нь нэгмөсөн аймгийн Засаг даргын захирамж гардаг юм гэж хэлсэн. Түүнээс хойш байн байн очиж асуухад захирамж гарах болоогүй байна гээд их удсан лав жил гаран болсоны дараа өөрийн найз болох Ц.Т***************** тоосгоны үйлдвэр, граж, зэргийг газартай нь зарчих гэхэд нь зөвшөөрч 3000м.кв газрын эзэмших эрхийг Төрмөнхөд шилжүүлэхээр болж наймаа хийсэн Ц.Т***************** ч 3000м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлж авах, би өгөхөөр хүсэлт гаргаж материалаа мөн л газрын албанд гаргасан. Энэ үед би өмнөх хогын цэвэрлэсэн газрын захирамж гарсан эсэхийг асуухад газрын албаныхан өө энэ газар шилжүүлэх захирамжтай чинь хамт гаргана л гэж хэлсэн. Тэгээд л 2014 оны 06 сарын 24-ний өдөр Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай А/262 дугаар захирамж гарган надаас Ц.Т**********-д 3000м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлж үлдсэн газар дээр маань өмнөх хогын цэг байсан 1756м.кв газрыг чинь үлдсэн газар дээр чинь нэмж нэгмөсөн захирамж гаргасан шүү, харин та 3894м.кв газар дээр шинэчлэн гэрээ гэрчилгээ бичиж өгнө үү гэсэн хүсэлт бичээд өг гэхээр нь би тийм хүсэлт бичиж өгсөн, Ингээд 2014 оны 06 сарын 25-ны өдөр мөн А/262 гэсэн дугаартай захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж, газар эзэмших гэрчилгээ олгосон. Одоо хэргийн материалаас үзэхэд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр А/266 гэсэн захирамжийн 1 дүгээр хавсралтаар надаас Төрмөнхөд 3000 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөн А/266 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтаар Төрмөнхөд шилжүүлээд үлдсэн газар дээр хог байсан 1766м.кв газрыг нэмж, нийт 3894м.кв газрыг надад эзэмшүүлсэн захирамж гаргасан байна. Засаг даргын захирамжинд миний эзэмшил 3894м.кв газрыг 3834м.кв гэж зөрүүлж гэрээ, гэрчилгээ бичсэн байсныг би техникийн алдаа юм байх гэж бодсон боловч засуулья гэж хөөцөлдөлгүй орхисон. Би газар эзэмших хүсэлт гаргахдаа газрын албанаас шаардсан материалын бүрдүүлээд өгсөн, ямар хугацаанд, ямар журмаар захирамж гардаг болон Засаг дарга Газрын албаныхны хийх ёстой ажил нь хэрхэн яаж явагдадгийг мэдэхгүй. Хог байсан газрыг цэвэрлэж, суурь үнийг нь төл гэхэд нь төлөөд эзэмшихээр өргөдөл гаргасан нь үнэн болохоос уг газрын газар эзэмших захирамж тусдаа гардаг уу, эсхүл нэгмөсөн гардаг талаар мэдэхгүй. Мөн нөгөө талаар манай 9 дүгээр баг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны тогтоолоор 9 дүгээр баг, ****-р баг гэж 2 хуваагдсанаас газрын хаяг, болон нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн байгаа. гэжээ.
5.2 Гуравдагч этгээд Б.О********************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т*************-тэй 3000 м.кв газар гэж тохиролцоод гэрээний дагуу наймаа хийгдсэн. Төлбөр мөнгөний асуудал дээр 80.000.000 төгрөг гэж яриад байна. Бид 68.000.000 төгрөгөөр наймаа хийсэн. 15.000.000 төгрөгийн баримт гаргаж ирээд байна. Тээврийн хөлсний мөнгө гэж авсан. Эрээнээс ачаа ачиж ирсэн юм. Энэ мөнгийг нэмээд 80.000.000 болгосон юм уу гэж ойлголоо.
Сая З.Н********************* ын ярьсан кадастрын зураг буюу н.Өлзийхутгийн хойд талын хашааны хэсэг. Тэр газар анх асар их хэмжээний уурын зуухны хогтой байсан шүү. Байгаль орчны газраас н.А*********гэдэг ажилтан ирээд энэ хогийг нь цэвэрлээд газрынх нь суурь үнийг тушаагаад газрын албанд өргөдлөө өг. Тэгээд авч болно гэсэн. Тухайн үед би газрын суурь үнэ болох 700.000 төгрөг Хас банкнаас шилжүүлсэн баримт нь байгаа. Яагаад тэр үед нь гараагүй гэхээр газрын албаны дарга н.Ж************* хариуцаж ажилладаг байсан. 2,3 удаа уулзсан. Газрын алба хүмүүсийн материалыг бөөгнүүлж байгаад жилдээ 2-3 удаа л гаргадаг. Тэгээд 2011 онд өгсөн. Газрын кадастрын зураг дээр хогтой байгаа хэсэг нь илт харагдаж байна лээ. Би тэр хогийг 40 машинаар зөөж хаясан. 4.000.000 гаран төгрөгийн төлбөр гарсан. Тэгээд би бүх баримтаа газрын албанд өгсөн. Манай газар 6834 м.кв болж гарах үед Ц.Т*************-тэй наймаа хийх үеэр л давхцаж газрын зөвшөөрөл нь гараад шинээр гэж 262 дугаар захирамж гарсан байсан. Тухайн үедээ тэгж томорсон. Би хууль бус зүйл хийх сонирхол байхгүй. гэв.
5.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3000 м.кв газар дээр аль аль тал нь маргахгүй байгаа юм. Тэгсэн мөртөө газрынхаа гэрээ гэрчилгээг шинэчлүүлэх гээд очсон чинь 4080 м.кв болчихсон байсан. Тийм учраас захирамж гаргуулна гэж ярьж болох уу?
Засаг дарга, газрын албаныхан юу хийгээд байгаа юм бэ дээ. 4080 м.кв хаанаас олоод байгаа юм. Б.О********************* ын газар луу орохгүйгээр өг л дөө. Б.О********************* ын газар луу ороод байна. Б.О********************* энэ хүнд 3000 м.кв-ыг зөвшөөрсөн харин 1080 м.кв-ыг зөвшөөрөөгүй.
Засаг дарга Ш.И*************-ийн захирамжийг Засаг дарга Л.Т********** хүчингүй болгох эрхгүй юм аа гээд байх юм. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсвэл дээд шатны Засаг дарга, ерөнхий сайд хүчингүй болгох эрхтэй шүү дээ. Тэгэхээр Ш.И************* байна уу, Л.Т********** байна уу тэр нь сонин биш. Бүх шатны Засаг дарга нар өөрөө өөрийнхөө захирамжийг хууль зөрчсөн гэж үзвэл хүчингүй болгох эрх хэмжээ байдаг. Тэгэхээр энийг хуульд байхгүй үндэслэлээр тайлбарлах боломжгүй байх гэж бодож байна.
Мөн хариуцагч талаас сансарын зураг гээд нэлээн ярьж байна. Сансарын 2011 оны зураг дээр ямар их хог овоорсон байгаа нь илэрхий харагддаг. Энэ баримтыг бид нар гаргаад өгчихсөн ч болно. Хово гэдэг машин нэг ачихдаа хэдэн тонны даацтай байдаг юм. Тэр газраас 40 хово хог ачсан гэдэг. Тэгэхээр байгаль орчны улсын байцаагч н.А*********хэлэхдээ энэ хогийг ачвал давуу эрхийг танайх эзэмшиж болно, гэхдээ газрын суурь үнийг тушаагаарай гээд суурь үнэ тушаалгасан. Энэ бүгд өнөөдөр газар эзэмшигчийн буруу биш шүү дээ. Гэтэл газар эзэмшигчийн буруу юм шиг нэхэмжлэлд байхгүй юм яриад хууль бусаар зэмшчихсэн гэж байна. Энэ байдлуудыг анзаарч анхаарч үзээч ээ гэж бодож байна гэв.
5.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Манлайбаяр миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Б.О********************* ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцож байна. Өмгөөлөгчийн хувьд нотлох баримтаа шинжлэн судлаад дүгнэлт дээрээ нэгдсэн байдлаар дүгнэлтээ хэлээд явна.
Нэхэмжлэгч талын яриад байгаа асуудал дээр ганц нэг зүйлийг тодруулж хэлье. Өөрөөр хэлбэл Б.О********************* ын газар 2000 м.кв үлдэх ёстой байтал 3000 м.кв болоод дуусчихлаа. Энэ хүн яагаад ийм том газартай байх ёстой юм гэх утгатай зүйл яриад байна. Ер нь бусдын газар ямар хэмжээгээр анх бий болоод тэр нь яаж нэмэгдэж, хасагдаад байгаа нь энэ хүмүүст хамаагүй. Харин энэ хүмүүсийн эрх ашиг яаж хөндөгдөж байгаа юм бэ гэдэг дээр л өнөөдөр маргааныхаа хүрээ хязгаар дотор ярих ёстой байх. Маргалдаж мэтгэлцэх ёстой байх. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар өөрийнхөө эзэмшил газрыг нэмэгдүүлэх, хасах, өмчлөх, эзэмших гээд энэ бүх эрхүүд нь хуулиар олгогдсон байдаг.
Х********************* аймгийн Засаг дарга Ш.И*************-ийн гаргасан захирамжийг Л.Т********** Засаг дарга хүчингүй болгох эрхгүй ээ, түүнийг дээд шатны Засаг дарга нь хүчингүй болгодог гээд байна. Аймгийн Засаг даргын дээд эрх хэмжээний өөр ямар Засаг дарга байдаг юм, энийг мэдэхгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар аймгийн Засаг даргын бүрэн эрх хэмжээг хуульчилж өгсөн. Үүн дотор Засаг дарга өөрийнхөө шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрх нь хуулиараа олгогдсон. Үүнийг бас тодруулж хэлэхийг хүсэж байна.
Өмгөөлөгчөөр сонгогдож томилогдоод хавтаст хэргийн материалтай танилцахад энэ захиргааны хэрэг гэхээс илүү гэмт хэргийн шинжтэй буюу хэн нэгэнд давуу байдал олгож байгаа шийдвэр гаргасан нөхцөл байдал харагддаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд ч гэсэн шаардлагатай гэж үзвэл энэ асуудлыг холбогдох байгууллагаар нь шалгуулаад явна аа гэдэг байр суурьтай байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс ... Б.О********************* аас над руу 3000 м.кв газар эзэмших эрх шилжиж,********** дугаартай гэрчилгээ авч гэрээ байгуулсан. Манайхыг газар худалдан авах үед тухайн хашаа үргэлжилсэн том хашаа байсан ба манайх худалдаж авсан жилдээ Б.О********************* аар өөрөөр нь худалдаж авсан газрынхаа заагийг гаргуулж, тэдний газраас өөрийн газраа зааглаж хашаа барьсан. Манайхан хашаалсан хашаагаа хааш нь ч сунгалгүй байгаа чигээр нь ашиглаж байна. 2023 онд газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн гаргах болж манай эзэмшиж байгаа газрыг хэмжиж үзэхэд 4082 м.кв байсан тул Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны А/93 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь зааснаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, Б.О********************* ын эзэмшиж байгаа газрын 3894 м.кв байсныг 2812 м.кв болгож багасгасан байсан. Гэвч түүний газрын хэмжээг багасгах замаар манай газрыг нэмэгдүүлсэн зүйл огт байхгүй байхад Б.О********************* ын гомдолд холбогдуулан миний эрх ашгийг аймгийн Засаг дарга зөрчиж байна. Захирамжид заасан үндэслэлийг харахаар Б.О********************* ын газрын хэмжээг бууруулахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн зүйлийг дурджээ. Гэтэл яагаад манайд холбогдох хэсгийг давхар хүчингүй болгож байгааг үнэхээр ойлгохгүй байна гэж,
хариуцагчаас ... 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.О********************* аас аймгийн Засаг даргад Миний газрын хэмжээнд өөрчлөлт орж багасч 2812 м.кв, Ц.Т**********-ийн газар 4082 м.кв болсон захирамж гарсан байна. Өөрчлөлт орсон гэдгийг би мэдээгүй. Ийм учраас 2023 оны А/93 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх агуулга бүхий гомдол ирүүлсэн. Үүний дагуу манай хэлтсээс холбогдох баримтуудыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас буюу холбогдох агентлагуудаас татаж үзсэн. Хувийн хэргийн болон тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримтуудыг татаж үзэхэд Б.О********************* гуайн талбайн хэмжээнд өөрчлөгдсөн, мэдэгдэх судалгаа ажиллагаа хийсэн талаар ямар нэгэн баримт байхгүй гэдгийг албан тоотоор ирүүлсэн байдаг. Хувийн хэрэгт энэ тухай нэг ч баримт байхгүй. Тэгэхээр хууль зөрчиж гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй гэж тус тус маргажээ.
3. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж (1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр тал) М***************** сумын хуучнаар 9 дүгээр баг, одоогийн ****-р баг, 11-2 тоот хаягт байрлах 3000 м.кв газрыг шилжүүлэхээр тохиролцсны дагуу Х********************* аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/262 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгч Ц.Т**********-д 3000 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2 дугаар хавсралтаар гуравдагч этгээдэд 3894 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дугаар тал)
4. Улмаар Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 тоот захирамжаар (1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар тал) нэхэмжлэгч Ц.Т**********-д шилжүүлэн эзэмшүүлсэн газрын хэмжээг 4082 м.кв болгож, гуравдагч этгээд Б.О********************* ад эзэмшүүлсэн газрын хэмжээг 2812 м.кв болгож газрын талбайн хэмжээг өөрчилжээ. Ийнхүү өөрчилсөн захирамжийг гуравдагч этгээд Б.О********************* эс зөвшөөрч Х********************* аймгийн Засаг даргад 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасны үндсэн дээр маргаан бүхий акт гарчээ.
5. Маргаан бүхий акт болох Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар автотээврийн үйлчилгээний зориулалтын барилга, байгууламж зориулалттайгаар эзэмшүүлсэн 3838 м.кв газрын газар эзэмшигч иргэн Б.О************* газрын талбайн хэмжээг өөрчлөх шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийж хувийн хэрэг бүрдүүлээгүй, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдээгүй байх тул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, эзэмшүүлэх тухай А/93 дугаар захирамжийн 2,3 дахь хэсгийг хүчингүй болгож, Х********************* аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын 4 дэх хэсгийн Б.О********************* ын газар эзэмшсэн шийдвэрийг сэргээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайхан хашаалсан хашаагаа хааш нь ч сунгалгүй байгаа чигээр нь ашиглаж байна. 2023 онд газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн гаргах болж манай эзэмшиж байгаа газрыг хэмжиж үзэхэд 4082 м.кв байсан гэж тайлбарлажээ.
7. Хэрэгт авагдсан хиймэл дагуулын зургуудаас үзэхэд 2016 оноос нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрыг заагласан хашаа баригдсан байх бөгөөд түүнээс хойш одоог хүртэл уг хашаа ямар нэг байдлаар хөдлөөгүй болох нь Х********************* аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/1009 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаар (2 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар тал) тогтоогдож байх ба мөн гуравдагч этгээд нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр анх тохирсон газраас дур мэдэн хашаагаа сунгаж барьсантай холбоотой гомдлыг (1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал) Х********************* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргаж байснаас үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа гуравдагч этгээдээс шилжүүлж авсан хэмжээнээс илүү газрыг хашаалсан гэж үзэх үндэслэлтэй.
8. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх газрыг авахад Б.Ө************* хойд талын газрыг оруулаад гэж ойлгосон. Гэтэл сүүлд газрын гэрчилгээ шинэчлэн олгоход хэний ч эзэмшлийн талбай биш гэдгийг мэдэж авсан. Ороогүй байсан. Тэгээд нэмэлтээр 2022 онд өргөдөл өгөөд авсан гэжээ.
9. Гэтэл хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн анх эзэмшиж байсан болон нэмэгдүүлж эзэмшиж буй газрын кадастрын зургуудаас (2 дугаар хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас) үзэхэд нэхэмжлэгч нь Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 тоот захирамжаар нэмэгдүүлж авсан газар нь дээрх тайлбарт дурдаж буй Б.Ө************* хойд талын газар бус гуравдагч этгээд Б.О********************* ын эзэмшиж буй газартай давхцуулж нэмэгдүүлсэн байна.
10. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан бөгөөд дээрх байдлаар гуравдагч этгээдийн газрын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/93 тоот захирамжийг Б.О********************* ад мэдэгдэж хүргүүлээгүй болох нь Х********************* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3/2286 тоот албан бичигт ...Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны А/93 дугаар захирамжийг гуравдагч этгээд Б.О********************* ад мэдэгдэж хүргүүлсэнтэй холбоотой баримт байхгүй болно гэснээр нотлогдож байна.
11. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно гэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаар нэгэнт бусдын эзэмшилд байгаа газрыг бусдад эзэмшүүлж болохгүй тул маргаан бүхий акт болох Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг гуравдагч этгээдийн эзэмшиж буй газраар нэмэгдүүлж, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн Х********************* аймгийн Засаг даргын 2023 оны А/93 тоот захирамжийн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдоогүй актад дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд: ...өөрийн хөрш Б.Ө************* хойд талын газрыг нэмэгдүүлж авсан... гэж тайлбарлах боловч уг газартай холбоотой асуудлыг Х********************* аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжаар шийдвэрлэсэн, тодруулбал, тус газрыг анх шилжүүлж авахдаа заалгуулж авсан гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаагаас үзэхэд тухайн үед хэмжилт хийж кадастрын зураг хийсэн үйлдэлтэй холбогдуулан маргах учиртай байтал түүнээс хойш 10 гаруй жилийн дараа дээрх байдлаар тайлбарлаж маргаж буй нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан Х********************* аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Х********************* аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Ц.Т**********-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР