| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00492/И |
| Дугаар | 311/ШШ2025/00420 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 311/ШШ2025/00420
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг , .........******* ХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан Улиастай сум ...... тоотод оршин суух ...... холбогдох,
Зээл, зээлийн хүүгийн төлбөр 11,420,423.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
******* нь хариуцагч *******ийн *******-н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 5 сарын 16-ны өдөр 2010104183 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 18,777,269.00 төгрөгийг 5005793512 тоот дансанд шилжүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
*******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 23 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010104183 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:
1. Зээлийн үлдэгдэл: 11,266,361.48 төгрөг,
2. Χγγ: 152,522.87 төгрөг,
3. Нэмэгдүүлсэн хүү: 1,539.22 төгрөг
4. Төлбөрийн нийт үлдэгдэл: 11,420,423.57 төгрөг
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 11,420,423.57 төгрөг гаргуулж өгнө үү.
******* ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С..... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *******ны нэхэмжлэлтэй П.*******өд холбогдох хэрэгт хариуцагч нь зээлийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөний дараа төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлээ буцаан татаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
******* ХК нь хариуцагч П.*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,420,423.57 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох түүний 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ХК-ний нэхэмжлэлтэй П.*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,420,423.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,677 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Нэхэмжлэгч байгууллага нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ