Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 311/ШШ2025/00419

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот .....үйл ажиллагаагаа явуулж буй, ...... ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Дөрвөлжин сум, .... баг, ... оршин суух хаягтай, ******* *******айд холбогдох,

зээл, зээлийн хүүгийн төлбөр 762,647.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

..... ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Н.*******ай нь Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ЗГ/2257002226 тоот зээлийн гэрээний үүрэгт 751,647.02 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 762,647.02 төгрөгийг хариуцагч Н.*******айгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.*******ай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.*******ай би .....с ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 762,647.02 төгрөгийг 2025 оны 8 сарын 31-нд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч .....ББСБ ХХК нь хариуцагч Н.*******айд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 762,647.02 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч .... ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 762,647.02 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,854 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,427 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 11,427 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 22,854 төгрөгийг нэхэмжлэгч Н..... ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй Н....... холбогдох, 762,647.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ..... ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,854 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,427 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 11,427 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 22,854 төгрөгийг нэхэмжлэгч ..... ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ