| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0066/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгч А., С. (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ийн , овогт ын нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807000290016 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 29 минутад өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, “” ХХК-д самосвалын жолооч ажилтай,*******,*******,*******, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт ийн нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2018 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 21-22 цагийн орчимд дүүргийн , тоотод хохирогч С.ы гэрт хамт архи ууж байхдаа С.тай бүлэглэн түүний гадуур хувцасны халаасанд байсан бэлэн 446.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
2. Монгол Улсын иргэн, ,,*******,,,,,,,, тоотод оршин суух,
Нийслэлийн дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаартай, овогт ын нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2018 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 21-22 цагийн орчимд дүүргийн , тоотод хохирогч С.ы гэрт хамт архи ууж байхдаа А.тэй бүлэглэн түүний гадуур хувцасны халаасанд байсан бэлэн 446.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А., С. нар нь дүүргийн , тоотод оршин суух хохирогч С.ы гэрт 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой Т., С. нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 21-22 цагийн үед С. Т.ыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан хойгуур бүлэглэн С.ы гадуур хувцасны дотор халаасанд байсан бэлэн мөнгө 446.000 төгрөгийг хулгайлан авч Өмчлэх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.ийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой тай хамт гэрт нь архи уусан. Дэлгүүр хаахаас өмнө дахин архи авч уусан. Хамт архи уусаж байсан согтоод унахаар нь гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Тэгсэн хойно нь ы халаасанд байсан мөнгийг авсан. Мөнгө байгаа гэдгийг мэдэж байсан. Хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.ы өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр , , гуравтай тааралдаад ы гэрт очиж архи ууцгаасан. ах ыг хүргэж өгөх гээд явсан хойно зүүн талын орон дээр байсан куртикных нь халааснаас мөнгө авч байхыг нь харсан. ах эргэж ирээд “миний мөнгө хаана байна” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот руу явж буудалд орж, архи ууж хоносон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлыг өөрөөсөө гаргаж төлсөн ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч С.ы 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “... Би 2018.01.03-ны өдөр Хаан банкнаас тэтгэврийн зээл 508.200 төгрөг авсан юм. Би зээлийн мөнгөнөөсөө төрсөн дүү охины хүүхэд болох Бахатжаны данс руу 50.000 төгрөг шилжүүлээд 458.200 төгрөгтэй үлдсэн юм. Би үлдсэн мөнгөнийхөө 12.000 төгрөгөөр 0.75 литрийн Хараа архи аваад хорооны зүс таних залуучууд болох , , нартай гэртээ архи ууссан юм. Тэр үед архи ууж байгаад согтоод тасраад уначихаар нь би ыг гэрт нь хүргэж өгөхөөр авч гарсан ба манай гэрт , хоёр үлдсэн юм. Би тэгээд ыг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад гэртээ иртэл , хоёр манай гэрээс гарч явж надтай таарсан, тэгэхлээр нь би зөрөөд гэр лүүгээ орж куртикны халаасанд үлдээсэн байсан тэтгэврийн зээлийн үлдэгдэл мөнгө болох 446.200 төгрөгөө үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь би , хоёрын араас гарч гүйж очоод “та хоёр миний мөнгийг авсан байна” гэж хэлтэл тэр хоёр “би аваагүй би аваагүй” гэж хэлж гүрийж байгаад яваад өгсөн юм. ... Хулгайд алдсан мөнгийг минь надад буцааж өгсөн. Би одоо гомдолгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч А.ийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “... Тэгээд архиа ууж дууссаны дараа тасраад уначихсан байсан тул ыг гэрт нь хүргэж өгөхөөр гарсан, тэр хооронд нь би орон дээр байсан ы өвлийн куртикийг ухаж үзтэл дотор талын халааснаас 446.000 төгрөг байсныг аваад тай хамт гарсан, намайг хулгайлж авч байгааг харж байсан, тэгээд хамт гарсан. Тэгээд удалгүй араас гудамжинд гүйцээд ирсэн, тэгээд “мөнгө алга болчихлоо, чи авчихсан байна” гээд ыг нэгжээд биеэс нь гараагүй болохоор нь буцаад яваад өгсөн. Тэгэхээр нь бид хоёр такси бариад хот руу яваад нэг буудалд ороод тэндээ архидаж байгаад би өглөө нь босоод ыг тасраад унтаж байхаар нь тэнд нь үлдээгээд өөрөө руу явчихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч С.ы 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “... Тэгээд тасраад уначихсан чинь ыг гэрт нь хүргэж өгөх гээд явсан, тэгээд намайг хэвтэж байсан чинь босч ирээд ы орон дээр байсан хар куртикны халааснуудыг нь ухаж байгаад түрийвчийг нь гаргаж ирээд дотор нь байсан баахан 10.000 төгрөгийн дэвсгэртүүдийг аваад еөрийнхөө дотор талын халаасанд хийчихсэн, тэгтэл удалгүй гаднаас орж ирэхээр нь бид хоёр зөрөөд гарцгаагаад дөнгөж гудамжны үзүүр өнгөрч явтал араас гүйгээд ирсэн, тэгээд “мөнгө яасан мөнгө аваад ир” гэхээр нь би “мэдэхгүй итгэхгүй бол намайг нэгж” гэсэн чинь намайг нэгжиж үзээд мөнгө нь гарч ирээгүй болохоор ийг нэгжиж үзээгүй бид хоёрыг явуулчихсан ийм л зүйл болсон юм. бид хоёр д нэгжүүлчихээд такси бариад Улаанбаатар хот руу яваад тэр мөнгөөрөө буудалд орж 2 шил архи аваад хувааж уусан, тэгээд би тасарч унаад өглөө сэрэхэд намайг буудалд үлдээчихээд явчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
А.ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 56, 60 дугаар тал/,
А.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/,
А.ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар тал/,
С.ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/,
С.ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 52-53, 57, 60, 64, 65-67, 70-74 дүгээр тал/,
С.ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68-69 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд , Багахангай дүүргийн прокурорын газраас А., С. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч А., С. нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тэднийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож,
шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3-д “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д “Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан ба хохирогч С. шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, мөн шүүгдэгч нартай эвлэрч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд биеэр суух шаардлагагүй” гэсэн байх тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт ын , овогт ийн нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудыг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ын , ийн нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 7 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.
3. Шүүгдэгч С., А. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд болон тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
5. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,
болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан С., А. нарт мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С., А. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ