Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 126/ШШ2025/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х********** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А**********ХХК,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Э**********,

Нэхэмжлэгч: Д.П**********,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Б.Энхзаяа,

Хариуцагч: Х********** аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г**********,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б**********,

Гуравдагч этгээд: Л.Т**********,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Э.Энх-Эрдэнэ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.Отгонбат нарын Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахтай холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э**********, нэхэмжлэгч Д.П**********, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г**********, Б.Б**********, гуравдагч этгээд Л.Т**********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, Д.Отгонбат шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.    Нэхэмжлэгч А**********ХХК болон иргэн Д.П********** нараас Х********** аймгийн Засаг даргад холбогдуулан Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Х********** Эх ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х********** аймгийн Засаг дарга, Х********** аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 тоот магадлалын 4.2-т Харин уг 07 дугаар захирамжид аж ахуйн нэр гэсэн хэсэгт Х**********ХХК гэж, газрын хэмжээ хэсэгт 4000 м.кв гэж, хэнээс гэсэн хэсэгт Д.Л**********, хэнд гэсэн хэсэгт Д.Ч*************гэж бичигдсэн боловч Х**********ХХК болон Д.Л**********д 4000 м.кв газар эзэмших эрх олгосон шийдвэр гарч байгаагүй, дээр дурдсан 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*************-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, харин үлдэх газрыг илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй болжээ. гэж, 4.3-д Гэвч уг илүү эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч Х**********ХХК хууль ёсоор эзэмшиж байгаагүй тул уг алдааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй тул нэхэмжлэгийг хангаж, захирамжийг илт хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь алдаатай захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүрэг нь нээлттэй байна гэж, 5-д ...маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгч Х**********ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэжээ.

2.2. Үүнтэй холбогдуулан Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжаар ...шүүхийн магадлалын дагуу Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр Газар олгох тухай захирамжаар 1500 м.кв газрыг эзэмшүүлснийг хэвээр үлдээж иргэн Л.Т**********гийн эзэмшиж байсан 435 м.кв газрыг хэвээр үлдээж, хуулийн этгээд А**********ХХК-ийн эзэмшиж байсан 3614 м.кв газрыг 565 м.кв болгон өөрчилж үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар, иргэн Д.П**********ын эзэмшиж байсан 881 м.кв газрыг 500 м.кв газар болгон өөрчилж үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлж, үлдсэн 3430 м.кв газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсүгэй гэж шийдвэрлэжээ.

2.3. Уг захирамжийг нэхэмжлэгч А**********ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, нэхэмжлэгч Д.П********** нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус тус гардаж авсан (1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал) байх бөгөөд улмаар нэхэмжлэгч нараас 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч иргэн Д.П**********, А**********ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг Х********** аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэнтэй танилцаж А**********ХХК болон иргэн Д.П********** бид Х********** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.

Нэхэмжлэлийн маань гол үндэслэл Х********** аймгийн Засаг дарга дээрх А/210 дугаар захирамжийг гаргахдаа нэгэнт хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалын 4.2 дахь заалтыг буруу ойлгож тайлбарласнаар газар эзэмшигч А**********ХХК болон иргэн Д.П********** бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөнд байгаа юм.

Уул нь уг магадлалын Хянавал хэсгийн 4.2-т ...2000 оны 74 дүгээр эахирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*************-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж,... гэдгийг хамгийн түрүүнд харгалзан үзэх ёстой байсан нь нэхэмжлэлийн шаардлагын маань гол үндэслэл юм. Гэтэл шүүхийн шийдвэрээр нэгэнт хууль ёсоор үүссэн нь тогтоогдсон үйл баримтыг буюу тухайн газрыг хөндөж Л.Т**********, Д.П**********, А**********ХХК-д шууд хуваах байдлаар шийдвэрлэж байгаа нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэсэн заалтыг зөрчсөн хэрэг болсон гэж үзэх үндэслэл болж байна.

Зүй нь захиргааны байгууллага асуудлыг шийдвэрлэхдээ Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгох Х********** Эх ХХК-ийн нэхэмжлэл болон бусад шаардлагыг ч бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамж хүчинтэй хэвээр байгаад дүгнэлт хийж Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт байгаа баримтуудыг нь нягтлан үзэж хууль ёсоор эзэмших эрхээ шилжүүлсэн аль үйлдэл нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан байна вэ гэдгийг тодруулж байж эцсийн дүгнэлтээ хийж, шийдвэрээ гаргасан бол тухайн шийдвэр нь хууль ёсны болох байсан.

Үүний тулд юун түрүүнд 1500 м.кв газрыг эзэмших эрх нь хууль ёсоор үүссэн Д.Ч*************-с  чухам хэн хэнд нь шилжүүлсэн газраа өөрийн хүсэл зоригийн дагуу шилжүүлсэн болохыг асууж лавлан сонсох ажиллагаа хийж, улмаар Засаг даргын дээрх А/49 дүгээр захирамжийн дагуу Д.Ч*************-т нэмж эзэмшүүлсэн 930 м.кв газрыг ч гэсэн нийтийн эзэмшилд шилжүүлэх үндэслэл байгаа эсэхийг харж шийдвэрээ гаргасан бол өнөөдөр ингэж иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад халдсан гэсэн асуудал босч хууль ёсоор үүссэн эрхийг нь хууль ёсоор шилжүүлж авсан гуравдагч этгээдийн хувьд хохирол учрах нөхцөл байдал үүсэхгүй байсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн илүү эзэмшүүлсэн газрын эрх зүйн зөрчлийг хуульд заасан үндэслэлээр залруулах эрх нь захиргааны байгууллагад нээлттэй болохыг тодорхойлсон болохоос биш ингэхдээ хуульд заасан үндэслэлгүйгээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халд гэж тогтоогоогүй юм.

Ийм болохоор Х********** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 126/Ш32025/0097 захирамжид тодруулахыг даалгасан асуудал бүрээр доорх байдлаар тодруулга өгч байна.

Нэгдүгээрт: Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтын 9 дэх хэсэг буюу Л.Т**********д холбогдох хэсгийг эсхүл дээрх захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа Х********** аймгийн Засаг даргын эс үйлдэхүйн алинтай нь маргаж байгаагийн тухайд:

Бид Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтын 9 дэх хэсэг буюу Л.Т**********д холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа Х********** аймгийн Засаг даргын эс үйлдэхүйтэй маргаж байгаа юм.

Учир нь дээр дурдсанчлан Х********** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд нарын гомдлоор авч хэлэлцэн шийдвэрлэж хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалаар 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*************-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэдгийг нэгэнт тогтоосон, түүнчлэн маргаж байсан 4000 м.кв газрын 930 м.кв газар нь Д.Ч*************-ын хүсэлтээр хуульд заасан журмаар нэмэгдсэн (Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар) газар болохоор өнөөдөр түүний хууль ёсоор эзэмших эрхтэй 2430(1500+930) м.кв газар нь ямар ч тохиолдолд хөндөгдөх ёсгүй юм.

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалын хянавал хэсгийн 4.3-т ...хариуцагч нь алдаатай захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүрэг нь нээлттэй байна. гэж дурдсан нь хууль ёсоор эзэмших эрх-ээс илүү гаргасан газрыг л хуульд заасан үндэслэлээр өөрийнхоө эрхийн дагуу зохицуул гэсэн үг учир өнөөдөр 4000 м.кв газар. болон хууль ёсны эзэмших эрхтэй 2430 м.кв газрын зөрүү болох эрхийн зөрчилтэй 1570(4000-930) м.кв газрыг л яаж шийдвэрлэх, хэрэв хувааж өгвөл хэрхэн яаж вэ Гэсэн асуудал гарч гарч ирэх байтал дан ганц Л.Т**********гийн 8 давхар орон сууц барьчихсан 435м.кв газрыг хөндөхгүй орхиод Д.П**********ын нэр дээрээ эзэмших эрхтэйгээр байгаа 881 м.кв газрыг хасаж, сууриараа 252 м.кв 8 давхар барилга барьсан А************* ХХК-ийн орон г.уц барьсан газрыг үлдээж бусдыг хасаж талуудад эрх тэгш бус хандаж 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамж гаргахдаа Л.Т**********д холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа Х********** аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт: ...шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тодруулах...-ын тухайд:

Нэхэмжлэлд дурдсанчлан Х********** аймгийн Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтын 9 дэх хэсэг буюу Д.Т*************-д  холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж түүнийхээ үндэслэлийг дурдаж одоо шүүгчийн захирамжийн дагуу нэмэлт тодруулга хийлээ.

Эдгээрийн үндэслэл нь нэхэмжлэгч нарын гэрээ байгуулж, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байсан газрын хэмжээг ямар нэг үндэслэлгүйгээр багасагаж байгаатайгаа нэгэн адилаар Л.Т**********гийн эзэмшиж байсан газартай холбоотой асуудал буюу давж заалдах шатны шүүхийн тодорхойлсон алдаа-г хуульд заасан үндэслэлээр залруулах ёстой гэдгийг шүүхээр тогтоолгохыг хүсэж байна. Үүний тулд дээрх 'НэгдүгээртГ хэсэгт дурдсан үндэслэлд дурдсанд тулгуурлан дүтнэлт хийх ёстой гэж үзэж байна.

Гуравдугаарт: Мөн Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсарлтын 9 дэх хэсэг буюу Л.Т**********д холбогдох хэсгийг хэзээ, хэрхэн мэдсэн талаар тайлбар холбогдох баримтыг шүүхэд ирүүлэх,... -ийн тухайд:

Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсарлтын 9 дэх хэсгийг Х********** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж эхлэх үеэр мэдсэн ба харин Л.Т**********д гэзар шилжүүлэх өргөдөл, бусад баримтанд Д.Ч*************-ын өмнөөс нь Тамирмаа өөроө бичиж 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/217 дугаар захирамжийг гаруулсанаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрөө хүлээн зөшөөрснөөр хууль бус-аар газар эзэмших эрх олж авсан гэдэг нь тодорхой болсон боловч энэ бүхэнд нэгэнт лавж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалаар алдаатай захиргааны актаа залруулах эрх нь нээлттэй болохыг захиргааны байгууллагад тодорхойлж өгсөн болохоор гухайн шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага хэрхэн яаж биелүүлэхийг харж байгаад гаргасан шийдвэрт нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан болох баримтуудаа нэхэмжлэлдээ хавсаргасан. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг дээрх хэрэгт байгаа ба шүүхийн архиваас шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангаж егдөггүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гарган хэрэгт хавсаргуулах, захиргааны шүүх өөрөө ч шаардлагатай гэж үзвэл тухайн хэргээс татаж авах боломжтой гэж бодож байна.

Түүнчлэн Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсарлтын 9 дэх хэсгийг хүчингүй болгох эсэх талаар бидний нэхэмжлэлийн шаардлагад байхгүй бөгөөд түүнийг хэрхэн яаж шийдвэрлэх нь захиргааны байгууллагын эрхийн асуудал гэдгийг давж заалдах шатны шүүх зааж өгсөн ба гагцхүү хуульд заасан үндэслэл-ээр энэхүү эрхээ эдлэсэн эсэх асуудал л өнөөдөр яригдаж байгаа тул Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсарлтын 9 дэх хэсэг-ийг хэзээ, хэрхэн яаж мэдсэнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж хүргүүлэх нь өнөөдрийн маргааны талаар шүүхээс дүгнэлт хийхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт: Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хэзээ, хэрхэн мэдсэн талаар тайлбарыг нэхэмжлэлдээ зайлшгүй дурдаж ирүүлэхийн тухайд:

Бид өмнө нь нэхэмжлэлийнхээ үндэслэл хэсгийн эхэн хэсэгт Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг Х********** аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэнтэй танилцаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэж дурдаж Х********** аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт баг гэсэн толгойтой, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолсон ...аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамж гарсан бөгөөд хавсралтаар хүргүүлэв. гэсэн 216, 218 тоот албан бичгүүдийг, тухайн захирамжийн хамт хавсаргаж шүүхэд хүргүүлсэн байгаа болно.

Харин шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан 30 хоногийн хугацаа 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дуусах байсан ба энэ өдөр нь хуульд зааснаар нийтээр амрах амралтын өдөр таарсан болохыг харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

3.2 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А**********ХХК нь Х********** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Х********** аймгийн Засаг даргын ажлын хэсэг байгуулагдаад 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаартай Засаг даргын захирамж гарсан. Уг захирамж гарснаар манай эрх зөрчигдөж байгаа учраас энэ захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү. гэв.

3.3. Нэхэмжлэгч Д.П********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Т**********гийн аавын төрсөн дүү байгаа юм. 2009 оноос хойш маргаан бүхий газар өдий хүртэл амьдарч байгаа. 881 м.кв газар дээр хөргүүрийн агуулах болон сууцын байшин барьж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан. Энэ хугацаанд газрын төлбөрөө төлж байсан. Засаг даргаас 881 м.кв газрыг 500 м.кв болгож багасгасан учраас миний эрх зөрчигдөж байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

3.4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х********** аймгийн Засаг дарга 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр А/210 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж гаргасан. Миний үйлчлүүлэгч А**********ХХК болон иргэн Д.П********** нар энэ захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан байгаа хууль зүйн үндэслэл нь энэ маргаан Х********** эх ХХК-ийн нэхэмжлэлтэй 2,3 жил яваад шүүх шийдсэн. Хяналтын шатны шүүхээр мөн шийдвэрлэгдсэн. Шийдэхдээ хүчин төгөлдөр болсон шийдвэр нь иргэн Д.Ч*************-т олгосон газар нь 1500 м.кв хууль ёсны байна гэж тодорхойлсон. Бусад газар нь хууль тогтоомж зөрчсөн байх магадлалтай байна гэсэн. Энийг төр засаг нь хэрхэн яаж шийдвэрлэх нь өөрсдийн эрх хэмжээний асуудал гээд маргаан дууссан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийднэ. Шийдэхдээ маргаангүй болгосон 1500 м.кв газрыг буцаагаад маргалдагч талуудад хувааж өгсөн нь хууль бус захиргааны акт болох шинжийг агуулж байна. Ингэж шийдэхдээ Х********** эх ХХК-ийн хүсэлтийн дагуу шийдсэн. Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байхад Д.П********** өөрсдийнхөө хүсэлтийг тайлбарласан. 1500 м.кв газрыг хэн ч хөндөх эрхгүй. Үлдсэн асуудлыг эрх хэмжээний хүрээнд хэрхэн яаж шийдвэрлэхээ өөрсдөө мэд гэсэн. Өмнөх нэхэмжлэл дээр 4400 м.кв газар гэж маргаж явж байгаад шүүх шийдсэн. Гэтэл өнөөдөр Засаг дарга 4930 м.кв-ийн асуудлыг шийдсэн. Энэ хэргийн гуравдагч этгээд Х********** эх ХХК болон өмнөх хэргийн гуравдагч этгээд А**********ХХК, Д.П********** нарт хувааж шийдсэн. 930 м.кв нь өмнөх маргаанд ороогүй. Одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. 930 м.кв-ыг хууль ёсны дагуу хүсэлтээ гаргаад авсан. Маргаантай 4000, 4930, 4400 байна уу гэдэг асуудал яригдсан. Эдгээрээс хамгийн эхэнд 2930 м.кв-ыг үлдээж байгаад үлдсэнийг нь яах вэ гэдгийг шийдэх ёстой байтал Засаг дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ингэж байгааг гайхаж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ингэж шийддэг юм уу? Эсхүл ингэж байгаа нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг давж шийдвэр гаргана гэж итгэдэг юм уу? Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх ёстой. Маргалдаж байгаа газрыг хувааж нийтийн эзэмшилд авахдаа барилга барьсан 3 газар хувааж өгсөн. Үлдсэн хэсгийг нь нийтийн эзэмшил болгосон. План зургаас нь харахад хойд хэсэг. 2379 м.кв гэж хавсралтад бичсэн байна. 2379 м.кв дотор хүний үл хөдлөх эд хөрөнгө байгаа шүү дээ. Энэ хүний үл хөдлөх эд хөрөнгийг яах юм бэ? Нурааж хаях юм уу? Төр засаг дураараа авч болохгүй. Захиргааны эрх зүйн шинжтэй хууль битгий хэл үндсэн хуулийг зөрчөөд нийтийн эзэмшил болгосон. Ийм учраас шүүхийн шийдвэрийг зөрчиж гаргасан энэ захирамж хууль ёсны байж чадахгүй байна. Тийм учраас үүнийг хүчин төгөлдөр бусад тооцуулъя.

Миний үйлчлүүлэгч Д.П**********ын тухайд хэрэгт цугларсан баримтуудыг харахад ямар үндэслэлээр 881 м.кв-ыг хасаад байгаа юм бэ? Нотлох баримт шинжлэн судлахдаа тайлбарлана. А**********ХХК-ийн тухайд бас хассан байна. Нэг нь 2930 м.кв, шүүхээс 1500 м.кв-ыг хууль ёсны гэж тогтоосон. Үүний талаар хэн нэгэн гомдол гаргахгүй. Ялангуяа Х********** эх ХХК-ийг гомдол гаргах эрхгүй гэж шийдсэн байхад эргээд гуравдагч этгээдийн зүгээс Х********** аймгийн Засаг даргад хүсэлт бичсэн гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Х********** аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "А************* ХХК, Д.П********** нарын гаргасан ...Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн А/217 дугаар захирамжийн 9 дэх хэсэг буюу Д.Т*************-д  холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй болохыг тогтоолгох... нэхэмжлэлийн шаардлагатай аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг гардан авч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №221/МА2024/0235 тоот магадлалаар хянан шийдвэрлэсний дагуу магадлалын 4.2 дахь заалтад Харин уг 07 дугаар захирамжид аж ахуйн нэр гэсэн хэсэгт Х**********ХХК гэж, газрын хэмжээ хэсэгт 4000м.кв гэж, хэнээс гэсэн хэсэгт Д.Л**********, хэнд гэсэн хэсэгт Д.Ч*************гэж бичигдсэн боловч Х**********ХХК болон Д.Л**********д 4000м.кв газар газар эзэмших эрх олгосон шийдвэр гарч байгаагүй, дээр дурдсан 2000 оны 74 дүгээр захйрамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*************-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, харин үлдэх газрыг илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй болжээ.., 4.3 дахь заалтаар ...Гэвч уг илүү эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч Х**********ХХК хууль ёсоор эзэмшиж байгаагүй тул уг алдааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй тул нэхэмжпэлийг хангаж, захирамжийг илт хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй өгөөд хариуцагч нь алдаатай захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүрэг нээлттэй байна... 5 дахь заалтад нэхэмжлэгч Х**********ХХК, буюу Л.Т**********гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дурдсан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр Газар олгох тухай захирамжаар 1500 м.кв газрыг эзэмшүүлснийг хэвээр үлдээж хуулийн этгээд А**********ХХК д 565м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар, иргэн Л.Т**********д 435 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар, иргэн Д.П**********т 500м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлж, үлдсэн 3430 м.кв газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж шийдвэрлэсэн. 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*************-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, харин үлдэх газрыг илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй байсан учраас аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд уг газар эзэмшүүлсэн алдаатай захирамжийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хүчин төгөлдөр болсон тул магадлалд заасны дагуу хуульд нийцүүлэн захирамжид өөрчлөлт оруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр А/210 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах захирамж гаргасан. Уг захирамжийг гаргах болсон үндэслэл нь давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалд заасны дагуу алдаатай захирамжаа зассан. Уг захирамжийг гаргахдаа иргэн Д.Л**********гээс Д.Ч*************-т 4000 м.кв газрыг 4930 м.кв болгож ингэхдээ Х********** эх ХХК, А**********ХХК, Д.П********** гэж 3 хуваасан. 4000 м.кв байсан газрыг 4930 м.кв болгож хуваасан нь үндэслэлгүй байна. Учир нь инженерийн шугам сүлжээний газар энгийн газар байсан ч тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороод иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан газрыг аймгийн Засаг дарга, сумын Засаг даргаас олгодог болохоос төлөвлөгөөнд ороогүй 930 м.кв газрыг олгосон нь илт хууль бус. Анхнаасаа захиргааны акт хүчингүй байсан. Хууль зүйн үйлчлэлгүй байх хууль бус захиргааны актын шинжийг хангаж байгаа. Түүнийг үндэслээд нийтийн эзэмшилд шилжүүлсэн. Д.П**********т байсан 881 м.кв газрыг 500 м.кв болгосон. Л.Т**********д байсан 426 м.кв-ыг хэвээр үлдээсэн. А************* ХХК-ын 3000 гаруй м.кв газрыг 564 м.кв болгож шилжүүлсэн. Давж заалдах шатны шүүх тухайн газар анхнаасаа 4000 м.кв биш, 1500 м.кв байсан гэж үзэж шийдвэрлэсэн. Үүнээс үлдэх газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн. Өмнө нь давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. Үүнийг нотлох баримтаар гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргахад хуулийн хүчин төгөлдөр болсон учраас нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй, үүнийг нотлох баримтын хэмжээнд авч үзэх боломжтой гэдэг тайлбараар миний хүсэлтийг хангаагүй. Мөн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр А/210 дугаартай захирамж гарахдаа Захиргааны ерөнхий хууль болон захиргааны илт хууль бус болон захиргааны хууль бус шаардлагыг хангаагүй. Хуулийн хүчин төгөлдөр хууль ёсны захирамж байгаа гэв.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Х********** эх ХХК, А**********ХХК, Л.Т********** нарт холбогдох маргаанд 2020 оноос хойш оролцож байна. Энэ маргаан бол шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан. Маргаан явж байхад 4000, 1500, 4400, 4900 гээд маш олон захиргааны акт гарсан байдаг. Энийг би анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн гэж ойлгож байгаа. Хариуцагчийн зүгээс энэхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж 210 тоот захирамж гарсан. Өмнө нь явж байсан 4000, 4400 гэх мэт тоо эцэслэгдэн шийдвэрлэгдсэн гэж ойлгож байгаа. Тиймээс Засаг даргаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж гарсан захирамж гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага үндэслэлгүй гэдгийг тайлбарлан хэлье гэв.

5. Гуравдагч этгээдийн тайлбар.

5.1 Гуравдагч этгээд Л.Т********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А**********ХХК, иргэн Д.П********** нараас Х********** аймгийн Засаг даргад холбогдуулан Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Тус захиргааны хэргийн гуравдагч этгээд Л.Т********** миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Өмнө нь Х**********ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х********** аймгийн Засаг даргад холбогдох Х********** аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19- ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн Х**********ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхтухай А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Д.П**********т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Х********** аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай А/125 дугаар захирамжийг хүчингүй, Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газар зохион байгуулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Тус захиргааны хэрэгт одоо нэхэмжлэл гаргаж буй А**********ХХК, иргэн Д.П************* нар гуравдагч этгээдээр татагдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Х**********ХХК-ийн нэхэмжпэлтэй, Х********** аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн газар нь 1500 мкв газар юм уу?, 4000 мкв газар юм уу, 4400 мкв газар юм уу гэдгийн аль нь илт хууль бус захиргааны акт байна гэж дүгнээд байгаа нь ойлгогдохооргүй болсон... гэж тайлбарлан маргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалд тэмдэглэгдэн үлджээ. Тухайн үед гуравдагч этгээдээр оролцож байсан А**********ХХК, иргэн Д.П************* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх байдлаар тайлбарлан маргаж байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий гэж үзэж ...Х**********ХХК болон Д.Л*************-д 4000 мкв газар эзэмшүүлэх шийдвэр гарч байгаагүй, дээр дурдсан 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 мкв газрыг гуравдагч этгээд Д.Ч*************-т  шилжүүлснээр 1500 мкв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, харин үлдэх газрыг илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй болжээ. Гэвч илүү эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч Х**********ХХК хууль ёсоор эзэмшиж байгаагүй тул уг алдааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй тул нэхэмжлэлийг хангаж, захирамжийг илт хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь алдаатай захиргааны актыг заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүрэг нь нээлттэй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнттогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэхүү маргаж буй газрыг Төрийн эрх бүхий албан тушаалтнаас анх 1500 мкв хэмжээгээр эзэмшүүлсэн болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл анх газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн хэмжээ нь 1500 мкв тул түүнээс хойш тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар 4000 мкв, 4400 мкв хэмжээтэй болсныг хууль ёсны эзэмших эрх гэж үзэхгүй талаар шүүх нэгэнт дүгнэсэн тул үүнтэй хэн ч маргах эрхгүйгээр хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Нөгөөтээгүүр 1500 мкв газрын хэмжээгээр хууль ёсоор эзэмших эрх үүссэн, түүнээс илүү хэмжээний газрыг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх нь өөрийн бүрэн эрх, чиг үүрэг талаар ч шүүх дүгнэсэн. Үүнээс үзвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, хууль ёсоор эзэмших эрх үүссэн 1500 мкв газрыг иргэн, аж ахуй нэгжийн эзэмшилд үлдээж, үлдэх хэсгийг нийтийн эзэмшил болгосон Х********** аймгийн Засаг даргын шийдвэрийг буруутгах, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Харин ч Төрийн захиргааны байгууллага, алба тушаалтнаас өнөөдрийн маргаж буй талуудад 4930 м.кв газрыг эвлэрлийн журмаар хуваан эзэмшүүлэх боломжийг олгож, эвлэрэн хэлэлцэх хугацаа олгосон боловч А**********ХХК-ийн захирал Д.Э*************   , иргэн Д.П************* нар хүлээн зөвшөөрөөгүй тул Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.2 Гуравдагч этгээд Л.Т********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 5 дугаар сараас эхлээд Х********** эх ХХК энэ Е*************   хотхоныг барьж байсан. 2024 онд давж заалдах шатны шүүхээр энэ маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Анхнаасаа 1500 газар эзэмшиж байсан гэж шийдвэр гарсан. Тухайн үед хашааны зураг явагдаж байсан. Анхнаасаа хашааг барихад ийм байсан. хашаа өөрчлөгдөөгүй гэж сансрын зураг дээр ч гэрчүүдийн мэдүүлгээр ч тогтоогддог. Анх Х********** эх ХХК н.Лхагвасүрэнд олгохдоо 4400 олгож байсан гэдэг захирамж гарч байсан ч шүүх 1500 гэж шийдсэн учраас дуудлага худалдааны анхны үнийг хэлээд худалдаж авах боломжтой гэж хэлсэн. Үүний дагуу ажлын хэсэг 2024 оны 7 дугаар сард байгуулагдсан. А**********ХХК, Х********** эх ХХК эвлэрүүлэх саналтай байсан гэж харж байгаа. Яг 50 хувиар нь хуваагаад ав гэсэн хүсэлтийг тавьсан. Х********** эх ХХК зөвшөөрч байна гэсэн боловч Анж- Андууд ХХК зөвшөөрөөгүй. Дараагийн Засаг дарга мөн эвлэрэх санал тавьсан. Нэг компанид 1700 орчим газар оногдох юм байна гэж үзээд Х********** эх ХХК зөвшөөрсөн. Ах дүү гэдэг өнцгөөс үзээд байгаа бол Х********** Эх ХХК эвлэрэхийг зөвшөөрсөн. Гэтэл А**********ХХК болон Д.П********** нар мөн зөвшөөрөөгүй гэв.

5.3 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан нэлээдгүй хугацаанд үргэлжилж байгаа гэдгийг бидний хэн аль нь мэднэ. Өмнө нь Х********** эх ХХК-иас аймгийн Засаг даргад холбогдуулан маргаж байсан. Үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 235 дугаар магадлалд өнөөдрийн хурлын гуравдагч этгээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн үг дурдагджээ. Өөрөөр хэлбэл өмнө нь маргаж байсан зүйлээс өөр зүйл тайлбарлаад байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Магадлалын 3.6-д Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өнөөдрийн нэхэмжлэгч нарын хэлж байгаагаар давж заалдах гомдол дээр 1500 м.кв газар юм уу, 4000 м.кв газар юм уу? гэдгийн аль нь илт хууль бус захиргааны акт болохыг дүгнээд байгаа нь ойлгогдохгүй байна. Газрын хэмжээ нь тодорхойгүй байна гэдэг талаар дурджээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий гэж үзээд өөрөөр хэлбэл давж заалдах гомдлыг хангаж 1500 м.кв газар Х********** эх ХХК-д хууль ёсоор эзэмшээд үүссэн. Харин бусдыг нь эрх зүйн зөрчилтэй гэж үзнэ ээ. Ийм учраас захиргаа энэ асуудлаа өөрөө хууль, заалтын дагуу шийдвэрлэх бүрэн эрх нь нээлттэй гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дүгнэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар хэргийг үйл баримтыг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ээ гэсэн зарчим үйлчилдэг. Нотлох баримтын хувьд нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 1500 м.кв газрыг хууль ёсоор эзэмшил үүсгэсэн гэдгийг тогтоочихсон үйл баримт байгаа. Өнөөдөр нэхэмжлэгч нар шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр дээр хүртэл тайлбарлаж хэлсэн өөрсдийнх нь хэлсэн үг өнөөдөр нотлох баримтаар бэхжүүлэгдэн авагдсан байгаа. Түүнээс эсрэгээрээ өөр зүйл тайлбарлаад байгааг шүүх анхаарч үзээсэй. Өөрөөр хэлбэл 1500 м.кв хууль ёсны юм уу 4000 м.кв хууль ёсны юм уу, 4400 м.кв газар хууль ёсоор үүссэн юм уу? Энэ нь ойлгомжгүй байна. 1500 м.кв хууль ёсоор эзэмшсэн гэдэг талаар тайлбарлаж мэдэгдсэн баримт нь хавтаст хэрэгт авагджээ.

Анх 1500 м.кв газрын эзэмших эрх баталгаатай хууль шаардлагын дагуу эзэмших эрх үүссэн бол түүнээс хойш үүссэн эзэмшил нь 1500 м.кв газраасаа хэрхэн нэмэгдсэн, хасагдсан талаар баримт байхгүй учраас 1500 м.кв газрыг хууль ёсны эзэмшил үүссэн гэж үзнэ гэдэг талаар шүүх шийдсэн.

Хоёрдугаарт захиргаанаас буюу аймгийн Засаг дарга, аймгийн Газрын албанаас холбогдох хуульд заасны дагуу талуудыг эвлэрүүлэх, энэ хэргийн оролцогч талуудад хэн алинд нь гомдоохгүйгээр газрыг тэгш хуваарилаад өгье өө гэдэг талаар удаа дараа санал тавьсан. Ажиллагаа явуулсан боловч харамсалтай нь өнөөдрийн нэхэмжлэгч нар эвлэрэх саналыг хүлээж аваагүй ээ. Ийм учраас захиргаа өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухай 1500 м.кв буюу хууль ёсоор эзэмшиж үүссэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай 1500 м.кв газрыг хэсэгчлэн хувааж олгосон. Үлдсэнийг нь нийтийн эзэмшил талбайд шилжүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ. Өмнөх хавтаст хэрэгт авагдсанаар 4400 м.кв газрын төлбөрийг хэрхэн төлбөр төлж байсан талаар баримт авагдаагүй гэж шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдчихсон үйл баримт байгаа. Тэгэхээр 1500 м.кв газар дээр өөрсдийн эзэмших эрхийг хуваарилж, үлдсэнийг хэн нэгэн этгээдэд давуу байдал болгож хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх үндэслэл байхгүй. Нийтийн эзэмшилд шилжүүлсэн захиргааг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Харин өнөөдөр нэхэмжлэгч нар тухайн газруудыг эзэмших эрх бидэнд байх ёстой гэж тайлбарлаж байгаа бол Газрын тухай хуулиар энэ харилцааг тусад нь зохицуулсан. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн талбай болон тухайн аймгийн Иргэдийн хурал болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд эзэмшүүлэхээр хэрвээ тусгагдаагүй бол эзэмшүүлэхгүй, нийтийн эзэмшлийн талбайгаар нь үлдээхээр Газрын тухай хуульд тодорхой хуульчилж зохицуулсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нар өөрсдөө 1500 м.кв газар анхны хууль ёсоор эзэмшил үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр дээр энэ ч тусгалаа олсон. Бусад эзэмшлийн газруудыг эзэмшье гэж байгаа бол түрүүний миний тайлбарласан Газрын тухай хуульд заасны дагуу газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдлын дараа шинээр газар эзэмших байдлаар хүсэлт гаргаад явах эрх нь нээлттэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн маргаж байгаа Х********** аймгийн Засаг даргын 2025 оны А/210 дугаар захирамжаар шүүхийн хүчин төгөлдөр тогтоогдсон үйл баримтыг баримталж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелэгдэх шинж чанарыг биелүүлж ийм шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.4 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчид давуу байдал олгосон, эсвэл бусдад тэргүүн ээлжид эзэмших эрхтэй, ийм агуулгатай хуулийн зохицуулалт одоогоор Газрын тухай хуульд байхгүй. Ийм зохицуулалтын дагуу тэргүүн ээлжид эзэмшинэ гэдэг агуулга яригдахгүй. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4400 м.кв-аас 1500 м.кв-д компанийн хэрэглэгч нар барьчихсан бол үлдэгдлийг нийтийн эзэмшилд шилжүүлсэн. Нийтийн эзэмшил Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу эзэмших ашиглах харилцаа явагдана. Энэ харилцаанд захиргааны гаргаж байгаа шийдвэр зөв. Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны асуудал зөрчигдсөн юм уу гэдэг асуудал яригдана. Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Зөрчигдсөн үйл баримтын талаар зөрчигдөж болзошгүй талаарх асуудлыг урьд захиргааны хэргийн шүүх шийдчихсэн. Тэр шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг нь хөндөгдсөн, зөрчсөн, зөрчигдөж болзошгүй гэдэг агуулгатай зүйл харагдахгүй байгаа учраас захиргааны хэргийн шүүх хуульд заасан эрх, хууль ёсны ашиг нь зөрчигдсөн тохиолдолд гарна гэж дүгнэсэн байгаа. Тийм учраас энэ үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр Х********** аймгийн Засаг даргын 2023 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл таван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгч нараас ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалаар 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*************-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэдгийг нэгэнт тогтоосон, түүнчлэн маргаж байсан 4000 м.кв газрын 930 м.кв газар нь Д.Ч*************-ын хүсэлтээр хуульд заасан журмаар нэмэгдсэн (Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар) газар болохоор өнөөдөр түүний хууль ёсоор эзэмших эрхтэй 2430(1500+930) м.кв газар нь ямар ч тохиолдолд хөндөгдөх ёсгүй... гэж,

            хариуцагчаас Уг захирамжийг гаргахдаа иргэн Д.Л**********гээс Д.Ч*************-т 4000 м.кв газрыг 4930 м.кв болгож ингэхдээ Х********** эх ХХК, А**********ХХК, Д.П********** гэж 3 хуваасан. 4000 м.кв байсан газрыг 4930 м.кв болгож хуваасан нь үндэслэлгүй байна. Учир нь инженерийн шугам сүлжээний газар энгийн газар байсан ч тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороод иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан газрыг аймгийн Засаг дарга, сумын Засаг даргаас олгодог болохоос төлөвлөгөөнд ороогүй 930 м.кв газрыг олгосон нь илт хууль бус. Анхнаасаа захиргааны акт хүчингүй байсан. Түүнийг үндэслээд нийтийн эзэмшилд шилжүүлсэн. Д.П**********т байсан 881 м.кв газрыг 500 м.кв болгосон. Л.Т**********д байсан 426 м.кв-ыг хэвээр үлдээсэн. А************* ХХК-ын 3000 гаруй м.кв газрыг 564 м.кв болгож шилжүүлсэн. Давж заалдах шатны шүүх тухайн газар анхнаасаа 4000 м.кв биш, 1500 м.кв байсан гэж үзэж шийдвэрлэсэн. Үүнээс үлдэх газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн гэж тус тус маргажээ.

3.  Маргаан бүхий акт болох Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжаар Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр Газар олгох тухай захирамжаар 1500 м.кв газрыг эзэмшүүлснийг хэвээр үлдээж, иргэн Л.Т**********гийн эзэмшиж байсан 435 м.кв газрыг хэвээр үлдээж, хуулийн этгээд А**********ХХК-ийн эзэмшиж байсан 3614 м.кв газрыг 565 м.кв болгон өөрчилж үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар, иргэн Д.П**********ын эзэмшиж байсан 881 м.кв газрыг 500 м.кв газар болгон өөрчилж үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлж, үлдсэн 3430 м.кв газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

4.  Дээрх актын үндэслэлд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 тоот магадлалын 4.2-т Харин уг 07 дугаар захирамжид аж ахуйн нэр гэсэн хэсэгт Х**********ХХК гэж, газрын хэмжээ хэсэгт 4000 м.кв гэж, хэнээс гэсэн хэсэгт Д.Л**********, хэнд гэсэн хэсэгт Д.Ч*************гэж бичигдсэн боловч Х**********ХХК болон Д.Л**********д 4000 м.кв газар эзэмших эрх олгосон шийдвэр гарч байгаагүй, дээр дурдсан 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*************-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, харин үлдэх газрыг илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй болжээ. гэж, 4.3-д Гэвч уг илүү эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч Х**********ХХК хууль ёсоор эзэмшиж байгаагүй тул уг алдааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй тул нэхэмжлэгийг хангаж, захирамжийг илт хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь алдаатай захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүрэг нь нээлттэй байна гэж, 5-д ...маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгч Х**********ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж дурджээ.

5.  Анх Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Х**********ХХК-ийн захирал Д.Л********** 1500 м.кв газрыг эзэмших эрхтэй болж, Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар захирамжаар (1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дугаар тал) дээрх хэмжээ бүхий газрыг иргэн Д.Ч*************-т шилжүүлсэн нь хууль ёсоор үүссэн талаар магадлалд тодорхой тайлбарласан байна.

6.  Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хууль ёсоор Д.Ч*************-т үүссэн 1500 м.кв газрын байршлыг хариуцагч тодорхойлолгүй шүүхийн шийдвэрээр нэгэнт хууль ёсоор үүссэн нь тогтоогдсон үйл баримтыг буюу тухайн газрыг хөндөж Л.Т**********, Д.П**********, А**********ХХК-д шууд хуваах байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй.

7.  Учир нь тухайн үед Х**********ХХК, дараа нь Д.Ч*************нь өөрсдийн эзэмшиж буй 1500 м.кв газрын кадастрын зургийг газар эзэмших хүсэлт гаргах болон шилжүүлэхдээ гаргаж өгөөгүй, энэ талаар баримт Х********** аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт байхгүй байгаа ч дээрх захирамжуудад маргаан бүхий газрын байршлыг тодорхойлохдоо Ч*************   компаний баруун талд, Ч*************   ХХК-ны баруун залгаа гэсэн, мөн маргаан бүхий газарт Д.Ч*************-ын Ү-17*************    дугаар бүхий өмчлөлийн эд хөрөнгө байгаа нөхцөл байдлуудыг нягтлалгүйгээр нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн суурь бүхий газрыг тэдгээрт үлдээж үлдэх газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн нь ойлгомжгүй.

8.  Түүнчлэн Х********** аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар Д.Ч*************-ын газрын талбайн хэмжээг 4930 м.кв болгож, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болгон өөрчилж газрыг эзэмшүүлж (1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр тал), улмаар 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжаар Д.Ч*************нь 3614 м.кв, Л.Т********** 435 м.кв, Д.П********** 881 м.кв газрыг эзэмшүүлэхээр ( 1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр тал) тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчаас ...маргаан бүхий газрын хашаа огт хөдлөөгүй ... 930 м.кв газраар нэмэгдүүлсэн газар нь 1500 м.кв газарт хамаарч ч байж болзошгүй ... аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн нэмж эзэмшүүлсэн 930 м.кв газар нь тусгагдаагүй байсан... гэсэн зөрүүтэй тайлбарууд өгчээ.

9.  Үүнтэй холбогдуулан Д.Ч*************-т газрын хэмжээг нь 930 м.кв газраар нэмэгдүүлсэн эсэх, уг нэмэгдүүлсэн газар нь маргаан бүхий газрын аль хэсэгт хамаарч байгаа, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаар гарсан эрх зүйн актуудын хүрээнд газрын мэдээллийн сан болон газар дээр нь судалгааг зохих журмын дагуу хийж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д нийцүүлэн нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдэд хуваан эзэмшүүлэх эсэх асуудлыг тэдгээрийн оролцоог хангах замаар нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

10.   Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж зааснаар нэгэнт Д.Ч*************-т анх 1500 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь хууль ёсны гэж шүүхээс нэгэнт үзсэн тул түүнээс улбаалж гарсан захирамжууд, мөн газрыг нийтийн эзэмшилд авахтай холбоотой асуудлыг шинээр гарах актаар нэг мөр шийдвэрлэх ёстой болохыг дурдаж байна.

11.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлуудыг тогтоож, бодит байдлыг тодруулан, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах, хуульд заасан үндэслэл, журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар шийдвэр гаргах явцад гарсан захиргааны үйл ажиллагааны алдаа, зөрчлийг засах боломжтой гэж шүүхээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг нөхцөл байдлыг тогтоож дахин шинэ акт гаргах хүртэл 5 (тав) сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Х********** аймгийн Засаг даргын 2025 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамж хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон 5 сарын хугацаа нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улмын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР