| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/01084/И |
| Дугаар | 307/ШШ2025/01137 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2025/01137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01084/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *******дугаар баг,********тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд ажиллаж байх үеийн 2000 оны 4 дүгээр сард жирэмсний амралтаа авсан 5,6,7 сарын төлөлт, 2002 оны 02 дугаар сард жирэмсний амралтаа аваад, 2003 оны 8 дугаар сард ажлаас гарсан тушаал байхгүй, зөвхөн 2003 оны 6 дугаар сарын 06-ны амралтын тушаал байна. Энэ хугацааны 1 жил 6 сарын хугацааны төлөлт, нийгмийн даатгалын төлөлт хийгдээгүй, аймгийн архивд шүүлгээд гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болтол ажилласан жил маань хасагдахад хүрээд байна. Иймд намайг 1 дүгээр сургуулийн 2002 оны 02 дугаар сараас 2003 оны 8 дугаар сар хүртэл жирэмсний амралттай байсныг нотлох тухайн үед хамт ажиллаж байсан дуу хөгжмийн багш *******, бага ангийн багш ******* нарыг гэрчээр асууж, тогтоож өгнө үү.... гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага шүүхэд гаргажээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ., мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
3.Хүсэлт гаргагч нь өөрийн ажилласан байдлаа тогтоолгоход ач холбогдол бүхий тушаал, шийдвэрийг гаргуулах гэтэл бичиг баримт архиваас гарч ирэхгүй байгаа талаар дурджээ.
4.Д.******* хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
5.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдалтай холбоотой ...Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 189 дугаартай албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1999 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар ...Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай... тушаал, Дархан-Уул аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 2002 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар ...Ажилд авах ба шагналын дагалт мөнгө гаргах тухай... тушаал, Дархан-Уул аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай ...Ээлжийн амралт олгох тухай... тушаал зэргийг гаргаж өгсөн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17/544 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн ХААТР-1 маягт, хаягийн хуудас, 570418 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 225 оны 06 дугаар сарын 19-ний 301 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Дархан-Уул аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ...Цалин тогтоох тухай... тушаал, Дархан-Уул аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай ...ээлжийн амралт олгох тухай... тухай тушаал, гэрч *******гийн ...******* 1999 онд манай сургуульд Хөгжмийн багшаар ажилд орсон 2003 он хүртэл ажилласан... гэх мэдүүлэг, түүний Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч *******гийн ...******* 1999 онд манай сургуульд ажилд орсон... гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдолтой, хүсэлтийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн болно
.
6.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Хүсэлт гаргагч ******* нь Дархан-Уул аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 2000 оны 5, 6, 7 дугаар сар, 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл бага ангийн багш, дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлтийг хангах нь зүйтэй байна гэж үзэв.
7.Хүсэлт гаргагч ******* нь байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул түүний эзгүйд шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* Дархан-Уул аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 2000 оны 5, 6, 7 дугаар сар, 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл бага ангийн багш, дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС