Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/01141

 

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/01019/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******дугаар хороо,*******дугар гудамж,*******байрлах******* ******* ББСБ ХКомпанийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *******дугаар баг,*******дугаар гудамж,*******тоотод оршин суух хаягтай ******* ******* холбогдох,

 

7,092,001.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигч ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 25-ны дотор******* ******* ББСБ ХКомпанид доор нөхцөлөөр төлж барагдуулна. Үүнд:

2025 оны 06 дугаар сарын 25-нд 1,773,000 төгрөг төлөх,

2025 оны 07 дугаар сарын 25-нд 1,773,000 төгрөг төлөх,

2025 оны 08 дугаар сарын 25-нд 1,773,000 төгрөг төлөх,

2025 оны 09 дүгээр сарын 25-нд 1,772,679.30 төгрөгийг бүрэн төлж барагдуулна...

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Ард ******* ББСБ ХКомпанийн нэхэмжлэлтэй П.******* холбогдуулан 7,092,001.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 25-ны дотор******* ******* ББСБ ХКомпанид доор нөхцөлөөр төлж барагдуулна. Үүнд:

2025 оны 06 дугаар сарын 25-нд 1,773,000 төгрөг төлөх,

2025 оны 07 дугаар сарын 25-нд 1,773,000 төгрөг төлөх,

2025 оны 08 дугаар сарын 25-нд 1,773,000 төгрөг төлөх,

2025 оны 09 дүгээр сарын 25-нд 1,772,679.30 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэж эвлэрсэн талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,422 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64,211 төгрөг, төрийн сангийн орлогоос 64,211 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ард ******* ББСБ ХКомпанийн нэхэмжлэлтэй ******* холбогдох 7,092,001.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 25-ны дотор******* ******* ББСБ ХКомпанид доор нөхцөлөөр төлж барагдуулна. Үүнд:

2025 оны 06 дугаар сарын 25-нд 1,773,000 төгрөг төлөх,

2025 оны 07 дугаар сарын 25-нд 1,773,000 төгрөг төлөх,

2025 оны 08 дугаар сарын 25-нд 1,773,000 төгрөг төлөх,

2025 оны 09 дүгээр сарын 25-нд 1,772,679.30 төгрөгийг бүрэн төлж барагдуулна... гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,422 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64,211 төгрөг, төрийн сангийн орлогоос 64,211 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч******* ******* ББСБ ХКомпанид олгосугай.
 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС