| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0067/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Ч. (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ын од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807001250040 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 25 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт ын нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр , тоотод хамтран амьдрагч Б.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч. нь , тоотод байх гэртээ 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой хамтран амьдрагч Б., 4 сартай хүү Т.- нарын хамт байж байхад Б.ийн утсанд дуудлага ирсний улмаас түүнийг хардаж хоорондоо маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа 5-6 удаа алгадаж, багалзуурдан, мөн хөл рүү нь өшиглөж биед нь тархи доргилт, баруун шанаа, цээж, баруун шилбэнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.ын өгсөн: “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.ийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд манай найз над руу залгаад “чи хотод байна уу, би гэдэс цувдааны үнэ асуух гэсэн юм” гэхээр нь би “Багахангайд нөхөртэйгээ хамт байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн намайг шууд алгадаж унагасан. Тэгээд “чи намайг багахан шиг доромжлоорой” гэж хэлээд үснээс чирээд газар унагасан. Тэгээд үсдэж байгаад өшиглөж зөндөө зодсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/,
2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “... намайг өмнө нь зодож байгаагүй. Намайг хардсан байх. Над руу залгасан тэр найз маань балаа балаа юм асууснаас болсон гэж бодож байна. ... Гараараа нүүр лүү 5-6 удаа алгадсан. Багалзуурдсан, мөн миний хөл рүү өшиглөсөн. Миний гар утсыг нүүр лүү шидсэн. Тухайн үед бид 2 архи дарс уугаагүй байсан. Миний биеийн байдал одоо зүгээр, ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал болон бусад асуудлаар нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдааны ажиллагаанд оролцох шаардлага байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч М.ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... “ээж энэ манай гэрийг шорон шиг бодоод шорон шиг амьдралаас явна гээд байна” гэж хэлсэн, тэгээд “би хэлсэн, хэлээгүй” гэж үргэлжлүүлэн хэрэлдээдэлсэн би “боль” гэж хэлсэн, тэгсэн уурлаад “чи тэгж хэлсэн чинь үнэн биз дээ” гээд г хоолойноос нь багалзуурдан барьж байгаад хаалга руу чирсэн би “болиоч чи, хүн аллаа” гэж хэлсэн. Тэгээд ын хадам ээж рүү нь залгаад “охиныг явуулъя энэ хоёр бие биенээ алж хядах нь байна” гэж утсаар хэлээд “унаа олоод ирье” гээд гэрээс гарсан. гэрт уйлаад үлдсэн, би унаа олж өгөөд явуулсан, би царай зүсийг нь хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/133 тоот:
1. .ийн
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Ч.ын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “... Би 2018.02.24-ний өглөө ажилтай явж байгаад 10 цагийн үед гэртээ орсон, би архи уугаагүй эрүүл байсан, гэртнэр болон 4 сартай хүү - нар байсан, өвөөгийнх рүү явах гэж байтал манайнэрийн гар утас дуугарсан тэр үеднэр утсаа авахгүй дууг нь хаагаад цаашаа тавьсан, би “гар утсаа аваач” гэж хэлсэн, тэгээд утсаа авахгүй болохоор би “хэн залгаад байгаа юм утсаа аваач” гэсэн чиньнэр “чиний дургүй хүн” гэж хэлсэн, тэгж байгааднэр утсаа авсан, тэгсэн нэг******* хүн “хотод байвал уулзъя” гэж ярьж байгаад утсаа салгасан, би “ийм өглөө залгадаг уулздаг ямар хүн байдаг юм” гэж хэлээд уурласан, тэгээд хэрүүлэлсэн, тэгээд нилээд удаан хэрэлдсэн тэгээд хоёр биенээ хардан өмнөх юмаа яриад хэрэлдээд байсан, тэгээд намайг доромжлоод байхаар би нэг удаа алгадсан, тэгсэн явна барин гээд унасан, “шорон шиг амьдрал” гэж хэлээд байхаар нь би уурласан. Тэгээд би “явах гээд байгаа бол******* орхиод яв” гэж хэлээд хүүхдээ булаацалдаж байгаад би нэг удаа түлхсэн, нэг удаа алгадсан, өшиглөөгүй. Багалзуурдаагүй. Надад сонсгож байгаа ял болон өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/,
“Эрсдлийн түвшин бага” гэсэн Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8-9 дүгээр тал/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал “Бага” гэсэн үнэлгээний маягт /хх-ийн 10-19 дугаар тал/,
Ч.ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-41, 44-45, 47, 49, 62 дугаар тал/,
Ч.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/,
Ч.ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Ч. гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар*******,*******, залуучуудын хөгжлийн хэлтэст Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр сарын 488.224 төгрөгийн үндсэн цалинтай ажилладаг болох нь*******,*******, залуучуудын хөгжлийн хэлтсийн тодорхойлолт /хх-32/, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3-д “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д “Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан ба хохирогч Б. шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, мөн шүүгдэгчтэй эвлэрч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд биеэр суух шаардлагагүй” гэсэн байх тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт ын ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ын од Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ