| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/01540/И |
| Дугаар | 307/ШШ2025/01220 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2025/01220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01540/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *******дугаар хороо,********дугаар гудамж,******** байрлах, ******* ******* ХКомпанийн хүсэлттэй,
*******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******, ******* нарыг хариуцагчаар татан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. *******гийн *******наас зээл авах үед оршин сууж байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, мангирт 9 дүгээр хэсэг 3-73 тоот хаяг, *******ийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол 31 дүгээр байрны 55 тоот хаягаар нэхэмжлэлээ гаргасан. Гэвч шүүхийн шатад хариуцагч нар нь тухайн хаягтаа оршин суудаггүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2066 дугаартай захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. *******, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ХКомпани нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ ...манай *******наас зээл авсан ба төлөлтөө хийхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл бүртгэлтэй хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Тийм учраас *******, ******* нарыг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тодруулж өгнө үү... гэжээ.
3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нар нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэл нь хүсэлт гаргагч ******* ******* ХКомпанийн шүүхэд гаргасан хүсэлт, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 307/Ш32025/02066 дугаартай ...хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулсны дараа нэхэмжлэлээ түүний оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэх захирамж зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. гэж зааснаар түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар овогтой , овогтой нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.М.Түвшинтөгсийг оршин суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг, Дархан сумын *******дугаар баг,******дугаар гудамж*******тоотод оршин суух хаягтай хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС