| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/01054/И |
| Дугаар | 307/ШШ2025/01221 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2025/01221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01054/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум, ********дугаар баг,*******дугаар байр,******* тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг,*******дугаар байр,********тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2015 онд ******* танилцаж, 2015-2017 он хүртэл хамт амьдарсан. Бидний амьдралын хугацаанд 2017 оны 9-р сарын 05-ны өдөр хүү төрсөн. Энэ хүн хүүхдээ харж хандахгүй, тусалж дэмжихгүй байгаа учраас шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор хандсан... гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Г.*******ын нэхэмжилсэн тэтгэлгийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. нь миний хүүхэд мөн... гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.******* холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч ******* нар 2015 оноос хойш гэр бүлийн харилцаатай болж, хамт амьдарч эхэлсэн, хамтын амьдралын хугацаанд 2017 оны 09 дугаар сарын 05-ны өдөр хүү төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
3.Зохигчдын дундаас 2017 оны 09 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ын төрсний гэрчилгээнд эх нь ******* овогтой ******* гэж бичигдсэн байх бөгөөд хариуцагч ******* нь ын эцэг мөн болох талаар маргаагүй тайлбарыг гаргажээ.
Иймд гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар ******* 2017 оны 09 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ын эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
4.Хариуцагч нь хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хүү ын эцэг сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
5.Хүү нь төрснөөсөө хойш эх Г.*******ын асрамжид байгаа бөгөөд хүүхдийн асрамжийн талаар зохигч маргаагүй, шаардлага гаргаагүй тул эхийн асрамжид хэвээр үлдээж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2017 оны 09 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ын эцэг нь ******* ******* Батболд мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү ыг эх Г.*******ын асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******оор тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх Г.******* нарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС