| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/01532/И |
| Дугаар | 307/ШШ2025/01232 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 307/ШШ2025/01232
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/01532/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *******дугаар хороо,*******дугаар гудамж,******** байрлах******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********дугаар баг,*******дугаар байр,*******тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* холбогдох,
1,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Стор ******* ББСБ ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Хариуцагчаас 1,125,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие Стор ******* ББСБ ХХКомпаниас нэхэмжилсэн 1,125,000 төгрөгийг төлж барагдуулна маргах зүйлгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Стор ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй Н.******* холбогдуулан 1,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.Хариуцагч ******* нь ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна... гэх тайлбарыг ирүүлсэн байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,775 төгрөг, төрийн сангийн орлогоос 15,775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Стор ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй Н.******* холбогдуулан 1,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн ...миний бие Стор ******* ББСБ ХХКомпаниас нэхэмжилсэн 1,125,000 төгрөгийг төлж барагдуулна маргах зүйлгүй... гэх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС
ё