| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00357/И |
| Дугаар | 308/ШШ2025/00453 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 308/ШШ2025/00453
| 2025 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 308/ШШ2025/00453 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Үийн гий уы өвөлжөөнд оршин суух Л овогт Игийн Ө,
Хариуцагч: Д аймаг, М сум, * дугаар баг, Ш х *-* тоотод оршин суух Х овогт Шгийн Чд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 27 ишигтэй ямаа, 15кг ноолуур эсхүл 4,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: И.Ө,
Хариуцагч: Ш.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1994 онд М сумын социализмын зам нэгдэлд боловсон хүчнээр ажиллаж байхдаа 5 хүүхдийнхээ хамт тус нэгдлээс өмч хувьчлалд орж хувийн мал ахуйтай болсон. Хувьчлалд авсан 20 ишигтэй ямаагаа өөрийн худ Т.Ц гэдэг хүнд 1994 оноос 1998 онуудад маллуулсан ба мал маллагааны хөлсөнд ноолуурыг өгдөг байсан. Манай худ миний малыг 4 жил төллүүлээд 7 ишигтэй ямаа нэмж өгөөд нийт 27 ишигтэй ямаа болсон байсныг 1998 оны 9-р сард Ш.Ч нь манай худ хөгшнийд морьтой очиж Өын ямааг авах гэсэн юм гэж худал хэлэн 27 ишигтэй ямааг миний өмнөөс буюу надад хэлэлгүйгээр аваад явсан байсан. Ш.Ч нь надтай чиний ямааг авъя барья гэж огт яриагүйгээр барахгүй бидний өмч хөрөнгөнд дур мэдэн гар дүрж 27 ишигтэй ямааг авч явсан байдаг. Ш.Ч 27 ишигтэй ямааг тоолж авч явахад миний дүү И.Н хадмындаа очсон байхад энэ үйл явдал болсон байдаг. 2000 онд Ш.Ч нь хүүтэйгээ Төхөмийн уснаас зүүн хойш Цагаан толгой гэдэг газар мал маллаж байхад нь очиж уулзсан. Ш.Ч намайг очиход чи малаа авах гэж ирэв үү энэ жил цаг муу төл авч чадаагүй гэх зэргээр баахан зовлон тоочсон. Нээрээ ч 27 ишигтэй ямаа эднийд тухайн үед байгаагүй. Ингээд би малаа авч чадаагүй. Би өөрөө 2009 онд малчин болсон. 2004 онд би малаа авъя гэхэд би чамд мал өгч чадахгүй мөнгө өгье гэсэн. 2020 онд би дахиад малаа авъя гэж утсаар холбогдоход бас л мөнгө өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл надад ганц ч төгрөг өгөөгүй. Ингээд би 2025 оны 04 дүгээр сарын 21 өдөр М сумд Ш.Чг гэртээ байхад нь зорьж очиж уулзаад би чамаас мал ч авч чадаагүй мөнгө ч авч чадалгүй олон жил боллоо одоо би малаа авъя гэж хэлсэн. Чи надад мал өгнө мөнгө өгнө гэж хэлээд 5 жил боллоо чи намайг олон жил ч хуурлаа би чамаас 27 ишигтэй ямаагаа ноос ноолууртай нь авна гэж хэлээд гарч явсан. Би буцахдаа Ш.Чгийн төрсөн охин Отэй хөдөө уулзаж 27 ишигтэй ямаагаа ноос ноолууртай нь авъя танайх 30 жил төл ноолууртай нь идлээ одоо болсон би малаа авах гэж явна гэхэд охин О нь би өөрөөсөө 10 гаруй ишигтэй ямаа өгье үлдсэн ямааг нь дүү О болон бусад хүмүүстэйгээ ярьж байгаад ямааг чинь бүрдүүлээд өгье гэж тохирсон. Ингээд би 2 удаа Оюунбилэг рүү хэзээ очих талаар мессеж бичсэн боловч хариу өгөөгүй. Ингээд би 4 сарын 27-ны өдөр ярихад Ш.Ч би чамд мөнгө ч өгөхгүй мал ч өгөхгүй тэр цагдаагаа аваад над дээр хүрээд ир гэж утсаар загнасан. Ш.Ч нь өөрийн маллаж байсан мал хөрөнгөө төрсөн охин О, О нарт өвлүүлэн хувааж өгч үе залгамжилсан малчин болгосон байна. Энэ 2 охинд нь Ш.Чгаас өөр хувь хөрөнгө өгөх хүн байхгүй эдний малд тухайн үеийн миний 27 ямааны үр төл явж л байгаа Ш.Ч болон түүний мал өв хөрөнгийг хуваан өвлөсөн О, О нараар 27 ишигтэй ямаа болон ноос ноолуурыг төлүүлэн өгч Ө намайг олон жил хуурч залилан мэхэлсэн энэ хүмүүсээс миний дээрх эд хөрөнгийг төлүүлж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 оны эхэн үед буюу өмч хувьчлалын үеэр М сумын нэгдэлд Царай даргын эхнэр болох Өтай хамт ажилладаг байсан. Ө нь өмч хувьчлалынхаа 10-аад ямааг тавих айл байхгүй намайг авч бай гэж өгсөн. Тухайн нөхцөлд найз нөхдийн ойлголцол туслалцаа хэлбэрээр харилцаж байсан. Энэхүү үйлдэл нь ямар нэгэн гэрээ хэлцэл, бичгээр баталгаажсан баримтгүйгээр сайн санааны үндсэн дээр авч айлд тавьж байсан. Ийнхүү 30 гаруй жилийн турш нэхэмжлэгч талаас энэ талаар ямар нэгэн шаардлага, сануулга нэхэмжлэл тавьж байгаагүй, уулзсан үедээ ч энэ талаар маргаан үүсгэж байгаагүй ба харилцаа энхийн журмаар үргэлжилж ирсэн болно. Саяхан буюу энэ оны 4 сард Ө нь М суманд ирж ямаа өгөхгүй бол цагдаад өгнө гэсэн. Үүний хариуд би шүдлэн ямааны үнэ ямар үнэтэй байдаг болохыг асууж тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөс өгье гэхэд мөнгө авахгүй мал тоолж авна гээд явсан. Мөн миний охиноос хүртэл мал авна гэж загнасан болохыг сүүлд сонссон. Энэ талаар миний хүүхдүүд ч сайн мэдэхгүй. Би нь одоогоор ам бүл хоёул өөрийн өмчийн малгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй малыг өгөх боломж байхгүй. Миний биеийн эрүүл саруул, мал бэлчинтэй байхад мөн өөрийн малыг авах боломж бүрдсэн үедээ авалгүй мал нь үрэгдэж хорогдсон өчнөөн олон жил буюу 30 гаруй жилийн дараа хэл чимээгүй байж гэнэт нэхэмжлэл гарган шүүхэд хандаж буйд гомдолтой байна. Миний бие 2020 оны 12 сард тархинд цус хурсны улмаас харвалт өгч биеийн баруун тал мэдрэл багатай, хүний асаргаанд байдаг болсон. Мөн нааш, цааш унаанд явахад бие тааруу байдаг тул шүүхээс тогтоосон хугацаанд очиж уулзаж чадахгүй. Харин тухайн хэрэгтэй холбоотой мэдээлэл ирж авахад татгалзах зүйлгүй. Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан үзэж нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүйд тооцож бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв шаардлагатай бол эвлэрлийн журмаар шийдэж өгөхийг хүсье гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д аймгийн Богд М хоршооны 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нотариатын төлбөр төлсөн баримт, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5************ дугаартай зээл болон барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5***********-1 зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5***********-1 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мэдэгдэл, зээлийн дансны хуулга, хүү, тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч И.Ө хариуцагч Ш.Чд холбогдуулан 27 ишигтэй ямаа, 15кг ноолуур эсхүл 4,890,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
И.Ө Ш.Чд холбогдуулан 27 ишигтэй ямаа, 15кг ноолуур эсхүл 4,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 1998 онд 27 ишигтэй ямааг хариуцагч зөвшөөрөлгүй авсан гэж тайлбарладаг.
Шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрхийг 1998 оноос үүссэн байна гэж үзлээ.
Хариуцагч 27 ишигтэй ямаа аваагүй, 10 гаруй ишигтэй ямаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр шаардах эрх нь 1998 онд үүссэн байна.
Хариуцагч Ш.Ч нь тархинд цус харвалт өгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хүний асаргаанд байдаг, өөрийн гэсэн өмчлөх малгүй тул нэхэмжлэгчийн шаардаж байгаа мал, ноолуурыг өгөх боломжгүй байна гэж маргаж байна.
1994 онд үйлчилж байсан Иргэний хуулийн 69 дүгээр зүйлд зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж хуульд зохицуулсан байна.
Шүүх, арбитр талуудын хүсэлтийг харгалзахгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэнэ гэж зохицуулсан. Тэгэхээр 3 жилийн хугацааны хөөн хэлэлцэх хугацааг шүүх тоолох ёстой.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар И.Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ