Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0778

 

  


   2025         11           05                                      128/ШШ2025/0778
                                             


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” өрхийн эрүүл мэндийн төв БГБХН  /РД:/;
Хариуцагч: Нийслэл дэх Төрийн аудитын газрын даргын хооронд үүссэн, аудитын хяналт, шалгалтад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ж, өмгөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, А.Ч, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мийн өмгөөлөгч Б.Ариунб*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
                                          ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “Татгалзсан санал дүгнэлт” нь хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэл дэх төрийн аудитын газрын 2025 оны 06 сарын 20-ны өдрийн дугаартай "Татгалзсан санал дүгнэлт" нь хууль зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай гэсэн шаардлагаа “Нийслэл дэх төрийн аудитын газрын 2025 оны 06 сарын 20-ны өдрийн дугаартай "Татгалзсан санал дүгнэлт" нь хууль зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгож, “М” аудитаас 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн асуудлын бүртгэл /зөвлөмж, залруулга акт/-ийг хууль ёсны болохыг тогтоох гэж өөрчилж  гаргасан.
1.3.Шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өлрийн 128/ШЗ2025/ дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан Нийслэл дэх төрийн аудитын газрын 2025 оны 06 сарын 20-ны өдрийн дугаартай "Татгалзсан санал дүгнэлт" нь хууль зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, “М” аудитаас 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн асуудлын бүртгэл /зөвлөмж, залруулга акт/-ийг хууль ёсны болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Хариуцагч Нийслэл дэх Төрийн аудитын газар, нэхэмжлэгч “А” өрхийн эрүүл мэндийн төв, “М аудит” ХХК нар нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр АХЭ дугаартай Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.  
2.2.Нийслэл дэх Төрийн аудитын газраас маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар “Татгалзсан санал дүгнэлт”-ийг “...2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, тодруулгыг иж бүрэн бэлтгэж, нягтлан бодох бүргэл, холбогдох анхан шатны баримтыг бүрэн ирүүлээгүй нь санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлэгдсэнийг нотлох хангалттай бөгөөд зохистой нотолгоо олж авах боломжгүй нөхцөл үүссэн, санхүүгийн тайлагналын “тасалбар болголт”, “эрх ба үүрэг”, “нийцсэн бөгөөд зохистой байх” батламж мэдэгдлүүдийг хангахгүй” гэсэн үндэслэлээр гаргасан байна. 
2.3.Нэхэмжлэгчээс Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “Татгалзсан санал дүгнэлт”-ийг эс зөвшөөрч, уг маргаанаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр Үндэсний аудитын газарт хандан 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаар албан бичгээр гомдол гаргажээ. 
2.4.Үндэсний аудитын газраас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр “...Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “Татгалзсан санал дүгнэлт”-ийг үндэслэлтэй гэж үзэж гомдлыг хангаагүй байна.
2.5.Нэхэмжлэгч “А” өрхийн эрүүл мэндийн төв нь Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “Татгалзсан санал дүгнэлт”-ийг хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл: 
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “"А" өрхийн эрүүл мэндийн төв нь "Төрийн аудитын тухай хуул"-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу жил бүр санхүүгийн тайлангийн аудитыг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд хийлгэж, тайлангаа баталгаажуулж ажилладаг. 
2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Захиалагч Нийслэл дэх төрийн аудитын газар, шалгагдагч "А" өрхийн эрүүл мэндийн төв, гүйцэтгэгч "Майкрофит аудит" ХХК-ийн хооронд НТАГ25/39АХЭ дугаартай "Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх" гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний тусгай нөхцөлийн 2.3-д: 2025 оны 02 сарын 25-аас 04 сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэх хугацаатай байсан боловч гэрээний хугацааг 2025 оны 12 сарын 31-ний өдөр дуусгахаар гэрээний хугацааг сунгасан.
Гүйцэтгэгч аудитын хуулийн этгээд "М аудит" ХХК-ийн захирал, аудитор Г.М, аудитор Б.Н нар нь "Төрийн аудитын тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.4, "Аудитын тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 31.1-д зааснаар манай төвийн 2024 оны санхүүгийн тайлангийн аудитын ажлыг батлагдсан төлөвлөгөөт хугацаанд ажлын хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.
Аудитор Г.М нь 2025 оны 03 сарын 31-ны өдөр аудитын ажил гүйцэтгэхээр ирэхдээ өөрийн төрсөн эгч Г.Тийг аудитор Б.Нцэцэг гэж хүний нэрийг ашиглан танилцуулж шалгагдагч талыг хуурч худал мэдээлэл өгсөн, эгч Г Т нь Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.16-д заасан шаардлага хангасан аудитор мөн эсэхийг нотолсон баримтгүй учир эргэлзээ төрүүлсэн. 
Аудитын тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д: "аудитын тухайн гэрээт ажлыг гүйцэтгэхээр аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудитын туслах болон шинжээчийг аудитын баг гэж ойлгохоор заасан.
Мөн аудитын ажлыг гүйцэтгэх явцдаа "Танай байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргахгүй татгалзана" шалгуулахгүй гэсэн бичгээ хийж өг гэх мэтээр нягтлан бодогч Бат-Эрдэнэд ажлын байрны дарамт үзүүлж, эгч Г.Т нь ээжийнхээ хамт ямар ч дараалалгүйгээр, шинжилгээгүйгээр өдрийн эмчилгээнд хамрагдаж үнэтэй эм тариа хийхийг эмч эмнэлгийн ажилтнуудаас шаардаж ёс зүйгүй үйлдлийг гаргаж эмч эмнэлгийн ажилтан, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд зохисгүй хандлага төрүүлсэн, 2022 оны Нийслэлийн төрийн аудитаас хийсэн шалгалтын дүнд 142 сая төгрөгийн зөрчил гаргаж ажлаас халагдсан нягтлан Х.Бтай олон жил хамт сувилагчаар ажилласан өөрийн танил "Дашка ах" хэмээн тэтгэвэрт гарсан хүнийг өөрөө дуудан ирүүлж гомдол бичиж өгөхийг шаардсан зэргээр "Аудитын тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д: "... Аудитор нь үйлчлүүлэгч байгууллага болон үйлчлүүлэгчээс .....хувийн харилцааны хувьд, аудитын үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдсон нөхцөл байдлын хувьд хараат бус байх", 7.2.1-д "...ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх" зарчим, шаардлагыг илтэд зөрчиж ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж НТАГ25/39АХЭ дугаартай "Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх" гэрээний 2 дугаар зүйлийн 2.9, 2.10, 2.11-д заасан үүргээ зөрчсөн.
Захиалагч Нийслэл дэх Төрийн аудитын газар болон гүйцэтгэгч "М аудит" ХХК-ийн НТАГ25/39АХЭ дугаартай "Санхүүгийн тайлангийн аудитын
ажил гүйцэтгэх" гэрээний 2 дугаар зүйлийн 2.12, 2.15-д заасны дагуу аудитын ажил гүйцэтгэх явцдаа гаргасан хууль бус, ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлийг нягталж шалгаагүй, хариуцлага тооцоогүй, манай төвөөс санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийхэд шаардсан, шаардлагатай санхүүгийн бүртгэл тооцоо тайлан, баримтыг цаасаар болон мейлээр явуулсан боловч аудитын ажлын явц, гаргасан санал дүгнэлтийг нөхөрлөлийн гишүүд болон өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагад танилцуулаагүй, гэрээний зүйл заалтын дагуу ямар ч арга хэмжээ авахгүйгээр шууд 2025 оны 06 сарын 20-ны өдөр тоот албан бичгээр "Татгалзсан санал дүгнэлт" гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нийслэл дэх төрийн аудитын газар нь Аудитын хууль болон гэрээний зүйл заалтууд зөрчигдсөн асуудлыг огт нягталж шалгахгүйгээр 2025 оны 06 сарын 25-ны өдөр "Төрийн аудитын тухай хуулиар шийдвэрлэх боломжгүй тул холбогдох байгууллагад хандана уу" гэсэн хариу ирүүлсэн тул 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын ерөнхий аудитор С.Мгийн нэр дээр дахин гомдол гаргасан боловч өнөөдөр хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

Иймд Нийслэл дэх төрийн аудитын газар нь гүйцэтгэгч М кампаниар Дамжуулан 2025 оны 06 сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр "Татгалзсан санал дүгнэлт"-ийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн нь гэрээгээр эрх олгосон аудитын баг дүгнэлт гаргахаас татгалзсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тоот дүгнэлтийг Төрийн аудитын тухай хууль болон "Аудитын тухай хууль", НТАГ25/39АХЭ дугаартай "Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх" гэрээ зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
 “Миний хувьд тодорхой хэмжээний шаардсан бүх материалуудыг нь өгсөн, үзүүлсэн. Хариуцагч ямар нэгэн байдлаар баталгаажуулж гарын үсэг зуруулж аваагүй учраас би өгсөн баримтуудаа өөрөө бичээд он сараа тавиад хүмүүсээрээ хэн хэнд өгснийг нь баталгаажуулж жагсаалтаа гаргаад шүүхэд өгсөн. Г.Мийн танай баланс л ирээгүй байна гэж мессэж бичсэн байдаг. Хэрэв өөр материал ирээгүй байсан бол тэр материал ирээгүй байна гэж давхар бичих ёстой. Сүүлийн мессэж нь ганцхан баланс ирээгүй байна гэж 03 дугаар сарын 24-ний өдөр бичсэн. 03 дугаар сарын 31-ний өдөр нэр бүхий хэд хэдэн материал авсан гэдэг нь юугаар батлагдаж байна гэхээр баланс өгч байгаа мэйл бусад материал цаасаар хэвлээд өгсөн гэдгээр батлагдаж байгаа гэж үзэж байна. Энэ хүн анхнаасаа А өрхийн эрүүл мэндийн төвд татгалзах санал гаргах, Ц.Ж гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлүүлэх гэсэн зорилго байсан болов уу гэж би харддаг. Би тэтгэвэртээ гараагүй 31 жил ажилласан учраас 40 гаруй хоног амардаг. 05 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ороод 05 дугаар сарын 08-ны өдөр 1 удаа л уулзсан. Тэгэхэд манай ажилчид энэ хүн бид нарыг ингэж дарамталлаа гэдэг мэдээллийг байнга надад чатаар өгч байсан. Ийм байдалтай байгаа учраас энэ хүнээс татгалзаж байсан, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд нь манай байгууллагыг ингээд байгаа юм. “Бид нарыг шалгуулахгүй гэсэн бичиг өг” гэсэнд гомдол гаргахад хариуг хугацаанаасаа хоцорч зориудаар удаж өгсөн, төрийн ажил ингэж явагдсан. Дүгнэж хэлэхэд би бүх материалаа өгсөн, тэр хүн үзсэн, шалгасан учраас нүүр бардам шүүхийн өмнө ирсэн. Тэгээгүй бол Г.Мийн хэлснээр бусад өрхийн эмнэлгийн дарга нар шиг уучлалт гуйгаад явах байсан байх . Би бүгдийг нь өгсөн учраас үнэн зөвөө ялгуулах гэж зогсож байгаа. Гүтгэж байна гэж яриад байгаа боловч баримттай нотолгоотой. “Г.Мийн баланс нь байхгүй байна” гээд бичсэний дагуу балансаа өгчихсөн мессеж байна гэдэг маш том баримт. Ганц нэг хуудас дутуу хүний үйл ажиллагаанд алдаа гарлаа гэхэд бүх баримтаа өгөөд үзчихсэн байгаа учраас би шүүхийн өмнө бардам байгаа. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хэлмээр байна” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Аудитын байгууллага, хуулийн этгээд Аудитын тухай хууль ерөнхий аудитын баталсан дүрэм журам, заавар, төрийн аудитын ёс зүйг баримталж ажиллах ёстой. Энэ хууль зүйн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэж үзэж байгаа. Татгалзсан дүгнэлтийг нь бид нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь дээрх байдлуудаас гадна ажиллагаа хийж байх явцдаа ээж, эгчийгээ авч ирсэн хувийн ашиг сонирхол буюу аудитынхаа ажилдаа харшилсан үйл ажиллагааг явуулсан. Үүнийг ёс зүйн дүрэм хуулиараа хориглочихсон байна. Татгалзсан санал дүгнэлтийн гол үндэслэл нь нягтлан бодох бүртгэлд холбогдох анхан шатны баримтыг бүрэн ирүүлээгүй гээд байгаа. Анхнаасаа аудит хийх гэж байгаа бол жагсаалтаа яагаад журмын дагуу гаргаж өгөөгүй вэ. Шаардсан материалыг тухай бүрд нь нэхэмжлэгч гаргаж өгч байсан. 
Холбогдох анхан шатны баримтууд гэж ямар баримт байдаг талаар асууж байна. Анхан шатны баримтууд гэж манайд бүртгэлтэй 40 хэдэн баримт байдаг гэж хариулсан. Хэрэв хариуцагч тал жагсаалтаараа манайд тийм баримт хэрэгтэй байна гээд өөр жагсаалт гаргаж өгөх ёстой. Аудитын тухай хуульд болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар аливаа акт тодорхой ойлгомжтой байх ёстой. Ямар баримт шаардаад байгаа гэдгээ сүүлд дүгнэлт гарсны дараа гаргаж ирж байна. Сонсох ажиллагаа эсвэл анхнаасаа Г.Мийн дүгнэлтийг авчихаад танайх баримтаа хангалттай бүрэн ирүүлээгүй байна гэдгээ танилцуулах ёстой. Тэгээд хамтдаа ярилцаад багийн шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл дүгнэлтдээ зүгээр анхан шатны баримтаа бүрэн ирүүлээгүй гэдэг нь ойлгомжгүй бөгөөд тодорхой бус. Үүнийг шүүхийн шатанд мэтгэлцээн болон үзлэгээр нэлээн тодрууллаа. Эмнэлэг дээр нь очоод баримтуудыг нь харахад их цэгтэй байна гэж харсан. Хэрэв тухайн үедээ 06 дугаар сарын 20-ны өдрийн тоот татгалзсан саналын дүгнэлт гаргахаасаа өмнө хийх ёстой ажиллагаануудаа аудитор хууль, дүрэм журмынхаа дагуу хийгээгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн хэлээд байгаа ашиг сонирхлын зөрчил гэж үзэх хардах зүйлийг үгүйсгэж чадахгүй байгаа. Г.Мийн хувьд хувийн байгууллага тиймэрхүү харьцаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэтэл төрийн байгууллага татгалзсан санал дүгнэлтийг гаргахдаа хууль дүрэм журамд заасны дагуу ажиллагаанууд хийгдээгүй учраас акт хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байгаа. Актын үндэслэл бичиг баримт бүрдэл дутуу гэж яриад байгаа. Гэтэл асуулгын хуудсаар 11 нэр төрлийн зүйл гаргаж ирээд байгаа. Танайх А өрхийн эрүүл мэндийн төвд аудит хийсэн гэж үзэх үү, үгүй юу гэхээр хийсэн гэж хариулаад байгаа. Хийсэн гэж үзэж байгаа бол Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 тоот тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам гэж байна. Энэ журмын 4.2-т аудитын баг аудитын алдаа зөрчлийг үнэлж албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдэл гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ гэж байгаа. Сүүлийн татгалзах дүгнэлтийг бид багаараа гаргасан гэж Д.О******* аудитор хэлээд байгаа. Тэгэхээр зөрчлийг үнэлж албан шаардлага, акт тогтоох шийдлийг гаргахдаа эрх ашиг, хууль ёсны сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд танилцуулна. Гаргасны дараа танилцуулах биш гаргахаасаа өмнө танилцуулах ёстой. Гаргахдаа дараах зүйлийг харгалзана гээд шалгагдагч этгээдэд буюу ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд танилцуулах ёстой гэх үүрэг яасан бэ гээд асуухаар энэ ажиллагаа хийгдээгүй байдаг. 
Ийм асуудал яригдаж хийгдээгүй байна гэж үзэж байна. Журмын 5.1-д Аудитын баг ямар нэгэн дүгнэлт шийдвэр гаргахдаа шалгагдагч этгээдэд болон эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж баталгаажуулна” гэж заасан. Энэ хүнийг дуудаж сонсох, ярилцах ажиллагаатай холбоотой хавтаст хэрэгт баримт байхгүй учраас би тодруулж асуусан. Тэгэхээр татгалзсан санал дүгнэлт гаргах тэр багийн хурал хийгдээгүй байна гэж үзэж байна. 5.2-т шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдээс санал тайлбар ирсэн тохи************** аудитор, аудитын менежер судлан хэрхэн шийдвэрлэх талаар санал бэлтгэж тэргүүлэх аудиторт танилцуулна гэсэн. Энэ шийдэгдсэний дараа буюу журмын 4.2-т заасан хамгийн эцсийн дүгнэлт гаргах шийдлийн тухайд аудитын тайланг баталгаажуулахаас өмнө эцэслэн шийдвэрлэнэ гэж байгаа. Гэтэл журмын 4.2-т дээр дурдсан алдаа зөрчлийн тал дээр эрх нь зөрчигдөж байгаа хүнд мэдэгдэж тайлбар санал хүсэлтийг авах ажиллагаа хийгүйгээр ажилласан нь энэ журмаа зөрчжээ. 2 өдрийн турш нотлох баримт дээр тулгуурлаж мэтгэлцээн явагдлаа. Аудитын байгууллага маш их журам, дүрэмтэй юм байна. Дүрэм журмаа дагаад явчихвал ямар нэгэн алдаа гарахгүй юм байна гэж ойлголоо. Гэтэл дундуур нь ашиг сонирхлын зөрчил ч юм уу, журмаа хэрэгжүүлэхгүй байх тохи*******ол гарч байна. Нийслэлийн аудитын газарт анхны гомдол өгөхөд зөв хариулт өгөх ёстой. Төрийн албаны ёс зүйн дүрмээр зохицуулагдахгүй гэсэн. Гэтэл өөрийнх нь ёс зүйн дүрэм байна. Энэ дүрмийнхээ дагуу шийдэх боломж нь хуулиараа байсан байтал үүнийг хэрэгжүүлээгүй үзэж байна. 
Аудитын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдөнө. Төрийн байгууллагыг төлөөлж аудит хийж байгаа хүн бол Төрийн аудитын тухай хуулийнхаа 31.1.3 дэх заалтыг баримтална. Нэхэмжлэгч Төрийн аудитын ёс зүйн хороо гэж байдаг талаар мэдэхгүй байж болно. Гэтэл Төрийн аудитын хуулийг хэрэгжүүлж байгаа байгууллага аудитын байгууллагатай гурван талт гэрээ байгуулаад ажиллаж байгаа учраас яах аргагүй Төрийн аудитын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасны дагуу Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталж дагаж мөрдөх ёстой гэж заасан. Ёс зүйн дүрэм Төрийн аудитын тухай хуулийг үндэслэж гарсан байгаа учраас асуудлыг цаг тухайд нь хариулж шийдвэрлэж өгөх ажиллагааг төрийн байгууллагын хувьд хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Аудитын ажил гүйцэтгэх гэрээ байгаа. Гэрээ нь маш тодорхой хийгдсэн байсан. Хэрэгжүүлж байгаа хувийн аудит нь манай аудитыг хэрэгжүүлж байгаа талаар төрийн аудит хяналтаа сайн тавихгүй бол гэрээний 2.1-т Төрийн аудитын байгууллага албан хаагчийн үүрэг нь гэрээгээр ажил гүйцэтгэж буй аудитын хуулийн этгээд болон түүний ажилтнуудад нэгэн адил хамаарна гэж заасан. Гэтэл Г.Тт хамаагүй гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлаад байсан. Гэтэл гэрээндээ заагаад өгчихсөн байна. Г.М ганцаараа ажил хийхгүй нь ойлгомжтой. Бүх хуулийн этгээдийн ажилтнуудад адил үйлчлэхээр байна гэж заасан. Хувийн аудитын байгууллагаас томилогдсон Б.Н, Г.М ажил үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэхгүй, Г.Т гэдэг хүн яагаад очсон бэ. Хариуцагч Б.Нг Нараа гэсэн гэж тайлбарлаад байна. Ингэж гуйвуулж болохгүй. Бодит байдал дээр Б.Н нь орж ирээгүй. Нэхэмжлэгч өрхийн харьяалалд байдаг учраас Г.Тийг таниад таныг Т гэдэггүй билүү гэхээр би нэрээ солих гэж байгаа гээд хэлээд байгаа. Гэтэл тэр хүн нэхэмжлэгчийн бүх бичиг баримт, тооллого баримтууд руу ороод бүх баримтуудыг хуулбарлаж аваад, тэмдэглээд цоохорлочихсон тайлан шиг зүйл бичиж өгсөн байдаг. Тэгэхээр энэ хүн аудитын эрхгүй учраас хамаарахгүй гэж өрөөсгөл байдлаар ойлгомооргүй байна. Гэрээний 7.1-т талууд энэхүү гэрээний үйл ажиллагаа явуулахдаа бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, шударга байдлаар хандах ба гэрээний зорилгын хэрэгжилтийг хангахын тулд бүхий л зохистой арга хэмжээ авна. Төрийн аудитын байгууллагын захиалгаар хувийн компани хийсэн болохоос зохистой бүхий л үйл ажиллагааг хийх миний дээр дурдсан дүгнэлтийг хүлээж авч нягталж шалгахдаа аль аль талыг байлцуулаад эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа хүнийг оролцуулж санал тайлбарыг нь авч байж захиргааны акт гарах ёстой. Гэрээний энэ заалтаа мөн хэрэгжүүлж чадаагүй. Гэрээний 8.1-т гэрээтэй холбоотой аливаа маргааныг талууд харилцан тохиролцож эв дүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж байгаа. Үүнийг хийх боломжтой байхад яагаад төрийн байгууллага хувийн байгууллагаар ажлаа хийлгэчхээд энэ боломжууд гэрээнд нь байхад энэ гэрээнд заасан ажлуудаа хэрэгжүүлсэн бол ийм маргаан гарах уу, үгүй юу. Төрийн нэрийн өмнөөс аудит хийж байгаа хувийн аудитын байгууллага мөн Нийслэлийн аудитын газар, Үндэсний аудитын газрууд хууль дүрэм журмаа дагаж мөрдөж ажиллаагүй. Аль нэг хэлбэрээр акт гаргах ёстой нь бол ёстой. Гэтэл ийм байдлаар хандаж хууль дүрэм журмаа биелүүлээгүйд нь харамсаж байна. Аудитын үйл ажиллагааг хувийн байгууллагаар хийлгэхдээ дахин ийм алдаа битгий гаргаасай гэж онцолж хэлмээр байна. 
Хууль дүрэм журмын дагуу гараагүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 
“Нэг. Аудит хийх хууль эрх зүйн үндэслэлийн талаар:
Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т "Төрийн аудитын байгууллага энэ хуульд заасан санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно" гэж заасны дагуу Нийслэл дэх Төрийн аудитын газартай байгуулсан санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гуравласан гэрээний дагуу "Нийслэлийн Баянгол дүүргийн А өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны санхүүгийн тайлан"-д М аудит ХХК-иас аудит хийж гүйцэтгэсэн.
Тус аудитаар А ӨЭМТ нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, тодруулгыг иж бүрэн бэлтгэж, анхан шатны холбогдох нотлох баримтуудыг аудитад ирүүлээгүй нь санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлэгдсэнийг нотлох хангалттай бөгөөд зохистой нотолгоо олж авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, дүгнэлт өгөхөөс татгалзсан.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны А/66 дугаар тушаалаар баталсан "Санхүүгийн аудитын зарчим, стандарт"-д зааснаар санхүүгийн аудитын зорилго нь хангалттай, зохистой нотолгоо цуглуулах замаар санхүүгийн тайлан, санхүүгийн мэдээллийн аливаа толилуулга үнэн зөв, материаллаг бүх зүйлсийн хувьд холбогдох санхүүгийн тайлагналын үзэл баримтлалд болон зохицуулалтын орчинд нийцүүлэн толилуулсан эсэх талаар аудитын санал дүгнэлт, эсхүл тайлан хэлбэрээр хэрэглэгчдэд үндэслэлтэй баталгаажуулалт гаргаж өгөхөд оршино.
Тус өрхийн эрүүл мэндийн төв нь 2024 оны санхүүгийн тайлангийн аудитад 1-12 сарын харилцахын болон цалингийн баримт зэрэг нийт 5 боть баримт, материалыг аудитын явцад ирүүлсэн бөгөөд аудитад шаардлагатай бусад баримт, материал болох байгууллагын даргын тушаал, шийдвэр, нягтлан бодох бүртгэл, бараа материал, үндсэн хөрөнгөтэй холбоотой баримт материалуудыг шаардсан хугацаанд ирүүлээгүй байна.
Түүнчлэн ирүүлсэн баримтын хүрээнд аудитыг хийж гүйцэтгэх явцад “А" өрхийн эрүүл мэндийн төвийг дарга Ц.Ж нь хамаарал бүхий этгээдэд болон өөртөө давуу байдал бий болгож нийт 130,861.7 мянган төгрөгийг зарцуулсан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал илэрснийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар Үндэсний аудитын газраас 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2158 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлсэн.
Тус шилжүүлсэн асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж Монгол Улсын ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байгаа талаарх хариуг Үндэсний аудитын газарт 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/3182 дугаар албан бичгээр ирүүлсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "... Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.16-д заасан шаардлага хангасан аудитор мөн эсэхийг нотолсон баримтгүй учир эргэлзээ төрүүлсэн. Мөн Аудитын тухай хуулийн 7.1, 7.2.1-д заасныг зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан зэрэг "Аудитын тухай хууль"-ийг удаа дараа дурдаж тайлбарлажээ.
Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зөвхөн энэ хуулиар тогтоох бөгөөд... төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд хамаарахгүй чиг үүрэг нэмэгдүүлэхийг хориглоно" гэж заасан бөгөөд Төрийн аудит хийх үйл ажиллагаа нь зөвхөн Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд зохицуулагдана.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "Захиалагч Нийслэл дэх Төрийн аудитын газар нь "М аудит" ХХК-ийн НТАГ25/39АХЭ дугаартай "Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 2.12, 2.15-д заасны дагуу аудитын ажил гүйцэтгэх явцдаа гаргасан хууль бус, ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлийг нягталж шалгаагүй, хариуцлага тооцоогүй. Мөн аудитын ажлын явц, гаргасан санал дүгнэлтийг нөхөрлөлийн гишүүд болон өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагад танилцуулаагүй, гэрээний зүйл заалтын дагуу ямар ч арга хэмжээ авахгүйгээр шууд Татгалзсан дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.  ..." гэжээ.
"М аудит" ХХК нь аудитын шалгалтын явцад шалгагдагч "А" өрхийн эрүүл мэндийн төвд удаа дараа шаардлагатай дутуу баримт материалаа ирүүлэхийг албан тоот болоод утсаар, и-мэйлээр, мессежээр сануулж, шаардсан боловч шаардсан баримтыг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй бөгөөд гэрээний хэрэгжилтийг хангуулахаар 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн , 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 25/19 дүгээр албан бичгээр "... 2024 оны санхүүгийн анхан шатны баримт материалыг бүрэн ирүүлээгүй, шаардсан материалыг тухай бүрд гаргаж өгөөгүй, тайлбар тодруулга гаргаагүй, аудиторын хараат бус байдалд нөлөөлсөн зэрэг нь Төрийн аудитын тухай хуулийн болон гуравласан гэрээний холбогдох заалтуудыг тус тус зөрчиж байгаа талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байна. 
Түүнчлэн "М аудит" ХХК-ийн талаарх ёс зүйн зөрчил гаргасан талаарх гомдлыг "А" өрхийн эрүүл мэндийн төвөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн аудитын байгууллагын ёс зүйн дэд хороонд гаргасныг хянаж үзээд 2025  оны 09 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар албан бичгээр "... гомдол гаргагч этгээд одоо хийж байгаа аудитын хуулийн этгээдийн гүйцэтгэж буй санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж өөр аудитын компаниар шалгуулах тухай асуудлаар гомдол гаргасан ба төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалтай холбогдолгүй учир хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар гомдлыг хүлээж авахгүй буцаан шилжүүлэх шийдвэр гарсныг үүгээр мэдэгдэж байна" гэсэн хариуг хүргүүлсэн байна.
Дээрх нөхцөл байдлаас үүдэн "А" өрхийн эрүүл мэндийн төв нь Үндэсний аудитын газарт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 35, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаар албан бичгээр гомдол гаргасныг судалж үзээд тухай бүр нь хариуг хүргүүлж ажилласан байх бөгөөд тус аудитын "Татгалзсан дүгнэлт"-ийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй талаарх хариуг өгсөн
Иймд Нийслэл дэх төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай "Татгалзсан санал дүгнэлт" нь хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:
 “Аудитыг гүйцэтгэх явцад талуудын хоорондын харилцаа хандлагын талаар нэлээд ойлгоод авсан. Гэхдээ харилцаа хандлагын асуудал үүслээ гээд аудит хийхгүй байх үндэслэл байхгүй. Гэрээ байгуулагдсан аудит өөрөө цаг хугацаатай. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр аудит ямар нэгэн байдлаар хийгдээд дүгнэлт заавал өгөгдөх ёстой. Тэр нь сөрөг байна уу, хязгаарлалттай байна уу, татгалзсан байна уу хамаагүй. Аудитын явцад харилцаа хандлагын асуудал үүссэнд харамсалтай байна. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж ирсэн нотлох баримт аудит хийх явцад өгөгдсөн байсан бол ямар нэгэн байдлаар аудит хийгдээд процесс ажиллагаа явагдах байсан. Аудитын дуусах процесст танайхаар аудит хийлгэнэ, хийлгэхгүй гэдэг асуудал үүссэн байгаа. Гэтэл аудитыг дуртай этгээдээрээ хийлгээд дургүй этгээдээр хийлгэдэг асуудал биш. Үүнийг Төрийн аудитын байгууллагаас сонгон шалгаруулалт явуулаад нарийн төвөгтэй процесс ажиллагаанууд хийгддэг. Төрийн аудитын байгууллага өөрийн дүрэм журмын дагуу зохион байгуулаад явдаг. Нотлох баримт судлах үед аудит хийж гүйцэтгэсэн хүн ажил үүргээ хийж гүйцэтгэхийн тулд А өрхийн эрүүл мэндийн төвд удаа дараа шаардлага тавьж залгаж, зурвас бичиж, мэйл бичээд харилцах боломжтой цахим орчноо бүгдийг нь ашигласан байгаа. Гэтэл ойлголцоогүй асуудлаас болоод өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа. Тухайн аудитыг хэрхэн яаж гүйцэтгэх нь тухайн аудиторын ур чадварын асуудал байдаг. Хүн болгон нэг загвараар аудит хийдэггүй. Шалгагдагч байгууллагад баримтаа авъя, өгье гээд байгаа асуудлыг шалгагдагч байгууллага дарамт шахалт үзүүллээ гэж ойлгоод байгаа. Гэтэл тийм зүйл байхгүй. Аудит зөвлөн туслах үнэн зөвийг баталгаажуулах үүрэгтэй. Тавьж байгаа шаардлагыг дарамт шахалт үзүүллээ аудит гэдэг нэр төрийг барьж айлгаж дарамталсан, бид нар аудитын өмнө гөлөг царайлдаг гээд яриад сууж болохгүй. Ялангуяа олон жил аудит хийлгээд сурчихсан, жил болгоны үзлэгээр 97 оноо авдаг бол ийм зүйл яриад сууж байгаад нь харамсаж байна. Тухайн аудитортойгоо харилцаад зөв ойлголцоод явсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй. Аудит хүн айлгадаг дарамталдаг байгууллага биш. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр үүнийг ялгаа заагтай зөв ойлгоосой гэж хүсэж байна. Харилцан бие биедээ хүндэтгэлтэй харилцаад ойлголцоод явсан бол өнөөдөр магадгүй ийм маргаан үүсэхгүй байсан. Төрийн аудитын байгууллагаас хамгийн эхлээд ажлын захидлыг хүргүүлдэг. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/58 гээд Төрийн аудитын газраас өрхийн эрүүл мэндийн төвд хүргүүлсэн ажлын захидал байгаа. Үүний төгсгөлд өмнөх аудитын явцаас харахаар төсвийн захирагчдын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, аудит хийхэд нотлох баримтыг хугацаанд нь бүрэн ирүүлэхгүй байх, үнэн зөв мэдээллээр хангахгүй, хариуцлага сул хангах байдал нэлээдгүй байгаа нь аудитын дүгнэлтийг бодитой гаргах, үр дүнтэй хамтран ажиллахад сөргөөр нөлөөлж байсан. Иймд аудитын дүгнэлт гаргахад ашиглах үндсэн мэдээллийг тухай бүр гаргаж аудитын багт ирүүлэх, аудит хийх нөхцөл боломжоор хангах, аудитын явцад хамтран ажиллах нэгж албан хаагчдыг томилж, холбогдох албан тушаалтны хувьд бол хариуцлагатай ажиллуулахыг танаас хүсье гэсэн байгаа” гэв.
3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:
 “Аудит хийгдсэн үү гэвэл хийгдсэн, дүгнэлт гарсан. Дүгнэлт гарахдаа аудитын дүгнэлтийн хүрээнд хийгдсэн дүгнэлтүүдийн нэг гэсэн үг. Энэ дүгнэлтийг хийхэд үндэслэл болсон зүйл нь материал дутуу үндэслэлтэй дүгнэлт гаргах боломжгүй байсан гэдэг асуудал тавигдсан. Яагаад энэ асуудал тавигдсан гэхээр дүгнэлт нь тухайн шалгагдагч байгууллагын хариуцлагын асуудлыг ярьж байгаа. Аудит орох гэж байгааг мэдсэн. Аудиторт ийм материал өгөөрэй, шалгуулаарай гэдгийг харсан. Энэ жагсаалтыг хугацаанд нь саадгүй гаргаж өгье гэдэг тайлбараа өгсөн. Эдгээр асуудал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа. Шалгах ёстой материал хугацаагаа хэлээд авч ирж өгөөч гээд цаасаар файлаар гээд заагаад жагсаалт гаргаж өгч байхад үүнийгээ хэрэгжүүлээгүй мөртөө бүрэн өгсөн гээд байдаг. Яагаад бүрэн өгсөн гэдэг асуудал яригдаад байна гэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, шүүхээс хийсэн үзлэгүүдээр үндэслээд ийм ийм баримт дутуу байна гэдгээр тодорхойлоод байгаа. Эдгээр баримтуудыг 1 бус удаа шаардсан асуудал байна. Яагаад бүрэн өгсөн, өгөөгүй гэдэг зүйл яригдаад байгаа вэ гэхээр Г.М аудиторт материалуудаа өгсөн байдаг. Энэ өгсөн материалуудыг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид хүлээлгэж өгсөн. Авлигатай тэмцэх газарт тухайн баримтуудыг хүлээлгэж өгснөөс хойш Авлигатай тэмцэх газар мөн хэмжээний баримт ирсэн байдаг. Энэ ирсэн баримтад нь шаардаад байсан баримтууд нь бүхлээрээ байсан. Баримтуудыг авсан мөртөө шаардаад байна гэж байхгүй. 
Анхнаасаа материалуудыг жагсаалтад байгаагүй гэж үзэх боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, үзлэгийн баримтуудаар шаардлагатай баримтуудаа ирүүл гэж шаардаад байгаа нь тухайн этгээд татгалзсанаараа шаардах эрхийг хэрэгжүүлж болохгүй гэсэн үг биш. Тухайн гэрээ цуцлагдаагүй бол хэзээ ч шаардах л асуудал байгаа. Шалгагдагч этгээдийн саналаар гэрээг цуцалж болох уу гэдэг асуудал байгаа. Шалгагдагч этгээдийн саналаар гэрээг цуцалж болох байх. Гэхдээ гэрээ цуцлах үндэслэл тухайн гэрээнд заасан үндэслэл байх ёстой. Гуравласан гэрээний 6.6-д гэрээ цуцлах үндэслэлүүдийг тодорхой заасан байгаа. Энэ заасан үндэслэлд тухайн үндэслэл орохгүй байна. Г.М шалгагдагч буюу А өрхийн эрүүл мэндийн төвөөс материал шаардах эрх байгаа. Шалгагдагч байгууллага гаргаж өгөх үүрэгтэй байгаа боловч үүргээ хэрэгжүүлээгүй. Гаргаж өгөхгүй гэдэг талаараа тухайн үед, шүүхэд ч илэрхийлж байсан. Тэгсэн мөртөө би бүрэн гаргаж өгсөн гэдэг асуудал тавиад зөрчилтэй зүйлүүд байна. Нотлох баримтын хүрээнд асуудлыг харвал 2 талд 2 өөр баримтууд байна. Нөгөө талд байгаа баримтууд нь шаардсан баримтууд байна. Гаргаж өгөөгүй гэдэг баримтын хүрээнд дүгнэлт гаргах ёстой. Өгсөн баримтын хүрээнд дүгнэлтээ гаргасан. Энэ дүгнэлт хуульд заасан дүгнэлтийн хүрээнд гарсан. Түрүүн хэлсэнчлэн энэ бол тухайн шалгагдагч байгууллагын хариуцлагын асуудал. Шалгагдагч байгууллага материалаа бүрэн өгөөгүйгээс болоод татгалзсан дүгнэлт гаргаснаараа Төрийн аудитын тухай хуулиараа тухайн байгууллагын эрх бүхий этгээд, дарга, нягтлан солигдох нөхцөл байдал үүсэж байгаа. Түүнээс тухайн байгууллагыг татан буулгадаг асуудал биш. Өгөөгүй гээд байгаа ерөнхий журнал, бараа материал, А, Б тушаалын талаар яригдаж байна. Мөн ажилчдадаа өгсөн тэтгэмжийн асуудал яригдаад байгаа.
Ингээд дамжуулаад асуудлууд тавиад байхад шалгагдагч этгээд ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлэхгүйгээр танайхаар шалгуулахгүй юм чинь юу гарах нь хамаагүй гэдэг байр сууриас хандаад өнөөдөр энэ асуудлуудыг үүссэний дараа сонсох ажиллагаа хийсэнгүй гэдэг асуудал тавьж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
 “Манай татгалзсан санал дүгнэлтэд дүгнэлт өгөхөөс татгалзсан дүгнэлтэд байгаа. Үүнд нягтлан бодох бүртгэл, холбогдох анхан шатны баримтыг бүрэн ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа 47 баримт биш. Энэ зөвхөн нягтлан бодох бүртгэл болон холбогдох анхан шатны баримт гэж байгаа. Эдгээр баримт нь ирээгүй учраас нэхэмжлэгчийн 2024 оны санхүүгийн тайланг баталгаажуулж чадаагүй гэдэг утгаар бичсэн. Хангалттай болон зохистой нотолгоо олж авах боломжгүй нөхцөл үүссэн байдаг. Үнэн зөв илэрхийлэгдсэнийг нотлох гэж байгаа. Үнэн зөв илэрхийлэгдсэнийг бид нотолж чадаагүй гэж татгалзсан дүгнэлт өгсөн. Энэ нь мэргэжлийн шийдлээр хараат бусаар гардаг дүгнэлт. Аудитын олон улсын стандартад санхүүгийн аудитын дүгнэлт нь юу вэ гэхээр хангалттай зохистой нотолгоо цуглуулах замаар санхүүгийн тайлан, санхүүгийн мэдээллийн аливаа тодруулга, үнэн зөв материаллаг бүх зүйлсийн холбогдох санхүүгийн тайлангийн үзэл баримтлал зохицуулалтын орчинд нийцүүлэн толилуулсан эсэх талаар аудитын санал дүгнэлт эсвэл тайлан хэлбэрээр хэрэгслээр хэрэглэгчдэд үндэслэлээ баталгаажуулж гаргаж өгөхөд оршино гэж байгаа. Бид нар тайлангийн үзэл баримтлалд үндэслээд яг үнэн зөв илэрхийлсэн байна уу, үгүй юу гэдгийг бүх талаас нь авч үзэж байж энэ дүгнэлт гардаг гэдгийг хэлмээр байна. Аудитын нотолгооны зохистой байдал гэж юуг хэлж байна гэхээр Аудитын олон улсын стандартын 500-д аудитын нотолгооны чанарын хэмжээ, нотолгооны зохистой байдал нь нотолгооны хангалттай байдал тоо хэмжээний үзүүлэлт б*******ог. Тоо хэмжээний үзүүлэлт болон чанарын шаардлага хангасан нотлох баримтыг бид цуглуулж байж дүгнэлтээ гаргадаг. Бид нотолгоогоо цуглуулах эрх, үүрэг байгаа. Үүнийг цуглуулах нөхцөл үүсээгүй учраас нэхэмжлэгчийн санхүүгийн тайланг үнэн зөв гэж баталгаажуулж чадаагүй гэдэг дүгнэлт өгсөн. Аудитын дээд байгууллагын олон улсын стандартын 2500-д аудитын олон улсын стандартын 700, аудитын дээд байгууллагын олон улсын стандартын 200 гэдэг стандартыг үндэслэж бидний дүгнэлт гарсан” гэв.
3.8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч шүүх хуралдаанд “нэмэлт тайлбар байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “хуулийн этгээдэд хийгдсэн төрийн аудитын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
1.2.Маргааны зүйл нь “А” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, өрхийн эмнэлэг төрийн аудит хийхэд шаардлагатай санхүүгийн баримт бичгээ аудиторт гаргаж өгсөн эсэх үйл баримтад дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэх явдал болно.
    Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
    2.1. Нэхэмжлэгч “А” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл өрхийн эмнэлэг /цаашид ”А” өрхийн эмнэлэг” гэх/ нь хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт хийгддэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага  байна.
    2.2.Нийслэл дэх Төрийн аудитын газар нь төрийн аудитыг гэрээний үндсэн дээр явуулах аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг явуулж, энэ талаараа тусгайлсан шийдвэр гаргаагүй  боловч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/48 дугаартай албан бичгээр “М аудит” ХХК-ийг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2024 оны санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт гаргах этгээдээр сонгож, гуравласан гэрээ байгуулахыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02/54 дүгээр албан бичгээр тус компанид мэдэгджээ. /ХХ-1-ийн 130-131, ХХ-3-ын 198-200 дахь тал/
2.3.Нийслэл дэх Төрийн аудитын газрын захиалгаар “А” өрхийн эмнэлгийн “Санхүүгийн тайлангийн аудитын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ”-г 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нийслэл дэх Төрийн аудитын газар, “А” өрхийн эмнэлэг, “М аудит” ХХК-ийн хооронд гурван талт байдлаар байгуулсан нь тогтоогдож байна. /ХХ-1-ийн 21-24 дэх тал/
2.4.Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан “М аудит” ХХК-ийн Санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөр гэх баримт бичгийн 1.4-т “... Аудитыг “М аудит” ХХК-ийн ахлах аудитор Б.Н, аудиторын туслах Б.Ганзориг, аудитор Х.Соёл нар гүйцэтгэж, анхан шатны чанарын хяналтыг аудитын менежер Б.Нзул, гүйцэтгэх захирал Г.М, ... нар хэрэгжүүлж, аудитын тайланг 2025 оны 5 дугаар сарын 20-ны дотор шалгагч байгууллагын удирдлагад гардуулна” гэж, мөн 1.7.1-т Аудит хийх багийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх үүргийг тусгажээ. /ХХ-1-ийн 175-181 дэх тал/
    2.5.Дээрх гэрээг “М аудит” ХХК-ийг төлөөлж аудитор Б.Н байгуулсан болох нь гэрээнд зурсан гарын үсгээр, төрийн аудитын хийх /“М аудит” ХХК-иас аудитыг явуулах/ аудитораар Б.Н, Г.М, Б.Нзул нарыг томилсон гэдэг нь Нөлөөллийн мэдүүлгийг таниулсан баримт, “М аудит” ХХК-ийн Санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөр зэргээр тус тус нотлогдож байна. /ХХ-1-ийн 21-24, 143, 175-181 дэх талууд/
    2.6.Санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрөөр “туслах аудитор” гэх Г.Т Аудит хийх багийн бүрэлдэхүүнд ороогүй, түүний хийж гүйцэтгэх үүрэг гэдгийг тодорхойлоогүй байгаа тул Г.Т нь аудитын ажиллагаанд оролцох эрхтэй этгээд мөн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй. 
    2.7.Гэрч Б.Н нь шүүхэд “Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх” гуравласан гэрээнд гарын үсэг зурснаа зөвшөөрч байгаа ба харин шүүхэд мэдүүлэхдээ “... би аудитын үйл ажиллагаанд оролцоогүй, өөрийнхөө өмнөөс Г.Тийг явуулаагүй” гэж хэлсэн боловч дээрх Нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зурснаар болон Аудит хийх төлөвлөгөөнд туссанаар “М аудит” ХХК-иас “А” өрхийн эмнэлгийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит явуулах аудиторын нэг нь Б.Н байсан мөн болох нь тогтоогдож байна./2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд. /ХХ-2-ийн 14, 15 дахь тал/
    2.8.“М аудит” ХХК-иас энэ аудитын ажиллагааг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн явуулсан гэдэг нь ”А” өрхийн эмнэлгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б*******ы цахим шуудангаар мэдэгдсэн захидал болон аудитор Г.Мийн явуулсан Ярилцлагын тэмдэглэл, “А” өрхийн эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдсон. /ХХ-1-ийн 141-143 дахь тал, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр явуулсан, цахим баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэлд/
    2.9.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “М аудит” ХХК-ийн захирал Г.М нь аудит явуулахдаа ёс зүйгүй үйлдэл гаргасан, аудит хийх эрхгүй этгээдийг манай эмнэлэгт ирүүлсэн, аудитын явцад ээж болон дүү нь ирж үйлчилгээ авахдаа зүй бус хандлага гаргасан, зохисгүй харьцаж, илүү үйлчилгээ шаардсан, өөрт нь таалагдаагүйн улмаас танайд аудитын дүгнэлт гаргахаас татгалзана гэж заналхийлсний дагуу энэ шийдвэрээ гаргасан” гэх агуулгатай үндэслэлийг гаргаж маргасныг шалгавал:
    2.9.1.“М аудит” ХХК-ийн туслах аудитор гэх Г.Т /Г.Мийн төрсөн эгч гэх/-ийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн “... Анх Г.Мтэй очсон, ... би “А” өрхийн эмнэлгийн ажлын байранд очиж, зөвхөн эд хөрөнгийн тооллого явуулсан” гэж, “... миний нэр Т, би ”А” өрхийн эмнэлэг дээр очиж баримт авахдаа өөрийгөө Н гэж танилцуулсан, 2-3 удаа дараалж хагалгаа хийлгэсэн. Домын нэр. Н гэж дууддаг тул Н гэж хэлсэн, дууддаг нэрээрээ явж байгаа” гэх мэдүүлгүүдээр Г.Т нь “М аудит” ХХК-ийн “А” өрхийн эмнэлэгт явуулсан аудитын ажиллагаанд оролцсон, ингэж очихдоо өөрийн албан ёсны нэрийг хэлж танилцуулаагүй, Нараа эсхүл Н гэж танилцуулсан гэдэг нь нотлогдсон. /2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд/
    2.9.2.“А” өрхийн эмнэлгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Б.Б******* “манай компанид ирсэн хүн өөрийгөө Н гэж танилцуулсан, Г.М баримтаа манай Нд өгчих гээд 99132080 гэсэн утасны дугаарыг өгсөн тул уг утасны дугаарыг би “Нараа” гэж тэмдэглэж авсан, харилцаж байгаад баримтуудаа өгсөн тул би Н гэж хүнтэй харьцаж байна гэж бодсон, компьютероос миний санхүүгийн баримтуудыг бүгдийг хуулж авч явсан” гэж мэдүүлсэн нь гэрч Г.Тийн “зөвхөн эд хөрөнгийн тооллого явуулсан” гэсэн мэдүүлэгтэй зөрчсөн тул Г.Т нь эмнэлгийн ажлын байранд очиж, зөвхөн эд хөрөнгийн тооллого явуулсан уу, санхүүгийн баримт хуулж авсан уу гэдэг үйл баримт гэрчийн мэдүүлгээр нотлогдоогүй болно.
2.9.3.Гэвч энэ нь аудитын багийн бүрэлдэхүүнд ороогүй Г.Т нь аудитын үйл ажиллагаанд оролцсон гэж үзэх үндэслэл болно.
2.9.4.Шүүх 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр гэрч Б.Б*******ы утсанд үзлэг хийхэд түүний гар утсанд дээр 99132080 гэсэн утасны дугаарыг “Нараа” гэсэн нэрээр тэмдэглэсэн байв. 
2.9.5.Харин гэрчүүдийн дээр мэдүүлснээр “М аудит” ХХК нь төрийн аудитыг хийх чиг үүргийг шилжүүлэн авч, төрийн нэрийн өмнөөс энэ үйл ажиллагаа явуулах эрх олж авсан учраас тус аудит хийх компанийг төлөөлж очсон Г.Т нь өөрийн иргэний бүртгэлд бүртгэлтэй албан ёсны нэрээ хэлж, танилцуулаагүй нь “Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээ”-нд “М аудит” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурж, Нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зурсан Б.Нгийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан буюу нэхэмжлэгчийн маргасан “аудит хийх эрхгүй этгээдийг манай эмнэлэгт ирүүлсэн” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн.
2.9.6.Гэрч Г.Т нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... ”А” өрхийн эмнэлэгт ээжтэйгээ хамт очоогүй, ганцаараа очиж эмчилгээ хийлгэсэн” гэж мэдүүлсэн боловч шүүхийн явуулсан цахим баримтын үзлэгээр “М аудит” ХХК-иас аудитыг хийж эхэлсэн байх хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-09-ны өдөр Г.Т, ээж М.М******* нь 2025 оны 04 дүгээр сарын 10-16-ны өдөр “А” өрхийн эмнэлэгт очиж, өдрийн эмчилгээний үйлчилгээ авсан гэдэг нь тус эмнэлгийн бүртгэлийн тэмдэглэлээр тогтоогдлоо./ХХ-3-ын 178-179 дэх тал/
2.9.7.Ийнхүү гэрч Г.Т нь “ээжийгээ тус эмнэлэгт очиж эмчилгээ, үйлчилгээ огт аваагүй” гэх агуулгаар мэдүүлснээс гадна, мөн “би нягтлан бодогч мэргэжлийн дипломтой” гэж мэдүүлсэн боловч тэрээр “Бизнесийн удирдлагын мэргэжлээр хүмүүнлэгийн ухааны бакалавр зэрэгтэй” төгссөн дипломтой байгаа нь уг баримтаар тогтоогдсон тул тэрээр шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөөгүй болох нь нотлогдож учраас Г.Тийн бусад мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй гэж үзсэн болно. /ХХ-1-ийн 215-216 дахь талд/
2.9.8.“М аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу аудитор Г.М нь М.М*******ыг өөрийн ээж, Г.Тийг дүү гэдгийг няцааж маргаагүй тул зөвшөөрсөн гэж үзнэ.
2.9.9.“М аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал, аудитор Г.М нь дүү Г.Тийг ээж М.М*******ын хамт “А” өрхийн эмнэлэгт очиж, өдрийн эмчилгээний үйлчилгээ авсан энэ үйл баримтыг няцаагаагүй боловч хариуцагчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж байгаа төрийн аудитор Д.О*******аас энэ үйл баримтыг шүүх хуралдаан дээр “... Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдэлсэн” гэж маргасан атлаа өөрөөр “тус эмнэлэгт очихдоо эмчлүүлэхээр очоогүй 2024 онд мэс засалд орсон мөнгөө авч болох эсэхийг тодруулахаар очсон” гэх зөрүүтэй тайлбаруудыг гаргаж байгаа тул шүүх уг тайлбарыг үндэслэлтэй тайлбар гэж үзэхгүй. /ХХ-3-ын 70 дахь тал/
2.9.10.Нөгөө талаас “М аудит” ХХК-ийн аудитор Г.Мийн ээж М.М******* нь тус өрхийн эмнэлгээс өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээ авах харьяаллын иргэн биш байсан гэж нэхэмжлэгчийн тайлбарласныг шүүх шалгахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хур системээс гаргадаг иргэний бүртгэлийн лавлагаагаар М.М******* Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 23 дугаар гудамжны 920 тоотод оршин суудаг хаягтай болох нь нотлогдсон тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. /ХХ-2-ын 164-165 дахь талд Нийслэл дэх өрхийн эмнэлгүүдийн харьяалан үйлчлэх хорооны дугаарыг бичсэн баримт байна/
2.9.11.Өөрөөр хэлбэл, “М аудит” ХХК-ийн аудитор Г.М нь төрийн нэрийн өмнөөс ”А” өрхийн эмнэлэгт санхүүгийн аудит хийх ажиллагааныхаа явцад уг байдлаа ашиглаж өөрийн төрсөн ээжийг харьяаллын бус эмнэлэгт үзүүлж, үйлчилгээ аван, бусад жирийн иргэдээс давуу байдал олж авсан нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.
2.9.12.Энэ төрийн аудит хийх ажил гүйцэтгэх явцад “М аудит” ХХК-ийн туслах аудитор гэх Г.Т ч өдрийн эмчилгээний үйлчилгээ авсныг зохистой гэж үзэхгүй. 
2.9.13.Учир нь иргэний өрхийн эмнэлгээс авдаг  “өдрийн эмчилгээ” гэдэг нь яаралтай болон зайлшгүй тусламж үйлчилгээний төрөл хамаардаггүй гэж нэхэмжлэгч няцаахын хамтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******ын “тус очихдоо эмчлүүлэхээр очоогүй, 2024 онд мэс засалд орсон мөнгөө авч болох эсэхийг тодруулахаар очсон” гэх тайлбараар “М аудит” ХХК-ийн хийх аудитын явцад, туслах аудитор Г.Т нь ээжийн хамтаар тус эмнэлэгт очиж “өдрийн эмчилгээ” гэх үйлчилгээг авах зайлшгүй шаардлага үүсээгүй, энэ үйлчилгээг аудит явуулж дуусах хүртэл хойшлуулах боломжтой байсан гэж шүүх үзсэн.
2.9.14.Энэ үйл баримтаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан “Г.М нь аудит явуулахдаа ёс зүйгүй үйлдэл гаргасан, аудит хийх эрхгүй этгээдийг манай эмнэлэгт ирүүлсэн, аудитын явцад ээж болон дүү нь ирж үйлчилгээ авахдаа зүй бус хандлага гаргасан” гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ. 
2.10.Маргаан гол зүйл нь хариуцагч талаас “... “А” өрхийн эмнэлгийг аудитын явцад санхүүгийн баримтыг бүрэн гаргаж өгөөгүй” гэх тайлбарыг гаргаж, нэхэмжлэгчээс үүнийг няцааж “шаардсан бүх санхүүгийн баримтыг цаасаар гэрийнх нь гадаа хүргэж өгсөн, бусад баримтыг Г.М өөрөө манай эмнэлэг дээр ирж компьютерээс хэвлэж аваад явсан, бүх баримтаа бүрэн гаргаж өгсөн” гэж маргасан.
2.11.Төрийн аудитын явцад “М аудит” ХХК-ийн аудитор Г.М нь ”А” өрхийн эмнэлгийн санхүүгийн баримтыг гэрийнхээ гадаа авч ирүүлж, авснаа болон ийнхүү авахдаа ямар баримт хүлээн авсан талаараа тэмдэглэл үйлдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. /2025 оны 10 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд/
2.12.Харин “М аудит” ХХК-ийн аудитор Г.М нь “А” өрхийн эмнэлгийн санхүүгийн баримтыг гэрийнхээ гадаа хүлээн авахдаа “уг баримт нь 5 хавтас л байсан, өөр баримт ирүүлээгүй” гэж тайлбарласан бол нэхэмжлэгчээс “шаардсан санхүүгийн бүх баримтыг аваачиж өгсөн” гэж маргасан үйл баримтууд нь аудитор Г.М журамд заасны дагуу тэмдэглэл үйлдээгүйгээс шалтгаалан “нэхэмжлэгч хэдэн ямар баримт өгч, аудитор хэдэн баримт хүлээн авсан” гэдэг нь шүүхээс явуулсан ажиллагааны хүрээнд нотлох баримтаар нотлогдоогүй, ийм боломж байхгүй байсан болно.
2.13.Шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр “М аудит” ХХК-ийн аудитор Г.М нь “А” өрхийн эмнэлгийн гаргаж өгөөгүй баримт гэдэгт:
-Цагийн бүртгэлийн дэвтрээс 2024 оны 1-7 сарын бүртгэлийг;
-Нөхөрлөлийн тогтоол;
-Харилцахын журнал;
-Ерөнхий журнал;
-Бараа, материалын гэрээ;
- Нийслэлийн өмчийн харилцааны газартай хийсэн Үндсэн хөрөнгийн тулгалт;
-Харилцагчийн тооцоо нийлсэн акт;
-Төвийн даргын тушаал зэргийг нэрлэсэн. / ХХ-1-ийн 248 дахь тал, ХХ-3-ийн 53-105 дахь тал/ 
2.14.Гэвч “М аудит” ХХК-ийн аудитор Г.М 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр *******@gmail.com цахим шуудангийн хаягаараа аудитад хамрагдах өрхийн эмнэлгүүдэд хандаж “... 2024 оны санхүүгийн бүх баримтаа авчрахыг шаардаж, аудит хийхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг илгээсэн нь:
1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар PDF
2.    Хуулийн этгээдийн дүрэм PDF
3.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарууд PDF
4.    Байгууллагын танилцуулга батлагдсан орон тоо, тушаал батлагдсан төсөв PDF
5.    Дарга, нягтлан бодогчийн анх ажилд орсон тушаалын хуулбар PDF
6.    Ажил байрны тодорхойлолт нябо PDF
7.    Дотоод журам PDF
8.    Ажилчдын утасны дугаар EXCEL
9.    Санхүүгийн тайланг танилцуулсан хурлын тэмдэглэл фото зураг EXCEL
10.    Санхүүгийн тайлан, тодруулгын хамт /баталгаажсан цаасан тайлан болох/PDF
11.    Баталгаажсан санхүүгийн тайлан /e-balance-аас татсан тайлан / ААН маягт/ PDF
12.    Ерөнхий журнал /2024 оны 1-12 сар/ EXCEL
13.    Цалингийн нэгтгэл /1-12 сараар нийт, сар, сараар/ EXCEL
14.    НДШ-ийн тайлан 1-12 сар PDF
15.    Дансны хуулга /excel/  EXCEL
16.    ТТ02 тайлан /etax-аас татах/ EXCEL
17.    ТТ11 тайлан /etax-аас татах/ нүүр, мэдээ EXCEL
18.    Ибаримтын жагсаалт /e-invoice.ebarimt.mn/ татах EXCEL
19.    Тооллогын бүртгэл /баталгаажсан/ EXCEL
20.    Авлага, өглөгийн тооцооны гүйлгээний жагсаалт, тооцоо нийлж баталгаажсан PDF
21.    Агуулахын бүртгэл эд хөрөнгийн карт 
22.    Татварын тодорхойлолт PDF гэжээ. /ХХ-3-ын 109-111 дэх тал/ 
2.15.Аудитор Г.М нь аудит хийх явцад “А” өрхийн эмнэлгээс дээрх баримтыг гаргуулахаар шаардаж олон удаа цахим шуудан явуулсан гэж тайлбарлаж, үүнийгээ нотлохоор өөрийн *******@gmail.com хаягтай цахим шууданд үзлэг хийлгэсэн.
2.16.Нэхэмжлэгчээс аудитор Г.Мийн энэ тайлбарыг няцааж, “ийм баримт огт нэхээгүй, “санхүүгийн тайлангаа явуул гэсэн мессэж ирснийг манай нягтлан бодох явуулсан” гэж тайлбарлан үүнийгээ нотлохоор мөн “А” өрхийн эмнэлгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б*******ы [email protected] хаягтай цахим шууданд болон гар утсандаа шүүхийн үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хангаж, шүүхээс үзлэг явуулсан. 
2.17.Үзлэгээр, аудитор Г.М мөн хаягаасаа ”А” өрхийн эмнэлгийн нягтлан бодогч Б.Б*******ы [email protected] хаягтай цахим шуудан руу 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Хуулганаас өөр журнал алга хуулганаас түүснээрээ зөрүүг нь гаргалаа журнал хөтөлдөггүй юм уу” гэж, “ 3 дугаар хорооны журнал ирээгүй байна” гэж, 03 дугаар сарын 16-ны өдөр “... чиний явуулсан файлд дээр ажиллахад зөрүү гарч байна зөрүү гарсан юмнууд дээрээ тайлбар, залруулга хийхээ хариу бэлдээд байж байгаарай А бланс ирүүлээгүй, цаасаар ирээгүй байна” гэснээр өөрөөр дээрх баримтыг шаардсан захидал, гар утасны мессэжүүд нотлох баримтаар нотлогдохгүй байна. /ХХ-1-ийн 144-151 дэх тал, мөн шүүх хуралдаан дээр явуулсан цахим шууданд хийсэн үзлэгээр, ХХ-3-ийн 108, 115, 121, 122 дахь талууд/ 
2.18.“М аудит” ХХК-ийн аудитор Г.Мийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр явуулсан цахим шууданд  “... Ашид амгалан юу ч ирээгүй, ... 3 хорооны журнал ирээгүй, 4 хороо тт11, тт02 дутуу юмнуудаа явуулна уу, ... 3 хороо санхүүгийн тайлан ирүүлээгүй” гэх, мөн 13 эмнэлэгт нэг зэрэг хандаж “санхүүгийн тайлангуудаа яагаад өгөхгүй байгаа юм бэ. Бид та бүхний хийсэн санхүүгийн тайланд аудит орж байгаа та нарын тайланг гаргаж өгөх гэж биш шүү шаардлагатай материалаа ирүүлэхгүй бол ДҮГНЭЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ” гэсэн, “санхүүгийн тайлан, тт11, тт02 ирүүлээгүй газрууд яаралтай явуулна уу” байгаа боловч энэ цахим шуудан нь зөвхөн “А” өрхийн эмнэлэгт хаяглагдаагүйн зэрэгцээ, 3 хороо /энэ нь  “А” өрхийн эмнэлгийн харьяалал болно/ -ны санхүүгийн тайланг л шаардсан байгаа тул нэхэмжлэгч тухайн үед санхүүгийн тайлангаас бусад баримтыг ирүүлэхгүй байсан гэдэг нь нотлогдсон гэж үзэхээргүй байна./ХХ-3-ын 113, 119, 120, 125 дахь талууд/
2.19.Мөн аудитор Г.М 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “3 газрын и-блансаа явуулаарай” гэж, “А бүх баримтаа 3 и-блансаа өгчөөд ...” гэж, 2025 оны 03 дугаар сарын 25, 31-ний өдөр “баталгаажсан и-блансаа явуул” гэж шаардсан, 2025 оны  05 дугаар сарын 05, 06, 07,08, 09, 14, 16, 17-ны өдрүүдэд “А” өрхийн эмнэлгийн нягтлан бодогч Б.Б******* руу гар утаснаасаа мессэж бичсэн байгаа боловч уг мессэжээр өөр баримт нэхсэн агуулга байхгүй байна. /ХХ-3-ийн 148 дахь тал/
2.20.Харин аудитор Г.М нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “агийн ерөнхий журнал, бусад шаардлагатай материалуудаа майлаар явуулчих. Танайх аудитад шаардлагатай материалуудаа өгч шалгуулахгүй байгаа үед дүгнэлт өгөхөөс татгалзан шүү, баримтаа авчирч өгөөчээ”  гэж бичсэний хариуг нягтлан бодогч Б.Б*******аас “Баримтуудаа өгсөн ш дээ. Одоо ямар баримт дутуу байгаа юм бол” гэжээ.
Аудитор Г.М нь Ерөнхий журнал, цагийн бүртгэл, ... бараа материалын журнал” гэх зэргээр тооцсон байгаа боловч энэ нь “А” өрхийн эмнэлгээс “М аудит” ХХК-иар аудит хийлгэхээс татгалзсан цаг хугацаатай давхцаж байна. /ХХ-3-ын 145, 149 дэх тал/
2.21.Эндээс дүгнэвэл, аудитор Г.М нь  ”А” өрхийн эмнэлгээс цахим шуудангаар шаардсан буюу  энэ шийдвэрийн 2.14-т жагсаан бичсэн санхүүгийн баримтуудыг гаргуулахаар шаардсан, өөр бусад баримтыг шаардаагүй гэж шүүх үзлээ.
2.22.”А” өрхийн эмнэлэг нь аудитор Г.Мийн шаардсан “байгууллагын бланс”-ыг түүнд цаасаар гаргаж өгсөн гэдэг нь Г.Мээс уг тайланг Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн байгаагаар тогтоогдсон. /ХХ-1-ийн 195 дахь тал/
2.23.Шүүхийн нотлох баримт гаргуулах, цуглуулах ажиллагаагаар болон 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар аудитор Г.М нь ”А” өрхийн эмнэлгээс 5 хавтас баримтыг хүлээн авсан уу, эсхүл бүх баримтыг хүлээн авсан уу гэдэг нь нотлогдохгүй байсан тул шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж, ийм баримт “А” өрхийн эмнэлэгт байдаг эсэхийг шалгаж, тогтоохоор шүүхийн үзлэг явуулсан.
2.24.Шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч нь CTS нэртэй санхүүгийн иж бүрэн программаар санхүү, бүртгэлээ явуулдаг болох нь тогтоогдохын хамтаар хариуцагчийн шаардсан гэх Ерөнхий журнал, Харилцахын журнал нь бүрэн хөтлөгдсөн байна. /Энэ хэсэгт Бараа материалын орлого, зарлага, Үндсэн хөрөнгийн орлого, зарлага, харилцахын мөнгөн орлого, зарлага, кассын мөнгөн орлого, зарлага гэсэн хэсгээс бүрддэг байгаа бөгөөд эдгээр журналын задаргааг компьютерын дэлгэцээс хуулбарлаж хэрэгт хавсаргасан. ХХ-3-ын 160-170 дахь тал/ 
2.25.Мөн үзлэгээр “Ажиллагсдын 2024 оны 1-12 сарын илүү цагийн бүртгэлийн дэвтэр”, Нөхөрлөлийн 2024 онд гарсан тогтоолын эмхэтгэл, Бараа, материалын гэрээ болон харилцагчийн тооцоо нийлсэн акт нь Гэрээ дүгнэсэн баримт нэрээр, Төвийн даргын Б тушаалууд, Б.Х*******ийг томилсон тушаал, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт /Харилцах 1/-ууд зэрэг нь цаасан хэлбэрээр эмхэтгэгдэн архивлагдсан байна. /Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд /ХХ-3-ын  тал/, цахим баримтыг баримтжуулж авсан болон цаасан баримт нь шүүхэд эх хувиараа авагдсан/
2.25.Шүүх үзлэгийнхээ явцад “Төвийн даргын А тушаал болон Нийслэлийн өмчийн харилцааны газартай хийсэн Үндсэн хөрөнгийн тулгалт” гэх баримтыг асууж тодруулаагүй, гаргуулахаар шаардаагүй ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс “... 2024 онд А тушаал 4 ширхэг гарсан, манай архивт байхгүй байна. Шалгалтын явцад А тушаалыг Г.М эх хувиар нь гаргуулж авсан, буцааж өгөөгүй байна” гэж тайлбарласан боловч А тушаалыг өгсөн, авсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй. /2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд/
2.26.Дээр дүгнэснээр аудитор Г.М Нийслэлийн өмчийн харилцааны газартай хийсэн Үндсэн хөрөнгийн тулгалт гэх баримтыг шаардсан гэдэг нь нотлогдоогүй тул уг баримтыг гаргаж өгөөгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүйb гэж үзлээ. 
2.27.Үүнээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ж нь шүүх хуралдаан дээр “аудитор Г.М нь цахим шуудангаар манай эмнэлэг рүү “11 төрлийн зөрчил” илэрсэн гэж урьдчилан дүгнэсэн хүснэгтийг ирүүлсэн бөгөөд энэхүү дүгнэлт нь ”А” өрхийн эмнэлгийн санхүүгийн баримтыг бүхэлд нь үзсэн болоод зөрчил байгаа гэдгийг дүгнэх боломжтой, энэ аудитын илрүүлсэн гэх энэ зөрчлийг манайх зөвшөөрөхгүй гэснийг сонсоод уурлаад “тэгвэл аудитын дүгнэлт гаргахаас татгалзсан санал гаргана гэж сүрдүүлээд гарч явсан” гэж тайлбарласныг хянавал:
2.27.1.Аудитор Г.М нь “А” өрхийн эмнэлэг рүү аудитаар 11 төрлийн зөрчил илэрсэн талаар захидлыг хүргүүлсэн байна.
2.27.2.Уг зөрчлийг хүснэгтээр дараахь байдлаар гаргаж хүргүүлснийг ач холбогдолтой гэсэн хэсгийг сийрүүлж үзүүлбэл:
Д/д    АГАДҮТ    АГАҮД-ын дэд анги    Алдаа, зөрчлийн товч утга    Хууль тогтоомжийн заалт    Алдаа зөрчлийн ангилал    Аудитын байгууллагаас гаргасан шийдэл    Байгууллагын санал, тайлбар
1    


Ажил гүйлгээний ангилал    

Зардал    Тайлангийн хугацаанд анхан шатны баримт үндэслэн, төлбөр тооцоо хийж,  зарцуулалтыг нягтлаагүй, анхан шатны баримт байхгүй байгаа зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т "Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна", 13 дугаар зүйлийн 13.6-д "Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна" 13 дугаар зүйлийн 13.7 " Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.6-д "Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна" 13 дугаар зүйлийн 13.7 " Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэсэн заалтыг хэрэгжүүлж, ажиллах.    


алдаа    


Акт тогтоох    


Дахин нягтлаад тулгагдсан тул хэрэгсэхгүй болгосон
2    


Ажил гүйлгээний ангилал    


Зардал    Тайлант хугацаанд цалин хөлсний ажил гүйлгээний журналын бүртгэлийг зөв хөтлөөгүй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.2  "журналд бичих",14.3.3 "дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх" гэж заасантай нийцэхгүй байна.    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.2,14.3.3-д заасныг хэрэгжүүлэн ажиллах . Зөвлөмж    


алдаа    


залруулга    


Техникийн алдаа байсан тул залруулсан
3    


Ажил гүйлгээний ангилал    

Зардал    Ажилтан  тус бүрт шагнал олгохдоо татвар суутгаагүй байгаа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн7.1.1."Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого" заалтыг хэрэгжүүлээгүй    Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн7.1.1."Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого" заалтыг хэрэгжүүлж ажиллах    

алдаа    

Акт тогтоох    

АХА тэмцээний зардал байсан. Ебаримт шивэгдсэн тул хэрэгсэхгүй болгосон
4    


Ажил гүйлгээний ангилал    


Зардал    Дүрмийн санг буюу компанийн тухай хуулинд зааснаар хувь нийлүүлсэн хөрөнгийг тухай бүрт нь нэмэгдүүлээгүй байгаа нь Компаний 16 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлж, ажиллаагүй    Компаний 16 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлж, ажиллаагүй    

алдаа    

зөвлөмж    

Нөхөрлөлийн гэрээнд тусгагдсан аудитор хараад ойлгож.
5    


Ажил гүйлгээний ангилал    


Зардал    Шатахууны тайлан, жолоочийн замын хуудсыг стандартын дагуу хөтлөх, стометрийн заалтыг дахин нягталж шалгаж байх, шатахууны зарцуулалтын тооцоог нягталж байх зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т "Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна", 13 дугаар зүйлийн 13.6-д "Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.6-д "Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна" 13 дугаар зүйлийн 13.7 " Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэсэн заалтыг хэрэгжүүлж, ажиллах.    


алдаа    


зөвлөмж    

Цаашдаа үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллана.
6    

Ажил гүйлгээний ангилал    


Зардал    Ажилчдын цалинг олгохдоо  3 банкаар дамжуулдаг, хүн бүрээр өдөр харгалзахгүй гүйлгээ хийхийг зогсоох, хөдөлмөрийн тухай хуулиа баримталж ажиллах. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1 дүгээр заалт ".Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана" заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй.    Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1 дүгээр заалт ".Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана" заалтыг хэрэгжүүлж ажиллах    


алдаа    


зөвлөмж    


Хэрэгжүүлж ажиллана.
7    

Ажил гүйлгээний ангилал    

Зардал    2023 оны суутганы тайлангийн 29,791,169,88 төгрөгийг өглөг авлагын дансаар бүртгээгүй, залруулга хийгдээгүй байна.Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.2  "журналд бичих",14.3.3 "дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх" гэж заасантай нийцэхгүй байна.    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.2  "журналд бичих",14.3.3 "дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх" гэж заалтыг хэрэгжүүлж ажиллах    


алдаа    


залруулга    


Тухайн үед залруулж ажилласан.
8    

Ажил гүйлгээний ангилал    


ХЧТАТ    2024 оны 4, 5 сард ажилтанд хөдөлмөрийн чадвараа алдсны түр тэтгэмжийг олгохдооо ндш татвар суутгасан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйл "Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх" заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй.    Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйл "Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх" заалтыг хэрэгжүүлж ажиллах    алдаа    залруулга    Залруулж ажилласан.
9    


Ажил гүйлгээний ангилал    

Цалингийн зардал    Цалинг олгохдоо цагийн бүртгэл тооцоо үндэслэж, олгодоггүй, ажилласан ажиллаагүй нотлох баримт байхгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 заалт" Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно,  14 дүгээр зүйлийн 14.3.1 заалт " анхан шатны баримт бүрдүүлэх" гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 заалт" Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно,  14 дүгээр зүйлийн 14.3.1 заалт " анхан шатны баримт бүрдүүлэх" гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй    


алдаа    


Акт тогтоох    

ТТТӨ-ний үеийн НЭМГ-ын даргын тушаалтай тул хүлээн зөвшөөрөөгүй тул аудитор “Татгалзах санал дүгнэлт” өгнө гэсэн
10    


Ажил гүйлгээний ангилал    


НБББББ    Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт байгууллагын онцлогийг тусгаж өгөөгүй тул шинэчлэн боловсруулах шаардлагатай.    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 "аж ахуйн нэгж,байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах    


алдаа    


зөвлөмж    

Хэрэгжүүлж ажиллана
11    


Ажил гүйлгээний ангилал    

Дотоод  хяналт     Дотоод хяналтын тушаал, төлөвлөгөө, үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах эсэх нь  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.1-д "Аж ахуйн нэгж,байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага зохион байгуулалтыг аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий этгээд тодорхойлно" заалтыг хэрэгжүүлэн ажиллаж хэвших.    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.1-д "Аж ахуйн нэгж,байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага зохион байгуулалтыг аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий этгээд тодорхойлно" заалтыг хэрэгжүүлэн ажиллах    алдаа    зөвлөмж    Хэрэгжүүлж ажиллана
2.28.Эндээс үзвэл, “М аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал, аудитор Г.М нь ”А” өрхийн эмнэлгийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаа болон тайланд зөрчил байгааг илрүүлэн гаргасан гэж үзэхээр байгаа, ингэхдээ зарим зөрчилд акт тогтоох, зарим зөрчлийг залруулах зөвлөмж өгөхөөр бэлтгэж байсан гэж үзэхээр байна.
2.29.”А” өрхийн эмнэлгийн захирал Ц.Ж нь аудитор Г.Мийн зөрчил гэж үзэж акт тогтоохоор болсныг бид зөвшөөрөөгүй учраас уурласан гэж тайлбарласныг нотлох баримт байхгүй боловч санхүүгийн баримт байхгүй бол санхүүгийн зөрчил илэрсэн талаар дүгнэлтийг гаргах боломжгүй байсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
2.30.Тодруулбал, аудитор Г.М нь дээрх хүснэгтээр .”А” өрхийн эмнэлгийн зөрчлийн үндэслэлийг гаргаж ирэхдээ дүгнэсэн “Тайлангийн хугацаанд анхан шатны баримт үндэслэн, төлбөр тооцоо хийж, зарцуулалтыг нягтлаагүй, анхан шатны баримт байхгүй байгаа” гэсэн /энэ нь бүх анхан шатны баримт байхгүй гэсэн ойлголт биш байна/  анхан шатны баримтыг хүлээн авч үзсэн гэдэг нь, “Тайлант хугацаанд цалин хөлсний ажил гүйлгээний журналын бүртгэлийг зөв хөтлөөгүй” гэсэн нь ажил, гүйлгээний журналтай, “2023 оны суутганы тайлангийн 29,791,169,88 төгрөгийг өглөг авлагын дансаар бүртгээгүй, залруулга хийгдээгүй” гэдэг нь харилцахын данстай тус тус  танилцсан гэдэг нь тогтоогдлоо.
2.31.Үүний дараа ”А” өрхийн эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай албан бичгээр Нийслэл дэх Төрийн аудитын газарт хандан “М аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М, түүний төрсөн эгч Г.Т нар нь аудит хийх явцдаа “... өөрийн нэрийг Н гэж худал танилцуулсан, ажил гүйцэтгэх явцдаа эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар эмийн нэр төрөл цөөн байна, үнэтэй ховор эм тариа хийж өгсөнгүй, 2024 онд өдрийн эмчилгээний түүх нээж өгөөгүйгээс өөрөөр нь эм худалдан авхуулсан тул нэхэмжилж авах байсан би аваагүй гэх мэтээр гомдоллож, ээжийнхээ хамтаар өвчний түүхийг очер дугааргүй, шинжилгээгүй нээлгээд зогсохгүй, хүн амын бүртгэл хийсэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг дарамталж загнасан ёс зүйгүй үйлдэл гаргасан, ...” зэрэг олон үйл баримт бүхий гомдлыг гаргахын хамтаар, Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээг тус компаниас цуцалж, өөр аудитаар шударгаар шалгуулах боломж бүрдүүлж өгөх хүсэлтийг гаргасан  байна. /ХХ-1-ийн 27 дахь тал/
2.32.Нийслэл дэх Төрийн аудитын газар нь ”А” өрхийн эмнэлгийн энэ  гомдлыг хариуг 26 хоногийн дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 02/348 дугаар албан бичгээр “... аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гэрээний үндсэн гүйцэтгүүлж, ... хэрэгжүүлж дуусаж байна. Танаас ирүүлсэн аудитын хуулийн этгээдийн ёс зүйн асуудлыг Төрийн аудитын тухай хуулиар шийдвэрлэх боломжгүй тул холбогдох байгууллагад ханд” гэсэн хариуг өгчээ. /ХХ-1-ийн 30 дахь тал/
2.33.“М аудит” ХХК нь ”А” өрхийн эмнэлэгт хандсан 2025 оны 05 дугаар сарын 20, 22-ны өдрөөр огноолсон “... Шалгалтын явцад 2024 оны санхүүгийн анхан шатны баримт материалыг бүрэн ирүүлээгүй, шаардсан материалыг тухай бүрт нь гаргаж өгөөгүй, тайлбар тодруулга гаргаагүй, хараат бус байдалд нөлөөлсөн, ... Иймд гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллана уу” гэх агуулгатай албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа боловч уг бичгийг хүргүүлсэн, гардуулсан нотлох баримт байхгүй байна. /ХХ-1-ийн 152-153 дахь тал/
2.34.Ингээд Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр “Аудитын дүгнэлт гаргахаас татгалзсан тухай” дүгнэлт гаргажээ. /ХХ-1-ийн 25-26 дахь тал/
2.35.Уг захиргааны актдаа “дүгнэлтийг өгөхөөс татгалзсан үндэслэлээ Нийслэлийн .Баянгол дүүргийн “А” ӨЭМТ нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн тайлан, тодруулгыг иж бүрэн бэлтгэж, нягтлан бодох бүртгэл, холбогдох анхан шатны баримтыг бүрэн ирүүлээгүй нь санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлснийг нотлох хангалттай бөгөөд зохистой нотолгоо олж авах боломжгүй нөхцөл үүссэн, санхүүгийн тайлагналын “тасалбар болголт”, “эрх ба үүрэг”, “нийцсэн бөгөөд зохистой байх” батламж мэдэгдлүүдийг хангахгүй байна” гэсэн байгаа боловч, яг ямар баримт ирүүлэх ёстой, эсхүл  дутуу ирүүлснийг тодорхой дүгнээгүй байна. /ХХ-1-ийн 25-26 дахь тал/
2.36.Нэхэмжлэгчээс үүний дараа  буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай албан бичгээр дахин Монгол Улсын ерөнхий аудиторт хандан дээрхтэй адил агуулга бүхий гомдлыг гаргажээ. /ХХ-1-ийн 28-29 дэх тал/
2.37.Үндэсний аудитын газрын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр “А” өрхийн эрүүл мэндийн төвийн даргад хандаж “... аудитын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ. ... дүгнэлтийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй” гэх хариу өгсөн байна. /ХХ-1-ийн 39 дэх тал/
2.38.Дахин Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хандан “... Аудитыг гүйцэтгэх үе шатанд санхүүгийн тайлангийн үнэн зөв илэрхийлэгдсэнийг баталгаажуулах аудитын горим, сорилыг гүйцэтгэхэд шаардлагатай, хангалттай баримт материалыг танай байгууллагаас ирүүлээгүй, тул санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлснийг баталгаажуулах хангалттай, зохистой нотолгоо олж авах боломжгүй байсан. Иймд Аудитын Дээд Байгууллагын Олон Улсын Стандарт 200 “Санхүүгийн аудитын зарчим”-ын 66-д татгалзсан санал дүгнэлт тодорхойгүй байдал болон хамран хүрээний хязгаарлалтаас шалтгаалж аудитор хангалттай, зохистой аудитын нотолгоог олж авах боломжгүй, энэ нь материаллаг бөгөөд өргөн тархсан үед” гэж заасны дагуу дүгнэлт өгөхөөс татгалзсан болно” гэх албан бичгийг хүргүүлжээ. /ХХ-1-ийн 64-65 дахь тал/
2.39.Аудитын явцад Нийслэл дэх Төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор М.Э*******, дэд дарга Ч.Б*******, менежер Д.О*******, аудитор Б.Б******* нар нь “А” өрхийн эмнэлэгт хийгдсэн аудитын явцын чанарыг хянах хуудсаар хянасан гэж тайлбарлан ийм баримтыг шүүхэд гаргасан өгсөн байна. Уг баримтаар /ХХ-1-ийн 186-192 дахь тал/
2.40.Уг хяналтын хуудсанд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Ерөнхий журнал ирүүлээгүй” гэснээр өөр баримт ирүүлээгүй талаар хяналтын тэмдэглэлд тусгаагүй байгаа ба энэ нь “М аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мийн ирүүлсэн мэдээллээр хийсэн хяналт байгаа бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторуудаас “А” өрхийн эмнэлэг ийм баримтыг ирүүлэхгүй байх санаатай үйлдэл гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 127 дугаар зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, гомдол гаргагчийг сонсох, сонсох ажиллагаа явуулаагүй байна гэж үзлээ.
2.41.Аудитор Г.М аудитын дүгнэлт гаргахгүй гэдгээ “А” өрхийн эмнэлэгт мэдэгдсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
Гурав:Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн санхүү, төсвийн хяналт" гэж төрийн санхүү, төсөв, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, эргэн төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах үйл ажиллагаа, хувьчлал, дуудлага худалдаа, техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, зээллэг, гадаад зээл, тусламж, хандив, санхүүгийн дэмжлэг, өрийн баталгаа, үнэт цаас, бүх төрлийн гэрээ, хэлцэл болон бусад аливаа үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал болон нийтийн өмчтэй холбоотой бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийхийг” гэж, мөн зүйлийн 4.1.4-т "шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг” ойлгох, 8 дугаар зүйлийн 8.1-т “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ” гэж, 8.2-т “Төрийн аудитын байгууллага төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдийн санхүүгийн тайланд аудит хийж болно” гэж  тус тус заажээ. 
3.2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Төрийн аудитын байгууллага чиг үүргээ гүйцэтгэхдээ Аудитын Дээд Байгууллагуудын Олон Улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн төрийн аудитын олон улсын стандартад нийцүүлэн эрх бүхий этгээдээс баталсан стандартыг баримтална” гэжээ.
3.3.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл “М аудит” ХХК нь “А” өрхийн эмнэлэгт хийх санхүүгийн тайлангийн аудит  явуулах төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд мөн байгаа тул аудитын үйл ажиллагаандаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийг мөрдөх ёстой ба тус компанийн аудитор, туслах аудитор нь уг хууль, үүнийг үндэслэн гаргасан журам, дүрмийг баримтлах үүрэг хүлээнэ.
3.4.Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ мэдээллээр бүрэн хангагдах зарчмын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ- гээд, мөн зүйлийн 15.1.2-15.1.1.5-д шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн ажлын байр болон бусад холбогдох газарт ажлын цагаар саадгүй нэвтрэн орох, ажиллах, бүртгэл, тооллого хийх, мэдээлэл, баримт бичиг, аливаа эд зүйлстэй үнэ төлбөргүйгээр танилцах, шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, түүний эх код, цахим мэдээллийн сан, лог бүртгэлд нэвтрэх, цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээн авсан мэдээлэл, баримт бичигтэй танилцах, уг мэдээлэл, баримт бичгийг цахим болон бусад хэлбэрээр хувилан авах,  шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчаас тайлбар гаргуулах, тодорхой асуулт тавьж, хариулт авах, энэ хуулийн 13.2-т заасан системийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагын цахим систем болон цахим хэлбэрээр бүрдүүлсэн мэдээллийн сангаас аудитад шаардлагатай мэдээллийг гаргуулах” гэж хуульчилжээ.
3.5. Монгол Улсын Ерөнхий аудиторын  2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/106 дугаар тушаалаараа баталсан “Төрийн байгууллагаас аудит хийх журам”-ын 4.1-т “Аудитын баг нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж, 8.1-т “Аудитор аудитад шаардлагатай нотлох зүйлийн жагсаалт гарган шалгагдагч этгээд, аудитад хамрагдагчийн ажилтанд өгч нотлох баримтыг хүлээлцэж баримтжуулна” гэж, 9.1-т “Аман нотлох зүйлд ярилцлагын тэмдэглэл, тайлбар, асуулга зэрэг хамаарна” гэж, 9.2-т “Аудитор шалгагдагч этгээд, аудитад хамрагдагчийн ажилтнаас ярилцлага авч болох бөгөөд энэ тохи************** тэмдэглэл хөтөлнө” гэж,  10.5-д “Аудитор аудитад шаардлагатай нотлох зүйлийн жагсаалтыг шалгагдагч этгээдийн холбогдох ажилтанд гарган өгч, энэхүү журмын Хавсралт 2-т заасан “Баримт материалын жагсаалт, хүлээлцсэн байдлыг баримтжуулах маягт”-ыг хүлээлцэн баримтжуулна” гэж тус тус журамлажээ.
3.6.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-15.1.1.5-д заасан болон Журмын 8.1, 10.5-д засан заалтын дагуу “М аудит” ХХК, түүний аудитын баг нь “А” өрхийн эмнэлэгт саадгүй нэвтэрч, баримт мэдээлэлтэй танилцах, үүнд холбогдох тайлбар гаргуулах, асуулт тавьж хариулт авах эрхтэй байгаа тул “А” өрхийн эмнэлгээс санхүүгийн баримтыг бүхэлд нь цахим болон цаасан хэлбэрээр гаргуулах шаардлагатай гэж үзсэн бол аудитад шаардлагатай нотлох зүйлийн жагсаалтыг гарган хүргүүлж, ямар баримт хүлээн авснаа “Баримт материалын жагсаалт, хүлээлцсэн байдлыг баримтжуулах маягт”-аар баримтжуулах ёстой байхад “гэрийнхээ гадаа хүлээн авсан, ингэхдээ баримт үйлдээгүй байгаа” нь уг хууль болон журмыг зөрчсөн, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн баримтаа “А” өрхийн эмнэлгийн бүртгэл, санхүүгийн программд нэвтэрч үзэх, гаргуулж авахаар шаардах эрхтэй байхад ийм ажиллагаагаа бүрэн хийгээгүй тул аудитын багийг хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.
3.7.“М аудит” ХХК-ийн шаардсан баримтыг “А” өрхийн эмнэлгээс гаргаж өгөөгүй бол мөн журмын 9.1, 9.2-т заасны дагуу  аудитад хамрагдагчийн ажилтнаас ярилцлага авч, санхүүгийн баримтаа өгөхгүй байгаа эсэх, эсхүл ийм баримт огт байгаагүй эсэхийг тогтоосны үндсэн дээр тэмдэглэл хөтөлж, үүнийгээ баримтжуулах эрх хэмжээтэй байхад ийм үйлдлийг хийгээгүй журам болон хуульд нийцээгүй байна.  
3.8.“Төрийн байгууллагаас аудит хийх журам”-ын 4.2-т “Аудит хийх аудитор нь дараах үүрэгтэй” гээд мөн хэсгийн 4.2.1-т “үйл ажиллагаандаа хууль тогтоомж, албан хаагчийн ёс зүйн дүрэм, аудитын горим, стандартыг мөрдөх” гэж, 4.2.4-т “шударга, бодитой хандах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хараат бусаар ажиллах” гэж, 4.2.7-д аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зүй бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх” гэж, 4.2.8-д “Аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулах, илэрсэн асуудлын бүртгэлийг шалгагдагч байгууллагад танилцуулан, тайлбар тодруулга авах, зөвлөмж өгөх” гэжээ.
3.9.Хариуцагч нь “А” өрхийн эмнэлгийг аудитад шаардлагатай санхүүгийн баримтыг гаргаж өгөөгүй учраас аудит дүгнэлт гаргахаас татгалзах эрхтэй гэж маргасан боловч “М аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мээс “А” өрхийн эмнэлгийн дарга Ц.Ж, нягтлан бодогч Б.Бат-Эрдэнэ нартай хийсэн Ярилцлагын тэмдэглэлээр “Аудитад хамрагдах тайлан  баримт материалыг цаг  тухай бүрд нь саадгүй гаргаж өгөх талаар тохиролцсон” болон шүүхийн үзлэгээр тус эмнэлэг нь аудитад шаардлагатай санхүүгийн баримтыг цахимаар болон цаасан хэлбэрээр хөтөлдөг болох нь нотлогдсон тул байгаа шалгуулагч этгээд нь өөрт байгаа санхүүгийн бэлэн баримтыг аудитад гаргаж өгөөгүй гэх шалтгаан тогтоогдоогүйн хамт, гаргаж өгөхгүй байх ямар нэг шалтгаант холбоо нь нотлогдохгүй байна. /ХХ-1-ийн 142 дахь тал/
3.10.Эндээс дүгнэвэл, “М аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мээс “А” өрхийн эмнэлгийн санхүүд “аудитын дүгнэлт гаргах шаардлагатай” гэж үзээд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр *******@gmail.com цахим шуудангаараа шаардсан баримтууд нь  тус эмнэлэгт бүрэн байгаа тул  ийнхүү гаргаж өгсөн санхүүгийн баримтын хүрээнд аудитын дүгнэлт гаргах бүрэн боломжтой байхад ийнхүү дүгнэлт гаргахаас татгалзсан нь үндэслэлгүй байсан гэж шүүх үзлээ.
3.11.“М аудит” ХХК нь төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тохи**************, үүний дотор төрийн хяналт шалгалтыг явуулж байгаа бол тус компанийн аудиторууд, бусад ажилтнууд  нь төрийн албан хаагчийн хяналт шалгалтад мөрдөх ёс зүйг баримтлахын хамт тэдгээрийн үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм, журмыг чанд сахих үүргийг шилжүүлэн авсан гэж үзэх эрх зүйн зарчимтай.
3.12.Иймд “М аудит” ХХК,  аудиторууд, бусад ажилтнууд нь төрийн эрхийг шилжүүлэн авч аудит хийхдээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/52 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д хамаарахгүй гэж үзэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/348 дугаар албан бичгээр аудитын үе шатны ажилд хяналт хэрэгжүүлж дууссан, аудитын хуулийн этгээдийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэх агуулгатай тайлбар өгсөн нь хууль бус болно.   
3.13.“Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.1.2-т “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 4.1.5-д “мэргэжлийн үүрэгтээ үнэнч байх, албаны нэр хүндийг эрхэмлэх”, 5.1-т “Төрийн аудитын үйл ажиллагаа ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, албан үүргийн хүрээнд болон бусад үйл ажиллагаа, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийх үүрэгтэй” гэж, 6.3-т “Шалгагдагч байгууллага, аудитад хамрагдагч болон тэдгээрийн хамаарал бүхий бусад этгээдтэй хувийн харилцаа тогтоох, шууд болон шууд бусаар тусламж авах, хувьдаа ашиг олох, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх, дайлуулж, цайлуулах, хууль бус хангамж эдлэх зэргээр албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгож болохгүй” гэж заасан байна.
3.14.Шалгагч “М аудит” ХХК нь “А” өрхийн эмнэлэгт аудитад явуулах хугацааны дотор төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг нэгэн адил мөрдөх үүрэгтэй бөгөөд хяналт шалгалт явуулж байгаа үедээ ”зайлшгүй шаардлагатайгаас бусад тохи**************” шалгагдагч байгууллагатай хувийн харилцаанд орохоос зайлсхийх ёстой байхад ээж, эгч нь үйлчилгээ авсныг ашиг сонирхлоос ангид байх ёс зүйн зарчимд нийцэхгүй гэж үзнэ.
3.15.Хариуцагч нарын Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Г.Мийн ээж, эгч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй гэж тайлбарлаж байгааг хүлээн авахгүй.
3.16.Тодруулбал, шалгагч “М аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ээж, эгч нь өрхийн эмнэлгээс “өдрийн эмчилгээ” гэх нэртэй яаралтай болоод зайлшгүй нөхцөл үүсээгүй үйлчилгээ хүсч авсан нь нэгдүгээрт, эмнэлгийн харьяалан үйлчилгээ авахгүй этгээд тус эмнэлгээс эмчилгээ үйлчилгээ авсан нь давуу байдал олж авсан, хоёрдугаарт, төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, эрх зүйн харилцаанд оролцож буй этгээд нь үүнийхээ төлөө эмчилгээ үйлчилгээ авах нь дээр тогтоосон ёс зүйн дүрэмд нийцэхгүй.
3.17.Мөн шалгагч “М аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М нь төрийн аудитын багийн бүрэлдэхүүн сонгогдоогүй буюу томилогдоогүй Г.Тийг нь “А” өрхийн эмнэлэг дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн нь аудитын ажилтны “мэргэжлийн үүрэгтээ үнэнч байх, албаны нэр хүндийг эрхэмлэх” зарчимд нийцээгүйн дээр, Г.Т нь тус эмнэлэгт очоод өөрийн нэрийг “Н”, эсхүл “Нараа” гэж танилцуулсныг шүүхээс зүй ёсны үйлдэл гэж үзэхгүй болно.
3.18.Ийнхүү Нийслэл дэх Төрийн аудитын газраас өөрийгөө төлөөлөн төрийн аудит хийлгэхээр сонгосон этгээд болох “М аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М болон түүний бусад ажилтнууд хууль бус ажиллагаа явуулсан, ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргасан талаар гомдол, мэдээлэл болон аудитын дүгнэлтийг өөр этгээдээр хийлгэхийг хүссэн хүсэлт зэргийг “А” өрхийн эмнэлгийн дарга Ц.Жоос удаа дараа л гаргасаар байхад эдгээр асуудлыг шалгаж тодруулаагүй нь хууль ёсны зарчимд нийцээгүй байна. 
3.19.Монгол Улсын Ерөнхий аудиторын  2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 тоот тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.1-т “Аудитын баг аудитын явцад шалгагдагч этгээд алдаа, зөрчил гаргасан гэж үзвэл цуглуулсан нотлох зүйлд тулгуурлан бодит нөхцөл байдлыг үнэн зөв, үндэслэл бүхий үнэлж, шийдэл гарган албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох эсэхийг аудитын алдаа, зөрчлийн нэгтгэлд тусгана” гэж, журмын 5.2-т “Шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс санал, тайлбар ирсэн тохи************** аудитор, аудитын менежер судлан, хэрхэн шийдвэрлэх талаар санал бэлтгэж, тэргүүлэх аудитор танилцуулан шийдвэрлүүлнэ” гэсэн, 5.3-т “Энэ журмын 4.2-т заасан шийдлийг тухайн аудитын тайланг баталгаажуулахаас өмнө эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн хэм хэмжээг тус тус тогтоосон байна.
3.20.Энэ журмын дагуу Нийслэл дэх Төрийн аудитын газрын  дарга, тэргүүлэх аудитор, чанарын хяналт хэрэгжүүлсэн аудитын менежер нар нь “А” өрхийн эмнэлгийн гаргасан гомдлыг судлан, тус эмнэлэг аудитад санхүүгийн баримтаа гаргаж өгөхгүй байгаа нь бодитой үйл баримт байгаа эсэхийг хянаж нягтлах, хэрэв үнэхээр гаргаж өгөөгүй бол үүнийг нь хэрхэн шийдвэрлэх талаар санал бэлтгэж, тэргүүлэх аудитор танилцуулах ёстой байхад ийм үйлдлээ хийгээгүй журмыг зөрчсөн байна.
3.21.Ийнхүү асуудлыг шалгаж тодруулаагүй, шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс санал, тайлбар гаргуулаагүй атлаа, дан ганц “М аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мийн “А” өрхийн эмнэлгийн 2024 оны санхүүгийн тайланд аудитын дүгнэлт гаргахаас татгалзсан саналыг шууд хүлээн авч, уг саналыг нь үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр “татгалзсан санал дүгнэлт” гаргасан нь нь Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 14.1-д заасанд нийцэхгүй байна.
3.22.Ийнхүү маргаан бүхий захиргааны акт хуульд нийцэж гараагүй бөгөөд  уг актын улмаас нэхэмжлэгчийн төрийн аудитыг хууль журамд нийцүүлэн  хийлгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн нь нотлогдсон гэж дүгнээд  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр “Татгалзсан санал дүгнэлт”-ийг хүчингүй болгож шийдвэрлэв.
3.23.Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитораас “А” өрхийн эмнэлгийн 2024 оны санхүүгийн тайланд аудитын дүгнэлт гаргаагүй тул тус эмнэлгийн санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох дарга өөртөө болон эмч, ажиллагсдад илүү цагийн хөлс, ур чадварын нэмэгдэл хөлс олгох ёстой эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг авч ажиллуулсан эсэх, бусад материалын үнэ гэх үндэслэлгүй хөрөнгө шилжүүлсэн эсэх гэх мэт   үйл баримтад шүүх дүгнэлт өгөхгүй, зөвхөн маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэнэ.  
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
4.2.Шүүхийн үзлэгээр “А” өрхийн эмнэлгийн 2024 оны санхүүгийн баримтыг эх хувиар авч, шүүх хуралдаанд шинжлэн судалж, хэрэгт нотлох баримтаар авсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5 дахь заалтыг баримтлан “А” БГБХН өрхийн эмнэлгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэл дэх Төрийн аудитын газрын  дарга, тэргүүлэх аудиторын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “Татгалзсан санал дүгнэлт”-ийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “А” БГБХН өрхийн эмнэлгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитораас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭЧИМЭГ