| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2025/01065/И |
| Дугаар | 193/ШШ2025/00714 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 193/ШШ2025/00714
2025 08 12 193/ШШ2025/00714
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух, *******ын ******* /ИБД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, ийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,874,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч О.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,874,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага, биелүүлэх хугацааг тохиролцон эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч О. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 6,874,000 төгрөгөөс 2025 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2026 оны 01, 02, 03, 4, 5, 6, 7, 8 дугаар сар бүрийн 15-ны өдөр тус бүр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 874,000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******т төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 62,467 төгрөгийг хариуцагчаас, 62,467 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН