| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 127/2024/0002/З |
| Дугаар | 116/ШШ2025/0041 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Газар, Ашигт малтмал, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 116/ШШ2025/0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “*******” ХХК, /РД: *******[1]/
Хариуцагч: Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* холбогдуулан гаргасан, хариуцагчийн хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй болон тусгай хамгаалалтад авсан газрын давхцалтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат /цахимаар/, хариуцагч Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* дарга ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүхийн талаар:
1.1. Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* Хурал 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын 08 дахь хэсэг болон 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 18 дахь хэсэгт голын эх нэртэй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр[2]-үүдийг тус тус гаргажээ.
1.2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* холбогдуулан ...******* *******ын иргэдийн ******* ******* 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн голын эх хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх тус шүүхэд гаргаж маргасан.
1.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...******* *******ын иргэдийн ******* ******* 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн голын эх хэсгийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа: “Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах шаардлагаа “Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөх олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” гэж тодруулан ихэсгэж, үлдэх “Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “ голын эх” хэсгийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” шаардлагаа дэмжиж оролцсон.
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... ХХК нь 2007 оны 02 дугаар сарын 20 өдөр дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, гэрчилгээ авсан бөгөөд улмаар Уул уурхайн яамны Ашигт Малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарч, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-тай 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр АӨҮА-2013/45/156 дугаартай Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээ байгуулан тус гэрээнд заасан нөхцөл болон хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааг явуулсан. Улмаар Ашигт малтмал, Газрын тосны газарт Хэнтий аймгийн ******* *******ын нутаг дахь Булгийн цагаан толгой нэртэй 1247,65 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн NМ-025692 дугаартай өргөдөл гаргасан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10/5544 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр Танай эзэмшлийн Хэнтий аймгийн ******* *******ын нутаг дахь Булгийн цагаан толгой нэртэй 1247,65 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн NМ-025692 дугаартай өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй байх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасаж, Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдэл ирүүлсэн. Манай компани нь хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хайгуулын үйл ажиллагаа болон ашиглалтаас өмнөх үйл ажиллагааг хийж гүйцэтгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу холбогдох баримт, материалаа бүрдүүлэн өргөдлөө гаргасан. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэр гаргаж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байдаг. Нэхэмжлэгч нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... 2016 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан солбилцлын дагуу 18 талбайг Кадастрын системд бүртгэснийг мэдэгдье. Хамгаалалтад авсан ... голын эх нэртэй газар нь Х\/-8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх ба 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг анхаарна уу гэсэн мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газраас Хэнтий аймгийн ******* *******ын ИТХ-д 2016 оны 3 сарын 14-ний өдрийн 6/1629 дүгээр албан бичгээр мэдэгдсэн тухай нотлох баримтыг хариуцагч хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дээрх нотлох баримтыг мэдсэнээр 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 23/02 дугаартай албан бичгээр Хэнтий аймгийн ******* *******ын Иргэдийн ******* ******* нөхөн төлбөр олговор гаргуулах тухай хүсэлт хүргүүлсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгч, шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаад байна. Иймээс Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлүүлэхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч нь Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т Тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй байх шаардлага хангахгүй байх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасах үед чухам дээрх хуулийн заалтад дурдсан аль нөхцөл байдал үүссэн болохыг мэдээгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүссэний дараа баримт цугларч улмаар Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн голын эх" гэх газартай хэсэгчлэн давхцалтай гэх үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдсэн. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн голын эх гэх нэртэй газрыг байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах хэрэгцээ шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Учир нь тус газар нь голын эх гэх нэртэй боловч бодит байдалд ямар нэгэн гол, мөрөн, урсац, эх байхгүй байдаг. Манай компани нь хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хайгуулын үйл ажиллагаа болон ашиглалтаас өмнөх үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байсан энэ хугацаанд орон нутгийн зүгээс уг талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй гэх зөвшөөрсөн албан бичгийг удаа дараа өгч байсан тул хуульд заасан журмын дагуу холбогдох баримт, материалаа бүрдүүлэн өргөдлөө гаргасан. Гэтэл Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн голын эх гэх газрыг байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар үндэслэлгүйгээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймээс Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн голын эх хэсгийг хүчингүй болгож өгнө үү”[3] гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...******* *******ын иргэдийн ******* ******* 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн голын эх хэсгийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгож өгнө үү”[4] гэжээ.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Нэхэмжлэгч компани нь анх 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан. Үүнээс хойш 3 жил тутам 3 удаа хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгаж, Ашигт малтмалын тухай хуульд заасан зохицуулалтын дагуу нийт 9 жил хайгуулын үйл ажиллагааг Хэнтий аймгийн ******* *******ын нутаг дэвсгэрт явуулсан. 2016 онд тухайн хайгуулын зөвшөөрөл авсан талбай дээрээ ашиглалтын зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл гаргасан. Тухайн өргөдлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрээр буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг хангахгүй байгаа учраас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хангахаас татгалсан байдлаар шийдвэрийг мэдэгдсэн. Үүнээс хойш ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэртэй холбоотой буюу маргаан бүхий акттай холбоотой хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүчингүй болгуулах шаардлагад гаргаад хэргийг үүсгэсэн. Тухайн хэргийг энэ Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн Төлөөлөгчдын ******* холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар түдгэлзсэн байдалтай байгаа.
Тухайн хэрэг үүссэний дараа маргаан бүхий актын үндэслэл буюу Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн Төлөөлөгчдын 2016 оны 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “ голын эх” хэсэгтэй хэсэгчлэн давхцалтай байна гэсэн баримтыг ирүүлсэн. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр албан бичгээр хүсэлт хүргүүлсэн. Тухайн хүсэлтийн агуулга нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нөхөн олговрыг нэг жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө үргэжлүүлээд ашигт малтмал эрэн хайхыг хориглосон зохицуулалтууд байгаа учраас манайд нөхөн олговрыг шийдэж өгнө үү гэсэн агуулгаар хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан. Эс үйлдэхүй гаргасантай холбоотой Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тухайн эс үйлдэхүйтэй нь маргасан байгаа. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай бол 30 хоногоор сунгах зохицуулалттай. Гэтэл манай манай хүсэлтийг хариуцагч тал хүлээн авсан атлаа огт хариу өгөөгүй буюу хуулийн хугацаанд хариу өгөөгүй. Тухайн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гэж үзэж байна. Эс үйлдэхүй нь хууль бус учраас түүнийг өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлүүлье гэсэн шаардлага гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар өргөдөл, гомдол гаргагч нь өөрөө тухайн гаргасан гомдлынхоо хариуг хүлээж авах, хүлээж авсан захиргааны байгууллага, албан тушаалтан нь тухайн өргөдлийн зохих хариуг нь өгөх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна. Үүнийг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгая гэсэн шаардлага гаргасан байгаа.
Өнөөдрийн шүүх хурлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл 2016 онд иргэдийн ******* Хурлаас 01 дугаартай дүгнэлт гаргаснаас хойш нэг жилийн дотор манай байгууллагад төлбөр төлөх буюу нөхөн олговрыг олгох хуулийн зохицуулалттай. Гэтэл 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл манай гаргасан өргөөдл, гомдлыг шийдвэрлэдэггүй эс үйлдэхүй гаргаад байдаг, мөн нөхөн олговрыг ч өгдөггүй, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалттай. Манай байгууллагад 1 жилийн дотор нөхөн олговрыг олгоогүй учраас манайх үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болох эрх зүйн харилцаа байгаа гэдгийг тогтоолгох шаардлагыг нэмэгдүүлж гаргасан.
Хэргийн материалд Ашигт малтмал газрын тосны газар руу Хэнтий аймгийн иргэдийн ******* Хурлаас гарсан маргаан бүхий 2016 оны 01 дугаартай тогтоолыг бүртгүүлэхээр хүргүүлсэн байдаг. Үүний хариуг 2016 онд Ашигт малтмал газрын тосны газраас Хэнтий аймгийн иргэдийн ******* ******* хандан 2016 оны 01 дугаартай тогтоолыг бүртгэлээ, гэхдээ энэ тогтоолд ХХК-ийн эзэмшлийн 8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хэсэгчлэн давхцалтай байна, тийм учраас 1 жилийн дотор нөхөн олговрыг төлөөрэй, төлөхгүй бол энэ компани нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг анхаарна уу гэдэг агуулгатай албан бичгийг явуулсан байдаг. Энэхүү албан бичиг нь хэргийн материалд авагдсан байгаа. Өмнөх хуралдаанаар ч гэсэн нөхөн олговортой холбоотой асуудал байтугай тухайн маргаан бүхий 2016 оны 01 дугаартай тогтоолыг батлан гаргахдаа эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй гэдгийг хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч нь хэлдэг. Үүнтэй холбоотой баримт нь хариуцагч байгууллагад хадгалагдаагүй байна гэдэг тайлбар нь хүртэл бичгээр авагдсан байгаа. Ашигт малтмал газрын тосны албан бичгийг хүлээж авсан даруйдаа манай компанитай ямар нэгэн байдлаар зөвшилцөх агуулгад ч хүрээгүй. Иймд манай компани нь үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгоё гэсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Өмнөх 2 шаардлага нь хэвээрээ сүүлд гаргасан шаардлага нь эхний шаардлагыг тодруулан, ихэсгэж байгаа шаардлага гэв.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралд хариуцагчийн зүгээс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар өнөөдрийг хүртэл манай албан бичгийг шийдвэрлээгүй байгаа. Хариуцагч хариу тайлбартаа дурдахдаа тухайн өргөдөл, гомдол нь тухайн албан бичиг нь тодорхой хаяггүй гэдэг ч юм уу? Гүйцэтгэх захирал нь гарын үсэг зураагүй гэдэг ч юм уу? гэдэг агуулгаар тайлбарладаг. Гэтэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт дээрх бүрдүүлбэртэй юм уу ямар нэгэн байдлаар дутуу байх юм бол тухайн албан бичгийг 3 хоногийн дотор буцаана гэж заасан байгаа. Буцаасан үйл баримт байдаггүй. Тухайн хүний өргөдөл нь шаардлага хангахгүй байгаа бол буцаагаад дахин ирүүл гэдэг боломжоор хангаж байна. Буцаагаагүй, өнөөдрийг хүртэл шийдээгүй байгаа нь хуульд нийцэхгүй, эс үйлдэхүй байна. Тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах Засгийн газрын тусгай журамтай. Энэ журмаар маргаан бүхий газар дээр байгаа давхцалыг аль хэсгээрээ, хэдий хэмжээгээр байгааг иргэдийн ******* Хурал нь тусгай хэрэгцээнд авахдаа тодорхойлох ёстой байдаг. Дорнод аймгийн шүүхэд нэг суварганы зураг ирүүлсэн байгаа. Тус суварганы хэмжээг ч тодорхойлоогүй байгаа. Энэ нь яг аль газарт байгаа юм. Маргаан бүхий газрын аль хэсгээр давхцаад байгаа юм. Манайх ийм ийм хэмжээгээр давхцаад байгаа учраас нөхөн олговор болон тухайн газартай холбоотойгоор зөвшилцөж тохиролцъё гэсэн байдлаар холбогдоогүй. Өргөдөл, гомдол гаргаад байгаа гол зорилго нь давхцаад байгаа хэсэг дээр нөхөн төлбөрийн асуудал яригдана, давхцаагүй хэсэг дээр үргэлжлүүлж ашиглах тухай асуудал яригдана. Энэ давхцалтай хэсгийн хэмжээ өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Түүх дурсгалын газар байгаа гэдгийг компанид мэдэгдээгүй. Очоод үзэхээр тийм зүйл байхгүй. Энэ суварга нь хэзээ баригдсан нь мэдэгдэхгүй байна. Энэ суваргыг хэн барьсан юм? Үнэхээр түүх дурсгалын газар юм уу? Эсвэл оршуулга юм уу? Энэ талаар мөн адил баримт байхгүй. Энэ эс үйлдэхүй нь тухайн газрыг ашигт малтмалын тусгай хэрэгцээнд авсан бол нөхөн төлбөр гаргуулах ч юм уу? эсвэл үлдсэн газар дээр үйл ажиллагаа явуулах ч юм уу? Энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр компанийн үйл ажиллагаа цаашид явах боломжгүй байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь л энэ байна. Хуучин бол 2017 оны Засгийн газрын тогтоол, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар тогтоолоор тухайн тусгай хэрэгцээнд авах гэж байгаа газрын байршил хэмжээг холбогдох хууль тогтоомж, норм дүрэм журам, стандарт, төлөвлөгөөний зураг төсөлд үндэслэн тогтоосон байхыг шаардана. Газрын тухай хуульд зааснаар улсын тусгай хэрэгцээний газарт нийцсэн байхыг шаардана. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан байхыг шаардана. Эдгээр баримт бичгүүд нь хавтаст хэрэгт авагдаагүй, байхгүй. Иргэдийн ******* Хурлаас гаргасан тогтоолд дээрх баримт бичгүүд нь байхгүй. Энэ агуулгаар компанийн зүгээс иргэдийн ******* ******* аль хэсгээр давхцаад байгааг, мөн хэмжээг тодорхойлуулахаар, ямар түүхэн дурсгалт газар байгаа талаарх хүсэлт гаргасан. Гол усны газар гэж байгаа. Яг бодитоор гол усны газар мөн юм уу? Хэнтий аймгийн анхан шатны шүүх хурлаар хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс асуусан байгаа. Гол усны нэртэй газар юм уу? Одоо гол ус нь урсаж байгаа юу? Яг аль хэсгээрээ урсаж байгаа вэ? гэж асуусан байгаа. Очоод харахаар гол ус байхгүй байгаа юм. Газар зүйн зураг бүтцээр нь харахаар гол ус байхгүй байна. Тэгэхээр яг аль хэсгээр нь гол ус урсаад байгаа нь тодорхойгүй байна. Тэр хэсэг нь ямар ундаргатай юм? гэх мэтчилэн асуулт асуухаар ерөөсөө хариулдаггүй. Өөрсдөө ч гэсэн мэддэггүй, тодорхойлдоггүй. Энэ нь эс үйлдэхүй байна. Бид нарын хүсэлтийг *******ын иргэдийн ******* хурал шийдвэрлээд, шийдвэрлэхдээ танай энэ хэсэгт давхцалтай байна, энэ хэсэгт нөхөн төлбөрийн асуудал яригдана, энэ хэсэгт үргэлжлүүлчих гэсэн байдлаар шийдвэрлэчих юм бол үүнээс гарах эрх зүйн үр дагавраа шаардаад явах хуулийн боломж нь байгаа. Өнөөдрийг хүртэл шаардахаар мэддэггүй, тодорхойлдоггүй. Шүүх хуралдаан дээр асуухаар бас мэддэггүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд дээр л энэ суваргыг харлаа. Зүгээр зураг байна. Хаана байдаг ямар зураг, хэн авсан нь тодорхойгүй. Түүхэн дурсгалт газар мөн юм уу? түүхэн дурсгалын лавлагаа баримт бичигт нь байгаа юм уу? Түүхэн дурсгалын газрыг Түүх соёлын газарт бүртгүүлж хамгаалалтад авдаг. Үүнтэй холбоотой бүртгүүлсэн баримт байгаа юм уу? Соёлын өвийн үндэсний төвд бүртгүүлсэн юм уу? Хавтаст хэргийн 135 дугаар хуудсанд албан бичиг байна. Энэ албан бичигт түүх дурсгалын соёлын өв байхгүй гэсэн байгаа. Энэ суварганы зураг нь аль газарт байгаа юм? Ямар түүх дурсгал юм? Түүх дурсгалын бүтээл юм бол бүтээгч нь хэн юм? Үүнийг зайлшгүй тодруулахгүйгээр тодорхойлох боломжгүй. Энэ түүх дурсгалын баримтаар танай өргөдлийг шийдвэрлэсэн гэж үзээд байгаа юм уу? *******ын иргэдийн ******* Хурал нь компанийн өргөдөл гомдлыг яагаад шийдвэрлэх байгаа юм? Тийм учраас энэ эс үйлдэхүйг шийдвэрлэхийг даалгаж байна. Шийдвэрлэхийг даалгаснаар дараа дараагийн эрх зүйн дагавар буюу Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан 14.4, 14.5, 14.6 дахь хэсэгт заасан шийдвэр явагдана. Шийдвэрлээгүй байгаа учраас эрх зүйн харилцаа одоог хүртэл байгаа гэж харж байна. Энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
2.5. Хариуцагч Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* Хурлаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1.т. Төлөөлөх эрхгүй этгээдээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүрэг байхгүй. " ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн ******* *******ын Иргэдийн ******* ******* хандан хүсэлт гаргахдаа тус компанийн ерөнхий захирал төлөөлж гарын үсэг зуржээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд гүйцэтгэх захирал компанийг төлөөлөх эрхтэй этгээд байна. Иймд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “" ХХК-аас Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* хандан хүсэлт гаргахдаа төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан хүчин төгөлдөр бус баримт байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах түүнийг шийдвэрлэх тухай хуулийн 10.2-д "Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана гэж заасан. Иймд өргөдөл гомдолд тавигдах шаардлага хангаагүй, төлөөлөх эрхгүй этгээдээс гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхийг даалгах хууль ёсны эрх нэхэмжлэгчид үүсэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2-т. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. “” ХХК нь тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. Өмнө нь тус компаниас 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0133 тоот захирамжаар төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг захирамж хүчин төгөлдөр үлдсэн байна. Гэтэл “” ХХК дахин 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлөөлөх эрхгүй этгээд буюу гүйцэтгэх захирлаар гарын үсэг зуруулан нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлага болгож буй Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолыг Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мэдэж, 2023 оны 6 дугаар сарын 09-нд Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* хандсан гэдэг. Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буйчлан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр анх Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолыг мэдсэн гэж үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-д ..Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлжээ. Төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа зогсох үндэслэл байхгүй юм. Иймд актыг мэдсэнээс хойш даруй 8 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь хуульд заасан дээрх хугацааг ноцтой зөрчжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-д зааснаар тус асуудлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжтой байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”[5] гэжээ.
2.6. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байдаг. Тухайн газарт нь суваргын туурь, голын эх гэсэн түүхэн газрууд байдаг. Түүхэн соёлын тайланд орсон. Энэ жил суварганы тахилгыг нутгийн иргэд зохион байгуулсан. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн туурь байдаг. Тухайн компани нь нөхөн олговор гэж ярьж байна. 2007 онд бол нөхөн олговрын асуудал бол байгаагүй гэж ойлгосон. 2007 оны 02 дугаар сарын 20 буюу тогтоол гарахаас 7 хоногийн өмнө ХХК нь хайгуулын зөвшөөрлийг авсан. 7 хоногийн хугацааны хайгуулын зардлыг тооцоолох боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд хайгуулын нөхөн олговрыг дурдаагүй. Газрын зургийг газрын кадастрын программаас татаж тухайн давхцалтай хэсгүүдийг харуулсан тойм байдлаар явуулсан байгаа” гэв.
2.7. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн ******* *******ын Иргэдийн төлөөлөгчдийн ******* 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар нөхөн олговрыг нэг жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болох эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч нь өргөдөл, гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлээгүй гэх хугацааны талаар яриад байна. Би өөрийн тайлбартаа дурдсан байгаа. Нэхэмжлэгч нь өөрөө хуульд заасан хугацаа нь өөрөө яагаад хэрэгжихгүй байна вэ? Хэзээний асуудлыг хэзээ нь гомдол гаргаад байна вэ? гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж бодож байна. Хэрэгт авагдсан байгаа 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* 01 дугаартай тогтоолын хавсралтын 8 дахь хэсэгт газар нутгийн тусгай хамгаалалтад авах жагсаалтад гол эх буюу 9000 га газрыг голын эх, суварга, бэлчээрийн нутаг гэх үндэслэлээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байгаа. Энэ тогтоолд хожим нэгтгээд 2016 онд мэдээллийг координатжуулаад координатын мэдээллийг бүртгүүлсэн. Шинэ тогтоол биш, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол байгаа. Мэдээллийн санд орсон байгаа. Үүнээс хойш нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаж байна. Хугацааг хэмжих өргөдөл, гомдол, нэхэмжлэл болчихоод байна. 2023 оны өргөдөл дээр нь хэд хэдэн асуудал байсан. Нөхөн олговрыг олгож өгнө үү гээд. 2007 оны 02 дугаар сарын 20 буюу тогтоол гарахаас 7 хоногийн өмнө ХХК нь хайгуулын зөвшөөрлийг авсан. 7 хоногийн хугацааны хайгуулын зардлыг тооцоолох боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 гэж яриад байна. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. 2007 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авах бүрэн эрхтэй байсан. Нөхөн олговор олгох талаар тухайн хуульд байгаагүй. 2023 онд өргөдөл гаргахдаа 2014 оны хуулийг хэрэглээд 2007 оны асуудлыг хөндөж нөхөн олговор олгож өгөх тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийх нь хүрээнд заасан асуудлаар өргөдөл, гомдол гаргах ёстой гэх үндсэн шаардлагыг хангаагүй байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар өргөдөл, гомдолд тавигдах өөр нэг шаардлага нь бүрэн эрхт төлөөлөх этгээд нь өргөдөл, гомдлыг гаргах ёстой. Өргөдлийг гэдэг хүн өргөдлийг гаргасан ба төлөөлөн өргөдөл гаргах эрх бүхий этгээд биш байсан. Одоо бол улсын бүртгэлийн мэдээллийн сангийн бүртгэлээр тодорхойлох бүрэн боломжтой. гэдэг хүн нь өргөдөл, гомдол гаргах эрх бүхий этгээд биш байсан учраас тухайн өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй. Цаашлаад 2023 оны 07 сард Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа гэдэг хүн гарын үсэг зураад явж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэхээр нь нэхэмжлэгч тал алдаагаа засаад дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаагаа алдана. Хариуцагч нь 30 хоногийн дотор шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэх нэхэмжлэлийг хэдэн жилийн дараа гаргаж байна вэ? Үүнтэй холбоотой нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн. Төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байсан нь тухайн компанийн нэхэмжлэл гаргасан гэх үндэслэл болохгүй. Энэ шүүхэд ирсэн маргаан нь хэзээ үүссэн бэ гэхээр хэд хэдэн 30 хоног өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Захиргааны эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байх шиг байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт зааснаар үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд орсон өөрчлөлтүүд нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр багцаараа өөрчлөлт орсон. “” ХХК-ийн хайгуулалтын тусгай зөвшөөрөлтэй газар нь орон нутгийн тусгай хамгаалалтын газартай 2007 онд давхцсан. 2007 онд ийм эрх зүйн харилцааг, ийм үүрэг байгаагүй. Байгаагүй байсан зүйлтэй холбогдуулж өргөдөл, гомдол гаргаж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагаа явуулах эрхтэйг тогтоолгох гээд байна. Тухайн жилдээ буюу 2007 онд компаниас бид ийм хайгуул хийсэн, ийм нөхөн зардал гаргаж өгөөч гэсэн утгатай өргөдөл, гомдол гаргаагүй. Яагаад гэвэл ийм зохицуулалттай хууль байгаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргаснаас хойш 1 жилийн дотор нөхөн олговор олгох үүрэг байна. Тухайн тусгай хамгаалалтад авсан шийдвэр гаргасан байгууллага нь байна. Тухайн 1 жилийн дотор нөхөн олговрыг олгоогүй бол үргэлжлүүлж ашиглах эрхтэй гэж заасан байна. 7 хоногийн нөхөн олговор олгох тухай ямар ч харилцаа хоёр талуудын хооронд болоогүй. 2007 онд ч тэр, 2016 онд ч тэр ямар ч харилцаа үүсээгүй. Манайхаас ийм хайгуулын ажлын зардлууд гарсан байна, энэ зардлыг нөхөн олгож өг, өгөхгүй бол бид нар үйл ажиллагаагаа явууллаа шүү гэх байдлаар тухайн жилүүдэдээ өргөдөл, гомдол, саналыг гаргаж байгаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан харилцаа гэсэн бодит харилцаа ч байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн бодит үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай холбогдуулаад Хэнтий аймгийн иргэдийн ******* 2016 оны 01 дугаартай тогтоолын 8 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаа хассан юм байна гэж ойлголоо. Тэгсэн мөртлөө суваргатай юм уу? суваргагүй юм уу? гол байгаа юм уу? үгүй юм уу? очиж үзье, өмгөөлөгчөөс нь асуусан чинь мэдэхгүй байсан гээд байна. Би мэдэхгүй гэж хариулж байсан зүйл байхгүй. Үүнтэй холбоотой шүүх хурлын тэмдэглэл зүйлийг олж авна биз. Өмнөх нь болж байсан шүүх хурал болон бүх ажиллагаанд нь би явсан. Орон нутгийнхны шүтдэг суварга нь байгаа, гол нэртэй гол нь байгаа. Ашигт малтмалын мэдээллийн нэгдсэн сангийн Google Earth-ээс татсан зургууд дээр гол урсаж байгаа нь харагдаж байгаа. Ашигт малтмал газрын тосноос өгсөн давхцалын зургаараа усны хамгаалалтын хэсэгтэй хэсэгчлэн давхцалтай гээд байгаа. Суварганыхаа гэрэл зургийг гаргаж явуулсан. 2007 оны иргэдийн ******* тогтоолоо хүргүүлсэн. Тогтоолд нутгийн иргэдийн шүтдэг суваргатай гээд байж байгаа. Энэ суварга нь 2007 оноос өмнө боссон байсан учраас нутгийн иргэд нь шүтэж байгаа. Өмгөөлөгч нь намайг ёс зүйгүй байна гэж гэсэн. Нутгийн иргэдийн шүтдэг, шүтээн болсон суваргыг оршуулга юм уу гэж доромжилж болохгүй. Нутгийн олны зан заншлыг хүндэтгэх ёстой. Нэг бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзах ёстой. Бичгээр гаргасан байгаа. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 байна, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэдэг үндэслэлээр бичсэн. Эсвэл нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр:
1.1. “Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөх олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
1.2. “Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “ голын эх” хэсгийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгч “Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах, Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “ голын эх” хэсгийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах шаардлага гаргаж маргасан.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд “Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах шаардлагаа “Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөх олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” гэж тодруулан ихэсгэж, үлдэх “Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “ голын эх” хэсгийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” шаардлагаа дэмжиж оролцсон.
2.3. Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага тодруулан ихэсгэж буй хэсэгт шүүх хуралдааны шатанд тайлбар гарган оролцох боломжтой гэж илэрхийлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн.
3. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, “Шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх” хүсэлт ирүүлснийг талуудад танилцуулан, хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр түүнийг шүүх хуралдаанаас чөлөөлж, хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
4. Нэхэмжлэлийн үндэслэлт байдал:
4.1. Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах, “Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөх олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
4.1.1. Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ “... Нэхэмжлэгч “*******” ХХК-д 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, улмаар Уул уурхайн яамны Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарч, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-тай 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр АӨҮА-2013/45/156 дугаартай Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг байгуулсан, дээрх талбайтай давхцуулан тусгай хамгаалалтанд авсан гэдгийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдэж 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “нөхөн олговрыг шийдүүлэх тухай” хүсэлт гаргасныг хариуцагч шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргасан, эс үйлдэхүй хууль бус тул шийдвэрлүүлэхийг даалгах үндэслэлтэй, түүнчлэн одоог хүртэл шийдвэрлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар нөхөн олговрыг нэг жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгох, уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болох эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох үндэслэлтэй байна” гэж маргадаг.
4.1.2. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “... 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон, 2007 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авах бүрэн эрхтэй байсан, нөхөн олговор олгох талаар тухайн хуульд байгаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарладаг.
4.1.3. Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* Хурал 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын 08 дахь хэсэг болон 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 18 дахь хэсэгт “ голын эх” нэртэй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр[6]-үүдийг тус тус гаргажээ.
4.1.4. Ашигт малтмал, газрын тосны газраас “... “*******” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Кадастрын хэлтсийн уул уурхайн кадастрын бүртгэлийн системд шүүлт хийж үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 12.5 гектар талбайгаар, Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай 279.15 гектар талбайгаар тус тус хэсэгчилсэн давхцалтай байна”[7] гэж, давхцлыг харуулсан зургийн хамт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байна.
4.1.5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар, нэхэмжлэгчээс хариуцагч Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* хандаж, “Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр ээлжит бус хуралдааны “Газар нутгийн зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах” тухай тогтоолоор манай хайгуулын талбайн зарим хэсэг тус тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газартай хэсэгчлэн давхцалтай гэх хариу Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу нөхөн төлбөрийг олгоно уу” гэсэн хүсэлтийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байна.[8]
4.1.6. Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/2587 дугаар албан бичигт: “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.22 дахь заалтыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд шүүлт хийж үзэхэд ******* ХХК /РД: *******/-ийн эзэмшилд байсан Хэнтий аймгийн ******* *******ын нутагт Булгийн цагаан толгой нэртэй 3273.91 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар бүртгэлтэй байна”[9] гэсэн байна.
4.1.7. Дээрхээс нэхэмжлэгчийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон” үйл баримт болон хугацааны талаар талууд маргадаггүй.
4.1.8. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасан байна.
4.1.9. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 76 дугаар шийдвэрт “Хэнтий аймгийн ******* *******ын нутаг дахь Булгийн цагаан толгой нэртэй 1247.65 гектар талбай бүхий NM-025692 дугаартай өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй байх тул “*******” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай”[10] гэсэн байна.
4.1.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” ойлгохоор тус тус зохицуулсан бөгөөд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой.
4.1.11. Харин энэхүү хэргийн тухайд, нэхэмжлэгчийн дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйл баримт тогтоогдсон тул 2023 оны 06 дугаар сарын 09-нд “нөхөн олговор олгуулах тухай” хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, нэхэмжлэгчийн хувьд хамгаалагдах ашиг сонирхол, сэргэх эрх байхгүй тул эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож хүсэлт шийдвэрлэхийг даалгах болон, “Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөн олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.1.12. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нөхөх олговор авах, нөхөх олговрыг төлөөгүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх зөвхөн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигчид байхаар, харин нэхэмжлэгчийн хувьд нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан шийдвэр байгаа учраас хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчид хамгаалагдах ашиг сонирхол, сэргэх эрх байхгүй гэж үзсэн болно.
4.1.13. Иймд нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
4.2. Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “ голын эх” хэсгийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
4.2.1. Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ: “... Дээрх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан тусгай хамгаалалтанд авах талаар нэхэмжлэгчид мэдэгдэх, сонсгох үүргээ хэрэгжүүлээгүй, байгалийн болон түүх соёлын дурсгалт газар байхгүй, ямар нэгэн гол мөрөн, урсац, эх байхгүй, ... Ашигт малтмал, газрын тосны газраас Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* 2016 оны 03 сарын 14-ний өдөр 6/1629 тоот албан бичиг хүргүүлсэн болохыг, хариуцагч нотлох баримт болгон гаргаж өгснөөр нэхэмжлэгч нь 2023 оны 05 сарын 16-ны өдөр мэдсэн, хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хайгуулын болон ашиглалтаас өмнөх үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байсан, үндэслэлгүйгээр хамгаалалтад авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж тайлбарладаг.
4.2.2. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ: “ ... Сумын иргэдийн ******* ******* хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан, нэхэмжлэгчээс хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарладаг.
4.2.3. Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* Хурал 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын 08 дахь хэсэг болон 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 18 дахь хэсэгт “ голын эх” нэртэй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр[11]-үүдийг тус тус гаргасан бөгөөд энэ нь “...“*******” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай 279.15 гектар талбайгаар тус тус хэсэгчилсэн давхцалтай” [12] болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон.
4.2.4. Нэхэмжлэгчээс, *******ын иргэдийн ******* ******* 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтдээ “... Сумын иргэдийн ******* 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр ээлжит бус хуралдааны тогтоолоор манай хайгуулын талбайн зарим хэсэг тус тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газартай хэсэгчлан давхцалтай гэх хариу Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу нөхөн төлбөрийг олгоно уу” гэсэн байдаг.
4.2.5. Нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ, “... 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан солбилцлын дагуу 18 талбайг Кадастрын системд бүртгэснийг мэдэгдье. Хамгаалалтад авсан ... “ голын эх” нэртэй газар нь XV-8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай байна” гэсэн мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газраас Хэнтий аймгийн ******* *******ын ИТХ-д 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6/1629 дүгээр албан бичгээр мэдэгдсэн тухай нотлох баримтыг хариуцагч хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дээрх нотлох баримтыг мэдсэнээр 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүсэлт хүргүүлсэн” гэж дурдсан байна.[13]
4.2.6. Дээрхээс маргаж буй захиргааны актыг, түүнчлэн уг актаар тусгай хамгаалалтад авсан газар нь өөрсдийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцсан болохыг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн, улмаар “нөхөн олговор авах” тухай хүсэлтээ 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчид хандан гаргасан үйл баримтууд тогтоогдож байна.
4.2.7. Нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу дээрх захиргааны хэргийг хянан хэлэлцсэн. Харин үүнээс өмнө буюу 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “” ХХК-ийн захирал гэх хүн гарын үсэг зурж ирүүлсэн нэхэмжлэлд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 127/ШЗ2023/0133 дугаартай шүүгчийн захирамжаар[14], “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
4.2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаж буй шийдвэрийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн гэх боловч энэ хугацаанаас 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
4.2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.” гэж, уг хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасны дагуу дээрх шаардлагын тухайд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ******* 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөх олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Хэнтий аймгийн ******* *******ын иргэдийн ******* ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “ голын эх” хэсгийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ДАВААНЯМ
ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ О.МӨНХЗУЛ
[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 7 дугаар хуудас
[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 71-79 дүгээр хуудас
[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 1-4 дүгээр хуудас
[4] Хэргийн 2 дугаар хавтасны 3-5 дугаар хуудас
[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 56-57 дугаар хуудас
[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 71-79 дүгээр хуудас
[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 128-129 дүгээр хуудас
[8] Хэргийн 1 дүгээр хавтасны 46 дугаар хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтасны 178 дугаар хуудас
[10] Хэргийн 1 дүгээр хавтасны 51 дүгээр хуудас
[11] Хэргийн 1 дүгээр хавтасны 71-79 дүгээр хуудас
[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 128-129 дүгээр хуудас
[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 2 дугаар хуудас
[14] Хэргийн 1 дүгээр хавтасны 17-22 дугаар хуудас