2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/04858

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 29 191/ШШ2025/04858

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 43,796,340 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.

Хариуцагчийн төлөөлөгч У.Төгсжаргал шүүх хуралдааныг орхин гарсан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *******, хариуцагч нар танилууд бөгөөд хариуцагч бараа бүтээгдэхүүн борлуулдаг тул санхүүжилт хэрэгтэй байгаа учраа хэлж бараа материал татах зориулалтаар *******гээс өөрийн мөнгөний хэрэгцээ гарсан үедээ буюу 2020 оны 10 сараас эхлэн мөнгө зээлдэж эхэлсэн бөгөөд нийт 18 удаагийн гүйлгээгээр 152,100,000 төгрөгийг зээлсэн байдаг. Тэдний хооронд зээлийн гэрээг амаар байгуулж, мөнгийг зээлдүүлэгчийн шаардсанаар болон боломжит үедээ буцааж өгөх хугацаа тохирч, мөнгөө өгөх хүртэлх хугацаанд зээлдүүлсэн мөнгөндөө тодорхой хэмжээний хүүг тооцохоор тохирсон. Нэхэмжлэгч ******* хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн ч гэрээг амаар байгуулсан учраас хүү тооцон шаардах эрхгүй болсон учраас зээлийн хүүг нэхэмжлээгүй. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д зээлийн гэрээний дагуу 2020.10.22-ны өдөр 1,100,000 төгрөг, 2020.11.11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр тус бүр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг, 2021.01.11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021.02.21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021.03.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.05.25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021.11.04-ний өдөр 19,000,000 төгрөг, 2021.11.15-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021.12.24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021.12.24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021.12.31-ний өдөр 16,000,000 төгрөг, 2021.12.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022.01.01-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022.04.15-ны өдөр 13,000,000 төгрөг, 2022.05.03-ны өдөр 22,000,000 төгрөг, 2022.05.16-ны өдөр 8,000,000 төгрөг, 2022.05.31-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 152,100,000 төгрөгийг шилжүүлсэн.

Дээрх мөнгийг ******* нь өөрийн Голомт банкны ******* тоот данснаас 2020.10.22-ны өдрөөс 2020.11.11-ний өдрийн хоорондох 3 удаагийн гүйлгээгээр, мөн өөрийн Хаан банкны ******* тоот данснаас 2021.01.11-ны өдрөөс 2022.05.31-ны өдрийн хоорондох 15 удаагийн гүйлгээгээр хариуцагч гийн Хаан банкны ******* тоот дансруу тус тус шилжүүлж байсан. Нэхэмжлэгч ******* нь өөрийн Хаан болон Голомт банкны данснаас 152,100,000 төгрөгийг д зээлдүүлснээс гадна *******г нэмж мөнгө зээлэх боломжгүй үед дахиад зээлэх мөнгө хэрэгтэй, зээлэх хүн байвал олоод өгөөч гэсний дагуу нэхэмжлэгч нь өөрийн төрсөн дүү , хамаатан Чимэдлхам болон танил Б.Анхтуяа нарыг холбож, тэд гийн дансанд мөнгө шилжүүлж зээлдүүлж байсан. Эдгээр хүмүүс нь г огт танихгүй болохоор ******* тэдэнд гийн дансыг явуулж зээлдүүлэх мөнгөө шууд гийн данс руу шилжүүлж байсан, харин буцаагаад эдгээр хүмүүст мөнгөө өгөхдөө *******гийн данс руу шилжүүлдэг, үүнийг ******* нь өөрийн төрөл садан болох , , Б.Анхтуяа нарт шилжүүлдэг байсан. үүнийг өөрөө мэдэж байсан.

нь 24,000,000 төгрөгийг гийн Хаан банкны данс руу, Чимэдлхам нь 25,000,000 төгрөгийг, Б.Анхтуяа нь 63,000,000 төгрөгийг тус тус гийн Хаан болон Төрийн банкны данс руу шилжүүлснээс нь *******гээр дамжуулж ийн 24,000,000 төгрөг, Чимэдлхамын 25,000,000 төгрөг, Б.Анхтуяагийн 38,800,000 төгрөгийг тус тус буцаан төлсөн. ******* өөрөө д 152,100,000 төгрөгийг зээлдүүлсэн, 24,000,000 төгрөг, Чимэдлхам 25,000,000 төгрөгийг, Б.Анхтуяа 63,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн нь нийтдээ 264,100,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс , нарын зээлийг бүрэн төлж, Б.Анхтуяагийн зээлээс 38,800,000 төгрөгийг буцаан төлсөн байгаа. Иймд , Чимэдлхам нарын тай хийсэн зээлийн гэрээ дуусгавар болсон, энэ талаар ямар нэгэн маргаангүй. Иргэн Б.Анхтуяад хариуцагч гаас зээлийн гэрээний үлдэгдэл 24,200,000 төгрөгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарсан болно. Хэдийгээр хариуцагч *******гийн дансаар дамжуулан бусад зээлдүүлэгч нарын мөнгийг өгч байсан ч зээлдүүлэгч тус бүр гаас мөнгөө шаардах эрхтэй, энэ эрхээ нэхэмжлэгчид шилжүүлээгүй учраас иргэн Б.Анхтуяа өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж, 24,200,000 төгрөгөө гаас авах шүүхийн шийдвэр гарсан.

д 4 зээлдүүлэгч нийтдээ 264,100,000 төгрөг зээлдүүлснээс 196,103,660 төгрөгийг нэхэмжлэгчийн дансаар дамжуулан буцаан төлсөн байна. Үүнээс 2 зээлдүүлэгч мөнгөө бүрэн авсан, 1 зээлдүүлэгч мөнгөө дутуу авснаа гаас гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргуулсан учраас энэ мөнгийг бид оруулж тооцоогүй. Нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч *******гийн зээлдүүлсэн мөнгөний үлдэгдлийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 43,796,340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* болон нар нь мөнгөн төлбөр авах, буцаан авах харилцаатай байсан боловч нь өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн данснаас төлбөрийг төлж барагдуулж байсан. Тухайлбал, тухайн үед ажиллаж байсан худалдагч болон хамаатан садан, өөрийн банкны данснуудаас гүйлгээг хийж дуусгавар болгосон. Гэтэл үндэслэлгүйгээр өндөр үнийн дүнгээр мөнгөн төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

1 дүгээр хавтаст хэрэгт: 2024.04.18-ны өдрийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2022.10.27-ны өдрийн ******* аймаг, сумын Оюут багийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, мөн өдрийн ам бүлийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн ХААН банк ХК-ийн 2021 оны 08 сараас 2021 оны 09 сарын дансны хуулгууд, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.31-ний өдрийн 1036 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.25-ны өдрийн 7716 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэлийн тооцоолол, ын ХААН банк ХК-ийн дансны хуулгууд, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024.05.01-ний өдрийн 1982 дугаар шийдвэр, нэхэмжлэгчийн ХААН банк ХК-ийн 2020-2022 оны дансны хуулгууд, мемориалын баримтууд, шилжүүлгийн баримтууд,

2 дугаар хавтаст хэрэгт: нэхэмжлэгчийн ХААН банк ХК-ийн дансны хуулгууд, нэхэмжлэлийн тооцоолол, Голомт банк ХК-ийн дансны хуулгууд гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

1 дүгээр хавтаст хэрэгт: Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч ийн мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг,

Хариуцагчийн хүсэлтээр гэрч Р.Мөнхцэцэгийн мэдүүлэг, түүний ХААН банк ХК-ийн дансны хуулгууд,

2 дугаар хавтаст хэрэгт: Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч ын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 43,796,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч бараа бүтээгдэхүүн борлуулдаг тул санхүүжилт хэрэгтэй байгаа учраа хэлж бараа материал татах зориулалтаар нэхэмжлэгч *******гээс 2020 оны 10 сараас эхлэн 2022 оны 05 сарыг дуустал нийт 18 удаагийн гүйлгээгээр мөнгө зээлсэн байдаг, үүнээс тодорхой төлөлтүүдийг хийж байсан боловч 43,796,340 төгрөгийн үлдэгдэлтэй, төлөхгүй өнөөдрийг хүрсэн тул түүнээс үлдэгдэл мөнгөө шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...нэхэмжлэгч ******* болон нар нь мөнгөн төлбөр авах, буцаан авах харилцаатай байсан, нь өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн данснаас төлбөрийг төлж дууссан учир үндэслэлгүйгээр өндөр үнийн дүнгээр мөнгөн төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлажээ.

3.Нэхэмжлэгч *******, хариуцагч нарын хэн алин нь ******* аймагт амьдардаг, хариуцагч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба, тэрээр бусдаас ахуйн хэрэглээний бараа, материалыг татан авахад санхүүгийн хэрэгцээ гардаг, энэ ажлын хүрээнд бие биенээс тодорхой хэмжээний мөнгийг итгэлцлийн үндсэн дээр өгч, авалцдаг байсан ба, тэд амаар харилцан тохиролцож 2020.10.22-ны өдөр зээлийн гэрээг байгуулжээ. Уг зээлийн гэрээгээр хариуцагч гийн бараа материалын төлбөр төлөхөд шаардлагатай мөнгийг түүнд хэрэгцээ гарсан тухай бүрт нь нэхэмжлэгч ******* тодорхой хугацаагаар зээлэх, хариуцагч нь зээлсэн мөнгөө тодорхой хугацааны дараа буцаан төлөхөөр харилцан тохиролцсон, энэхүү харилцаа нь 2022.05.31-ний өдрийг хүртэл үргэлжилсэн байна.

 

Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, харин амаар байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагад нийцсэн зээлийн гэрээний харилцааг үүсгэжээ.

 

4.Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу 2020.10.22-ны өдөр 1,100,000 төгрөг, 2020.11.11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр тус бүр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг, 2021.01.11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021.02.21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021.03.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.05.25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021.11.04-ний өдөр 19,000,000 төгрөг, 2021.11.15-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021.12.24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021.12.24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021.12.31-ний өдөр 16,000,000 төгрөг, 2021.12.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022.01.01-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022.04.15-ны өдөр 13,000,000 төгрөг, 2022.05.03-ны өдөр 22,000,000 төгрөг, 2022.05.16-ны өдөр 8,000,000 төгрөг, 2022.05.31-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 152,100,000 төгрөг,

Мөн 2021.11.30-ны өдөр 28,000,000 төгрөг, 2022.04.25-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр тус бүр 11,500,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг, 2022.04.30-ны өдөр 12,000,000 төгрөг, 2020.12.19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021.09.16-ны өдөр 14,000,000 төгрөг, 2021.08.31-ний өдөр 16,000,000 төгрөг, 2021.09.16-ны өдөр 9,000,000 төгрөг, бүгд 264,100,000 төгрөгийг хариуцагч д бодитоор шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь дээрх 264,100,000 төгрөгийг хариуцагч д 2020.10.22-ны өдрөөс 2022.05.31-ний хооронд зээлдүүлэхдээ бусдаас буюу Б.Анхтуяагаас 2021.11.30-ны өдөр 28,000,000 төгрөг, 2022.04.25-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр тус бүр 11,500,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг, 2022.04.30-ны өдөр 12,000,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөгийг,

ээс 2020.12.19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021.09.16-ны өдөр 14,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг,

аас 2021.08.31-ний өдөр 16,000,000 төгрөг, 2021.09.16-ны өдөр 9,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг, бүгд 112,000,000 төгрөгийг давхар зээлж авчээ.

 

4.1.Хариуцагч нь Иргэний хуулийн дээр дурдсан заалтуудын дагуу зээлж авсан 264,100,000 төгрөгийг ашиглаж, тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй байсан ба, тэрээр 2021.01.16-ны өдөр 1,134,000 төгрөг, 2021.01.19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021.02.08-ны өдөр 346,000 төгрөг, 2021.02.08-ны өдөр 1,702,660 төгрөг, 2021.04.19-ний өдөр 11,000,000 төгрөг, 2021.08.30-ны өдөр 10,133,000 төгрөг, 2021.09.07-ны өдөр 16,600,000 төгрөг, 2021.10.11-ний өдөр 12,000,000 төгрөг, 2021.12.17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022.01.25-ны өдөр 13,500,000 төгрөг ... гэх мэтээр ... 2022.06.08-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, нийт 196,103,660 төгрөгийг буцаан төлсөн, үүнээс шилжүүлсэн 264,100,000 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 67,996,340 төгрөг болж байгаа нь нэхэмжлэгч талын гаргасан банкны дансны хуулгуудыг үндэслэн хийсэн тооцоолол болон ХААН банк ХК, Голомт банк ХК-ийн дансны хуулгууд, мемориалын баримтууд, шилжүүлгийн баримтуудаар тогтоогдоно.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч гийн шилжүүлсэн дээрх 196,103,660 төгрөгөөс Б.Анхтуяагийн 63,000,000 төгрөг, ийн 24,000,000 төгрөг, ын 25,000,000 төгрөгийг тус тус төлсөн, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.01-ний өдрийн 1982 дугаар шийдвэрээр гаас 24,200,000 төгрөгийг гаргуулж Б.Анхтуяад олгож шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон энэхүү шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан, улмаар зээлийн үлдэгдэл 67,996,340 төгрөгөөс Б.Анхтуяагийн 24,200,000 төгрөгийг хасаж тооцон 43,796,340 төгрөг болсон нь зөвхөн нэхэмжлэгч *******гийн хариуцагч д зээлдүүлсэн 152,100,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болохыг нэхэмжлэгч тал тайлбарлана.

 

4.2.Дээрх үйл баримт нь 2024.11.21-ний өдрийн гэрч ийн өгсөн ...би д нийт 2 удаа 24,000,000 төгрөгийг зээлж байсан, мөнгөө буцааж авахдаа *******гийн дансаар дамжуулан авсан, одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй... гэж агуулга бүхий мэдүүлэг,

2024.11.06-ны өдрийн гэрч ын өгсөн ...Би д 2021.08.31-ний өдөр 16,000,000 төгрөг, 2021.09.16-ны өдөр 9,000,000 төгрөгийг зээлдүүлж байсан, эдгээр мөнгөө буцааж авахдаа *******гийн данснаас 2 удаа 16,200,000 төгрөгөөр, 9,600,000 төгрөгөөр авсан... гэх агуулга бүхий мэдүүлэг,

2025.02.20-ны өдрийн гэрч Р.Мөнхцэцэгийн өгсөн ... нь Есөн-Эрдэнэ захад ахуй хэрэглээний лангууны эзэн нь байсан, би уг лангуун дээр туслахаар ажилладаг байсан, тухайн өдөр орсон орлогоос хүмүүс дансаар мөнгөн шилжүүлэхээр болох үед тэр мөнгийг өөрийнхөө данс руу авдаг байсан, тэгээд надад карт байхгүй байна, картаа хэрэглүүлээч хүнээс мөнгө аваад буцаагаад шилжүүлнэ гэдэг байсан. Тиймээс би *******гийн ХААН банкны 5120004310 тоот данс руу 2021.12.31-ний өдөр 14,000,000 төгрөг, 2022.03.06-ны өдөр 7,000,000 төгрөгийг шилжүүлж байсан талаар юу ч мэдэхгүй, эгч л мэднэ... гэх агуулга бүхий мэдүүлэг,

2025.05.09-ний өдрийн гэрч ын өгсөн ...******* миний эхнэр юм, эхнэр маань хүнээс давхар мөнгө зээлж сүүлд танил болсон гэж хүүхэнд мөнгө зээлдэг байсан. Би энэ асуудалд анхнаасаа дургүй байсан, ... эхнэр маань надад гуйгаад байдаг учраас мөнгө зээлдэг гэж хэлдэг, ...би 22 сая төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлж байсныг мэднэ, би тухайн үедээ эхнэртээ д өөрт нь шилжүүлэхгүй яасан юм, дараа нь асуудал үүсвэл яах уу гэж хэлээд бид хоёр муудалцаж байсан..., тухайн үед нь ******* аймгийн суманд байх худалдааны төвд лангуу ажиллуулдаг байсан, манай эхнэр компанид нягтлан хийдэг, тэгээд танилцсан, нь сүүлдээ манай эхнэрээс мөнгө зээлээч бараа авахад мөнгө дутлаа, маргааш, нөгөөдөр буцааж өгнө гээд зээлдэг болсон... гэх агуулга бүхий мэдүүлгүүд болон 2025.05.13-ны өдрийн *******, нарын ...Тоди живх ачуулахтай холбоотой, төлбөр 4,250,000 төгрөгийг Сүлд шонхор компанийн дансанд шилжүүлэхтэй холбоотой... хоорондоо харилцсан мессэжэнд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар нотлогдсон.

 

5.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн суманд байрлах компанид нягтлангаар ажилладаг, хариуцагч нь ******* аймгийн суманд байрлах Есөн-Эрдэнэ худалдааны төвд лангуу ажиллуулдаг, тэд ажил хэргийн хүрээнд танилцаж, 2020.10.22-ны өдрөөс 2022.05.31-ний өдрийн хооронд бараа материал татахтай холбоотой зээлийн харилцаанд орсон, улмаар нэхэмжлэгч ******* нь дээрх хугацаанд өөрөөсөө 152,100,000 төгрөг, бусдаас буюу Б.Анхтуяагаас 63,000,000 төгрөг, ээс 24,000,000 төгрөг, аас 25,000,000 төгрөг, нийт 112,000,000 төгрөгийг давхар зээлж, бүгд 264,100,000 төгрөгийг хариуцагч д шилжүүлсэн.

 

5.1.Хариуцагч нь 196,103,660 төгрөгийг нэхэмжлэгч *******д буцаан төлсөн, үүнээс нэхэмжлэгч ******* нь Б.Анхтуяа, , нараас давхар зээлсэн мөнгөө буцаан төлсөн, улмаар зээлийн үлдэгдэл 43,796,340 төгрөг болсон байх ба, хариуцагч нь зээлийн үлдэгдэл 43,796,340 төгрөгийг төлөөгүй, тэрээр оршин суугаа хаягтаа байхгүй, холбоогүй болсны улмаас нэхэмжлэгч Д.Амартүшин нь ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.31-ний өдрийн 1036 дугаар шийдвэрээр хариуцагч гийн оршин суугаа хаягийг тогтоолгосон үйл баримтууд тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн үлдэгдэл 43,796,340 төгрөгийг буцаан шаардах эрхтэй ба, зээлийн талаарх нэхэмжлэгчийн тооцооллыг шүүх үндэслэл бүхий гэж үзсэн. Харин хариуцагч нь 43,796,340 төгрөгийг төлөөгүй болох нь нэгэнт тогтоогдсон, тэрээр зээлийн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч талын ирүүлсэн ...зээлийг төлж дуусгасан... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэх ба, хариуцагч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй. Тиймээс хариуцагч гаас 43,796,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

6.Нэхэмжлэгч *******гийн 2024.04.15-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 376,932 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч гаас 376,932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч гаас 43,796,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 376,932 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч гаас 376,932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА