| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04701/И |
| Дугаар | 191/ШШ2025/05373 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/05373
2025 06 12 1/ШШ2025/05373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.‑д зааснаар *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 14.6.-д зааснаар 2008.09.15-ны өдөр төрсөн хүү *******ийг эцэг *******ын асрамжид, 2009.11.23-ны өдөр төрсөн охин *******г эх *******ын асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 2009.11.23-ны өдөр төрсөн охин *******д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, түүнийг эцэг *******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2., Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.‑д зааснаар хариуцагч ******* нь дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээсээ татгалзсаныг дурдаж,
-*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол /14251/, ийн гудамж, 7 дугаар байрны тоотод байрлах, 64,45 м.кв талбай бүхий, хоёр өрөө, 657,469,800 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг хүү , *******, охин ******* нарын өмчлөлд,
-*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байрны тоотод байрлах, 32 м.кв талбай бүхий, хоёр өрөө, 264,827,700 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байрны тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий, хоёр өрөө, 236,453,300 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц болон *******ын нэр дээр бүртгэлтэй, 2022 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугаартай, Geely Coolray маркийн, цагаан өнгийн 49,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин, *******ын нэр дээр бүртгэлтэй, улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, BMW X1 маркийн, хар хөх өнгийн 25,666,670 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг тус тус нэхэмжлэгч *******ын өмчлөлд,
-*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17023/, Зайсангийн тойруу гудамж, /2 дугаар байрны тоотод байрлах, 62,08 м.кв талбай бүхий, гурван өрөө, 244,060,100 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц болон *******ын нэр дээр бүртгэлтэй, 2014 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугаартай, Toyota Harrier маркийн, мөнгөлөг өнгийн 45,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг тус тус хүү ийн өмчлөлд тус тус шилжүүлэн өгөхийг хариуцагч *******од даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг,
хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1,. 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******оос 180,267 төгрөгийг гаргуулж, үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож, 110,067 төгрөгийг улсын төсөвт оруулсугай.
7.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг *******, ******* нарт мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА