2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/05374

 

 

 

 

 

 

 

 

 

 

25 06 ******* 191/ШШ25/05374

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Б.Билгүүн, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, 9 дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /ЧЗ7708**************/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, овогт ийн /ТЯ70*******0914/,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, дугаар байрны 7 тоотод оршин суух, овогт гийн /ЧЕ72*******0410/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 46,800,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

Хариуцагч Д., түүний өмгөөлөгч Л.Баасанжав,

Хариуцагч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн гаргасан хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч Д., Б. нарын хамтран барьж байсан ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айлын орон сууцны барилгаас м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 22,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, би 18.03.23-ны өдөр ХАС банкнаас тухайн үедээ ,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, хариуцагч нарыг хамт байхад бэлнээр өгсөн. Энэ мөнгөнөөс 14,000,000 төгрөг нь байрны үнэ, 6,000,000 төгрөгийг нь зээлсэн байдаг юм. Хариуцагч Б. манай хүргэн ах, түүний найз нь Д. юм. Тийм учраас би мөнгө хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй, хариуцагч нарт итгэж байсан. Бидний хооронд Иргэний хуулийн 2 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн юм. Гэрээний дагуу би мөнгөө хариуцагч нарт хүлээлгэн өгсөн, хариуцагч нар орон сууцны барилгыг 18 оны 9 сард ашиглалтад оруулж, намайг ирж байраа сонго гэсний дагуу би ******* дүүргийн 2 дугаар хороо, гийн гудамжинд байрлах дүгээр байрны тоотод байрлах 1 өрөө орон сууцыг сонгож, түлхүүрийг хүлээн авсан бөгөөд орон сууцаа хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл бусдад хөлслүүлж ирсэн. Харин миний орон сууцны гэрчилгээ 19 оны 3 сард Д.ын нэр дээр гарсан байсан. Тэгээд би гэрчилгээг шилжүүлж авах байсан ч хүүгээ гадаадаас ирэхэд нь нэг мөр түүний нэр дээр шилжүүлж авья гэж бодсон. Гэтэл онд ковид цар тахал өвчин гарч, хүү маань гадаадаас ирж чадаагүй, орон сууцны гэрчилгээг шилжүүлж авч чадаагүй юм.

Харин 22 оны 11 сард манай орон сууцанд амьдарч байсан хөлслөгч маань над руу утасдан ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд хаалган дээр бичиг наагаад явлаа... гэснээр хариуцагч Д. нь миний орон сууцыг ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан, зээлээ төлөөгүй учраас шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг шийдвэр гүйцэтгэгч н.Баясгалангаас мэдсэн. Тэгээд би хариуцагч Д.той очиж уулзсан, учир байдлаа хэлсэн, миний байр учраас надад бичиг хийж өг, түрээслүүлэгчдээ өгөх ёстой гэж хэлэхэд Д. нь орон сууц миний өмчлөлийнх мөн болохыг зөвшөөрч бичиг хийж өгсөн, түүнийг нь би түрээслүүлэгчдээ өгсөн. Гэтэл дахиад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирсэн, улмаар манай эхнэр Б. хариуцагч Д.той уулзсан, орон сууцны гэрчилгээгээ авья гэсэн шаардлага тавьсан, Д. ч шилжүүлж өгнө гэсэн боловч өгөхгүй, шалтаг шалгаан хэлж биднийг хохироож байна. Бид байрны гэрчилгээ Д.ын нэр дээр гарсныг сүүлд мэдсэн, мэдсэн даруйдаа гэрчилгээгээ авах гэж шаардсан боловч өгөхгүй байгаа учраас шаардах эрх хөөн хэлэлцэх хугацааны дотор байгаа.

Иймд би ******* дүүргийн 2 дугаар хороо, гийн хотхон гудамж, дүгээр байрны тоотод байрлах, м.кв, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгааг мэдсэн ба, хариуцагч нар нь баримт бичиг болох өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөгчөөр тогтоолгож, үр дагавар болох баримт бичиг буюу өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэж тодруулж бай тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д., түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б. бид хоёр тус бүр 100 сая төгрөг, нийт 0 сая төгрөг гаргаж онд ******* дүүргийн 2 дугаар хороо /хуучнаар 30 дугаар хороо/-ны нутаг дэвсгэр, гудамж тоот хаягт газар авч Жижиг дунд үйлдвэрлэл явуулах зориулалтын байр барьж ашиглалтад оруулж бусдад худалдах гэсэн боловч тус обьект нь зарагдаагүй болно. Тэгэхээр нь хажуу газрыг нь нэмж худалдаж аваад хуучин барьсан обьекттойгоо нийлүүлээд айлын орон сууц барьсан. Уг айлын орон сууцын барилгыг дуусгахын тулд орон сууц захиалгын гэрээ хийж хүмүүсээс урьдчилгаа авч барилгадаа хөрөнгө оруулалт хийсэн юм. Бүх захиалгын гэрээг Б. хийж өөрийн дансаар урьдчилгаа төлбөр авдаг байсан юм. Ингэж явж байгаад 18 оны 06 сард бид хоёр ярьж, тохиролцож барилгад орсон болон зарцуулсан мөнгийг бие биенийхээ хяналт доор байлгах зорилгоор ХААН банканд 502485 тоот дундын данс нээж ашиглаж эхэлсэн. Б. бид хоёр барьсан орон сууцнаасаа нэг өрөө байрыг хямдралтай буюу өөрийн өртгөөр 15,000,000 төгрөгөөр өөрийн дүү д, Би өөрийн эхнэрийн дүү Өлзийсайханд тус тус өгөхөөр тохиролцсон. Тухайн үед Өлзийсайхан өөрийн гэр болон бусад зүйлийг заран бидэнд 9,000,000 төгрөг өгсөн бөгөөд нэг өрөө байранд амьдарч байсан. Харин Б. нь манай дүүг байрнаас нь гаргаж мөнгийг нь авчихсан байна. Би үүнийг нь мэдээд чи хэлсэн амнаасаа буцаж байгаа бол би *******ын байрыг бас өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Харин нэхэмжлэгч ******* надад нэг ч төгрөг бэлнээр өгөөгүй, бидний хооронд ямар нэгэн хэлцэл байгуулагдаагүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр үүсэх ёстой. Харин бидний хооронд ямар нэгэн хэлцэл байгуулагдаагүй болно.

Ингээд 19 онд барилга ашиглалтад орж Д. миний нэр дээр тус бүр нь м.кв талбай бүхий айлын гэрчилгээ гарсан. Б. нь Орон сууц захиалгын гэрээний дагуу мөнгөө төлсөн айлуудын тооцоог хөтөлдөг бөгөөд надад одоо энэ, энэ айлууд төлбөрөө төлсөн гэрчилгээг нь гаргаж өг гэдэг байсны дагуу тухайн айлуудын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгдөг байсан. Дутуу мөнгөө төлсөн эсхүл мөнгөө огт өгөөгүй гэсэн шалтгаантай ******* айлын гэрчилгээ үлдсэн. Байр баригдах явцад бид хоёрын мөнгө хүрэхгүй болохоор ******* айлын гэрчилгээг ББСБ-ын барьцаанд тавьж барилгаа дуусгасан юм. Тэгээд ББСБ-ын зээлээ төлж чадахаа болиод барьцааны хөрөнгө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дуудлага худалдаагаар зарагдахаар болоход худалдаж авсан хүмүүс нь бид хоёрыг цагдаад өгч шалгуулсан юм. гийн байгууллагаас шалгах явцад бид 2 дунд хэн нь хэдэн төгрөг юунд зарцуулсан бэ гэдгийг тогтоох зорилгоор санхүүгийн шинжээч томилж улмаар 23 оны 11 сард Жэй ч- ХХК-ийн аудитын шинжилгээний тайлан гарсан. Энэ тайлан гартал би нэхэмжлэгч Б. ******* түүний хүргэн ах хариуцагч Б. нарын хооронд хийгдсэн мөнгөн төлбөрийн гүйлгээ, өглөг, авлагыг мэдээгүй байсан. Жэй ч- ХХК-ийн аудитын шинжилгээний дүгнэлтээр хариуцагч Б. бид хоёрын Хаан банк дахь дундын 502485 тоот данснаас нэхэмжлэгч Б. ******* руу 5,0,000 төгрөг, мөн түүний эхнэр Б. гийн данс руу 5,800,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Хариуцагч Б. нь өөрийн Хаан банк дах тоот данснаас 29,8,8 төгрөгийг нэхэмжлэгч *******ын данс руу шилжүүлэхдээ ,000,000 төгрөгийг цалингийн зээл гэж буцаан шилжүүлсэн байна. Мөн өөрийн Худалдаа Хөгжлийн банк дах 4031152 тоот данснаас 9,341,000 төгрөг, нийт 50,425,8 төгрөгийг нэхэмжлэгч *******ын данс руу шилжүүлсэн байдаг.

Дээрхээс үзэхэд ******* нь өөрийн хүргэн ах хариуцагч Б.т цалингийн зээл авч өгөөд буцаагаад тэр мөнгөө авчихсан байна. Тэгсэн мөртөө шүүхэд ямар ч үндэслэлгүй худал нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв ямар нэгэн өглөг, авлагын тооцоо байдаг бол Д. надаас биш харин хүргэн ах Б.оос нэхэмжлэх ёстой. Харин ББСБ-д барьцаалсан *******ш үл хөдлөх эд хөрөнгөөс 6ш үл хөдлөх эд хөрөнгийг ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 23.05.25-ний өдрийн 101/ШШ23/02652 тоот шийдвэрээр хариуцагч Д., Б. нараас 1,858,689 төгрөгийг гаргуулж Финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрийг Д. миний бие ганцаараа төлж барагдуулсан юм. Б. нэг ч төгрөг төлөөгүй болно. Тэгээд ч нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа дууссан байна. Өөрөөр хэлбэл 18 оноос хойш 25 оныг хүртэл тооцвол 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д. бид хоёр 18 оноос хамтарч барилга барьж эхэлсэн. Бид хоёр хоорондоо тохиролцохдоо байрыг худалдсан мөнгө миний дансаар орох, харин барилгын материал авахад зарцуулах мөнгийг Д.ын данс руу шилжүүлж, орлого, зарлагаа тус бүртээ дэвтэрт хөтөлж байхаар болсон. Харин Д. дэвтрээ 7 хоног хөтлөөд надаар гарын үсэг зуруулж байснаа сүүлдээ больж, тооцоо хийхгүй өнөөдрийг хүрсэн юм. Улмаар би 30-аад айлтай, Д. -иод айлтай гэрээ байгуулсан байсан. Өөрөөр хэлбэл орлого миний дансаар, зарлага Д.ын дансаар гарч байсан. Харин миний оруулсан хөрөнгө их, Д. илүү мөнгө аваад хэрэглэсэн байдаг. Бидний данс улайсан учраас ашиглалтад орсон байруудыг ББСБ-ын барьцаанд тавьсан. Нэхэмжлэгч ******* орон сууцны захиалга өгч байсан хүмүүсийн л нэг, тухайн үед санхүүжилт авахын тулд хямдрал зарласан байсан. Ингээд нэхэмжлэгч *******оос сая төгрөгийг бэлнээр авсан, дараа нь АТМ-д орлого хийж, би өөрийн бүртгэлд тэмдэглэсэн. Үүний 14 сая төгрөг нь маргаан бүхий 1 өрөө орон сууцны мөнгө байсан, үүнийг хариуцагч Д. маш сайн мэдэж байгаа. Харин Д.ын дүү гэдэг хүн 5 сая төгрөг өгөөд байранд орсон, мөнгөө 3 хоноод буцаагаад авсан, ямар ч мөнгө төлөөгүй. Тийм учраас байрыг нь бусдад худалдсан. Д. бид хоёр он хүртэл ямар ч хэрүүлгүй байсан. Бидний барьсан орон сууцны айлын гэрчилгээ бүгд Д.ын нэр дээр гарсан, тэр айлуудад гэрчилгээг нь шилжүүлж өгч байсан. Нэхэмжлэгч ******* нь том хүүдээ зориулж байр авсан бөгөөд хүү нь гадаадад байгаа тул ирэхээр нь болно гээд гэрчилгээг шилжүүлж аваагүй байсан.

Д. нь барилга барихдаа ашиглаж байсан бид хоёрын дундын ХААН банкны 502485 данснаас 140,000,000 төгрөгийг 18.06.11-ний өдрөөс 22 оны хооронд хувийн хэрэгцээндээ авч хэрэглээд буцаан төлөөгүйгээс болж дундын данс мөнгөгүй болсон. Тэр үед би ******* дүүргийн 3 дугаар хороо, 56 дугаар байрны ******* тоот 3 өрөө байраа *******5,000,000 төгрөгөөр зараад буцааж авах нөхцөлтэйгөөр дундын дансанд оруулсан боловч одоог хүртэл Д.оос мөнгөө авч чадаагүй байна. Д. нь өрөө дарахын тулд махны наймаа хийнэ, дүү нартайгаа самранд явна, зоогийн газар ажиллуулна гээд гэрчилгээгээ аваагүй байсан айлуудын гэрчилгээг ББСБ-ын барьцаанд тавьж, намайг гуйж хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулж зээл авсан байдаг. Байрыг нь барьцаанд тавьсан айлууд гомдол гаргаснаар уг хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд шүүх шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтээр Д. нь хувийн хэрэгцээндээ их хэмжээний мөнгө авч хэрэглэсэн болохыг тогтоож, дүгнэлт гарсан байгаа. Тиймээс Д. нь зээлээ төлж *******ын байрны гэрчилгээг шилжүүлэн өгөх ёстой байтал өгөхгүй гэж байгаа нь хүний өмчийг хувьдаа завших гэсэн санаатай үйлдэл гэж бодож байна. Иймд би нэхэмжлэгч ******* нь дүгээр байрны тоотод байрлах, 1 өрөө орон сууцыг худалдаж авсан хууль ёсны өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

4.Хариуцагч Д., түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 19 онд маргаан бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч болсон. Нэхэмжлэгч *******ын гарган өгсөн түрээсийн гэрээгээр миний өмчлөлийн байрыг бусдад 18 оны 10 сараас 25 оны 3 сар хүртэл сарын 600,000-800,000 төгрөгөөр, нийт 78 сар түрээсэлж ашиг орлого олсон байна. ******* нь дээрх орон сууцыг огт худалдаж аваагүй бидний хооронд тийм тохиролцоо хийгдээгүй, орон сууц худалдаж авсан гэх мөнгө огт төлөөгүй байж миний өмчлөлийн байрыг өөрийн юм шиг бусдад түрээслүүлж ашиг олсон нь эсрэгээрээ миний олж болох байсан орлого болно. Иймд ******* дүүргийн 2 дугаар хороо, гийн гудамж дүгээр байрны тоотод байрлах, м.кв 1 өрөө орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, нэг сарын түрээсийг дунджаар 600,000 төгрөгөөр тооцож, нийт 78 сар түрээсэлсэн бол би 46,800,000 төгрөгийн орлого олж болох байсан байна. Харин нэхэмжлэгч ******* нь ийм хэмжээний мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******оос 46,800,000 төгрөгийг гаргуулж надад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Хариуцагч Д., Б. нараас орон сууц худалдаж авсан хугацаа нь 18 онд болсон үйл явдал бөгөөд орон сууц нь өнөөдрийг хүртэл миний эзэмшил, ашиглалтад байгаа болно. Мөн хариуцагч Б.той би садан төрлийн холбоотой нь үнэн бөгөөд тэр ч утгаар хамтран ажиллах, бие биенийгээ тусалж, дэмжсээр өдийг хүрсэн. Миний бие хариуцагч Б.т мөнгөний хэрэг гарсан үед нь зээл авч өгөн буцааж Б. нь зээлсэн мөнгө, хүүгийн хамтаар төлдөг байсан. Өөрөөр хэлбэл оны 09 сарын 08-ны өдөр цалингийн зээл төрийн банкнаас авч 19,000,000 төгрөгийг Б.т зээлсэн. Мөн Констракшн коммершл инвестмент ББСБ-аас 22 оны 02 сарын -ний өдөр 15,000,000 төгрөг зээлж Б.т шилжүүлсэн байдаг. Дээрх 2 удаагийн зээлийг хариуцагч Б. нь өөрийн данснаас төлөлт хийх, эсхүл миний данс руу шилжүүлэх хэлбэрээр төлж барагдуулж дууссан болно. Энэхүү зээл нь маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан төлбөр тооцооны асуудалтай огт хамааралгүй болно. Мөн 22 онд Б.ийн хэрэгжүүлж байгаа төсөлд туслаж, цалинтай ажилладаг байсан бөгөөд энэхүү ажлын хөлс нь дээрх дансны гүйлгээгээр дамждаг байсныг дурдах нь зүйтэй байна. Миний бие маргаан бүхий 1 өрөө орон сууцыг өи өөрийн шударга хөдөлмөрөөр хөдөлмөрлөж олсон орлогоосоо худалдаж авсан, түлхүүрийг, орон сууцыг эзэмшилдээ авсан цагаас хойш бусдад түрээсэлж орлого олж байна. Харин хариуцагч нар миний орон сууцны гэрчилгээг надад хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй атлаа хариуцагч Д. нь өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байгааг зөвшөөрөхгүй байна. Түрүүнд өөрсдөө тайлбарлаж байна, ******* айлын орон сууцны гэрчилгээг барьцаалаад ББСБ-аас зээл авчихсан, өөрт нь мөнгө хэрэгтэй байсан учраас ийм үйлдэл хийсэн. Тэгээд ч өөрөө надад өмчлөгч болохыг зөвшөөрсөн бичиг хийж өгсөн. Одоо хариуцагч Д. нь шүүх дээр худал тайлбар гаргаад байгааг ойлгохгүй байна. Тиймээс миний орон сууцны эзэмшил хууль ёсны байхад хариуцагч Д.од чөлөөлж өгөх ямар ч үндэслэлгүй. Мөн миний олсон орлогыг авна гэж шаардаж байгаа нь ч үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 

Нэгдүгээр хавтаст хэрэгт: Нэхэмжлэгч болон Б.гийн иргэний үнэмлэхний хуулбарууд, нэхэмжлэгчийн ХААН банк ХК-ийн дансны хуулгууд, хариуцагч Д.ын гар бичвэр, Б.гийн Голомт банк ХК-ийн дансны хуулгууд, 24.08.25-ны өдрийн түрээсийн гэрээ, 24.*******.28-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, ******* ХҮТ-хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, 25.03.25-ны өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 25.03.24-ний өдрийн төрөл садангийн лавлагаа, ахуйн хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ,

Хоёрдугаар хавтаст хэрэгт: Б.ийн ХААН банк ХК-ийн дансны хуулгууд, .09.08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, 22.02.-ний өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүүгийн тооцоолол, харилцах дансны харилцагчийн гүйлгээ, ХААН банк ХК-ийн дансны хуулгууд гэсэн баримтуудыг,

 

7.Хариуцагч Б. нотлох баримтаар,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: ХААН банк ХК-ийн дансны хуулгууд, 19.03.-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйлгээний утга гэсэн дэвтрийн нэг нүүр бичвэр, Д.ын зээлийн гэрээний хуулга гэсэн баримтуудыг,

 

7.1.Хариуцагч Д. нотлох баримтаар,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: 25.03.24-ний өдрийн ББСБ ХХК-ийн тодорхойлолт, зээлийн гэрээний хуулга, 23.10.-ны өдрийн Жэй ч- ХХК-ийн аудитын шинжилгээний тайлан гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

8.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Хоёрдугаар хавтаст хэрэгт: Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр 25.04.02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт болох би өөрөө санхүүч нэртэй жижиг дэвтрийн 2 нүүр бичвэр, 25.04.16-ны өдрийн ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, хавсралт болох орон сууцны хувийн хэргийн хуудас баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д., Б. нарт холбогдуулж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч Д. нь нэхэмжлэгч *******од холбогдуулж хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 46,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах гэж тодруулсан болно.

 

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...миний бие хариуцагч нарын хамтран барьсан ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, гудамжинд байрлах айлын орон сууцны барилгаас тоотод байрлах 1 өрөө орон сууцыг худалдан авч, төлбөрт 14,000,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Улмаар барилга 18 оны 08 сард ашиглалтад орж хариуцагч нар надад орон сууцыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн боловч бичиг баримтыг буюу гэрчилгээг шилжүүлэн өгөөгүй, би орон сууцаа хүлээн авснаас хойш бусдад түрээслэн орлого олж байна. Харин хариуцагч Д. миний орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан байх боловч надад шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй, орон сууцыг бусдын барьцаанд тавьсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болохыг түрээслэгчээсээ мэдсэн ба, тухайн үед Д. надад орон сууцны өмчлөгч мөн гэсэн бичгийг хийж өгсөн, иймд би тоотод байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичиг болох орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор байна... гэж тайлбарлав.

 

Хариуцагч Д., түүний өмгөөлөгч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...би хариуцагч Б.той нийлж, айлын орон сууцны барилга барьсан нь үнэн, бид хоёр тухайн үедээ ярилцаж байгаад дүү нартаа хөнгөлөлттэй үнээр нэг, нэг орон сууцыг өгье гэж шийдсэн, улмаар орон сууцны барилга 18 онд ашиглалтад орж, айлуудын гэрчилгээ миний нэр дээр гарсан, төлбөр тооцоо дуусах үед нь миний нэрээс шилждэг байсан, түүнээс биш нэхэмжлэгч худалдаж аваад байгаа зүйл биш, бидний хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй, би нэхэмжлэгчээс 14 сая төгрөг хүлээж аваагүй, харин хариуцагч Б. манай дүүг худал хэлж орон сууцнаас нь гаргаж, орон сууцыг нь бусдад худалдсан учраас би нэхэмжлэгчид гэрчилгээг нь өгөхгүй, харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.т мөнгө зээлээд буцаагаад авсан байдаг учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн.

 

Хариуцагч Б. гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...хариуцагч Д. бид хоёр найзууд учраас тухайн үед хоёр талаасаа хөрөнгө оруулж, ******* дүүрэг, гийн гудамжинд айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан нь үнэн. Энэ орон сууцны барилгаас нэхэмжлэгч ******* тухайн үедээ 1 өрөө орон сууцыг худалдаж авсан, ,000,000 төгрөгийг Б. бид хоёрыг хамт байхад бэлнээр өгч байсан, үүнийг нь би дараа нь өөрийн дансандаа хийсэн, 14,000,000 төгрөг нь байрны мөнгө, 6,000,000 төгрөг нь зээл байсан, зээлийн мөнгийг нь буцаан төлсөн. Бид хоёр орон сууцны барилгыг барихын тулд ББСБ-аас зарим айлын орон сууцны гэрчилгээг барьцаалж зээл авсан, уг зээлээ төлж чадахгүй болсны улмаас зарим айл гомдол гаргаж, эрүүгийн журмаар шалгуулж байна, тухайн үедээ нэхэмжлэгч ******* нь орон сууцаа хүлээн авч, өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлж байна, тиймээс нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгч мөн гэж зөвшөөрч байна... гэж тайлбарлана.

 

3.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

 

3.1.Хариуцагч Д., Б. нар нь хамтарч ******* дүүргийн 2 дугаар хороо, гийн гудамжинд айлын хувийн орон сууцыг барьж 18 онд ашиглалтад оруулсан байх ба, тэд орлогыг Б.ийн дансаар, зарлагыг Д.ын дансаар тооцож авч байхаар тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч *******, Д., Б. нар нь 18 оны 03 сард амаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч ******* нь тус орон сууцны барилгаас буюу ******* дүүргийн 2 дугаар хороо, гийн гудамж, дүгээр байрны тоотод байрлах, м.кв, нэг өрөө орон сууцыг 14,000,000 төгрөгөөр худалдан авч үнийг төлөх, хариуцагч Д., Б. нар нь орон сууцыг, баримт бичгийн хамт хүлээлгэн өгөх үүргийг харилцан хүлээжээ. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, дугаар зүйлийн .1.1-д заасан шаардлагад нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг үүсгэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн шаардлага тавигдахгүй бөгөөд Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг онцлогтой.

 

3.2.Дээрх аман гэрээ, Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* нь 18.03.23-ны өдөр Хас банк ХХК-иас 22,800,000 төгрөгийн зээлийг авч, ,000,000 төгрөгийг 23.03.24-ний өдөр хариуцагч Д., Б. нарт бэлнээр хүлээлгэн өгсөн, үүнээс 14,000,000 төгрөг нь орон сууцны үнэ, 6,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлсэн, энэхүү мөнгийг хариуцагч Б. маргааш нь буюу 18.03.25-ны өдөр өөрийн ХААН банк ХХК-ийн дансанд 4,000,000 төгрөгөөр 3 удаа, 3,960,000, 3,940,000 төгрөгөөр, нийт 5 удаа АТМ машинаар орлого болгон шилжүүлэн авсан болох нь нэхэмжлэгч болон хариуцагч Б.ийн тайлбар, нэхэмжлэгч Б.ийн Хас банк ХХК-ийн зээлийн дансны хуулга, Б.гийн Голомт банк ХК-ийн дансны хуулгууд, хариуцагч Б.ийн ХААН банк ХК-ийн дансны хуулгууд, тухайн үед түүний хөтөлж байсан Би өөрөө санхүүч нэртэй жижиг дэвтрийн ...III/24 *******оос /байр/ орлого ,000,000... гэсэн 2 нүүр бичвэр, 25.04.02-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт болох би өөрөө санхүүч нэртэй жижиг дэвтрийн 2 нүүр бичвэрээр тогтоогдсон.

 

Иймд хариуцагч Д.ын гаргасан ...бидний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчээс ямар ч мөнгө аваагүй... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ. Харин нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу байрны үнэ болох 14,000,000 төгрөгийг хариуцагч Д., Б. нарт төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байна.

 

3.3.Хариуцагч Д., Б. нар нь 18 оны 08 сард ******* дүүргийн 2 дугаар хороо, гийн гудамж, дүгээр байрны тоотод байрлах, м.кв, нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******од хүлээлгэн өгч, түлхүүрийг өгсөн байх боловч баримт бичиг буюу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй. Харин хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлж авсан 6,000,000 төгрөгийг 18.04.09-ний өдөр 668,000 төгрөг, 18.05.06-ны өдөр 100,000 төгрөг, 18.05.07-ны өдөр 740,000 төгрөг, 18.06.09-ний өдөр 460,000 төгрөгийг тус тус *******од гэсэн утгаар, 18.06.22-ны өдөр 0,000 төгрөг, 18.07.06-ны өдөр 600,000 төгрөгийг ******* /цалин зээл/ гэсэн утгаар тус тус буцаан төлсөн болох нь нэхэмжлэгчийн гарган өгсөн Б.гийн Голомт банк ХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон ба, 25.03.25-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаагаар нэхэмжлэгч *******, Б. нар нь эхнэр нөхөр болох гэр бүл, Б. нь Б.ийн дүү болох нь нотлогдсон.

 

Улмаар нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий тоот орон сууцны бодит эзэмшлийг 18 оны 08 сард хариуцагч Д., Б. нараас хүлээн авснаар эзэмших, өмчлөх эрхтэй болж 18 оны 09 сараас эхлэн бусдад түрээслэн орлого олж байсан. Тухайлбал, Б.гийн Голомт банкны дансны хуулга, 24.08.25-ны өдрийн түрээсийн гэрээ, 24.*******.28-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх тухай гэрээгээр 18.09.04-ний өдөр 1,0,000 төгрөг 9, 10, 11 сарын байрны түрээсийн төлбөр Шинэн Мөнхзул гэсэн утгаар, 19.01.02-ны өдөр 400,000 төгрөг 1 сарын түрээс Шинэн Мөнхзул гэсэн утгаар, .06.25-ны өдөр 450,000 төгрөг, түрээс Батзориг Анхгэрэл гэсэн утгаар, .01.05-ны өдөр 500,000 төгрөг, байрны түрээс, Мэндсайхан Одончимэг гэсэн утгаар, 22.01.09-ний өдөр 400,000 төгрөг 1sarbairturees гэсэн утгаар, 23.04.05-ны өдөр 700,000 төгрөг 4-р сар, байр түрээс, Ган-Эрдэнэ Ганзул гэсэн утгаар, 24.08.26-ны өдөр 1,100,000 төгрөг Bair turees гэсэн утгаар тус тус байрны түрээсийн мөнгө шилжин орж байсан, ******* ХҮТ-ийн харилцагчийн дэлгэрэнгүй хуулга, 24 оны цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээр байрны ашиглалтын зардал төлж байсан нь нотлогдсон.

 

3.4.******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтээс ирүүлсэн орон сууцны хувийн хэргийн баримтаас үзвэл, хариуцагч Д. нь 18.03.-ний өдөр ...өөрийн өмчлөлийн ******* дүүргийн 2 дугаар хороо, гийн хотхон гудамжны тоотод байрлах, Ү-24228 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай барилгын хяналтын хэмжилтээр тогтоогдсон *******92 м.кв талбайн хэмжээнээс тоотын м.кв талбайг улсын бүртгэлд бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож өгнө үү... гэсэн агуулга бүхий хүсэлтийг ******* дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан байх ба, тэрээр 19.03.-ний өдөр хувийн орон сууц шинээр бүртгүүлэх зориулалтаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг бөглөсөн, 19.03.-ний өдөр түүний нэр дээр маргаан бүхий тоот, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна.

 

Тиймээс хариуцагч Д., Б. нар нь 19.10.29-ний өдрийн шуурхай зээлийн гэрээгээр БСБ ББСБ ХХК-иас 100,000,000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 3,2%, жилийн 38,4%-ийн хүүтэйгээр, ******* сарын хугацаатай, хамтран зээлж авсан, мөн өдрийн барьцааны гэрээгээр маргаан бүхий тоот, м.кв нэг өрөө орон сууц болон бусад орон сууцны хамт нийт 8 орон сууцыг барьцаалж, зээлийг төлж дуусган, .11.03-ны өдрийн БСБ ББСБ ХХК-ийн албан бичгээр барьцааны хөрөнгүүдийг чөлөөлсөн байх ба, хариуцагч нар нь ийм байдлаар онд ХЗХ, ББСБ ХХК-иас тус тус зээл авч, маргаан бүхий орон сууцыг зээлийн барьцаанд тавьж байжээ.

 

3.5.Харин хариуцагч нар нь ББСБ ХХК-иас авсан *******0,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөө төлөөгүйн улмаас ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 23.05.25-ны өдрийн 2562 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг төлж дуусган, шийдвэр гүйцэтгэгчийн 25.01.16-ний өдрийн битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол, хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол, 25.01.14-ний өдрийн ББСБ ХХК-ийн 25/14 тоот албан бичгээр барьцааны хөрөнгүүд чөлөөлөгдсөн, үүний нэг нь маргаан бүхий тоот орон сууц байна. Гэвч 25.01.29-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтээр хариуцагч Д. нь маргаан бүхий тоот орон сууцыг ББСБ ХХК-ийн сарын 2,90%-ийн хүүтэй, ******* сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалттай 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт дахин барьцаалсан байна.

 

Мөн нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий тоот орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тал 24 оны 09 сард түрээслэгчээсээ мэдэж энэ талаар хариуцагч Д.той уулзсан, хариуцагч Д. нь 24.09.19-ний өдөр маргаан бүхий тоот, м.кв нэг өрөө орон сууцны өмчлөгч нь ******* мөн болохыг зөвшөөрч бичиг хийж өгсөн.

 

3.6.Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар орон сууцны үнэ болох 14,000,000 төгрөгийг 18.03.24-ний өдөр хариуцагч Д., Б. нарт төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж маргаан бүхий тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болсон, тэрээр орон сууцыг хүлээн авснаас хойш бусдад түрээслэн орлого олж, үр шимийг нь хүртэж байна.

 

Харин хариуцагч Д., Б. нар нь 18 оны 08 сард тоот орон сууцыг нэхэмжлэгч *******ын эзэмшилд хүлээлгэн өгсөн атлаа ******* дүүргийн 2 дугаар хороо, гийн хотхон гудамжны тоотод байрлах, Ү-24228 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай барилгын *******92 м.кв талбайн хэмжээнээс тоотыг салган өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, харин хариуцагч Д. нь 18.03.-ний өдрийн хүсэлтээр 19.03.-ний өдөр маргаан бүхий тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр салган бүртгүүлж, хариуцагч Б.ийн хамт нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, зээлийн барьцаанд тавьж байсан нь үндэслэлгүй болжээ.

 

3.7.Тиймээс нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар маргааны зүйл болсон ******* дүүргийн 2 дугаар хороо, гийн гудамж, дүгээр байрны тоотод байрлах, м.кв, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэхүү орон сууцны баримт бичиг болох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар шаардах эрхтэй, энэхүү шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн хугацаан дотроо байна. Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар 24.09.19-ний өдрийн бичгээр буюу хариуцагч Д. нь нэхэмжлэгч *******ыг маргаан бүхий тоот орон сууцны өмчлөгч болохыг зөвшөөрснөөр энэхүү хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа тасалдаж, шинээр тоолох үндэслэл болсон байна. Иймд хариуцагч Д., түүний өмгөөлөгчийн гаргасан ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.

 

Иймд хариуцагч Д., Б. нар нь маргаан бүхий тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч *******од шилжүүлэн өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй болох нь нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгч *******ыг ******* дүүргийн 2 дугаар хороо, гийн гудамж, дүгээр байрны тоотод байрлах, м.кв, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны баримт бичиг буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Д., Б. нарт даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

3.8.Хариуцагч Д. нь хариуцагч Б.той анх хамтарч ажилласан үеийн санхүүгийн тооцоолол болон өөрийнх нь дүүг байрнаас гаргасан, хариуцагч Б. нэхэмжлэгч *******оос зээл авсан, буцаан төлсөнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, эрүүгийн хэргийн явцад гарсан 23.10.-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон тайлбарлах боловч 23.10.-ны өдрийн Жэй ч аудит ХХК-ийн аудитын дүгнэлтээр тогтоосон хариуцагч Д., Б. нарын хоорондын дундын дансны гүйлгээ, зээл, түүний эргэн төлөлт болон тэдний хувийн дансаар орж, гарсан дансны орлого, зарлагын гүйлгээний тооцоолол нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хариуцагч нарын хооронд үүссэн тусдаа асуудал байна гэж үзлээ.

 

Тиймээс хариуцагч Б.ийн тайлбараар хариуцагч нарын хамтын ажиллагаа нь оноос дуусгавар болсон байх тул цаг хугацааны хувьд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нэхэмжлэгч *******ын гарган өгсөн .09.08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, 22.02.-ний өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүүгийн тооцоолол, оноос хойш дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

4.Сөрөг нэхэмжлэлийн талаар.

 

4.1.Хариуцагч Д. нь гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би маргаан бүхий орон сууцны өмчлөгч, нэхэмжлэгч миний өмчлөлийн орон сууцыг 18 оноос эхлэн бусдад түрээслэн орлого олж байгаа нь үндэслэлгүй учир тухайн орон сууцаа түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түүний олж байсан орлогыг шаардах эрхтэй... гэж тайлбарлана.

 

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээ ...би маргаан бүхий орон сууцны үнийг бүрэн төлж, худалдан авч үүргээ бүрэн биелүүлсэн учраас өмчлөх, эзэмших эрхтэй, тухайн үедээ орон сууцны эзэмшлийг шилжүүлэн авсан, улмаар бусдад түрээсэлж үр шимийг нь хүртэж байгаа, тиймээс миний эзэмшил хууль ёсны учраас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, миний орлогыг хариуцагч шаардах үндэслэлгүй учир зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан мэтгэлцэв.

 

4.2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, үүний тулд шаардаж буй этгээд нь өмчлөгч байх, шаардуулж буй этгээд нь эзэмшиж байх, шаардуулж буй этгээд өмчлөгчийн өмнө эзэмших эрхгүй байх буюу эзэмшил нь хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай. Харин шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад нэгэнт дүгнэснээр нэхэмжлэгч *******ыг маргаан бүхий тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон учир түүний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Д. нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар маргаан бүхий тоот орон сууцыг хууль ёсны өмчлөгчөөс шаардах эрхгүй бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан нэхэмжлэгч *******ын эзэмшлээс маргаан бүхий тоот орон сууцыг чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

4.3.Хариуцагч Д. нь нэхэмжлэгч талын гарган өгсөн түрээсийн гэрээ, түрээсийн орлого хүлээн авч байсан Голомт банк ХК-ийн дансны хуулгыг үндэслэн 18 оны 08 сараас 25 оны 03 сарыг хүртэл 1 сарын түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцон, нийт 78 сарын хугацаанд 46,800,000 төгрөгийг олох байсан гэж, Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар шаардана.

 

Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1., 2.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна. Харин шүүх зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу хариуцагч Д. үүргээ биелүүлээгүй болохыг нэгэнт дүгнэсэн тул энэхүү шаардах эрх үгүйсгэгдэнэ.

 

Түүнчлэн хариуцагч Д. нь дээрх хохирлоо Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар шаардаж болох боловч нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.ын хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа шударга бус эзэмшигч биш тул тэрээр өөрийн өмч болох маргаан бүхий тоот орон сууцыг бусдад түрээсэлж олсон орлогыг хариуцагч Д.од буцаан өгөх үүрэггүй болно.

 

4.4.Мөн хариуцагч Д. нь 46,800,000 төгрөгийн хохирол буюу олох байсан орлогоо Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар бусдын эрх..., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Хуулийн энэхүү зохицуулалтад тусгагдсан гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой бөгөөд энэ нөхцөл бүрдсэн тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх, хариуцагчид хохирол төлөх үүрэг үүснэ.

 

Харин нэхэмжлэгч *******ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх нэхэмжлэгч *******ыг маргаан бүхий тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон, түүний эзэмшлийг хууль ёсны гэж үзсэн тул үүний улмаас хариуцагч Д. нь тоот орон сууцыг 18 оны 08 сараас 25 оны 03 сарыг хүртэл бусдад түрээсэлж 46,800,000 төгрөгийн түрээсийн орлого олох ёстой байсан гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д. нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч *******од шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй атлаа өөртөө шилжүүлэн авч, хариуцагч Б.ийн хамт бусдын барьцаанд тавьж, зээл авсан үйлдэл нь үндэслэлгүй болохыг дээр дүгнэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч *******ын маргаан бүхий тоот орон сууцыг өмчлөгчийн хувиар бусдад түрээслэн ашиглуулж байгаа хууль ёсны үйлдэл болон уг үйлдлийн улмаас хариуцагч Д. олох байсан орлого болох 46,800,000 төгрөгөөр хохирсон гэж үзэхгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

4.5.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 7 дугаар зүйлийн 7.1, 229 дугаар зүйлийн 229.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******од холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 46,800,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

5.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулах ба, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн , нарт шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэнгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болох ба, зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

6.Нэхэмжлэгч *******ын 24.09.30-ны өдрийн тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөг, хариуцагч Д.ын 25.04.-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 659,900 /391,950+267,950/ төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д., Б. нараас 267,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч *******од олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-д зааснаар нэхэмжлэгч *******ыг ******* дүүргийн 2 дугаар хороо, гийн гудамж, дүгээр байрны тоотод байрлах, м.кв, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Д., Б. нарт даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 7 дугаар зүйлийн 7.1., 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар нэхэмжлэгч *******од холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 46,800,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөг, хариуцагч Д.ын сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 659,900 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д., Б. нараас 267,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., *******0 дугаар зүйлийн *******0.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА

 

ШҮҮГЧИД Б.БИЛГҮҮН

 

Т.ЭНХЖАРГАЛ