| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/06152/И |
| Дугаар | 191/ШШ2025/05517 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/05517
2025 06 19 191/ШШ2025/05517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, 3 дугаар хороолол, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, , - дугаар гудамж, өөрийн байр. д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 571,933,404 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,
Хариуцагчийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .
Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн гаргасан хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Ц.******* нь Монгол улсын Үндсэн хууль, тухайн үед мөрдөгдөж байсан тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу шүүгчийн албан тушаалд томилогдож, 1997.07.28-ны өдрөөс аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчээр ажиллаж байсан. тухай багц хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой, шүүхийн байгууллагын нэршил, бүтэц зохион байгуулалтад зохих өөрчлөлт хийснээр Монгол улсын лөгчийн 2013.12.18-ны өдрийн зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай 198 дугаар зарлигаар Аймаг, Нийслэлийн давж заалдах болон анхан шатны нийт шүүгчдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн 199 дүгээр зарлигаар зарим шүүгчдийг шүүгчийн албан тушаалд буцаан томилохдоо нийт 12 шүүгчийг дахин томилоогүй, орхигдуулсны нэг нь миний аав Ц.******* юм.
Бид зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2014 оноос хойш 8 жил гаруй хугацаанд холбогдох бүхий л байгууллага, албан тушаалтанд хандаж, өргөдөл, гомдол тасралтгүй гаргасаар ирсэн. Хамгийн сүүлд Улсын дээд шүүх хэргийн харьяалал тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд харьяалахаар шийдвэрлэж, бидний гомдлыг авч хэлэлцээд 20.02.08-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр Ц.*******г Налайх дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр өргөн мэдүүлэхийг д даалгасан. Харин ийн өргөн мэдүүлснээр Монгол улсын лөгч 1 шүүгчийг томилж, бусад шүүгчийг татгалзсан байдаг. д ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгөөч гэж гомдол гаргасан боловч тухайн хугацааны цалинг нөхөн олгох эрх д олгогдоогүй гэсэн хариуг өгсөн. Үүний дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд ийн хууль бус үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 2014.01.01-ний өдрөөс 20.02.08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2,987,987 төгрөгөөр бодож, 8 жил 2 сар буюу 98 сараар тооцож, 271,708,4******* төгрөгийг нэхэмжилсэн.
Аав маань 1991 онд ажил ороод, 1997 оны 07 дугаар сараас шүүгчээр ажиллаж эхэлсэн ба одоо ажиллаж байсан бол шүүгчээр 28 жил , улсад нийт 34 жил ажиллах байсан байна. Ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд 2014.01.01-ний өдрөөс 2025.03.20-ны өдөр хүртэл /123 сар * 2,700,000 + 9 сар * 4,266,000 + 4 сар 5,040,000 төгрөг сарын цалин/ 390,654,000 төгрөг, бусад нэмэгдэл 136 сарын 181,279,404 төгрөг, нийт 571,933,404 төгрөгийн цалин хөлс авах байсан, авч чадаагүй хохирсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа болно. ийн 2013 оны 42 дугаар тогтоолоор Шүүх байгуулах тухай хууль /2013/-ийн дагуу шинээр байгуулагдсан шүүхэд нэхэмжлэгчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.12.18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Ц.******* чөлөөлөгдсөн бөгөөд энэ эрх зүйн дагаврыг гаргаагүй болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0070 дугаар шийдвэрийг биелүүлж ийн 20 оны 74 дүгээр тогтоол болон 20 оны 100 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ц.*******г шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид удаа дараа өргөн мэдүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгч тухай бүр нэхэмжлэгч Ц.*******г Монгол Улсын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилох саналыг буцаан ирүүлсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт өөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг ийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон шүүгчийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрхээс гадна Ерөнхийлөгч нэхэмжлэгчийг хуульд заасан болзол шаардлага хангахгүй гэж үзэхдээ чухам ямар шаардлагыг нь хангахгүй байгаа талаар Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хурлууд дээр дээрх үндэслэлээр Ерөнхийлөгчид олгогдсон хэнтэй ч үл хуваах бүрэн эрх гэж үзэн тайлбарлаагүй юм. Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол өөс үл хамаарах шалтгаанаас үүдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хохирол учрахад ийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг хариуцахгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно" гэж заасныг үндэслэн ийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх 12,000,000 төгрөгийн тэтгэмжийг Ц.*******д олгосон байдаг.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг, сонирхол, гэм хор, учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ажлаасаа чөлөөлөгдчихөөд одоо цалин болон бусад нэмэгдлүүдийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.*******г шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20.02.08-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн хуулбар, мөн шүүхийн 2024.09.27-ны өдрийн 8049 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Монгол улсын лөгчийн 198 дугаар зарлигийн хуулбар, ийн 2024.06.10-ны өдрийн 01/1074 тоот албан бичгийн хуулбар, 2008 онд нээсэн нийгмийн даатгалын дэвтэр, 1997 оны шүүгчийн үнэмлэх, иргэний үнэмлэх, Хавдар судлалын Үндэсний төвийн 2024 оны өвчний тухай тодорхойлолт, Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2013 оны 198 дугаар лөгчийн зарлиг, Улсын их хурлын 2011 оны 54 тоот, 2015 оны 101 тоот, 2023 оны 117 тоот 2021 оны 04 тоот тогтоолууд, түүний хавсралтууд, аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1991 оны 34 тоот, 1998 оны 09 тоот, 1995 оны 24 тоот тушаалууд, 1989 онд нээсэн Хөдөлмөрийн дэвтэр, 1995 онд нээсэн нийгмийн даатгалын дэвтэр, Хавдар судлалын үндэсний төвийн өвчний тухай баримтууд, 2025.05.14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, 2019.04.24-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2021.03.19-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ /6 хувь/, барьцааны гэрээ, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол, ийн 2013 оны 45 тоот тогтоол, Монгол улсын лөгчийн 1997 оны зарлиг гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар,
ийн 2013 оны 35 дугаар, 20 оны 74 дүгээр, 20 оны 100 дугаар тогтоолууд, ийн даргын 2014 оны 198 дугаар тушаал, ийн 2024 оны 01/1074 тоот албан бичиг, Цалин хөлсний тооцоолол, ийн 2013 оны 43 тоот, 2015 оны 63 тоот тогтоолууд, түүний хавсралтууд гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгчээ.
5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2024.12.05-ны өдрийн 05/38 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын газрын 2024.12.06-ны өдрийн 03/*******7 тоот албан бичиг, хавсралт, Монгол улсын лөгчийн Тамгын газрын 2024.12.09-ний өдрийн ТГ/973 тоот албан бичиг, хавсралт, аймаг дахь Тамгын газрын 2024.12.06-ны өдрийн 254 тоот албан бичиг, хавсралт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2025.05.27-ны өдрийн хариу хүргүүлэх албан бичиг, хавсралт болох шүүхийн шийдвэр, Монгол улсын лөгчийн 2025.05.29-ний өдрийн ТГ/505 тоот албан бичиг, хавсралт болох санал буцаах тухай албан бичгүүд, аймаг дахь шүүхийн тамгын газрын 2025.06.12-ны өдрийн 136 тоот албан бичиг, хавсралт болох цалин хөлсний тооцоолол гэсэн баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч д холбогдуулж хохиролд 571,933,4040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20.02.08-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон, үүний улмаас нэхэмжлэгч 2014.01.01-нээс 20.02.08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсөө авч чадаагүй, хохирсон тул цалин хөлсөө шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч, түүний төлөөлөгч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...шүүгчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилж, чөлөөлдөг, нэхэмжлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.12.18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан шатны шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг, бид 20 оны захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар Монгол улсын лөгчид удаа дараа өргөн мэдүүлсэн боловч болзол, шаардлага хангахгүй үндэслэлээр Монгол улсын лөгч саналыг буцаасан байдаг бөгөөд үүнд ямар нэгэн буруугүй, тийм учраас цалин хөлс, нэмэгдлийг хариуцан төлөх үндэслэлгүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр,
...2013 оны Шүүх байгуулах тухай хууль батлагдсантай холбогдуулан ийн 2013 оны 41, 42 тоот тогтоолуудаар анхан болон давж заалдах шатны шүүгч, шүүгчдийг албан тушаалаас чөлөөлүүлэх, тухайн шүүгчдийг шинээр байгуулагдсан шүүхэд буцаан томилуулах тухай саналыг Монгол улсын лөгчид тус тус өргөн мэдүүлж, улмаар Монгол улсын лөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар тухайн шүүгчдийг буцаан томилохдоо шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч 12 иргэнийг томилоогүй орхигдуулсан байна. Энэ нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг нэхэмжлэгч нарт үүсгэсэн байна... гэж,
...Монгол улсын Үндсэн хууль, тухай хуульд заасан үндэслэл үүссэн нөхцөлд л шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон дуусгавар болгохоор, бусад тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, хязгаарлахыг хориглосон агуулгаар тодорхой хуульчилсан ба ийнхүү хуульчилсан зорилго нь шүүх эрх мэдлийн хараан бус бие даасан байдалтай шууд холбоотой... Өөрөөр хэлбэл, шүүгчээр ажиллаж байсан 12 иргэний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад тэднийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан нөхцөл байдал бий болсон байна... гэж,
...Шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хараат бус байдлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь ийн үүрэг байх ба, нь энэ чиг үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэгч 12 иргэнийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид дахин /шинээр/ өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг өнөөдрийг хүртэл аваагүй болох нь ...тогтоогдож байна... гэж,
... ийн 2013 оны 42 дугаар тогтоол гарах үндэслэл болсон Шүүх байгуулах тухай 2013 оны хуулийн холбогдох зүйл, заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015.01.30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна... гэж,
...нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөн мэдүүлэхийг д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй... гэж тус тус дүгнэн, нэхэмжлэгч Ц.*******г Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг д даалгаж шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2025.05.27-ны өдрийн 405 тоот албан бичиг, хавсралт болох шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримтууд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар шүүх энэ талаар дахин нотлохгүй юм.
4.Харин шүүх дээрх шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол нь үндэслэлтэй эсэх, уг хохирол нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байх ба, гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.
Захиргааны хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж, 101 дүгээр зүйлийн 101.1-д Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна гэж, 102 дугаар зүйлийн 102.2-т хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус зохицуулсан.
Тиймээс нэхэмжлэгч Ц.******* нь Захиргааны хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т зааснаар хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй, тэрээр тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авахаас татгалзсан байх тул хохиролтой холбоотой нэхэмжлэлээ иргэний шүүхэд гаргажээ.
6.Нэхэмжлэгч Ц.******* нь тухайн үед буюу 2013 онд аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, шүүхийн шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдох байтал томилогдоогүй, өнөөдрийг хүртэл цалин хөлсөөр хохирсон байх тул тэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар учирсан хохирол буюу олох ёстой байсан цалин хөлсийг 2014.01.01-ний өдрөөс 2025.03.20-ны өдөр хүртэл тооцон 390,654,000 төгрөг, бусад нэмэгдэл цалин хөлс 181,279,404 төгрөг, нийт 571,933,404 төгрөг гэж тодорхойлон шаардах эрхтэй.
Хариуцагч ийн нэхэмжлэгч Ц.*******г шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Ц.******* нь 2014.01.01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 20.02.08-ны өдрийг хүртэл хугацаанд шүүгчийн бүрэн эрхээ сэргээж, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон гэж үзэхээр байх тул хариуцагч нь 2021 оны Монгол Улсын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн дурдсан хугацааны авч чадаагүй цалин хөлсийг хохирол хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч Ц.*******г тухайн үед нь шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлсэн, түүний эрх, ашгийг хамгаалахаар хуульд заасан, өөрөөс хамаарах ажиллагааг хийсэн байсан бол тэрээр шүүгчийн ажлаа хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөө авч байх байсан гэж үзнэ.
7.2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна,
2021 оны Монгол Улсын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ, 46.3-т зааснаар шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий ийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоодог онцлогтой. Уг онцлогын дагуу Улсын Их хурлын 2021.01.14-ний өдрийн 04 дугаартай Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай тогтоолоор Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам, Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам-ыг тус тус баталжээ.
7.1. нь бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд уламжлах эрхтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2010.10.21-ний өдрийн 51 дүгээр Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор Сум, сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалинг 607,277 төгрөгөөр,
-2015.11.13-ны өдрийн 101 дүгээр Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалинг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 2,700,000 төгрөгөөр,
-2021.01.14-ний өдрийн 04 дүгээр Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай тогтоолоор Монгол Улсын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасныг үндэслэн шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар сар бүр, төрийн алба хаасан хугацааг нь харгалзан нэмэгдлийг 5-25 хувиар тус тус тогтоосон байна. /https://legalinfo.mn сайт/
Мөн түүнчлэн ийн 2013.12.17-ны өдрийн 45 тоот тогтоолоор Шүүгчдийн цалин нэмэгдүүлэн олгох тухай ийн 2013 оны 12 дугаар тогтоолд хавсралтын дагуу өөрчлөлт оруулж, уг тогтоолыг 2014.01.02-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байх ба, энэхүү тогтоолын хавсралтаар анхан шатны шүүхийн шүүгчийн цалингийн хэмжээг 2,700,000 төгрөгөөр тогтоосон, улмаар 2014.01.02-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүгч нар 2,700,000 төгрөгийн цалин авч эхэлжээ.
8.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь дээрх хуулийн заалт, Улсын их хурлын тогтоол, ийн тогтоолыг үндэслэн 2025.05.12-ны өдрийн байдлаар 2014.01.01-ний өдрөөс 2025.03.20-ны өдрийг хүртэл цалин хөлсний тооцооллыг гаргасан, хариуцагч, түүний төлөөлөгч аймаг дахь тамгын газарт хандаж нэхэмжлэгч Ц.*******гийн 2014.01.01-ний өдрөөс 20 оны 02 сарыг хүртэл цалин хөлсний тооцооллыг гаргуулсан байх ба, зохигчийн гаргасан тооцоолол өөр хоорондоо зөрүүгүй, харин цаг хугацааны хувьд ялгаатай байна.
Тиймээс шүүх аймаг дахь тамгын газрын 2025.06.12-ны өдрийн 136 тоот албан бичиг, хавсралт болох цалин хөлсний тооцооллыг үндэслэл бүхий гэж үзэн, 2014.01.01-ний өдрөөс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0070 дугаар шийдвэр гарсан 20.02.08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн ба, тус тооцооллын дагуу нэхэмжлэгч Ц.*******гийн цалин хөлс нь:
- 2014.01.01-ний өдрөөс 2014.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласны 2%-ийн нэмэгдэл, нийт цалин хөлс 41,364,976 төгрөг,
- 2015.01.01-ний өдрөөс 2015.12.21-ний өдрийг хүртэл үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласны 2%-ийн нэмэгдэл, нийт цалин хөлс 42,192,276 төгрөг,
- 2016.01.01-ний өдрөөс 2016.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласны 2%-ийн нэмэгдэл, нийт цалин хөлс 43,036,124 төгрөг,
- 2017.01.01-ний өдрөөс 2017.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласны 2%-ийн нэмэгдэл, нийт цалин хөлс 43,896,844 төгрөг,
- 2018.01.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласны 2%-ийн нэмэгдэл, нийт цалин хөлс 44,774,776 төгрөг,
- 2019.01.01-ний өдрөөс 2019.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласны 2%-ийн нэмэгдэл, нийт цалин хөлс 45,670,276 төгрөг,
- 2020.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласны 2%-ийн нэмэгдэл, нийт цалин хөлс 46,583,680 төгрөг,
- 2021.01.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласны 2%-ийн нэмэгдэл, нийт цалин хөлс 47,515,352 төгрөг,
- 20 оны 2 сар хүртэл үндсэн цалин 2,700,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, онцгой нөхцөлийн нэмэгдэл, нийт 4,979,118 төгрөг, бүгд 359,013,4 төгрөг гэж тооцогдлоо.
Энэхүү 359,013,4 төгрөгийн цалин хөлснөөс тэтгэлгийн 12,000,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй байх ба, ийн даргын 2014.11.10-ны өдрийн 198 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.*******д 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 12,000,000 төгрөгийг олгосон байна. Тиймээс хариуцагч, түүний төлөөлөгчийн гаргасан ... ямар нэгэн буруугүй, тийм учраас цалин хөлс, нэмэгдлийг хариуцан төлөх үндэслэлгүй... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.
9.Иймд хариуцагч өөс 347,013,4 /359,013,4 төг - 12,000,000 төг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,919,982 /571,933,404 төг - 347,013,4 төг/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь хариуцагч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20.02.08-ны өдрийн 0070 дугаар шийдвэр гарснаас хойш 20.03.24-ний өдөр 74, 20.04.28-ны өдөр 100 дугаар тогтоолуудаар нэхэмжлэгч Ц.*******г Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байх боловч Монгол Улсын Ерөнхийлөгч нь 20.04.05-ны өдрийн Е/04, 20.05.16-ны өдрийн Е/05 дугаартай албан бичгүүдээр ...санал болгосон нэр дэвшигч нь Монгол Улсын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангаагүй... гэсэн үндэслэлээр ийн саналыг буцаан хүргүүлжээ.
Тодруулбал, хариуцагч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20.02.08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийг биелүүлж 20 оны 3, 4 дүгээр сард нийт 2 удаа нэхэмжлэгч Ц.*******г шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол улсын лөгчид өргөн мэдүүлсэн, Монгол улсын лөгч түүнийг шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзсан үйлдэлд хариуцагч ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
10.Нэхэмжлэгч Ц.*******гийн 2024.10.-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 760,000 төгрөг, 2025.05.12-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 514,944 төгрөг, нийт 1,274,944 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, түүнийг тус шүүхийн 2024.10.-ны өдрийн 17872 дугаар шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамжийн үлдэх 756,492 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч өөс 1,893,017 төгрөгийг гаргуулж, үүнээс 1,136,525 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******д олгож, 756,492 төгрөгийг улсын төсөвт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар хариуцагч өөс 347,013,4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,919,982 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,274,944 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, түүнийг тус шүүхийн 2024.10.-ны өдрийн 17872 дугаар шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамжийн үлдэх 756,492 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч өөс 1,893,017 төгрөгийг гаргуулж, үүнээс 1,136,525 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******д олгож, 756,492 төгрөгийг улсын төсөвт оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Л.ЭНХЖАРГАЛ