Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч: Д.Цогжавхлан,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавлагаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 1814000000026 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Цуух овгийн А.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэсгэрт Э.Бг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч А.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Оргил бааранд  бид гурав 1 шил архи уугаад сууж байхад найз болох Загал нь хөдөөнөөс дөнгөж ирсэн гээд ..гийн гэрийн түлхүүрийг авах гээд ирэхээр нь цуг суусан, Загал архи уухгүй маргааш ажилтай гэсэн орой 22 цагийн үед Оргил баарнаас гарч ирээд Оргилын үүдэнд Э.Б нь 1 залуутай явж байсан бөгөөд Э.Бы цуг явж байсан залууг  таньдаг байсан. Уулзаад ярьж зогсож байгаад бөөнөөрөө А.Бын гэрт очиж ярьж сууя гээд явцгаасан, тэгээд явж 2 байгаад замын дэлгүүрээс ы найз нь гэх залуу 2 шил архи аваад А.Б ын байр болох Баянхонгор сумын 1 дүгээр багийн 44 дүгээр байрны 4 давхарт орж архи ууж юм ярьж байгаад Э.Б гэх залуу нь би атаман гээд хүн болгон луу дайраад байхаар нь би чи битгий ийм юм ярь гэж хэлсэн. Тэгтэл за ойлголоо гээд суугаад байсан, Э.Бтай цуг явсан гэх залуу нар нь архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Э.Б нь  чи юундаа муухай хараад байгаан юм гээд байсан, мөн  маргалдаад байхаар нь би боль гэж хэлэхэд Э.Б нь надруу дайраад намайг чи юу юм гээд намайг түлхэж авахаар нь босч ирээд Э.Бтай барилцаад аваад намайг 1 удаа цохихоор нь би зөрүүлж 1 удаа гараа цохисон. Хамарнаас нь цус гарахад  босч ирээд салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

Хохирогч Э.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Д.Д, А.Б, саяхан танилцсан нэг залуу нарын хамтаар архи ууцгаасан. Бид нар архиа Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 44 дүгээр байранд нэг айлд уусан, бид нар архи ууж хоорондоо ойр зуурын юм ярилцаж байгаад зарим нэг нь унтсан байсан. Харин А.Б,  бид гурав сэрүүн хоорондоо юм яриад сууж байсан. Тэгсэн А.Б бид хоёр хоорондоо маргалдсан, яг юунаас болж маргаснаа санахгүй байна. А.Б намайг цохиж авсан, тэр зангидсан гараараа баруун талын шанаа, эрүүний орчимд цохисон, мөн уруул руу цохисон. Миний доод эрүүний баруун хэсэг хугарсан, доод уруулын дотор хэсэг хэгзэрсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...

Э.Б бид хоёр хэдэн залуучуудтай танилцаж, 44 дүгээр байранд нэг айлд очиж архи ууцгаасан. Би бага зэрэг архи уучихаад унтчихсан байсан. Тэгсэн Э.Б нь А.Б гэх залууд зодуулсан байсан. Намайг айлд унтаж байхад Э.Б миний утас руу залгаж яриад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Миний харсанаар амнаас нь цус гарч, доод уруул нь хэгзэрсэн байсан, рентген зураг авахуулсан доод эрүүний баруун тал нь хугарсан байна гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... би ажлынхаа, А.Б нартай манайд архи ууцгаасан. Намайг гэрээсээ утсаар ярихаар гарч явсан хойгуур , А.Б хоёр манай нэг дүүг дагуулаад гурвуулаа гараад явчихсан байсан. Би тэр гурвыг ойрхон дэлгүүр гарахаар явж гэж бодоод гэртээ ороод хэвтэж байтал зүүрмэглэсэн байсан, унтаж байгаад сэрээд харахад А.Б, зодуулсан гэх залуу гурав юм яриад сууж байсан. Зодуулсан гэх залуу Баас үг гуйгаад хэрүүл өдөөд байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би больцгоо наадахаа явуул гэж нөгөө хоёртоо хэлсэн, Тэгсэн А.Б ахын дүү ингэж болохгүй гээд гуйгаад байгаа бололтой байсан, А.Б зодуулсан гэх залуугийн нүүрэн тус газарт цохих шиг болсон яг хаана нь цохисныг анзаараагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 /

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...

Бид 3 бааранд 1 шил архи ууж байхад хөдөөнөөс Загал буюу Бадамсүрэн ирээд бид нартай бааранд цуг суугаад баарнаас орой 22 цагийн үед гарах үед миний таньдаг Д.Д нь Б.Б гэдэг залуутай цуг явж байсан архи уухаар болоод Б.Б ынд очихоор явах замд архи аваад Бын гэрт буюу Баянхонгор сумын 1 дүгээр багийн 44 дүгээр байрны 4 давхар 19 тоотод очиход Б гэртээ унтаж байсан, Б, Ө, Д, Б, Загал буюу Бадамсүрэн нарын хамтаар гэрт орж дэлгүүрээс авсан архиа уусан. Тэгтэл Б нь Бынх руу ирэх 3 замд агсараад өөрийгөө атаман гээд байсан тэгээд бид нар Бынд архи уугаад сууж байхад Б нь хүн хүн рүү дайраад байсан бөгөөд Ө, Загал буюу Бадамсүрэн нар жижиг өрөөнд ороод унтаад өгсөн, харин Д архиндаа согтоод нойлын өрөөнд унтаад өгсөн Б, Б бид 3 сэрүүн архи уугаад сууж байгаад Б нь Бтай маргалдаад байж байхад Б сэрсэн тэгээд Б нь Бд чи одоо харьж амар чи бид 2 үг яриа нийлэхгүй юм гэсэн чинь Б нь босч ирээд барилцаад авснаа Б нь Быг цохиод авсан, Б нь зөрүүлээд 1 удаа гараараа шанаа хэсэгр үү цохиж авахаар нь Б бид 2 салгаад Быг одоо яв гээд гаргаад явуулсан, араас нь найз нь болох Дыг сэрээгээд араас нь гараад явсан. Маргааш нь Б.Б эрүү нь хугарсан гэсэн.. гэх мэдүүлэг/ хх-ийн 22-24/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаар дүгнэлт:

1.Э.Бы биед тархи доргилт, эрүүнд хугарал, урууланд шарх, баруун, хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 29-30/ -

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-9/, шүүгдэгч А.Б хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 41, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргыэ тодорхойлолт /хх-ийн 39/, бакалаврын дипломын хуулбар шүүгдэгч А.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 44 дүгээр байрны 19 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Э.Б зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч А.Б ... Э.Б нь надруу дайраад намайг чи юу юм гээд намайг түлхэж авахаар нь босч ирээд Э.Бтай барилцаад аваад 4 намайг 1 удаа цохихоор нь би зөрүүлж 1 удаа гараа цохисон. Хамарнаас нь цус гарахад Х босч ирээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

хохирогч Э.Б... А. Б бид хоёр хоорондоо маргалдсан намайг цохиж авсан, тэр зангидсан гараараа баруун талын шанаа, эрүүний орчимд цохисон, мөн уруул руу цохисон. Миний доод эрүүний баруун хэсэг хугарсан, доод уруулын дотор хэсэг хэгзэрсэн… гэх мэдүүлэг /хх-н 13-14/ гэрч Д.Дын ... намайг айлд унтаж байхад Б миний утас руу залгаж яриад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Миний харсанаар амнаас нь цус гарч, доод уруул нь хэгзэрсэн байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 17-18/

гэрч Г.Бын... А.Б нь Э.Бы нүүрэн тус газарт цохих шиг болсон яг хаана нь цохисныг анзаараагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/ гэрч Б.Бийн...Э.Б нь Быг цохиод авсан, А.Б нь зөрүүлээд 1 удаа гараараа шанаа хэсэг рүү цохиж авсан, маргааш нь Бы эрүү нь хугарсан байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 22-24/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаар “...Э.Бы биед тархи доргилт, эрүүнд хугарал, урууланд шарх, баруун, хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо…” /хх-ийн 29-30/ шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч А.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Быг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Бд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч А.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч А.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж , “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 5 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч А.Бы нэр дээр Ү-0320004532 улсын бүртгэлийн дугаартай Баянхоногр аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 11-8 тоотод орон сууцны зориулалттай 35м2 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 68/ , ХААН банкинд эзэмшдэг өөрийн 5001471097 дугаар дансанд 1000000 төгрөгийг байршуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзэх түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Бы эзэмшлийн “... LG маркийн зурагт...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигчид буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Э.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2000000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь шүүгдэгч А.Баас нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цуух овогт А.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Бд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Бд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч А.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч А.Бы эзэмшлийн “... LG маркийн зурагт...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч А.Бд буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА