2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/06092

 

 

 

 

 

20 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ20/06092

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Санрайз ******* хотхон, ******* ******* ******* ******* гудамж, ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт ийн баатар //-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, овогт гийн //-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,

Гэрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .

Хариуцагч Д. шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.баатар нь өөрийн өмчлөлийн Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн Хьюндай /Hyundai/ маркийн HD-700 загварын, гэсэн аралын дугаартай, улсын дугаартай зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр Д.од худалдсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.баатар нь эхнэрийн хамт тээврийн хэрэгслийг 20*******.08.06-ны өдөр Д.од ямар нэгэн доголдолгүй, эрхийн зөрчилгүй хүлээлгэн өгсөн ба, Д. нь 3,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх төлбөрийг богино хугацаанд төлөх үүрэг хүлээсэн. Харин төлбөр бүрэн төлөгдсөний дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон. Харин хариуцагч нь төлбөр төлөхгүй байсан. Бид төлөхийг удаа дараа шаардсанаар 2021.09.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024.04.13-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийхээ больсон. Өөрөөр хэлбэл 35,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 29,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч нь сүүлдээ утсаа авахгүй, холбоо барихгүй, сураггүй болсон. Улмаар бид шүүхэд хандан эрэн сурвалжлуулж түүний хаягийг тогтоосон байна. Иймд хариуцагч Д.оос гэрээний үлдэгдэл төлбөр болох 29,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч нотлох баримтаар,

2016.08.06-ны өдрийн төлбөр төлөх тухай гар бичвэр, нэхэмжлэгчийн ХААН банк ХК-ийн дасны хуулга, тээврийн хэрэгслийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.19-ний өдрийн 19803 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20.01.30-ны өдрийн 0 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 20.04.30-ны өдрийн албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.баатар нь хариуцагч Д.од холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын *******нд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч нь худалдан авсан зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан, сүүлдээ утас нь холбогдохгүй, хаягтаа оршин суухгүй болсон учраас эрэн сурвалжлуулж хаяг тогтоох ажиллагаа хийсэн, иймд түүнээс үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч Д. нь 2016.08.06-ны өдөр нэхэмжлэгч Ч.баатараас түүний өмчлөлийн, 2003 онд Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2013.05.17-ны өдөр Монгол улсад орж ирсэн, цагаан өнгийн, Хьюндай /Hyundai/ маркийн, HD-700 загварын, гэсэн аралын дугаартай, улсын дугаартай зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөр төлөх, төлбөр төлсний дараа нэхэмжлэгч Ч.баатар нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч Д.ын нэр дээр шилжүүлэхээр амаар тохиролцсон нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1., 1 дүгээр зүйлийн 1.1., дугаар зүйлийн .1.1.-д заасантай нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа болжээ.

 

Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

 

3.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.баатар нь 2016.08.06-ны өдөр улсын дугаартай зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг хариуцагч Д.од хүлээлгэн өгсөн, хариуцагч Д. нь 3,000,000 төгрөг бэлнээр, 2021.09.20-ны өдөр 500,000 төгрөгийг Ariunbold гэсэн утгаар, бэлнээр 1,500,000 төгрөгийг, 2024.04.13-ны өдөр 1,000,000 төгрөгийг 99918811 ur гэсэн утгаар дансаар шилжүүлсэн, нийт 6,000,000 төгрөгийг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч нь төлбөр төлөхийг удаа дараа шаардсан, улмаар түүнийг эрэн сурвалжлуулж хаяг тогтоох ажиллагаа хийсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, түүний гарган өгсөн тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон.

Энэхүү үйл баримтууд нь гэрч ийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Д. нь манай нөхөр Ч.баатараас зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан авсан, 2016.08.06-ны өдөр өөрийнхөө хашаа болох Толгойтын тэнд машиныг хүлээн авч, төлбөр төлөхөө зөвшөөрч бичиж өгсөн. Би тухайн үед нөхөртэйгөө хамт байсан. Хариуцагч Д. нь 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь 500,000 төгрөг, 1,500,000 төгрөг гэх мэтээр нийт 6,000,000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, үлдэгдэл 29,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа гэх агуулга бүхий тайлбараар давхар нотлогдоно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.баатар нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1., 206 дугаар зүйлийн 206.1., 208 дугаар зүйлийн 208.1.-д зааснаар өөрийн өмчлөлийн улсын дугаартай зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг ямар нэгэн эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй 2016.08.06-ны өдөр хариуцагч Д.од хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн. Хариуцагч Д. нь 2016.08.06-ны өдрийн гар бичвэрээр тухайн тээврийн хэрэгслийг хүлээн авч, төлбөрт 35,000,000 төгрөгийг хурдан төлж дуусгахаа зөвшөөрч бичиж өгсөн байх боловч тэрээр 6,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 29,000,000 /35,000,000 төг 6,000,000 төг/ төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлээгүй байна.

 

4.Иймд нэхэмжлэгч Ч.баатар нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-д зааснаар хариуцагч Д.оос үлдэгдэл төлбөр болох 29,000,000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч Д. нь уг төлбөрийг төлөх үүрэгтэй, тэрээр үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

 

Шүүх 20.06.02-ны өдөр хариуцагч Д.од нэхэмжлэлийг гардуулан, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулан 20.06.16-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч Д. нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Тиймээс шүүх хариуцагч Д.ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2., 72.3., 42 дугаар зүйлийн 42.4.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул түүнээс үлдэгдэл төлбөр 29,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.баатарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч Ч.баатарын 20.05.09-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 302,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.оос 302,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.баатарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.‑д зааснаар хариуцагч Д.оос 29,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.баатарт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Ч.баатарын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.оос 302,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.баатарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА