2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/06397

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 2******* 1*******1/ШШ2025/063*******7

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******н ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /УК*******0500/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, овогт ын /ЙР7*******1104*******0/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 65,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

Хариуцагч Ш. шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.д 2024.0*******.20-ны өдөр 5,000,000 төгрөгөөр 3 удаа нийт 15,000,000 төгрөгийг, 2024.10.03-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Би энэ мөнгийг байр худалдаж авахад зориулж хадгалж байсан. Сүүлийн 50,000,000 төгрөгийг авга ах д хадгалуулж байсан учраас түүний Голомт банкны данснаас авч Ш.д бэлэн өгсөн юм. Тухайн үед их хэмжээний мөнгө хонож гүйлгээ хийгддэг учраас банкаар шилжүүлээгүй, мөнгө нь яаралтай хэрэгтэй байна гэсэн учраас шууд бэлэн өгсөн юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хүүхдээ гадаадад сургахад яаралтай мөнгөний хэрэг болсон учраас түр зээлээч богино хугацаанд буцааж өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй байна.

Ш. хил рүү явж ажилладаг учраас бид Вичат /Vchat/-аар хоорондоо харилцдаг. Би мөнгөө удаа дараа нэхэж хариуцагчид мессэж бичихэд удахгүй өгнө, ажил бүтэх гэж байна гэсэн хариу өгдөг боловч ямар ч мөнгө төлөөгүй. Харин 2025.03.13-ны өдөр хариуцагч Ш. ...надаас 65,000,000 төгрөг зээлсэн, 2025.03.25-ны өдрийн дотор төлж дуусгана... гэж бичиж Вичатаар над руу явуулсан боловч мөн л мөнгөө төлөөгүй. Бид бие биенээ сайн мэдэх, хуурай ах дүүс, зээлсэн мөнгөө төлчихнө гэж итгэсэн учраас ямар нэгэн гэрээ хэлцлийг бичгээр байгуулаагүй юм. Иймд хариуцагчаас 65,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхний хуулбар, ХААН банк ХК-ийн дансны хуулга, Вичат /Vchat/-аар харилцсан мессежүүд, Голомт банк ХК-ийн дансны хуулга, 2025.03.13-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн баталгаа гаргах тухай хариуцагчийн бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ш.д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч нь надаас хүүхдээ гадаадад явуулах зорилгоор 65,000,000 төгрөгийг зээлсэн, бид ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, богино хугацаанд буцааж төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, төлөхийг шаардахад төлнө гэдэг боловч төлөхгүй байгаа тул зээлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч Ш. нь 2024.0*******.20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2024.10.03-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийг хүүхдээ гадаадад сургах зорилгоор нэхэмжлэгч Л.*******аас зээлж, богино хугацаанд буцаан төлөхөөр амаар тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагад нийцсэн зээлийн гэрээний харилцааг үүсгэжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг байна.

 

3.Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч Л.******* нь 2024.0*******.20-ны өдөр 15,000,000 төгрөгийг өөрийн ХААН банк ХК-ийн данснаас 5,000,000 төгрөгөөр гурав хувааж 88064642 гэсэн утгаар хариуцагч Ш.гийн Богд банк ХХК-ийн 8110000123 тоот дансанд шилжүүлэн өгсөн,

2024.10.03-ны өдөр 50,000,000 төгрөгийг хариуцагч Ш.д бэлнээр өгсөн, хариуцагч Ш. нь зээлийн нийт 65,000,000 төгрөгийг хүлээн авч ашигласан байх боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлийн 65,000,000 төгрөгийг хариуцагч Ш.д шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч Ш. нь зээлийн 65,000,000 төгрөгийг хүлээн авч ашигласан атлаа тохирсон хугацаандаа буцаан өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, нэхэмжлэгч нь зээлийн мөнгийг хариуцагчаас удаа дараа шаардаж Вичат /Vchat/ ашиглан мессэжээр харилцаж байжээ.

Улмаар хариуцагч Ш. нь 2023.03.13-ны өдөр Миний бие Л.*******аас зээлсэн 65,000,000 төгрөгөө 2025.03.25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа үүгээр баталж байна гэсэн баталгааг бичиж, гарын үсгээ зурж, Вичат /Vchat/-аар нэхэмжлэгчид илгээсэн боловч заасан хугацаандаа зээлийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, ХААН банк ХК-ийн дансны хуулга, Вичат /Vchat/-аар харилцсан мессежүүд, Голомт банк ХК-ийн дансны хуулга, 2025.03.13-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн баталгаа гэсэн хариуцагчийн гар бичвэр гэсэн баримтуудаар нотлогдсон.

 

4.Иймд нэхэмжлэгч Л.******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч Ш.гаас зээлийн 65,000,000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч Ш. нь буцаан төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

 

Шүүх хариуцагч Ш.д 2025.05.-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх үүргийг нь танилцуулан 2025.06.0*******-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч Ш. нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Тиймээс хариуцагч Ш.г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул түүнээс 65,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч Л.*******ын 2025.05.06-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 482,*******50 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.гаас 482,*******50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч Ш.гаас 65,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,*******50 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.гаас 482,*******50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2., 11*******.3., 11*******.4., 11*******.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА