| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0049/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/077 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн 1714001740123 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, эрэгтэй, Өөлд овогт Б.М,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.М нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг Байдасын өвөр гэх газар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой 22 цагийн үед өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас араар суун зорчиж явсан М.Огийн бие эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Байдасын өвөр гэх газарт явж байхад зам дээр ус тогтсон байхаар нь би зайлах гээд замын мотоциклийн баруун талд миний араар суун орчиж явсан М.Ог газарт унасан байсан ба толгой өвдөөд байна гэж байсан. А түрүүлээд хөдлөөд урд явсан би араас дагаад явж байсан. Тэр өдөр бороо орсон чийгтэй зарим газар зам дээр ус тогтсон байдалтай байсан. Би М.Од 3000000 төгрөг өгсөн, хохирлыг барагдуулсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 /
Хохирогч М.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Б.Мын мотоциклийн араар суугаад хөдөлсөн. Бид гурвыг өглөө аймаг руу явж байхад бороо орж байсан. 21 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн санагдаж байна, тэгээд явсаар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг "Байдсын өвөр" гэх газарт явж байсан ба манай нөхөр түрүүлээд явсан. Б.М одоо удахгүй танай хүнийг гүйцнээ гээд хаазаа нэмэх шиг болсон ба гэнэт зам дээрээ шарваад унасан. Би ухаан алдсан байсан ба нэг мэдсэн түргэн ирчихсэн байсан. Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 7 хоног хэвтсэн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 19-ний өдөр хүртэл 5 хоног хэвтээд Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж тархиндаа хагалгаанд орсон байгаа...эмчилгээний зардалд 3 000 000 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25- 27/
Гэрч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр орой 22 цагийн нилээд өнгөрч байхад эмнэлгийн дуудлага ирсэн...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Байдасын өвөр гэх газарт очиход хоёр мотоцикльтой хоёр эрэгтэй хүн байсан нэг эмэгтэй хүн газарт хэвтэж байсан...Тэнд байсан эмэгтэй М.О гэх хүний биеийн ил харагдах хэсэгт гэмтэл шарх байхгүй толгойдоо гэмтэлтэй байна гэж эмч хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Гэрч С.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тухайн эмэгтэйд үзлэг хийхэд ухаантай, биеийн байдал хүнд тархиндаа гэмтэл авсан гэмээр ил харагдах гэмтэлгүй байсан...Толгой өвдөөд байна, тархи задарлаа, дотор муухай оргиод гэж байсан.Мотоциклиос унасан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
Гэрч М.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...М.О нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн ба тэндээсээ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 4 хоног хэвтээд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод оношлуулахад тархины хатуу хальсны дор цус хурсан, тархины судас гэмтэлтэй гээд тэндээ хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
Гэрч Н.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би түрүүлээд явж байгаад эргээд хартал мотоциклийн дохио ассан байхаар нь эргээд яваад очтол Байдасын өвөр гэх газарт мотоцикль нь унасан, манай эхнэр М.О ухаангүй байдалтай байсан...Тухайн үед замын нөхцлийг харж байхад осол болсон газарт зам дээр ус тогтсон байдалтай түүн дээр шарваж унасан байсан...Манай эхнэр толгой хэсгээрээ газарт унаж гэмтсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 455 тоот дугаартай шинжээчийн
1.М.Оийн биед тархины баруун тал бөмбөглөгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46/
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн
1.Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үндэслэлтэй байна,...замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “а”-д зааснаар жолооч нь “... тээврийн эрхийн үнэмлэх…” тэй байна гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үндэслэлтэй... гэх дүгнэлт /хх-ийн 52-53 /
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-15/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 59/, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.10.16-ны өдрийн 80, 2017.10.04-ний өдрийн 76 тоот тодорхойлолт /хх-ийн 58, 61/, хохирогч М.Отэй эвлэрсэн эвлэрлийн гэрээ / хх-ийн 70/, шүүгдэгч Б.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 57/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг Байдасын өвөр гэх газар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой 22 цагийн үед өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас араар суун зорчиж явсан М.Огийн бие эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Б.Мын... зам дээр ус тогтсон байхаар нь би зайлах гээд замын мотоциклийн баруун талд миний араар суун зорчиж явсан М.О газарт унасан байсан .... гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 /
хохирогч М.О... Б.М мотоциклийн хаазаа нэмэх шиг болсон ба гэнэт зам дээрээ шарваад унасан. Би ухаан алдсан байсан ба нэг мэдсэн түргэн ирчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25- 27/
гэрч С.Бгийн ... Байдасын өвөр гэх газарт очиход хоёр мотоцикльтой хоёр эрэгтэй хүн байсан нэг эмэгтэй хүн газарт хэвтэж байсан...Тэнд байсан эмэгтэй М.О гэх хүний биеийн ил харагдах хэсэгт гэмтэл шарх байхгүй толгойдоо гэмтэлтэй байна гэж эмч хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
гэрч С.Оын...Тухайн эмэгтэйд үзлэг хийхэд ухаантай, биеийн байдал хүнд тархиндаа гэмтэл авсан гэмээр ил харагдах гэмтэлгүй байсан...Толгой өвдөөд байна, тархи задарлаа, дотор муухай оргиод гэж байсан.Мотоциклиос унасан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
гэрч М.Уын...М.О нь Улаанбаатар хотод оношлуулахад тархины хатуу хальсны дор цус хурсан, тархины судас гэмтэлтэй гээд тэндээ хагалгаанд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
гэрч Н.Аын ...Би түрүүлээд явж байгаад эргээд хартал мотоциклийн дохио ассан байхаар нь эргээд яваад очтол Байдасын өвөр гэх газарт мотоцикль нь унасан, манай эхнэр О ухаангүй байдалтай байсан,...манай эхнэр толгой хэсгээрээ газарт унаж гэмтсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 455 тоот дугаартай шинжээчийн “...М.Оийн биед тархины баруун тал бөмбөглөгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 45-46/
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үндэслэлтэй байна,...замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “а”-д зааснаар жолооч нь “... тээврийн эрхийн үнэмлэх…” тэй байна гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үндэслэлтэй... гэх дүгнэлт /хх-ийн 48-49 /болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 455 дугаартай дүгнэлт / хх-ийн 45-46/,
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 48-49/, зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.М Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс Б.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Мын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Мт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлынг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөлд байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь хохирогч М.Огийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3000000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан, хохирогч М.О нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мын эзэмшлийн “... мотоцикль...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Мт буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Б.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял ногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-т зааснаар зааснаар тэнссэгдсэн шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.М нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Мын эзэмшлийн “... мотоцикль...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Мт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА