| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 168/2022/0328/Э |
| Дугаар | 2022/ДШМ/52 |
| Огноо | 2022-12-14 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ДШМ/52
*******эд холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Г.Намуунтуяа, П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/340 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 2221000000302 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, албан ёсны оршин суух хаяггүй. /РД: *******/ Урьд:
- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
мөн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” захын ертөнцийн зүгээр баруун талд байрлах “Дорнод гурил” ХХК-ны гурил борлуулах цэгийн гадна талийгаач *******тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж унаган түүнд гавал тархинд хүнд гэмтэл учруулан, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
- Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс оршуулгын зардал буюу гэм хорын хохиролд нийт 2716.217 төгрөгийг гаргуулж, хохирогийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Дэнж” хорооллын ******* тоотод оршин суух ******* /РД: *******/-д олгож,
- Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ******* тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие хүн алсан хэргээр 8 жилийн хорих ял авсан. Миний хувьд уг хэргийг хийгээгүй намайг хилсээр хэрэгт оруулсан. Яагаад гэвэл би тэр өдөр тэй зах тараагүй байхад маргаж удаа дараа алгадан унагаасан боловч бордюран дээр унаагүй улаан контейнэрийн ард баруун тийшээ унаад буцаад босож ирж надтай хэрэлдэх гээд байхаар нь би айгаад яваад өгсөн. Тэнд байсан хүмүүс архи уугаад л байж байсан. Би дахин тэд нар дээр очоогүй. Би ийн зүүн хацарт нь баруун гараагаа нэг л удаа алгадаж байсан. Надаас өөр хүнд зодуулсан байх. Цагдаа дээр байхад байцаагч Очир-Эрдэнэ намайг загнаж зураг авахдаа “энэ бордюрыг цохиж унасан биздээ заа” гэж заалгасан. Тэгээд зураг авсан. нь миний алгадсанаас болж үхээгүй. Намайг цохих үед эргэж босч ирж надтай хэрүүл хийх гээд байхаар нь би явсан. Чулуу, бордюр дээр унаагүй. Би тийм байрлалтай орхиж яваагүй. Өдөр 3, 4 цагийн үед зах тараагүй байхад би энэ хүнтэй маргаж, алгадаж байсан. Би энэ хэргийг хийгээгүй тул намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ.
6. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайбартаа: “... намайг цохих гэж байгаад өөрөө контейнэр мөргөж унасан. Намайг ямар овоо писда вэ зодох гэхээр нь би гараад явчихсан юм. ...Намайг хилс хэрэгт гүтгэж байгаад би гомдолтой байна. Би энэ хэргийг хийгээгүй. ...” гэв.
7. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар, саналдаа: “*******ийн хувьд талийгаачийг нэг удаа алгадсан. Үүнээс болоод нас барсан юм байх гэж бодож хэргийг хүлээн зөвшөөрсөн. ...Гэвч энэ хэргийн хувьд гэмт хэрэг хэзээ хаана, яаж үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй байна. ...Гэрч , гэж хүнтэй хамт орхиж явсан талаар мэдүүлдэг. Гэтэл энэ хүмүүсийг байцаасан зүйл хэрэгт байдаггүй. ...Шүүгдэгчийн гаргасан саналыг бүрэн дэмжиж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү.” гэв.
8. Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор М.Бамбадорж гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт шүүгдэгч *******ийн мэдүүлгийг тулгуурлаж нотлох баримт цуглуулах ажиллагаа явагдаагүй. Тухайн үед хамт байсан гэх , нарын мэдүүлэг нь *******ийн үйлдлийг шууд гэрчилж өгсөн байдаг. , , нарын мэдүүлэг нь хоорондоо харилцан хамаарал бүхий байна гэж прокуророос дүгнэсэн. ...Гэрч нарын хувьд мөн бичиг үсэг мэдэхгүй байсан учраас өмгөөлөгчтэй байцаалт авсан. Хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зүйл огт байхгүй. ...Талийгаачийн хувьд газар дээрээ ухаангүй болсон. ...Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” захын ертөнцийн зүгээр баруун талд байрлах “Дорнод гурил” ХХК-ны гурил борлуулах цэгийн гадна талийгаач *******тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж унаган түүнд гавал тархинд хүнд гэмтэл учруулан, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч С.*******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн үед би тамхи зардаг хүнээс 1 ширхэг тамхи аваад контейнерын хажууд ирсэн. Талийгаач тухайн үед хүнтэй хэрэлдээд байхаар нь контейнерын ард гараад нэг удаа цохиход талийгаач хажуу тийш зөөлөн унасан. Хажуугаараа хэвтээд намайг ална, хядна гээд байхаар нь орхиод явсан. Хэсэг хугацааны дараа ирэхэд тухайн газарт байгаагүй. Явчихсан байсан. Би түүнийг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Цохисондоо харамсаж байна...Хийсэн хэргээ зөвшөөрч байна. ...” гэсэн,
Гэрч Н.гийн шүүх хуралдаанд өгсөн: “...С.******* талийгаачийг цохиход талийгаач газарт унасан. *******ийг яваад өгөхөөр нь Д. талийгаачийг гурил борлуулах цэгийн хаалгыг түшүүлж өндийлгөөд явсан. газарт унаснаас хойш ямар нэгэн үг, үйлдэл хийгээгүй. ...” гэсэн,
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* бид нартай хамт суугаад архинаас ууж байгаад архи дуусах үед Энхжагаагийн хамт Шүр зах руу явж дэлгүүрээс “Их Монгол” гэх нэртэй 0.75 грамм нэг шил архи авчраад бид нар архиа ууж суусан. ... ууж байсан архиа дуусаад “Дорнод Гурил” ХХК-ийн гурил борлуулах цэгийн зүүн талд очиход Улаанаа буюу *******, хоёр сууж байхаар нь хажууд нь очоод суутал гэнэт миний эхнэр г янхан, гичий гэх зэргээр доромжлоод байхаар нь ******* босож ирээд миний хамтран амьдрагч г өмөөрч талийгаач тэй маргаж муудсан. ... тэр хоёр муудалцаж байхад , *******ийг цохих гэсэн боловч ******* нь бултаад эргэж ийн нүүрэн тус газарт цохиход газар унахдаа бетонон хавтанг мөргөж унасан. Миний хувьд *******эд хандаж чи хүн цохичихлоо пизда минь гэж хэлэхэд ******* зогсож байгаад өөдөөс юм хэлэхгүй яваад өгсөн юм. Харин тэр үед ийн хувьд газарт унаад босохгүй болохоор нь би хамтран амьдрагч гийн хамтаар өргөж ойролцоо байсан “Дорнод гурил” ХХК-ийн гурлын цэгийн гаднах хаалгыг налуулаад газарт тавиад босоо явъя гэхэд өөдөөс ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан...” гэсэн /1хх 31-33/,
Гэрч А.ийн: “...Би 18 цагийн орчимд гараад явж байхад хадам дүү нь өдрийн байсан улаан өнгийн контейнерын хажууд уусан архи нь бага зэрэг гарсан байдалтай өдрийн хамт байсан хүмүүстэйгээ байж байсан. ...” гэсэн /1хх 46-47/,
Гэрч ын: “...Би Шүр захын баруун хойно байрлах “Дорнод Гурил” ХХК-ийн гурил борлуулах цэгт худалдагч ажилтай юм. ... нь өдрийн 15 цагийн орчимд нэлээд согтуу хөл дээрээ тогтохгүй шахам орж ирээд хивэг авна гэж хэлээд гараад явсан. ... ******* нь энэ хавиар архи уугаад явдаг хүн байна. Тэр 2 намайг ажил дээр байхад муудалцаж маргаагүй, манайхыг хаасан хойно маргаж муудсан байх. Манайх 18 цаг 30 минутаас хаадаг...” гэсэн /1хх 39-40/,
Гэрч ын: “...Би Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа ажилтай 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 20 цаг 45 минутын орчимд Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” захын баруун хойд талд байрлах “Дорнод Гурил” ХХК-ийн гурил борлуулах цэгийн үүдэнд хаалгыг нь налаад согтуу бололтой 30 гаран насны хүн хэвтэж байхаар нь очиж гэртээ харьж амрах талаар хэлэхэд миний өөдөөс ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй байсан тул артерийн судсыг нь дарж үзэхэд цохилж байсан болохоор 7058103 дугаарт дуудлага өгсөн...” гэсэн, /1хх 59-60/
Гэрч ийн: “...Тухайн өвчтөн 103 дуудлагаар хүргэгдэн ирсэн. Эмнэлэгт ирэх үед яаралтай компьютер томографик хийгдсэн улмаар тархины хатуу хальсан доорх цусан хуралттай байсан. Ингээд тархинд хурсан цусыг авах тархи дарагдалтыг чөлөөлөх яаралтай мэс засал хийсний дараа эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Тухайн гэмтлийг авснаас хойш ямар ч тохиолдолд хагалгаа хийхэд амь аврагдах боломжгүй...” гэсэн /1хх 70-71/ мэдүүлгүүд,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Б.Ганзоригийн: “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чих, хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайн хөхлөг дайрсан хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулай, чамархай, дух, баруун духны дэлбэнгийн аалзан хальс доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Үхэлд нөлөөлөх архаг өвчингүй байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Шинжилгээгээр талийгаачийн цусанд спиртын зүйл илрээгүй. Талийгаач нь О/|/ бүлгийн цустай байна” гэх 77 дугаартай дүгнэлт /1хх 87-91/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “...*******ийн сэтгэцийн байдалд эмгэг өвчин тогтоогдохгүй байна. Сэтгэцийн хувьд эрүүл байна. ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож, үнэн зөвөөр тайлбарлаж, мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /1хх 96/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-13/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-18 тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Мөн шүүгдэгч С.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
6. Шүүгдэгч С.*******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан 8 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг үндэслэлтэй гэж үзнэ.
7. Шүүгдэгч ******* нь “...Би энэ хэргийг хийгээгүй тул намайг цагаатгаж өгнө үү....” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал, түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...Талийгаач ******* миний өөдөөс намайг цохих гээд гараараа далайхаар нь би хажуу тийш болж баруун гараараа түүний зүүн хацран тус газарт нь хүчтэй нэг удаа алгадахад биеийнхээ баруун хэсгээр хажуу тийш бетонон хавтан дээр толгойгоороо унаад босохгүй надад хандан “чамайг ална, овоо банди вэ” гэж хэлэхээр нь би өөдөөс нь юм хэлэлгүй шууд цааш явсан. ...” гэж /1хх 122-124/, мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “...Талийгаач тухайн үед хүнтэй хэрэлдээд байхаар нь контейнерын ард гараад нэг удаа цохиход талийгаач хажуу тийш зөөлөн унасан. Хажуугаараа хэвтээд намайг ална, хядна гээд байхаар нь орхиод явсан. ...Би түүнийг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Цохисондоо харамсаж байна...Хийсэн хэргээ зөвшөөрч байна. ...” гэж мэдүүлсэн нь гэрч ийн “...Тухайн гэмтлийг авснаас хойш ямар ч тохиолдолд хагалгаа хийхэд амь аврагдах боломжгүй учир нь тархин доорх цус хуралт нь тархийг дарсан байсан. Мөн амь аврагдах боломжтой байсан бол хагалгааны дараа сэргэх байсан. ...” гэх /1хх 70-71/, гэрч Н.гийн “...С.******* талийгаачийг цохиход талийгаач газарт унасан. *******ийг яваад өгөхөөр нь Д. талийгаачийг гурил борлуулах цэгийн хаалгыг түшүүлж өндийлгөөд явсан. газарт унаснаас хойш ямар нэгэн үг, үйлдэл хийгээгүй. ...” гэх, гэрч Д.ын “...Тэр хоёр муудалцаж байхад , *******ийг цохих гэсэн боловч ******* нь бултаад эргэж ийн нүүрэн тус газарт цохиход газар унахдаа бетонон хавтанг мөргөж унасан. ...Харин тэр үед ийн хувьд газарт унаад босохгүй болохоор нь би хамтран амьдрагч гийн хамтаар өргөж ойролцоо байсан “Дорнод гурил” ХХК-ийн гурлын цэгийн гаднах хаалгыг налуулаад газарт тавиад босоо явъя гэхэд өөдөөс ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан...” гэх /1хх 31-33/ мэдүүлгүүдээр давхар нотлогдсон. Түүнчлэн талийгаач ******* нь биедээ гавал тархины гэмтэл авсан нь шүүгдэгч *******ийн түүний нүүр рүү цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх тул түүний гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
8. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийн 2022 оны 11 дугээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
10. Шийтгэх тогтоолд мөрдөн байцаалтад асуугдсан гэрч ийг “Ц.Идэрцогт” гэж буруу бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/340 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ж.ДОЛГОРМАА