| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00372/И |
| Дугаар | 311/ШШ2025/00397 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 311/ШШ2025/00397
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Яруу сумын ..... багт оршин суух хаягтай, ......нэхэмжлэлтэй,
Эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.******* нь 1975 онд төрсөн одоо Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багт амьдарч байна. Би 1975 онд Завхан аймгийн Яруу сумд аав болох *******үү, ээж болох Ш.......уу нарын гэр бүлийн 8 хүүхдийн 5 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд энэ гэр бүлд 1970 онд ........ нар терсен одоо бүгд эрүүл энх амьдарч байна. 1989 оны хүн амын тооллого болох үед манай Х.*******, Х.******* нар тусдаа гарсан байсан тул бусад 6 хүүхэд аав *******үүгийн гэр бүлд тоологдсон Гэтэл тухайн үеийн тооллогын бүртгэлийг хийсэн хүн миний нэрийг Х.*******уу гэж тооллогын бүртэлд буруу бичиж архивт шилжүүлжээ. *******үүгийнх гэдэг айлда *******уу гэж хүүхэд байхгүй бөгөөд миний нэрийг буруу бичиж бүртгэсэн байна. миний хувьд нэр өөрчилсөн бүртгэл хийлгэж байгаагүй болно. Тухайн үед буюу 1989 онд бүртгэсэн бүртгэлийг засварлах сэргээх ямар ч боломж нөхцөл байхгүй энэ үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар батлах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд хандах үндэслэл болж байна. Иймд *******үүгийн ******* намайг 1989 оны хүн амын тооллогын бүртгэлд *******үүгийн *******уу нэрээр тоологдсон үйл явдлыг тогтоож өгнө үү.
Жич: Энэ үйл явдлыг тогтоолгосоноор миний бие малчнаар тэтгэвэрт ороход эрх зүйн ач холбогдолтой болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б.******* нь Х.*******гийн нэхэмжлэлтэй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Улаанбаатар хотод эмнэлгийн ажилтай байгаа учир 2025.08.05-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байх тул намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг байхгүйгээр хийж өгөхийн хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Х.******* нь 1989 оны хүн амын тооллогын бүртгэлд Х.*******уу нэрээр тоологдсон үйл баримтыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр Үндэсний төв архивт хадаглагдаж буй Монгол улсын хүн амын тооллогын 1989 оны бүртгэлд Завхан аймгийн Яруу сумын оршин суугч ..... тэргүүлэгч өөрөө, 46 настай, эрэгтэй, .......... эхнэр, 38 настай, ...*******үү Мөнхтөр, хүү, 16 настай, ............, охин, 13 настай, ........., хүү, 4 настай, .........., хүү, 9 настай, ......... охин, 15 настай, .........., хүү, 6 настай... гэж бүртгэгдсэн болох нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03-10/2640 дугаартай лавлагаагаар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрөгсдийг бүртгэх анкетад: *******үүгийн *******, 1975 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрснийг, 1975 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүртгэв гэх хэсэг,
мөн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/Б/ маягт, уг баримтад ......., 1975.06.13-ны өдөр төрсөн, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21/А/ маягт, уг баримтад ........., 1975-06-13-ны өдөр төрсөн гэх хэсэг, регистрийн дугаар өөрчилсөн тухай мэдэгдэх хуудас ХААТР-25 маягт, уг баримтад ......... хуучин регистр-ИХ75061319, шинэ регистр-....., хүйсийн зөрүүг сольж олгов гэж бичиж тэмдэглэсэн байна.
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Х....... нь 1975 онд төрсөн байх бөгөөд Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03-10/2640 дугаартай лавлагаанд 1989 оны хүн ам орон сууцны тооллогод .........у, 13 настай, эмэгтэй... гэж бүртгэгдсэнээс тооцож үзэхэд Х.......... нь 1975 онд төрсөн байх магадлалтай.
Иймд нэхэмжлэгч Х.*******г Үндэсний төв архивт хадаглагдаж буй Монгол улсын хүн амын тооллогын 1989 оны бүртгэлд Х...... гэж тоологдож бүртгэгдсэнээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч .... Үндэсний төв архивт хадаглагдаж буй Монгол улсын хүн амын тооллогын 1989 оны бүртгэлд Х.......... гэж тоологдсон үйл явдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ