Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2025/00272

 

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2025/00272

Говьсүмбэр аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

Нэхэмжлэгч: Ул************ ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-ийн гаргасан нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: С.Н-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ЗГ2024092537862 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,334,274.43 төгрөг, зээлийн хүү 319,029.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,753.41 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 2,664,057.70 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Хариуцагч С.Н нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2024 оны 09 дүгээ сарын 25-ны өдөр ЗГ2024092537862 тоот гэрээний дагуу IPhone13_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,888,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2024092537862 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,334,274.43 төгрөг, зээлийн хүү 319,029.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,753.41 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 2,664,057.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан тайлбартаа:

***** ББСБ ХХК нь С.Н-д холбогдуулан гаргасан 2,664,057.70 үнийн дүнтэй нэхэмжлэл нь системийн алдаанаас үүдэн давхардсан учир нэхэмжлэхээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлаж өгнө үү гэжээ.

      

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь хариуцагч С.Н-аас ЗГ2024092537862 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,334,274.43 төгрөг, зээлийн хүү 319,029.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,753.41 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 2,664,057.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Т*** ББСБ ХХК нь С.Н-д холбогдуулан гаргасан 2,664,057.70 үнийн дүнтэй нэхэмжлэл нь системийн алдаанаас үүдэн давхардсан учир нэхэмжлэхээсээ татгалзаж байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-д итгэмжлэлээр нэхэмжлэлээс татгалзах эрх түүнд олгогдсон ба Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

6. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,575 төгрөгийн тавин хувь болох 28,787.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 28,787.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Хариуцагч С.Н-д холбогдуулж ЗГ2024092537862 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,334,274.43 төгрөг, зээлийн хүү 319,029.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,753.41 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 2,664,057.70 төгрөгийг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,575 төгрөгийн тавин хувь болох 28,787.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 28,787.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ҮЙТҮМЭН