2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/04807

 

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан М овогт Оийн Б, С овогт Чгийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн 17 настай охин М.М, 2009 оны 08 дугаар сарын 03-нд төрсөн 16 настай охин М.Н, 2013 оны 08 дугаар сарын 30-нд төрсөн 12 настай охин М.Х, 2018 оны 10 дугаар сарын 01-нд төрсөн 7 настай хүү М.Б нарыг эх Бийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 01-нд төрсөн хүү М.Бг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2007 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн охин М.М, 2009 оны 08 дугаар сарын 03-нд төрсөн охин М.Н, 2013 оны 08 дугаар арын 30-нд төрсөн охин М.Х нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүүхэд тус бүрт, сар бүр хүүхдийн тэтгэлгийг эцэг Ч.Моос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч О.Бийн 70.200 төгрөг, төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бт олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН