Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 144/ШШ2025/00072

 

 

    2025            03              19                                                        144/ШШ2025/00072

                      Ханбогд сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *************** тоот хаягт оршин суух, Б******** овогт С**********ийн С********* /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Өвлөх эрхийн хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С**********, нарийн бичгийн дарга Э.Чимэддорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...***********сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот шийдвэрээр, ******багийн нутагт байрлах ******** дугаар бүхий 20,000 м2 талбай, ********* гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай олгосон, ******* дугаар гэрчилгээтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар, ********** Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ********* тоот шийдвэрээр, ********* багийн нутагт байрлах *********дугаар бүхий 10,000 м2 талбай, ********* төвийн хойно байрлах зүчээ өвөлжөөний доорх газар, ********* дугаар гэрчилгээтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газруудыг ********** татварын албанаас 5 сая гаран төгрөгийн татварын нэхэмжлэл үүсэж уг төлбөрийг төлж барагдуулахгүй бол гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдсэн, мөн хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж өнөөдрийг хүртэл өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн дагуу дээрх 2 өвийг эхнэр Г.Б**********ийн /РД:***********/ нэр шилжүүлэх, өвийн хугацааг сэргээж, нэр дээр бүртгэж өгөхийг ***************** сумын газрын даамалд даалгаж өгнө үү. Иймд өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн нас барсан иргэн манай авга ах байгаа. Ажлын онцлог байдлаас тухайн орон нутагт шилжин ажиллаж байсан. Тухайн орон нутагт ажиллаж, амьдарч байхдаа  *************сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ******** тоот шийдвэрээр ***********багийн нутагт байрлах ******** дугаар бүхий 20,000 м2 талбайтай газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар,   *********** сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ********** тоот шийдвэрээр, ******* багийн нутагт байрлах ********** дугаар бүхий 10,000 м2 талбай бүхий газрыг тус тус авсан байсан. Манай бэр эгч Г.Б********* нь хуулийн мэдлэггүйгээс болоод өв хүлээн авах хугацаагаа хэтрүүлсэн. Иймд өв хүлээн авах хугацааг сэргээж өгнө үү ” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С************ нь Г.Б*********ийн өвлөх эрхийн хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг  хангаж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтад зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө өвлөгчид шилжээгүй бол өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг байгаа газрын шүүхэд нэхэмжлэлийг гаргана гэж зааснаар нэхэмжлэл гаргасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т “...хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж зааснаар өвлөх эрхийн хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.  Өвлүүлэгч Ч.Ц************тэй Г.Б********** нь түүнтэй хамт амьдарч байсан буюу хууль ёсны эхнэр, нөхөр байсан нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн баталгаа зэрэг баримтаар тогтоогдож байна.

Цогтцэций сумын татварын албанаас 5 сая гаран төгрөгийн татварын нэхэмжлэл үүсэж, газрын төлбөрийг төлж барагдуулахгүй бол тухайн өвлүүлэгчийн нэр дээрх газрыг хүчингүй болгох талаар мэдэгдэх хүртэл өвийг хүлээн авах талаар төрийн байгууллагад хүсэлт гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болсон байна.

Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар ************сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ********** тоот шийдвэрээр *********багийн нутагт байрлах *********** дугаар бүхий 20,000 м2 талбайтай газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар,   ********** сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ********* тоот шийдвэрээр, ************багийн нутагт байрлах ********** дугаар бүхий 10,000 м2 талбай бүхий газрыг өвлөн авах хугацааг сунгаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С********* өвлүүлэгч Ч.Ц***********ийн эхнэр Г***********ын Б**********д  өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газар буюу ************сум дахь нотариат эсхүл тухайн сумын баг, сумын засаг даргад хандан шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх заалтад зааснаар Ш******* овогт Г********ын Б*********ийн ************сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ********** тоот шийдвэрээр ********багийн нутагт байрлах ***********дугаар бүхий 20,000 м2 талбайтай газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар, *********** сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******** тоот шийдвэрээр, ********* багийн нутагт байрлах ******** дугаар бүхий 10,000 м2 талбай бүхий газрын  өв хүлээн авах хугацааг сунгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр нь  танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

            4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА