| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00069/И |
| Дугаар | 144/ШШ2025/00074 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 144/ШШ2025/00074
2025 03 21 144/ШШ2025/00074
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ************* байрлах, “*************” ХХК, /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************** оршин суух, Б********** овогт О************ийн М*********** /РД:***********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,326,542 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.М************аас ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 03 дугаар 21-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч О.М************ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Б********* овгийн О*********ийн М*********** миний бие “************” ХХК-аас зээлийн гэрээ хийж 1,326,542 төгрөг зээлсэн. 1,326,542 төгрөгийг “***********” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 3 хувааж буюу 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 326,542 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөгийг төлж барагдуулах тул миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*************” ХХК нь хариуцагч О.М************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,326,542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч О.М********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “...Б******* овгийн О*********ийн М********** миний бие “********” ХХК-аас зээлийн гэрээ хийж 1,326,542 төгрөг зээлсэн. 1,326,542 төгрөгийг “*********” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 3 хувааж буюу 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 326,542 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөгийг төлж барагдуулах тул миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч О.М********* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “***********” ХХК нь хариуцагч О.М**********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,326,542 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.М********* нь 1,326,542 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 326,542 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөгийг төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М**********аас улсын тэмдэгтийн хураамжид 18,087.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “**********” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА